Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч дарга С. Очирбат 10 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Индонези улсын Жакарта хотод өолсон НҮБ-ын Ази-Номхон далайн хотуудын 6-р чуулга уулзалтад оролцож илтгэл тавьлаа.Уг чуулганд Ази-Номхон далайн бүс нутгийн 50 гаруй орны 850 гаруй төлөөлөгч, олон улсын байгууллагууд оролцож хотуудын өмнө тулгамдаж буй асуудал, хамтын ажиллагааны туршлага судлах, бүс нутгийн болон олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулах зэрэг …
Tag Archives: нийслэл
October, 2015
-
23 October
Нийтийн тээвэрт 30 минутын дотор дамжин суувал үнэгүй байх журам батлагдлаа
НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан 2015 оны 10 сарын 23-нд болж хуралдаанаар нийслэлийн тээврийн цахим төлбөрөрийн системтэй холбоотой цогц асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам болон нийтийн тээврийн …
-
23 October
“Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-ын эздийг энэ сарын 28-нд тодруулна
Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, авто замын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 10 дугаар сарын 28-нд шалгаруулдаг уламжлалтай. Энэ онд өөрийн салбартаа манлайлан оролцож, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлоон …
-
23 October
“УЛААНБААТАР- БИДНИЙ ХОТ” аяныг эхлүүллээ
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн баярыг угтаж Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас хотын түүх соёлын дурсгалт газар, тэдгээрийн архитектур орон зайн төлөвлөлтийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Улаанбаатар-Бидний хот” сэдэвт Нийслэл хотоо танин мэдэх аяныг эхлүүлж байна. Аяны хүрээнд Улаанбаатар хотын түүх шинэчлэлийн музейг үзэж, хотын үүсэл хөгжил, барилгажилтын түүхтэй танилцаж, хотын эргэн тойрны түүх дурсгалын газар, архитектурын байгууламжуудтай танилцах …
-
22 October
Автобус сэлгэн суухад хөнгөлөлт эдлэх эсэхийг шийдвэрлэнэ
НИТХ-ын ээлжит бус зургадугаар хуралдаан өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 22-нд болно. Хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтей холбоотой цогц асуудлыг хэлэлцэн батлах юм. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журмыг тус …
-
22 October
Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Улаанбаатар Хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад, долоон дүүргийн Засаг даргын Тамгын газар, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хороо,СӨХ, иргэд оролцлоо. Нийт 2 122 511 метр квадрат талбайн 1997.39 тонн хог хаягдлыг цэвэрлэв. Цэвэрлэгээнд 7132 …
-
21 October
Хотын дарга лхагва гараг бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзана
Нийслэлийн удирдлагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ, Ц.Энхцэнгэл. Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, нийслэлийн харьяа газар, агентлаг, дүүргийн удирдлагууд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, хөгжлийн бэрхшээлтэй …
-
21 October
“Интернэт Худалдааны Анхдугаар Конференци – Улаанбаатар 2015” Монголд анх удаа
Ямарваа нэг зүйлийг нүдээр үзэх, сонсох хоёрын хооронд асар том ялгаа байдаг. Манай улсын мөнхийн хөрш, интернэт худалдаанаас олох орлогын өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж буй Хятад улсад очиж интернэт худалдааны талаар олж мэдсэн зүйлээ та бүхэнд хуваалцаж байна. Хятад улс эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд интернэт орон зайг ашиглан Платформ эдийн засгийн дэд бүтэц, ойлголтыг ажил хэрэг болгож дэлхийн жишигт хүрч чадсан …
-
21 October
НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно
НИТХ-ын ээлжит бус 6 дугаар хуралдаан маргааш буюу 2015 оны 10 дугаар сарын 22-ны Пүрэв гарагт болно. Хуралдаанаар нийтийн тээврийн цахим төлбөрийн системтей холбоотой цогц асуудлыг хэлэлцэн батлах юм. Тодруулбал, Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврийн цахим төлбөрийн карт олгох, цэнэглэх, ашиглах журам, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн …
-
21 October
Нийслэлийн өдрийн ёслолын арга хэмжээний хөтөлбөр
10 дугаар сарын 23 Баасан гараг 12:00-14:00 “Ирээдүйн одод” хүүхдийн урлагийн тоглолт Хаана: Монголын Хүүхдийн ордонд 10 дугаар сарын 25 Ням гараг 10:00Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл өргөө” дартсын тэмцээн Хаана: Нийслэлийн төр захиргааны III дугаар байранд 10 дугаар сарын 26 Даваа гараг 9:00“Салбарынхаа түүхийг хэн сайн бичих вэ?” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал Хаана: Хангарди …
-
21 October
Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй сэдэвт олон улсын хурал боллоо
Монгол Улсын Их сургууль, Олон улсын харилцааны нийгмийн ухааны сургуулийн Нийтийн Удирдлагын тэнхим, Төрийн Албаны Зөвлөл болон Шпайерын Төрийн Захиргаа Удирдлагын институт, Орон нутгийн тогтвортой хөгжлийн институт хамтран “Нийтийн удирдлагын хүний нөөцийн хөгжил ба Төрийн албаны ажил эрхлэлтийн ирээдүй” сэдэвт олон улсын хурал зохион байгууллаа. Хурлыг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн Түүхий эд иж бүрэн хөтөлбөрийн захирал Др. Др. Штейпан Ханселманн, …
-
20 October
“Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн эхлэлийн тайлангийн хурал боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг 2014 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн нэгдүгээр үе шатны нарийвчилсан зураг төслийг хийх, тендерийн баримт бичгийг бэлтгэх, барилгын ажлын хяналт гүйцэтгэх Зөвлөх үйлчилгээний ажлыг БНСУ-н Духва инженеринг компани гүйцэтгэж байгаа бөгөөд 2015 оны 7 дугаар сараас хойш хийж гүйцэтгэсэн эхлэлийн тайлангийн …
-
19 October
Нийслэл хотын албан татварын зарцуулалтад аж ахуйн нэгжүүдийн саналыг авахаар болов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй ресторан, баар, хүнсний дэлгүүрүүдийн захирал, ажилтнуудтай уулзаж Нийслэл хотын албан татварын тухай хуулийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Уулзалтад НЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн татварын газрын дарга, мэргэжилтнүүд оролцсон. Уулзалтын эхэнд Нийслэлийн татварын газраас Нийслэл хотын албан татварын хуулийн хэрэгжилтийн явцыг танилцуулсан …
-
19 October
Нарны замыг 19-р хорооллын замтай холбох нүхэн гарц ашиглалтад орлоо
Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, 58,18у/м төмөрбетон гүүр, төмөр зам доогуур нарны замтай холбогдсон 22у/м нүхэн гарц ашиглалтад орлоо. Энэхүү зам ашиглалтад орсноор Нарны зам болон Дунд голын замд ирэх ачаалал 800 маш/цаг, 19-р хорооллын арын замын ачаалал 20-30 хувиар буурна гэж албаныхан үзэж байна. Түүнчлэн Хан-Уул дүүргийн хэсэгт тээврийн хэрэгсэл явах гол замуудын …
-
19 October
Нийслэлийн Засаг дарга уриалга гаргалаа
НИТХ дахь МАН-ын бүлэг намайг огцруулахыг шаардсантай зэрэгцэн санаанд багтамгүйгээр Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэж, миний нэр хүндэд халдсан мэдээллийг тараах боллоо. МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан хэвлэл болон цахим сайтад өгсөн ярилцлагадаа “Э.Бат-Үүл дарга 410 тэрбум төгрөгөөр гараа угаалаа. Хүүгийнхээ компанийг 5.1 тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт ялууллаа” гэх мэтээр асар их хэмжээний …