Tag Archives: Монгол уламжлал бахархал

December, 2017

  • 23 December

    Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш

    Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш.! Нийтлэг ойлголт нь: “Ав, авсан хойноо гай”. Эртний хэллэгт:Абагай эм хүний хүндэтгэлийн нэр. Абугай эрдэмтэн хүнийг хүндэтгэн дуудах нэр. Манай эрдэмтэд “ав авсан хойноо гай” гэж тайлбарлаж, түүнийг ард түмэн даган буруу нэрлэсээр байна. Авгай гэдэг энэ үг эхийн эрхэт ёсны үед хэрэглэгдэж байсан үг байж тун болзошгүй …

  • 23 December

    Монгол хатдын нууц түүх

    Түүхэнд Чингис Хааны байгуулсан Монголын Их Эзэнт Гүрнийг төвхнүүлэн авч явахын төлөө алдар нэрээ дуурсагсан, Чингис хааны эх, хатад, охид, тэдний ач зээ охид, садан төрөл, ураг барилдсан олон эр зоригтой хатад байдаг. Үүнд: Өэлүн Үжин, Бөртэ Үжин, Есүгэн Хатан, Есүй Хатан, Хулан Хатан, Алага Бэхи, Чэчэйхэн Бэхи, Алалтун Бэхи, Дөргөнө Их Хатан, Огул Хаймиш Их Хатан, Сорхогтани Бэхи, Хотол …

November, 2017

  • 11 November

    Өвлийн улиралд идээ зохицуулах ёсон

    Идээ ундааныг зохицуулахын учир, идээ ундааныг тэнцүүлэх, өвлийн улиралд зохимжтой идээг хэрхэн сонгох, зургаан амьтны гүйдэл, үл зохилдох идээ зэргийг цөм хэрхэн анхаарах тухай өгүүлэх болно. Үүнд: Идээ ундааг тэнцүүлбэл зохино. Хоол ундыг тэнцүүлэх нь хувцас хунарыг тохируулах лугаа адил омтгойлж үл болох зүйл юм. Хоол ундны шим тэжээл гүйцэд, хүнд хөнгөн, чанар тэнцвэртэй бол таван цул хүчирхэгжин, зургаан сав …

  • 11 November

    Орчлонгийн нэг их хүчтэн

    <Хүн хэлээрээ, мал хөлөөрөө> Хүн нэгийн үгийг сонсон хөхөн баясаж, нөгөөгийн өгүүлэхийг дуулж гуньж гутан, айж эмээнэ. Сэтгэл баясгаж, урмас бадраах яруу утгас, санан санан гомдож, бодон бодон хирдхийх эмзэг ухааныг цөм л үгээр илтгэнэ. Ингэхлээр үг гэгч орчлонгийн нэг их хүчтэн аж. Тиймээс хүнд хэлэх үгийг болгоомжил гэсэн сургаал үүсэн “Олны дотор үгээ бэхэл, ганцаар явахдаа сэтгэлээ шинж” гэсэн …

October, 2017

  • 18 October

    “Сэнтий түшсэн хатад” сонсдог ном Bestseller ийг тэргүүлж байна

    МҮОНТ-ийн нэвтрүүлэгч МУСТА Д.Цовоо Монголын үндэсний телевизийн  50 жилийн ойн  баярын өдрийг тохиолдуулан “Сэнтий түшсэн хатад” нэртэй  түүхэн номныхоо  нээлтээ хийсэн билээ. Эртний хатдын түүхийг мушгин гуйвуулалгүй үнэнээр өгүүлсэн энэхүү номыг сонсдог ном болгосноор Монголын залуучууд түүхээ мэддэг байх, Монгол эмэгтэйчүүд өвөг дээдсийнхээ хэрэглэж заншсан ёс заншлыг ойлгож, уламжлан авч үлдэх мөн амьдралдаа хэвшүүлж хэрэгжүүлээсэй хэмээсэн юм. Ингэснээр эмэгтэйчүүд төдийгүй …

July, 2017

  • 11 July

    Үндэсний их баяр наадам:Монгол бөхийн түүх, соёлын тухай

    Монгол бөхийн түүхэн замналыг мөрдөн, үе үеийн “дүр төрхийг” нь тодруулъя гэвэл маш их зүйл үгүүлэхэд хүрнэ. Бух байсан, бөх болсон, бөө төрсөн гэх мэтчилэн нэр хаягийг нь хүртэл улируулан тодотгож, барилдах арга, ухааныг нь дурьдан, хавалдаж, авалдаж, барилдаж явсан тухай, тэр байтугай бөргөлдөж (мөргөлдөж) явсан удааг нь ч хэлний баримт сэлтэд тулгуурлан нэхэмжлэн ярьж болохоор байгаа юм. Тийм түүхэн …

November, 2016

  • 1 November

    Ц.Элбэгдорж:Монголоороо бахархах нь Ариунбаатарын дээд бахархал юм

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДРӨӨР ЧИНГИС ХААН ОДОН ГАРДУУЛЖ ХЭЛСЭН ҮГ Чингис хааны одонт эрхмүүд ээ, Хүндэт нөхөд өө, Ард иргэд ээ,             Өнөөдөр Монголын ард түмний бахархлын өдөр. Энэхүү бахархалт өдрийн халуун мэндийг Та бүхэнд хүргэе. Монгол хүн бүрт, Монголын төлөө сэтгэл, зүрх бүрт энэ сайхан өдрийн халуун мэндийг хүргэе.             Монголчууд бол бахархлыг бүтээж, бас …

October, 2016

  • 28 October

    Ц.Элбэгдорж: Монголын ард түмний хамгийн дээд бахархал бол монголчуудын өв соёл юм

    Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болов. 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн энэ удаа олон улсын хэмжээн болон өргөжиж, 5 улсын 40 гаруй уран бүтээлч, төлөөлөгч оролцсоноороо онцлог байлаа. Үзэсгэлэнгийн …

  • 28 October

    “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиогдож байгаа  “Мөнх тэнгэрийн бичиг-2016” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд  өнөөдөр нээлтээ хийлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд Ерөнхийлөгч Ц, Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан , БСШУС-ийн  сайд  Ж.Батсуурь нар оролцлоо . 2011 оноос уламжлал болгон зохиож буй тус үзэсгэлэн өнөө …

September, 2016

  • 30 September

    Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яам түүхээс

    1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Богд хаант Монгол Улсын төр нь хэлбэрийн хувьд шашин төрийг хослон барьсан хэмжээгүй эрхт хаант төр байсан бөгөөд 1911 оны 12 дугаар сарын 29-нд төрийн таван яамтайгаар байнгын Засгийн газрыг байгуулсан. Энэ өдөр Шашныг мандуулах, амьтныг жаргуулагч Олноо өргөгдсөн Монгол Улсын эзэн шашин төрийг хослон баригч Нарангэрэлт Богд хааны зарлигаар Түшээт хан аймгийн засаг …

  • 16 September

    Монголчуудын урлахуй ухаан

    Монголчуудын өвөг дээдэс 6000 гаран жилийн тэртээнээс төрөл бүрийн төмөрлөг боловсруулах, ур дарх хийх ажлыг урьд үеэсээ өвлөн авч хөгжүүлсээр байжээ. Харин Өвөг Монголчуудын МЭӨ VIII-VII зууны үеэс төмрийн хүдэр хайлуулан хэрэглэдэг болж, тэр үйлэндээ магадгүй өнөөгийн зуухны эцэг болохуйц “Бух дарах” гэдэг өвөрмөц аргыг хэрэглэдэг байв. Бух дарах: Том зууханд хүдэр хайлан төмөр тунгааж байсан ул мөр Өмнөговь аймгийн …

August, 2016

  • 11 August

    Найтаахад яагаад бурхан өршөөг гэдэг вэ

    Урьд нэгэн хувилгаан айлын 3 настай хүүгийн сүнсийг авахаар яваа чөтгөртэй тааралджээ. Ингээд тэр айл руу хамт явангаа нөгөө 2 маань ярилцаж: · Хувилгаан, чи юунаас айдаг вэ? · Би аагтай цай, тарган хонины махнаас айдаг. Харин чи? · Би алтан харганаас үнхэлцэгээ хагартал айдаг юм. Хувилгаан, чамайг тэр айлд очсон хойно хүүхэд нь найтааж юуны магад. Тэгвэл “Чөтгөр өршөө!” …

  • 6 August

    Өнөөдөр эхэлж буй Даншиг наадмын хөтөлбөр

    08 дугаар сарын 06-ны өдөр, Бямба гараг 09:00-20:00  Аялал жуулчлалын үзэсгэлэн Хүй долоон худагт 10:00-11:00  Сүсэгтэн олонд зориулсан ном айлдана.Хүй долоон худагт, цамын талбайд 11:00  “Даншиг наадам- Хүрээ цам”-ын нээлтийн ажиллагаа Хүй долоон худагт, цамын талбайд 11:10-11:25  Соёмбот туг залах ёслол Хүй долоон худагт, цамын талбайд 11:25-11:35  Өндөр гэгээний дүрийг зална Хүй долоон худагт, цамын талбайд 11.35-11:45  Мандал өргөнө Хүй долоон худагт, цамын талбайд 11:45-13:00  …

July, 2016

  • 11 July

    Эрийн гурван наадам Хүннү гүрний үеэс улбаатай

    Барилдах бөхчүүдийн бяр их, мэх нь уран байг Уралдах хүүхдүүдийн гийнгоо нь уянгалаг, хөлөг нь хурдан байг. Харвах мэргэчүүдийн сум нь оночтой байг… хэмээн ерөөдөг монгол наадам айсуй. Орчин цагийн судлаачид Монголын наадам Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн тодорхойлжээ. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн тодорхойлж байсан аж. Учир нь газар нутаг, …

June, 2016

  • 22 June

    “Үндэсний их баяр наадам” буюу Эрийн гурван наадмын түүх

    Монголчууд уран мэхээ уралдуулан барилдаж, нум сум харван цэц мэргэнээ сорьж, аргамаг хүлгээ сойн уралдуулдаг нь өнө эртний ёс билээ. Түүхэн сурвалжаас үзэхэд “Эрийн гурван наадам”-г тэмдэглэх болсон нь XII зууны сүүлч, XIII зууны эхэн үеэс үүсэлтэй бөгөөд Монголын нууц товчоонд тэмдэглэснээр энэхүү баяр ёслолыг “хуран сар” буюу 7-р сард зохион байгуулсаар иржээ. 1206 оны Улаан барс жил Их монгол улсыг тунхаглаж, Тэмүүжинг “Чингис хаан”-д өргөмжилснөөс эхлэн …