Хэлсэн ярьсан нь алд дэлэм зөрүүтэй хүнийг “худалч хүн” гэдэг бол төлөвлөсөн хөтөлбөр төлөвлөгөө, хэлэх хийх нь хол зөрүүтэй ЭРХ БАРИГЧДЫГ юу гэх вэ? “Ардаа алагчлахгүй, шударга ёсыг сэргээнэ, татвар нэмэхгүй, төрийн албыг төрлийн шалгуураар бүрдүүлэхгүй” гэж 2016 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан. МАН өнгөрсөн хагас жилийн хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж эхэлсэн вэ? “Ардаа алагчлахгүй төр”–ийг мөрийн хөтөлбөртөө тусгасан МАН-ын засгийн газар тун удахгүй нэгэн хууль гаргах гэж байна. …
Tag Archives: нийгэм мэдээ
January, 2017
November, 2016
-
10 November
“Медиа урлагийн хөгжил өнөө, ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурал боллоо /фото/
СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургууль 20 жилийн ойдоо зориулан “Медиа урлагийн хөгжил өнөө, ирээдүй” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгууллаа. Тус хуралд радио, телевизийн урлагийн салбарын ахмад зүтгэлтнүүд болон радио, телевизийн урлаг болон сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Бага хурлын хүрээнд тус сургуулийн анхны захирал асан Б.Бадар-Ууган агсаны тухай сэтгүүлч …
October, 2016
-
12 October
Гадаадад сурч, ажиллаж байгаа цэргийн насны залуусын анхааралд
Цэргийн жинхэнэ албанд татагдахаар зарлан дуудах хуудас авсан ГАДААДАД СУРЧ байгаа болон АЖИЛЛАЖ байгаа иргэдийн материалыг 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр I-X хорооны, 14-ний өдөр XI-XX хорооны иргэдийг 08:30-17:30 цагийн хооронд дүүргийн Засаг даргын Тамгын газрын НЭГ ЦОНХ-ны үйлчилгээнд хүлээн авна. ДАРААХ МАТЕРИАЛУУДЫГ БҮРДҮҮЛСЭН БАЙНА – Тухайн ээлжний цэрэг татлагаас чөлөөлөхийг хүссэн өргөдөл, /Хорооны Засаг даргын цохолттой байх …
-
12 October
Эрээн хотын буцалтгүй тусламжаар Замын-Үүд боомтод ариутгалын пункт барихаар боллоо
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү Дорноговь, Говьсүмбэр, Замын-Үүд боомтод ажиллав. Энэ үеэр Эрээн хотын даргатай уулзалт хийж, тодорхой асуудлуудыг хамтран шийдвэрлэхээр боллоо. Тодруулбал, Замын-Үүд боомтод орчин үеийн жишиг, стандартад нийцсэн ариутгалын пунктыг Эрээн хотын нэг сая юанийн буцалтгүй тусламжаа барь ашиглалтанд оруулах асуудлыг шийдсэн байна. Ингэснээр улсын хилээр нэвтэрч буй тээврийн хэрэгслийг ариутгах пунктын үйл ажиллагаа сайжирч, стандарт шаардлагад …
-
11 October
Хэмжил зүйн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Лазер интерферометрийн сургалтад хамрагдлаа
СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн цаг давтамж, уртын эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг, техникч Ж.Мандухай нар MEDEA төслийн хүрээнд зохион байгуулагдсан лазер интерферометрийн 4 хоногийн сургалтад хамрагдлаа. Сургалт Японы Үндэсний Хэмжил зүйн хүрээлэнгийн (NMIJ) нано хэмжил зүйн лабораторид болсон. Сургалтаар оптикийн онолын үндэс, лазер интероферометрийн төрлүүд, тэдгээрийг зайн хэмжилд хэрхэн ашиглах, зурааст хэмжүүрийн шалгалт тохируулга ба хэмжлийн эргэлзээний талаар нийт 32 …
January, 2016
-
8 January
ИТХ-ын тогтоол мөнгө “тонших” арга болов уу
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 17/16 тоот тогтоолын дагуу Нийслэлийн есөн дүүргийн хороодод Бичил бизнесийг дэмжих ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөрийн хүрээнд бичил бизнесийг дэмжих тухай тогтоол гарсан байдаг. Улмаар хороо бүрт хадгаламж зээлийн хоршоо байгуулагдан Санхүүгийн зохицуулах хорооноос “санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрөл аван ажиллах болсон. Зарим хороо дүүрэгт зээлийн үзүүлэлт сайтай, бичил бизнесээ өргөжүүлэх иргэдэд өгөөжтэй байгаа …
-
8 January
Алтай хотхонд байрлах “ДРИЙМ” супермаркетийн ажилтнууд хохироосоор байх уу
Алтай хотхонд байрлах өөртөө үйлчилгээтэй “Dream market” хүнсний дэлгүүрийн худалдагч, касс, үйлчлэгч зэрэг ажилтан албан хаагчдын гомдлын мөрөөр ороход сарын сүүлийн тооллогод алдагдал гарсан бараа материалыг нийт ажилтан албан хаагчиддаа хуваан ноогдуулдаг ба цалингаас суутгагдсаар ажилтан үндсэн гэрээ ёсныхоо цалинг авч чаддаггүйд хүрдэг байна. Ажилд авна гэсэн зар нь тасардаггүй, ажлын байранд тогтвортой ажиллах нөхцөлөөр хангадаггүй. Өөрийн аваагүй, алдаагүй бараа …
-
8 January
Газар өмчлөх өргөдлөө энэ сарын 15 хүртэл баталгаажуулна
Нийслэлийн хэмжээнд цахим системээр газар өмчлөх тавдугаар ээлжийн бүртгэлд нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн сонгогдсон юм. Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4 дүгээр ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт цахим …
December, 2015
-
23 December
Эмнэлэгийн зориулалтаар газар олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/983 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Чулуут рашаан” ХХК-д 120 метр квадрат газрыг, “Батнам” ХХК-д 280 метр квадрат газрыг, “Сорогзон” ХХК-д 5235 метр квадрат газрыг эмнэлгийн зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмших эрх олгов. Газар эзэмших эрх нь баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын …
November, 2015
-
27 November
ОХУ-ын Буриад улстай хамтран Улаанбаатар хотод дунд сургууль байгуулна
НИТХ-ын дарга Д.Баттулга ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын дарга Доржиев Цырен-Даши Эрдынеевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Д.Баттулга зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай айлчлахыг хүсээд, хоёр хотын хурлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой Улаанбаатар хот ах дүүгийн найрамдалт харилцаатай бөгөөд өнгөрсөн 9 дүгээр сард Улаан-Үд хотод Улаанбаатарын соёлын өдрүүдийг зохион …
-
23 November
ТВ8 телевиз цоо шинэ өнгө төрхөөр үзэгчидтэйгээ уулзана
Тэртээх 2006 оноос монголын телевизийн салбарт “Бидэнтэй цуг байгаарай” уриатайгаар нэгэн ам бүл нэгдэн орж, өөрийн гэсэн шинэ өнгө төрхтэйгөөр орон даяар нэвтрүүлгээ цацаж эхэлсэн нь өнөөгийн та бидний сайн мэдэх ТВ8 телевиз билээ. Энэ үеэс хойш ТВ8 телевизийн уран бүтээлчид үзэгч олонтойгоо хамтдаа 9 дэхь жилээ үдэж байна. Энэ хугацаанд олон мянган үзэгчидийн сонгон үзэх дуртай нэвртүүлэг контентуудыг үйлдвэрлэн …
-
10 November
“Үсээ хусуулсан үзлийн царайтан” таксины жолоочийг боожээ
Саяхны нэг өдөр оройн цагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хадны эцэст таксины жолоочийг дээрэмдэж, амь насыг нь хөнөөхийг завдсан хэрэг гарчээ. Сэжигтэн этгээд таксины жолоочид худлаа газар зааж явуулаад уулын энгэрт аваачсан хойноо араас нь хоолойг нь боож, мөнгө гар утсаа өг хэмээн дарамтлан “Ална шүү” хэмээн заналхийлжээ. Харин таксины жолооч сэжигтэн этгээдтэй зодолдож, гараас нь мултарч чадсан бөгөөд …
-
9 November
“Салхит” салхин цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан Салхит салхин цахилгаан станцад ажиллав. Монголын анхны салхин парк болох Салхит нь Улаанбаатар хотоос 75 км зайнд Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрладаг бөгөөд 2013 оны 6 дугаар сараас бүрэн ашиглалтанд орж одоог хүртэл амжилттай ажилласаар байна. Салхин станц нь Женерал Электрик компанийн 1.6 МВт-ын хүчин чадалтай 31 салхин турбин үүсгүүрээр тоноглогдсон. Жил бүр хүлэмжийн …
October, 2015
-
19 October
Энэ намар 13,8 мянган тн өвс бэлтгэжээ
Сүхбаатар аймгийн хэмжээнд энэ намар хадлангийн 70 салаанд 500 гаруй хүн, 300-гаад машин техник ажиллаж 13,8 мянган тонн өвс бэлтгэсэн нь өнгөрсөн оныхоос мянган тонноор илүү байна. Бэлтгэсэн өвсөө татаж нөөцлөх ажил эхлээд байгаа бөгөөд нэг боодол өвсийг газар дээр нь 2500-3000 төгрөгөөр худалдаж байна. Аймгийн хэмжээнд 792,1 тн төмс хүнсний ногоо, 1,3 тн үр тариа, 0,8 тн тэжээлийн болон …
-
18 October
Энэ оныг дуустал нийгмийн даатгалаа нөхөн төлөх боломж олгожээ
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Эрх чөлөөний талбайд ТЕГ, НДЕГ, УБЕГ, Гаалийн ерөнхий газар, Сангийн яамны холбогдох ажилтнууд зөвлөгөө мэдээлэл өгч, нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна. Энэ үеэр нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байгаа аж. Тодруулбал, 2015 оны гуравдугаар сарын 31-нийг дуустал хугацаанд дахь нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр …