Tag Archives: нийслэл

October, 2015

  • 28 October

    Байгалийн чулуугаар зурсан “Чулууны аялгуу” үзэсгэлэнг нээлээ

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой, Улаанбаатар, Улаан-Үд хотын хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын гавьяат зураач, Буриад улсын ардын зураач, төрийн соёрхолт Юрий Мандаганов Ёндоновичийн “Чулууны аялгуу” сэдэвт уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Буриад Улсын Засгийн газрын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын Нарийн бичгийн дарга Сергей Ёндонович, …

  • 28 October

    Хүүхдийн амбулаторийн тоног төхөөрөмж гардуулж өгөв

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын хооронд эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, спортын болон бусад салбарт хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга н.Оюунчимэг нарын байгуулсан Санамж бичгийн хүрээнд Чингэлтэй …

  • 28 October

    Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан иргэдэд шагнал гардууллаа

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, иргэдийн амгалан тайван, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй нийслэлийн 30 иргэнд Нийслэлийн ИТХ-ын Хүндэт үнэмлэх, Хүндэт өргөмжлөл, Хүндэт тэмдэг, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” шагналаар тус тус шагналаа. Шагналыг нийслэлийн …

  • 28 October

    “Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-ын эздийг энэ сарын 28-нд тодруулна

    Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, авто замын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 10 дугаар сарын 28-нд шалгаруулдаг уламжлалтай. Энэ онд өөрийн салбартаа манлайлан оролцож, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлоон …

  • 28 October

    “Хоггүй хороо – Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

    Нийслэлийн 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарласан. Тус уралдааныг дүгнэж Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар зам талбайн 8 үйлчлэгч, 5 жолооч, 4 ачигч, зам талбайн мастер, зам талбайн инженер зэрэг нийт 25 хүнд шагналыг …

  • 27 October

    Нийслэлийн Засаг дарга Хятадын Элчин Сайдыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албанд ноён Син Хайминийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмны БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин …

  • 27 October

    Иргэд нийслэл хотоо “дунд зэргийн найрсаг хот” гэж дүгнэжээ

    Дэлхийн улс орнуудыг тодорхой шалгуур үзүүлэлтээр хэмжиж тухайн улс, хотын НАЙРСАГ БАЙДЛЫН түвшинг тодорхойлдог ба энэ судалгааг JCI Монгол байгууллага, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй “Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд Улаанбаатар хотын иргэдийн дунд явуулжээ. Судалгааг Нийслэлийн иргэдийн найрсаг байдлын үнэлгээ, интернет орчин дах иргэдийн найрсаг байдлын үнэлгээ, төрийн үйлчилгээний найрсаг байдлын үнэлгээ гэж гурван төрлөөр явуулсан …

  • 27 October

    Замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагийн хэлтэс нийт 377 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 328 дуудлага бүртгэгдэв. Цас орсны улмаас гудамж, зам хальтиргаа ихтэй энэ үед замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдал, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих шаардлагатай байгаа юм. Өчигдөр зам тээврийн осолд …

  • 27 October

    Улиастай – Гачуурт чиглэлийн 11 км авто замыг нээлээ

    Улиастайн уулзвараас Гачууртын эцсийн буудал хүртэлх 11 километр замын нээлтийн арга хэмжээ боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Отгонбаяр, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц.Батхүү, Засаг дарга Д.Пүрэвдаваа болон холбогдрх албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов.  Гурван сарын хугацаанд Улиастай – Гачуурт чиглэлийн …

  • 26 October

    Нийслэлийн таван дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурчээ

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөлгөөн дээр дүүргүүдийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлаа танилцуулав. Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Налайх дүүрэгт гэмт хэргийн шинжтэй дуудлага буурсан үзүүлэлттэй байгаа бол Багануур, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт нэмэгджээ. Баянгол дүүрэг өнгөрсөн 14 хоногийн хугацаанд захиргааны 948 зөрчлийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллажээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн болон гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 166 …

  • 26 October

    Нийслэлийн өдрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөр

    10 дугаар сарын 23 Баасан гараг 12:00-14:00 “Ирээдүйн одод” хүүхдийн урлагийн тоглолт Хаана: Монголын Хүүхдийн ордонд 10 дугаар сарын 25 Ням гараг 10:00 Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл өргөө” дартсын тэмцээн Хаана: Нийслэлийн төр захиргааны III дугаар байранд 10 дугаар сарын 26 Даваа гараг 9:00 “Салбарынхаа түүхийг хэн сайн бичих вэ?” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал Хаана: Хангарди ордны …

  • 26 October

    Галын аюулгүй байдлаа хангаагүй 7 шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоолоо

    Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай үйл ажиллагаа явуулж буй газрын бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад  гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтанд …

  • 23 October

    Иргэдээс ирсэн 1547 санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэлээ

    Улаанбаатар хотын инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагуудыг ажлыг  24 цагийн турш хянаж, иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэдэг Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Тус төв байгуулагдаад нэг жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс 1547 санал хүсэлт, өргөдөл гомдол хүлээн авч 100 % шийдвэрлэсэн. Дулаан хангамж, цахилгаан, хувийн орон сууцны компани, мэргэжлийн хяналт, цагдаад хандан шийдвэрлүүлэх …

  • 23 October

    550 худгийг тагжуулж бүртгэлжүүллээ

    Улаанбаатар хотын Ерөнхий  менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхай хуралдаанд инженер хангамж, нийтийн үйлчилгээний байгууллагууд мэдээлэл хийлээ. “Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар”ус, дулаан, бохирын нийт 7414 ширхэг худгийн ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс 550 худгийг стандартын тагаар тагжуулж бүртгэлжүүлсэн. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Улаанбаатар сувилалын арын зам, Энхтайваны өргөн чөлөө …

  • 23 October

    Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулж, төрийн 200 гаруй төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлнэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж хуралдаанаар  Төрийн үйлчилгээний төв байгуулах асуудлыг хэлэлцэн баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс – Ухаалаг төр рүү” санаачилгыг нийслэлд хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Улаанбаатар хотын 3 цэгт Төрийн үйлчилгээний төв байгуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн Засаг дарга төрийн үйлчилгээний төвийг “төрийн үйлчилгээний супермаркет” гэж томъёолж байгаа …