Tag Archives: эрүүл мэндийн зөвлөгөө

July, 2016

  • 27 July

    Нүдний хараа муудахаас сэргийлэх аргууд

    Нүдний хараа муудахаас урдчилан сэргийлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ. Алхам №1 Нүдээ хамгаалах хамгийн энгийн арга бол өөрт таарсан харааны шилээ зүүх. Та мэргэжлийн эмчид хандан, өөртөө таарсан шилээ сонгоорой. Алхам №2 Хурц туяа, гэрлээс нүдээ байнга хамгаалах хэрэгтэй. Энэ бүхэн таны хараанд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс  та өдрийн цагаар гадуур гарахаар болбол заавал нарны шил зүүгээрэй. Алхам №3   Гэр …

  • 23 July

    Хөхний эрүүл мэнддээ санаа тавьцгаая

     Хөх гэдэг бол бүсгүй хүн бүрт байгалиас заяагдсан гоёл, нялх үрийн тань эрдэнэ  байдаг шүү дээ. Чамин болоод эмзэгхэн эрхтэнээ эрүүл байлгахад тань зориулж, дараах зөвлөгөөг хүргэж байна. Эмэгтэй хүн бүр сарын тэмдэг ирснээс хойш 5-6 хоногийн дараа хөхөө шинжих дасгалыг хийж хэвших хэрэгтэй гэнэ. Мөн 35-аас дээш насны эмэгтэйчүүд жилд 1 удаа хөхний зургаа авахуулж, үзүүлж байгаарай. Хэрэв хөхөө …

  • 15 July

    Нойр булчирхайн өвчнийг эмчлэх уламжлалт арга

    Нойр булчирхайн өвчнийг \панкреатит\ хонины салбант сархинагаар бүрмөсөн эмчилдэг. Материал: Хонины салбант сархинаг 7 ширхэг \ заавал хониных\ Бэлдэх ажиллагаа: Баасыг жирийн аргаар цэвэрлэнэ. \зумлахгүй\ Нэг сархинагийг уртааш нь тэнцүү гурав хуваана. Нэг удаа хэрэглэхдээ 1\3 хэсэг сархинагийг 250гр усанд хийж 200гр болтол буцалгаж болгоно. Хэрэглэх: Болгосон сархинагийн шөлөө унтахын өмнө орондоо орж байгаад сархинагаа шөлтэй нь хамт халуунаар нь …

June, 2016

  • 25 June

    Хөл холгох асуудалд баяртай гэж хэлье

    Халууны улиралд хөл холгох зовлон түгээмэл тохиолддог. Ганган шовх өсгийтэй хатуу зуузайг спиртээр арчвал зөөлөрнө. Эсвэл лаа, норгосон савангаар арчвал хөлийг тань холгохгүй. Өсгийтэй гутал гэртээ өмсөөд ойр зуур явахад ямар ч асуудалгүй хэрнээ аливаа арга хэмжээ, баярын цэнгүүнд очсон үед гутал сугарах, хөл холгох, өвтгөх зэргээр олон асуудал үүсч баярын оройжин ширээнийхээ ард суух болдог. Туфль томдсон үед араараа сугарч …

  • 11 June

    Толинд харж өвчнөө оншил

    Толь нь зөвхөн гоо сайхны хэрэгсэл болоод зогсохгүй бидний зарим өвчнийг илрүүлдэг найдвартай туслагч болдог. Та дараах зүйлийг анхааралтай уншаарай. Үс  Өнгөө алдсан, гундсан үс та хэт их ядарсан эсвэл таны хоолны дэглэм буруу байгааг гэрчилдэг. Хэрэв таны үс шингэрч байвал үүний гол буруутан нь та учир нь хоолны дэглэм  эсвэл таны стресс буруутан болдог юм байна. Та үсний хими …

May, 2016

  • 20 May

    Амны хөндийн үнэрийг арилгах аргууд

    Нэгдүгээр арга: Шинэ хүнсний ногооны навчийг цэвэр усаар угаагаад сэврээнэ. Нарийн хэрчиж, ууранд хийж нүдээд шүүсийг нь гаргана. Ариутгасан даавуугаар шүүсийг нь шахаж аваад буцалсан хүйтэн ус нэмээд ундаа болгоно. Энэ сайхан ундаагаа өдөр болгон өглөө оройдоо тус бүр нэг удаа уухад ходоодны халууныг хөөх, амны хөндийн үнэрийг арилгах үүрэг гүйцэтгэдэг байна. Хоёрдугаар арга: Удвал цэцгийг усанд чанаад цайны оронд …

  • 18 May

    Цэвэр агаарт дугуй унавал уушиг “баярладаг”

    Унадаг дугуй нь анх дундад зуунд хоёр өнхөрдөг модон дугуйг холбосноор эхэлсэн.  Анхны гинжит дугуйг 1885 онд бүтээсэн түүхтэй. Унадаг дугуй дэлхий дээрх хамгийн түгээмэл тээврийн хэрэгсэл автомашины дараа хоёрдугаарт ордог. Дугуй нь агаарын бохирдлыг бууруулах, замын түгжрэлийг арилгах байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй, авсаархан хаана ч явах боломжтой маш олон зүйлээр …

  • 12 May

    Цагаан будааг буруу болговол хавдар үүсгэж болзошгүй

    Британы хэсэг эрдэмтэд төрөл бүрийн сортын цагаан будааг янз янзын аргаар чанаж үзжээ. Тэдний зорилго бол будаанд байдаг хавдар үүсгэгч хорт бодисыг шүүж цэвэрлэх явдал байлаа. Цагаан будаа ихээр хэрэглэдэг хүмүүс, будаагаа буруу аргаар болгодог бол уушигны болон давсагны хавдар тусах эрсдэл ихтэй байдаг аж. Ер нь цагаан будаа бол нэг их сайн хоол биш гэнэ. Будаанд ихээр агуулагддаг органик …

  • 3 May

    Гар хөл, амны халдварт өвчин гарч эхэлжээ

    Өнгөрсөн жилээс улаанбурхан өвчин гарч, гаймшгийн хэмжээнд хүрч 39734 хүүхэд өвчилснөөс 39675 нь эдгэрч, 59 нь эндсэн тоон мэдээлэл байгаа. Улсдаа ганц байгаа ХӨСҮТ нь ачаалалаа дийлэхгүй, эмч нар амралтгүй ажиллаж байна. Тэгвэл  саяхнаас  гар хөл, амны халдварт өвчин гарч эхэлжээ. Энэхүү өвчин Дархан-Уул аймагт нэлээд их  тархацтай байгаа аж. Тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхдүүд нэлээд их тусаж байгаа гэдгийг …

  • 2 May

    Үхэл бүдүүн гэдсэнд нуугддаг

    Таны өтгөн хатдаг уу? Хэрвээ тийм бол энэ асуудал ямар их зовиуртай байдгийг та мэдэх бизээ. Судалгаанаас үзэхэд Дэлхийн 5 хүн тутмын нэг нь  архаг өтгөн хаталттай байдаг байна. Мөн эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс 3 дахин илүү тохиолддог. Харин хүн бүрийн бие биедээ хэлээд байдаггүй энэ зовиур, эмгэгийг эмчлэхгүй байх нь шамбарам, бүдүүн гэдэсний үрэвсэл, цаашилбал бүдүүн гэдэсний хорт хавдарт ч хүргэх …

  • 2 May

    Та ядарч байна уу, тэгвэл алхаад үз

    Өдрийн ихэнхийг ажил дээрээ компьютерийн ард ажилдаа дарагдан өнгөрөөдөг хүмүүс цөөнгүй. Үүнийг яаж амжуулах, тэрийг яах вэ гэсээр суутал нэг л мэдэхэд  ажлын цаг дуусчихдаг. Заримдаа бүр  илүү цагаар сууж, ажиллах ч хэрэг гарна. Гэтэл хажуугаар нь бие нозоороод, ядраад байдаг. Ажлын идэвх буураад, эрч хүч багасаад, өдөржингөө хэвтэж өнжмөөр санагдана. Хэрэв танд яг ийм  зовиур илэрсэн бол дараах зөвлөгөөг …

April, 2016

  • 28 April

    Давсны хэрэглээгээ багасгаснаар жингээ хаях боломжтой

    Давсыг зүрх, бөөрөнд муу гэдгийг сайн мэдэх байх. Гэхдээ давстай хоолонд дурласнаар бас биедээ “илүүдэл жин” тээж явдгаа мэдэх үү? Яагаад олон хоолны дэглэмд давсаа хасахыг санал болгодгийг мөн шорвог зүйлд дуртай бол яаж ч хичээгээд жингээ хүссэнээрээ хаяж чадахгүйн шалтгаанаа эндээс уншаарай. Давс – Илүүдэл жин хоёрын харилцаа холбоо Шорвог хоол идсэний дараа ам тэсэхийн аргагүй цангадаг даа? Энэ …

  • 26 April

    Таны элэг тусламж хүсч байгаа шинж тэмдгүүд

    Элэг бие эрхтэнд маш чухал үүргийг гүйцэтгэдэг эрхтэн: биеийг цэвэрлэж элдэв хорт бодисоос бусад эрхтнүүдээ хамгаална. Эрхтэн л болсон хойно арчилгаа шаардлагатай. Хэт ачаалал өгвөл ажлаа гүйцэтгэх чадахгүй болж хүний биед шууд муугаар нөлөөлнө. Тийм ч учраас зарим нэг турахыг хүсэж байгаа хүмүүсийн жин хасагдахгүй зовоох нь бий. Элэг биднээс анхаарал халамж хүсэж байгаагаа хэрхэн илэрхийлдэг вэ? Та доорх жагсаалтыг …

  • 20 April

    Эмийг зөв хэрэглэхийн тулд дараах зүйлсийг анхаараарай

    Манай иргэдийн дунд ямар нэг өвчин туссан үедээ эмчид хандалгүй эмийг өөрсдөө дур мэдэн сонгон хэрэглэдэг, хэрэглэх зааврыг баримтладаггүй буруу дадал хандлага түгээмэл байна. Эм бол өөрийн дураар сонгон хэрэглэдэг бараа биш бөгөөд эмийн хэрэглэх заалт, тун нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдлаас хамааран харилцан адилгүй байдаг тул мэргэжлийн бус хүмүүс өөрт тохирох эмийг тэр бүр зөв сонгон …

  • 20 April

    С витаминыг уутаар нь усанд уусгаж уух ямар хор нөлөөтэй вэ

    С витамин уухад биеийн эсэргүүцэл сайжирна. Исэлдэн ангижрах урвалууд идэвхтэй болно. Гэхдээ хүмүүс ханиад хүрэхээр Витамин С сайн гээд халуун усанд бүгдийг нь уусгаж уух нь их ажиглагддаг. С витаминыг нэг дор халуун усанд уусгаж уух нь ходоодонд маш муу. Энэ нь хүчил учраас ходоодны хүчлийг ихэсгэнэ. Ялангуяа ходоодны хүчил  шархлаатай хүний өрөвсөл шархыг сэдрээж болох талтай. Хоолны дараа өдөрт …