Tag Archives: нийслэл

June, 2016

  • 16 June

    Сурагчийн ширээ ба сандалны стандартыг есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ

    Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар “Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага” MNS 6582:2016; “Сурагчийн ширээ ба сандал. Турших арга” MNS 6583:2016 стандартуудыг хэлэлцэж баталсан билээ. “Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага”  MNS 6582:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн бол ”Сурагчийн ширээ ба сандал.Турших арга” MNS …

  • 16 June

    АСЕМ-д зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн НҮБ-ын байранд нээгдэв

     “The Spirit of Eurasia” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд 6 дугаар сарын 13-нд болов. Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн Дээд түвшний уулзалттай холбогдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар,  Ази, Европ ТББ-уудын сүлжээ (Asia Europe NGOs Network) байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Нидерландын Элчин сайд, …

  • 16 June

    Зүүн хойд азийн хотын дарга нарын форум 08 сарын 4, 5-нд улаанбаатар хотод 3 дахь жилдээ болно

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулсан. Тус форумаар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр Зүүн хойд Азийн хотын дарга нар туршлага солилцож хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Төлөөлөгчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, …

  • 16 June

    Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажил 20 хувьтай үргэлжилж байна

    Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор бичил цэцэрлэгт хүрээлэнгийн газар шороо, зам барилга, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажил 20 орчим  хувьтай байна гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээллээ. Энэхүү төслийг “Ази Номхон далайн ойн нөхөн сэргээлтийн сүлжээ” төрийн бус байгууллын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд  тус байгууллагын төлөөлөгчид болон БНХАУ-ын …

  • 16 June

    Нийслэлийн төрөх эмнэлгүүдийг өргөтгөжээ

    Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар  төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ. Гуравдугаар төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар нь 45 ортой жилдээ 6 000 эх төрж, 10 000 эх хэвтэн эмчлүүлдэг байсан байна. Тус эмнэлэгийн барилгыг өргөтгөж 7 давхар болгож, орчин үеийн тоног төхөөрөмж аппартаар хангаснаар гуравдугаар …

  • 16 June

    Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох акт албан ёсоор гарлаа

    Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан арьс, шир, үслэг боловсруулахүйлдвэрүүдийн үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар зогсоох шийдвэрийг гаргасан.Уг шийдвэр албан ёсоор өчигдөр баталгаажлаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох тухай актийг МХЕГ-ын нэр бүхий улсын таван ахлах байцаагч гарган гарын үсгээ зурсан байна. Зөрчил …

  • 16 June

    Улаанбаатар хотод 110 оюутан цагдаа ажиллаж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийг нийслэийн ИТХ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. “Оюутан цагдаа” нь …

  • 16 June

    Арьс шир, ангийн үслэг боловсруулах 28 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоолоо

    Нийслэлийн сая 500 мянга гаруй иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрахад орчин, хөрс, агаарын, усны асуудал хамгийн чухал сэдэв байсаар ирсэн. Тиймээс Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарын тушаалаар батласан удирдамжийн дагуу МХЕГ-аас “Ус сувгийн удирдах газар”, “Харгиа” урьдчилан цэвэрлэх байгууламж, зарим арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд саяхан хяналт шалгалт хийсэн юм. МХЕГ-ын дэд дарга П.Ангарагаар ахлуулсан шалгалтын хэсэг Хан-Уул дүүргийн 02 дугаар …

  • 16 June

    Хатуу хог хаягдал боловсруулах шинэ технологитой танилцаж, улаанбаатар хотод нэвтрүүлэх талаар санал солилцлоо

    Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал нар “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хотын Nexus” төслийн дэмжлэгтэйгээр Герман улсад ажлын айчлал хийж байна. Айчлалын үеэр Германы Мюнхэн хотод хоёр жилд нэг удаа болдог IFAT 2016 байгаль орчны салбарын томоохон яармагт оролцож хатуу хог хаягдал боловсруулах, цэвэр бохир усны цэвэрлэгээний сүүлийн үеийн технологитой …

  • 16 June

    “UB Dance Festival-2016 ” олон улсын бүжгийн тэмцээн ням гарагт Чингисийн талбайд болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газраас “Extreme Crew Studio”-тай хамтран олон улсын бүжгийн “UB DANCE FESTIVAL-2016” тэмцээнийг хоёр дахь жилдээ 06 дугаар сарын 19-ний өдөр буюу ням гарагт 13:00 цагаас эхлэн Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна. Энэ жилийн фестивальд Япон, БНСУ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны бүжгийн хамтлагууд оролцох юм. Фестивалийн үеэр дараах тэмцээн болно. …

  • 15 June

    Оюутан цагдаа арга хэмжээ хэрэгжиж эхэллээ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Оюутан цагдаа” арга хэмжээг уламжлал болгон 3 дах жилдээ Улаанбаатар хотын цагдаагийн газраас албан ёсоор өнөөдөр  нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Иргэд, гадаадын жуулчдыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оюутан, залуусыг татан оролцуулах зорилгоор “Оюутан цагдаа”-гаар ажиллахаар судлагдсан их, дээд сургуулийн 110 оюутантай гэрээ байгуулан 6-8 дугаар сард ажиллуулна. “Оюутан цагдаа”-г ажиллуулснаар …

  • 15 June

    Олон жилийн хардалтанд цэг тавьлаа

    Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хардах эрхэнд халдаж нухчин дарах чин хүсэлтэй улс төрч, олны танил эрхмүүдийн хонзогнолтой “гомдол” дөрөвдэх засаглалд заналхийлсээр байгаа. Тэгвэл ХАХНХЯамны сайд С.Эрдэнэ хардах эрхэнд халдалгүй, 4 жил чимээгүй явсаны эцэст хийсэн ажлаараа өнгөрсөн хугацааны хардалтын эргэлзээг бүрэн тайллаа. Өнгөрсөн хугацаанд С.Эрдэнийн хүүгийн хувийн бизнес болох Шонхор барилгыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр төрийн мөнгөөр барьсан мэтээр ойлгуулах төлбөртэй …

  • 15 June

    Монголчуудын өв соёл- монгол нум 3000 жил” үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Монгол нум сумны хүч чадал, алсын цэцтэй тусгалын нууцыг эрдэмтэн судалсаар ирсэн байна. Ялангуяа, Монголоос нээн илрүүлсэн дундад зууны агуйн оршуулгад дагалдуулсан нум сум, эдлэл хэрэгслэлүүд гайхамшигтай сайн хадгалагдаж үлдсэн байдаг нь түүний технологийн нууцыг тайлахад онцгой ач холбогдолтой юм. Монгол нум олон мянган жилийн турш хөгжиж, хүнд бэрх шалгуурыг даван туулсаар өнөөг хүрчээ. Монголчууд их байлдан дагууллын үедээ сумны үзүүрт гал …

  • 15 June

    Налайх дүүрэг 2018 онд жишиг эмнэлэгтэй болно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Испани улсын “Болскан Монгол” ХХК-тай Налайх дүүрэгт эрүүл мэндийн жишиг төв барих концессын гэрээнд гарын үсэг зурлаа. Концесс эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр Налайх дүүргийн 2-р хороонд хуучин Эрүүл мэндийн нэгдлийн хашаанд эмнэлгийн барилгыг барьж нийслэлийн өмчид шилжүүлэх юм. Эмнэлгийн барилгын төлөвлөж буй төсөвт өртөг нь 43 тэрум 567 сая гаруй төгрөг бөгөөд …

  • 15 June

    Л.Эрдэнэчимэг гишүүн уучлал гуйлаа (Бичлэг)

    Өчигдөр сэтгүүлч Б.Алтаншагай,  “Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаж буй бичлэгийг олон нийтэд дэлгэсэн. Энэ асуудлаар Л.Эрдэнэчимэг гишүүн албан ёсны тайлбар өглөө.