Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд 694 дуудлага ирснээс зам тээврийн ослын 536 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 15 бүртгэгдэж, 23 хүн хүнд хөнгөн гэмтэж, 1 хүний амь нас хохирчээ. Ослын шалтгаан, хэлбэрээр үзвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2 бүртгэгджээ. Зам тээврийн осолд сургуулийн насны 3 хүүхэд, сургуулийн өмнөх …
Tag Archives: нийгэм
January, 2017
-
23 January
ЭМЯ-ны ТНБД Д.Очирбат Самсунг анагаах ухааны төвийн төлөөлөгчдтэй уулзав
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат өнөөдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Самсунг Анагаах ухааны төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Эрүүл мэндийн яамны холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн захирал Ц.Лхагва нар байлцав. Уулзалтын эхэнд Самсунг Анагаах ухааны төвийнГадаад харилцааны хэлтсийн захирал Ноён И Сан Чол Төрийн нарийн бичгийн …
-
23 January
Тархины гэмтлийн мэс засалд шинэ төхөөрөмж ашиглаж эхэллээ
Гэмтэл согог судлалын үндэсний төв нь гавал тархины мэс заслын тасагтаа энэ оноос эхлэн автомат мэдрэгч бүхий цахилгаан өрөм, цахилгаан хөрөөг ашиглаж эхэлсэн байна. Энэхүү багажийг ашигласнаар тархины мэс заслын хугацааг богиносгох, гавлын ясны бүрэн бүтэн байдлыг хадгалсанаар, үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар сэргэх хугацаа болон цаашид үлдэх зовиур шаналгааг багасгах ач тустай. 0-16 насны хүүхдийн тархины мэс заслын эмчилгээнд гавлын ясыг …
-
23 January
Нийслэлийн эрүүл мэндийн газар БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сарын 19-нд БНСУ-ын “Руйсанса” корпорацитай хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурснаар “Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах” төслийн ажил эхэлсэн билээ. Уг төслийн хүрээнд БНСУ-ын “Руйсанса” корпорациас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй 142 өрхийн эрүүл мэндийн төвд шээсний шинжилгээний анализатори болон хурдавчилсан оношлуурыг буцалтгүй тусламжаар нийлүүлсэн юм. Хамтын ажиллагааны хүрээнд …
-
23 January
П.Ганхүү: 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээг 30 хувьд хүргэнэ
“Монгол Улс бол нарны эрчим хүчний диваажин” гэж гадны мэргэжилтнүүд хүлээн зөвшөөрдөг. Гэтэл бид цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнхээ 2-3 хувийг л сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангаж байгаа. Нүүрсний баялагтаа эрдсэн цамаархал, эдийн засгийн нөхцөл байдал гээд олон шалтгаан үүний ард бичигдэх нь гарцаагүй. Тэгвэл 40 жилийн өмнө Америкт нарны цахилгаан станц ашиглалтад орж байсан нь нефтийн хомсдолоос үүдэлтэй. Харин …
-
23 January
ГССҮТ-д согтуугаар гэмтсэн хүмүүсийн тоо буурсан байна
Нийслэлийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон эдгээр өдрүүдэд ГССҮТөвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэгсдийн тоо өмнөх 7 хоногийн өдрүүдтэй харьцуулахад 51-ээр, согтуугаар гэмтэгсдийн тоо 38-аар тус тус буурсан байна. Өөрөөр хэлбэл өмнөх 7 хоногийн ЛХАГВА гарагаас БААСАН гараг хүртэлх хугацаанд ГССҮТөвд үйлчлүүлэгсдийн 15 хувь (88/585) нь согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгч байсан бол энэ 7 хоногийн …
-
23 January
Хөдөө, орон нутагт зорчиж буй жолооч, зорчигчдийн анхааралд
Нийт нутгаар цас их унаж, хүйтний эрч чангарсан, орон нутгийн замын гадаргууд цасан болон мөсөн бүрхүүл тогтож, хальтиргаа гулгаа үүссэн, зарим хэсгээр автозамын зорчих хэсэг нарийссан зэргээс шалтгаалан зам тээврийн осол, зөрчил гарч болзошгүй юм. Иймд аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс: ЖОЛООЧ ТА: – Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах; – Шатах тослох материалын нөөцтэй замд гарах; – Техникийн …
-
23 January
Энэ сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч татвараа төлнө
Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар энэ сардаа багтаж …
-
23 January
Утааны эсрэг аав ээжүүд энэ сарын 28-нд жагсана
2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа жагсаалаа зохион байгуулахаар болжээ. Г.Нараа
-
23 January
БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн ташаа мэдээлэл гэв
Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Уг мэдэгдэлд: Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно. Хоёр улсын иргэд харилцан зорчих …
-
21 January
Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?
Агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд иргэд ямар дадлыг хэвшүүлэх нь зүйтэй вэ? Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал учраас дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаал Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах …
-
21 January
Энэ сарын 27-ноос 29-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомт ажиллахгүй
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд 2017 оны нэгдүгээр сарын 27-ноос 29-ны өдүүдэд, БНХАУ-ын цагаан сарын баяр тохиож байгаатай холбоотойгоор ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих болно.
-
21 January
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 7-30 хоног баривчилна
Өнгөрөгч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яамнаас “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг Улсын их хуралд өргөн барьсан билээ. Тэгвэл өчигдөр буюу 2017 оны 1-р сарын 19-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар ЗХАБТХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дах хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах …
-
20 January
“Монгол ур чадвар” тэмцээн өрөг, сантехникийн мэргэжлээр үргэлжилж байна
Хөдөлмөр, нийгмийн яамны санаачилгаар техник мэргэжлийн байгууллагууд, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Монгол Ур чадвар-2016” тэмцээний сүүлийн шалгаруулалт энэ өдрүүдэд болж байна. Өчигдөр гагнуур, мужааны төрөл Улаанбаатар хотод, цахилгааны төрөл Дархан-Уул аймагт болсон юм. Харин өнөөдөр Барилгын технологийн коллеж дээр барилгын өрөгч, сантехникийн мэргэжлээр ур чадвараа сорьж буй залуучууд ялагчийн төлөө өрсөлдөж байна. Тэдний дундаас шалгарсан хоёр оролцогч …
-
20 January
Архи худалдахыг хориглосон тогтоолын хугацааг сунгахгүй
Баянгол дүүргийн 2 дугаар хороонд таван иргэн учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын зөвлөл шуурхай хуралдаж, нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгээс мэргэжлийн байгууллагаас ирсэн урьдчилсан дүгнэлтийг үндэслэн санал хүргүүлсний дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас 1 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал …