Tag Archives: мэдээ мэдээлэл

February, 2016

  • 26 February

    “Эмээлт” орчимд орж ирсэн хоёр бугыг “Хустайн” цогцолбор газарт шилжүүлэхээр болжээ

                Өнгөрөгч өдөр “Эмээлт” өртөө орчимд хоёр буга орж ирсэн, нэг нь бараг үхэх гэж байна” гэх зурагтай мэдээлэл цахим сүлжээгээр тараад байсан. Тэгвэл үүнд БОНХАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатараар ахлуулсан мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч Н.Доржтой хамтран тус газар нутагт ажилласан байна. Тус газар очиж бодит байдалтай танилцахад тухайн хоёр буга ямар …

  • 5 February

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн үйл ажиллагааг сайшаалаа

    БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн удирдлагуудтай уулзаж төвийн дотоод зохион байгуулалт болон үйл ажиллагаатай танилцаж, цаашид хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар ярилцлаа. Тэрээр тус төвийн Музейг үзэж сонирхон, музейн үзмэрийг баяжуулах зорилгоор орон нутгийн байгаль орчны газруудтай холбогдож зөвшөөрөлгүй болон хулгайгаар агнасан ан амьтдыг үзмэр болгох саналыг дэмжсэн бөгөөд боломж бололцоо, тоног төхөөрөмжөө ашиглан “Эко FM”-тэй болж …

January, 2016

  • 21 January

    Авто баазын гадна, дотор сэргээн засварлалт, тохижилтын ажлуудыг сайн гүйцэтгэжээ

    “Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газрын хамт олон 2015 онд төлөвлөсөн зорилт,  ажил үйлчилгээгээ явуулахаар төлөвлөн зорилтоо бүрэн дүүрэн амжилттай хэрэгжүүлжээ. Өнгөрсөн жил Авто бааз үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тохиосон юм. Үүнтэй холбогдуулан ахмад ажилчидаа хүлээн авах тэдний алдрыг хүндэтгэх зэрэг ажлуудыг хоёр үе шаттайгаар тэмдэглэсэн юм. Үүгээр ч зогсохгүй үйл ажиллагаагаа өргөжүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд …

  • 20 January

    Норвегид цахилгаан машины хамгийн том парад болжээ

    Европын цахилгаан тээврийн хэрэгслийн холбоо болон Норвегийн цахилгаан тээврийн хэрэгслийн холбоо хамтран 2015 оны 8-р сард Норвегийн Осло хотын гудамжинд цахилгаан машины хамгийн том парадыг зохион байгуулсан байна. 4 км урттай энэхүү урт парадад 260 цахилгаан машин оролцсон нь урьд нь Лондонд зохион байгуулагдсан 225 цахилгаан машины жагсаалын дээд амжилтыг эвдэж, шинэ амжилт тогтоосон явдал болжээ. Энэхүү парадыг зохион байгуулагчид …

  • 18 January

    ШӨХТГ-аас уриалга гаргалаа

    Эрхэм үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгж, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид та бүхний амар амгаланг айлтган мэндчилж байна. Монгол Улс шинэчлэн баталсан НӨАТ-ын хуулиа амжилттай хэрэгжүүлж эхлээд удаагүй байна. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор зарим ААН, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг дур мэдэн, эсвэл 10 хувиар нэмэх болсон нь эдийн засгийн хямралтай байгаа өнөө үед иргэдийн бухимдлыг ихээр төрүүлж, …

  • 11 January

    “Тэнгэрлэг” урамшуулал 2016 оны 01-р сарын 11-нд эхэлнэ

    Үндэсний оператор Скайтел компани Гал бичин жилийн сар шинийн бэлгэт сайн өдрийг тохиолдуулан тусгайлан гаргасан бэлгийн картын урамшууллаа хэрэглэгч танд өргөн барьж байна. Эрхэм хэрэглэгч та шинийн нэгнээс наймныг дуустал буюу 2016 оны 2-р сарын 09-с эхлэн 2-р сарын 16 дуустал “Тэнгэрлэг” бэлгийн картаар дансаа цэнэглэх бүрт 100% бонус нэгжээр мялаалгана. Бонус нэгжээрээ та 7 хоногийн турш сүлжээндээ ярьж, мессэж …

December, 2015

  • 17 December

    “Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяны талаар мэдээлэл хийнэ

    2015 оны өнөөдөр буюу 12-р сарын 17-ны Пүрэв гарагийн 13:30 цагаас МҮОНРТ-ийн Хэвлэл мэдээллийн төвд МҮОНРТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн 1-р сувгийн захирал Л.Ариунбат нар “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлж эхлэх болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ. МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж үзэгч, сонсогчдод мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн …

  • 14 December

    Дахин төлөвлөх компаниудыг батламжиллаа

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” захирамж гаргасан билээ. Уг захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5, 6, 7, 8, 16, 21, 22, 24, 27 дугаар байр, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1, 2, 5, 8, 9 …

November, 2015

  • 25 November

    Японд Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг гэв

    Японы Мияконожо хотын сүүний үйлдвэр Монгол тарагийн хөрөнгөөр тараг бүрдэг. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тоорүг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Ивасаки Тоорү Мияконожо хотын даргаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд илгээсэн мэндчилгээг дамжууллаа. Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл “Сайн харилцаа удаан үргэлжилдэг гэдэг. Манай …

  • 25 November

    Хөвсгөл аймагт “Манлай малчин” төслийг хэрэгжүүлж байна

    Уламжлалт мал аж ахуйгаа үр хойчдоо өвлүүлэх, ард түмнийхээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, баталгаат эрүүл мах, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах, мал сүргээ өсгөн үржүүлэх их үйлсийг бүтээж яваа малчин ардынхаа хүч хөдөлмөрийг алдаршуулах зорилгоор “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Л.Мөнхбаатар “Манлай малчин” төслийг Хөвсгөл аймагт хэрэгжүүлж байна. “Манлай малчин” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн сум бүрт очин Улс, аймаг, сумын манлай малчдыг …

  • 19 November

    GrandExpo-2015 Үндэсний бизнес фестиваль сүүлийн шатандаа үргэлжилж байна

    GrandExpo-2015 наадмын санал асуулга эцсийн шатандаа үргэлжилж байна МММ-ийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй GrandExpo-2015 наадмын санал асуулгад хэрэглэгчид өмнөх жилүүдийнхээс идэвхитэй оролцож байна. Энэ нь тус төслийн цар хүрээ тэлж, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдийн таашаалд илүүтэй нийцэж эхэлсний илрэл биз ээ. Шинэ брэнд, шинэ технологи, шинэ үйлчилгээ уриатай GrandExpo2015-д бизнес эрхлэгчид тус тусын салбарт гаргасан оновчтой шийдлүүдээрээ өрсөлдөх аж. Төсөлд хэрэглэгчид, …

  • 19 November

    Монголд зорчих 42 орны визний хөнгөлөлт яагаад цуцлагдах болов

    Засгийн газрын шийдвэрийн дагуу өнгөрсөн жилээс  Монгол Улсад 42 орны иргэд 30 хоногийн хугацаатайгаар визгүй зорчих эрх эдэлж буй. Эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээнд батлагдсан уг шийдвэр энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болох юм.Учир нь 2016 онд Монгол Улсад АСЕМ-ын /ASEM—Asia-Europe Meeting/ Дээд хэмжээний уулзалт болно. 53 орны өндөр түвшний төлөөлөгч оролцох энэхүү хурлын аюулгүй байдлыг хангах …

  • 19 November

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Авилгын эсрэг санаачилгын гишүүн улсуудын бүс нутгийн XIII удаагийн семинар “Туушин” зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 88100404 10.00 цагт: Монгол-Японы Хөдөө Аж Ахуйн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, Япон Улсын Хоккайдо мужийн Эдийн Засгийн Газар хамтран “Сэрүүн бүсийн хөдөө аж ахуй, барилга, эрчим хүчний технологи, бизнесийн боломжууд” сэдэвт семинар, бизнес уулзалтыг Монгол-Япон төвд болно. Утас: 99073274 10.30 цагт: Аж ахуй нэгж байгууллагуудад …

  • 16 November

    Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно

    Уул уурхайн салбар ид өсөлттэй байх үед төрөөс энэ салбараас олсон ашгийг иргэн бүрд ижил тэгш хүртээнэ гэж УИХ Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталсан. Өнгөрсөн 2010-2013 онд энэ сангаас 21 мянган төгрөг хэлбэрээр нийт нэг их наяд 407 тэрбум төгрөгийг хоёр сая 919 мянган иргэнд олгожээ. Харин нэг сая төгрөг хэлбэрээр 322 орчим тэрбум төгрөгийг 322 мянга 784 иргэнд …

  • 16 November

    “Шинэ жил НОМИН-д ирлээ” сүлд мод асаах ёслол

    Хүн бүрийн хүсэн хүлээдэг баяр болох Шинэ жилийн баярыг Номинчууд түрүүлж эхлүүлдэг уламжлалаараа энэ жил 2015 оны 11-р сарын 12-ны өдөр Улсын Их Дэлгүүрийн урд талбайд ёслол төгөлдөр сүлд модныхоо гэрэлээ асаалаа.  Энэ арга хэмжээнд хэрэглэгч олон түмэн “Номин Холдинг” ХХК-аас зарласан хямдрал, урамшуулалтай худалдаанд оролцож урлаг соёлын уран бүтээлчидтэй хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүллээ. Энэ үдшийн хамгийн чухал сюрприз болох …