Парламентын хөгжилд…

image-77b872e73dc29c4b0ce53a1d2020f16786b37354af68e3c9290cd2ab2b37dbce-V351320931201507081352Америкийн 200 гаруй жилийн түүхтэй ардчилалтай харьцуулахад 25-хан настай Монголын ардчилал бяцхан хүүхэд шиг л байгаа нь үнэн. Бид 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж байсан бол тэд 1787 онд баталсан Үндсэн хуулиа өнөөг хүртэл бүрэн шинэчлэлгүй цаг үеийн засварууд хийгээд л хэрэглэж байна. Парламентад ёс төлөвшчихсөн ХБНГУ, хууль эрх зүйн нэг том загвар болох Их Британи, эсвэл Франц, Япон гээд дэлхийн хүчирхэг гүрнүүд хуулийн ямар засаглал дор амьдарч байна вэ. Тэд бол бэлэн сурах бичиг юм. Дугуйг шинээр зохиох шаардлагагүй ээ, өөртөө тохируулаад сайн хуулбарлахад болно гэдэг биз дээ. Үүн шиг хууль эрх зүйн шинэчлэлд ч шинэ юм зохиох гээд “толгой”-гоо гашилгаж, түүнийгээ ард түмэн дээрээ шууд турших нь өрөөсгөл юм. Иймээс Монголын хууль тогтоогчид, хууль эрх зүйн салбарын судлаачид, энэ чиглэлээр суралцаж буй оюутан залууст дуулгах сайхан мэдээ байна. Энэ бол доктор Н.Учралын хоёр дахь бүтээл болох “Гадаад орнуудын хууль эрх зүйн хөгжил” ном хэвлэлтээс гарч уншигчдын хүртээл болжээ. Өнгөрсөн ням гарагт нээлтээ хийсэн энэ номоос миний дээр өгүүлсэн олон орны хууль эрх зүйн загвар, тэдний төрт ёсны түүхэн хөгжлийг унших боломжтой. Хамгийн гол нь энэ бүтээл нь харьцуулсан судалгааны бүтээл гэдгээрээ онцлогтой.

Энэ номыг ариусган шүүсэн УИХ-ын гишүүн, Монгол Улсын гавьяат хуульч, шинжлэх ухааны доктор Д.Лүндээжанцан “Дэлхийн улс орнуудын төр эрх зүйн түүхэн хөгжил бол далай шиг том асуудал. Түүнд шинжлэх ухаанчаар хандах хамгийн гол оновчтой хэсгийг нь барьж авч түүвэр судалгааны аргаар хандан авч үзжээ. Өнгөрсөн болгон эхлэл гэж аугаа их У.Шекспир хэлсэн нь бий. Өнгөрсөн түүхээсээ сургамж авах, гаргасан алдааг давтахгүй байхад амьдралаар шалгагдаж нотлогдсон зүйлээс үлгэр авахад дэлхийн улсуудын түүх бидэнд тусална. Дэлхийн улсуудын төр эрх зүйн түүхийн өргөн цар хүрээтэй асуудлаас түүхийн үечлэлийн нэн шинэ үед бидний сонирхол ч бас “шохоорхон дурлах” дуртай Их Британи, АНУ, Франц, ХБНГУ, Япон зэрэг өрнөдийн улсуудын төрийн байгуулал, эрх зүйн хөгжилд гарсан өөрчлөлт, хувьсгалыг түүхчлэн авч үзсэн энэ бүтээл нэг доороос олон зүйл мэдэж авахад ач тустай болжээ” хэмээн номын өмнөтгөлд бичсэн байна. Үнэхээр ч түүний тодотгож хэлсэн шиг бусдын гаргасан алдааг давтахгүй явах нь хамгийн чухал билээ.

Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, “Монголын рояал” академийн захирал Н.Учралын хувьд “Гадаад орнуудын хууль эрх зүйн хөгжил” ном нь хоёр дахь бүтээл нь. Өмнө нь тэр “Франчайзинг” бүтээлээ туурвиасан нь ч уншигчид, судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсан билээ. Энэ удаагийн бүтээл нь ч олны талархлыг хүлээж байсан юм. Номын нээлтэд ирсэн зарим зочны сэтгэгдлээс хуваалцсанаа хүргэе.

image-e59d0343904d95c49740a4d9cbc0a403a200517857b6b4a6bf4de88926078a1a-V404329214201507081352

Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар:

-Гадаад орнуудын эрх зүйн харьцуулсан судалгаа гэдэг бидний хувьд маш чухал. Монголчууд бид бусдын явж өнгөрсөн, хүн төрөлхтний туулсан замаар л явж байгаа. Тэднээс туршлага судалж, алдаа оноог нь давтахгүй явахад энэ бүтээл, ийм судалгаа маш их хэрэгтэй. Тэгж судалж байж л хууль, эрх зүйн орчноо илүү боловсронгуй болгох ёстой. Ардчилал гэдэг зарим улсад 200 жил хөгжсөн зүйл. Бид үүнийг хуулаад л явж байгаа биз дээ. Үүн шиг бусдын сайн сайхныг хуулахаасаа ичээд хэрэггүй.

image-aec659769b6f354760e7db7093acc0b7bfae0ce42a155f738141a6456b36c28e-V206829765201507081352

НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Л.Оюун-Эрдэнэ:

-Бид нэг зүйлийг бодох ёстой юм шиг санагддаг. Эрх зүйн системээ хийгээд эрх зүйт орчинд амьдрах уу, эсвэл хүнд тохируулж өдөр бүр өөрчлөөд байх уу гэдгээ бодох ёстой. Жишээ нь, Монголд сонгууль бүрийн өмнө эрх баригч хүчин нь сонгуулийн хуулиа өөрчилж, өөртөө ашигтай байдлаар баталж байдаг. Хуулийг ингэж л тооцоо, судалгаагүй баталж эдийн засагтаа хохирол учруулдаг. Тиймээс ч “Гадаад орнуудын хууль эрх зүйн хөгжил” ямар байгааг судлаач, доктор Н.Учрал гаргаж тавьж байгаа нь нэлээд ач холбогдолтой.

image-30901dd530bd28b5515aab63ec4055911daa86c35a609e76f2988cdbd0aa795d-V192048000201507081352

МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга:

-Би саяхан Сингапурын удирдагч агсан Ли Куан Ю-гийн өмнө нь өгч байсан ярилцлагыг уншлаа. Энэ улсын хөгжлийн гол тулгуур нь ичиж зовохгүйгээр бусад орнын туршлагыг хуулсанд оршино гэсэн байна лээ. Үнэхээр ч бусдын алдааг заавал өөрсдөө хийнэ гээд давтах хэрэг байхгүй шүү дээ. Энэ удаад доктор Н.Учрал өрнөдийн орнуудын хууль, эрх зүйн хөгжлийг судалжээ. Дараа нь, Азийн өндөр хөгжсөн орнуудынхаа ийм харьцуулсан судалгааг хийвэл бас их үр дүнтэй болно гэж бодож байна.

УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэсүрэн:

-Хууль тогтоогчид толгойд орсон болгоноо хууль болгож баталж болохгүй л дээ. Бусад орны эрх зүйн онцлогийг харгалзаж, энэ нь ямар үр дүнд хүрч байсныг тооцож байж өөрийн орондоо хэрэглэх хуулиа батлах ёстой. Тийм ч учраас харьцуулсан судалгааны энэ бүтээл нь их ач холбогдолтой болжээ.

МҮХАҮТ-ын дэргэдэх арбитрч, хуульч Р.Булгамаа:

-Доктор Н.Учралын “Гадаад орнуудын хууль эрх зүйн хөгжил” нэртэй энэ бүтээл нь судлаачид, ялангуяа хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутан залууст маш их ач холбогдолтой бүтээл болжээ. Дэлхийн улс орнуудын төр, эрх зүйн хандлага өөрийн гэсэн онцлогтой байдаг. Үүнээс түүхэн цаг үеийн зохицуулалтыг нь тусгаж өгснөөрөө энэ ном өөрийн гэсэн онцлогтой болж. Ер нь бол Монголд хууль, эрх зүйн харьцуулсан судалгааны бүтээл нэн ховор байдаг. Тиймээс энэ ном эрдэмтэн, судлаачдад ч хэрэгтэй бүтээл болжээ.

 “Гадаад орнуудын хууль эрх зүйн хөгжил” номын хуримд ирсэн зочид ийн сэтгэгдлээ хуваалцсан бол энэ бүтээлийнхээ талаар доктор Н.Учрал ийн ярилаа.

-Хууль гэдэг өөрөө амьд учраас цаг үетэйгээ нийцэж шинэчлэгдэж байх ёстой. Гэхдээ өнгөрсөнд суурилж, ирээдүйд дүйцүүлж хууль тогтоомжийг гаргахад ялангуяа гадаадын өндөр хөгжилтэй орнуудын хууль эрх зүйг түүхчлэн судлах арга бол нэлээд чухал. Тийм учраас би эрх зүйч хүний хувьд түүхчлэн судлах аргаар гадаад орнуудаас сонголт хийгээд өрнөдийн орнуудын хууль эрх зүй, хууль хоорондын харьцуулалтыг хийсэн. Мөн Япон, Их Британы төр эрх зүйн хөгжил,  Франц, Германы хөгжил гээд хууль эрх зүйн хоорондын харьцуулалт, төрт улс яаж анх үүссэн юм гэдгийг энэ бүтээлдээ тусгасан байгаа. Энэ бүтээлээ судлаачдад, хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад төдийгүй Монголын парламентын хөгжилд оруулж байгаа томоохон хувь нэмэр гэж харж байгаа. Манай улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа энэ цаг үед энэ ном маань чухал эх сурвалж болж өгөх байх гэсэн юм.

Үнэхээр ч түүний хэлсэнчлэн УИХ, хууль эрх зүйн салбарынхан, оюутан залууст гадаад орнуудын хууль эрх зүйн хөгжлийн харьцуулсан судалгаа бүхий энэ бүтээл оюунд нь “талх” болж очих биз ээ. Яагаад гэвэл “Өнгөрсөн болгон эхлэл” шүү дээ.

image-3df0af0b13bb36bdfd0c18a2631694168ac2fe23eee38dbdc4c5002f3be4d6a0-V153527690201507081352 image-3957f42fe01e3188aa354ce5e3f0a4d04e889fde1417fd72a9584d4e45d67690-V252377213201507081352

Л.ТУЛГА

эх сурвалж: PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

“Ном ярьж өгье” нэвтрүүлэг: Мишель Обама – Миний түүх

“Мэдрэмжтэй мэдээлье” сэтгүүлч, редакторуудын нэгдлээс зохион байгуулдаг “Миний сурвалжилга – Миний түүх” уулзалт болж өндөрлөлөө. …