Эрүүл мэнд

November, 2020

  • 11 November

    ШУУРХАЙ: Халдвартай жолоочийн хадам ээж, дүү хоёроос коронавирус илэрлээ

    Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” боомтоор Монгол Улсад орж ирэн, арваннэгдүгээр сарын 6-ны өдөр тусгаарлалтаас гарсан ачаа тээврийн автомашины жолооч болон түүний гэр бүлийн хүнээс коронавирусний халдвар илэрч, онош батлагдаад байгаа билээ. Албаныхан тухайн иргэний маршрутыг гаргаж, хавьтагч нарыг тогтоон, шинжилгээнд хамруулсаар байна.  Халдвар авсан жолооч нийслэлийн Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ суудаг бөгөөд тус айлын хашаанд хадмууд …

  • 11 November

    Т.Мөнхсайхан: Ойрын хавьталын 24 хүнийг тусгаарласан

    Шуурхай мэдээ: Улсын онцгой комисс, Шуурхай штаб, Эрүүлмэндийн байгууллагаас Засгийн газраас гаргасан шийдвэрийг мэдээлж байна. Эрүүлмэндийн сайд Т.Мөнхсайхан “Алтанбулагийн боомтоор аравдугаар сарын 14-нд орж ирсэн жолоочийг Сэлэнгэ аймагт шинжилгээнд хамруулж, хариу нь сөрөг гарсан учир Энхсаран сувилалд тусгаарласан. 21 хоног тусгаарлах байранд байх хугацаандаа 3 удаагийн шинжилгээ өгч тусгаарлалтын байрнаас гарсан. Бид эргэн танадалтын журмаар иргэнийг эхнэрийн хамт шинжилгээнд хамруулахад хариу нь …

  • 11 November

    ОХУ-д нэг өдрийн дотор COVID-19-ын батлагдсан тохиолдол 20,977-гаар нэмэгдэв

    ОХУ-д нэг өдрийн дотор  буюу 11 сарын 10-ны байдлаар COVID-19-ын батлагдсан тохиолдол 20,977-гаар нэмэгдэв. Халдвар авсан хүмүүсийн дөрөвний нэг нь шинж тэмдэггүй байна. Манай улсын мөнхийн хөрш ОХУ-д COVID-19 вирусээр өвчилсөн нийт хүний тоо 1,817,109 хүрээд байгаа бол эдгэрсэн хүний тоо 1,350,741 хүрсэн. ОХУ-гаас өгч буй мэдээгээр бол тархалтын оргил үе 10 хоног үргэлжилнэ хэмээн мэдэгдээд байна.

  • 10 November

    Шуурхай: ХӨСҮТ-ийн 27 настай эмчээс коронавирус илэрлээ

    Монгол улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 374 болоод байна. Өнөөдөр шинээр зургаан тохиолдол бүртгэгдсэн юм.  Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өнөөдөр бүртгэгдсэн халдварын зургаан шинэ тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Тэдний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй, 49-54 насны хүмүүс байна. Тав дахь тохиолдол нь мөн өдөр Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай, нэг эрэгтэйн шинжилгээнээс …

  • 9 November

    Дэлхий дахинд бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол 50 саяд хүрлээ

    Коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол дэлхий дахинд 50 саяд хүрснийг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид өчигдөр зарлажээ. Үүний 20 хувь буюу 10 сая орчим нь АНУ-д оногдож байна. Тус улсад сүүлийн дөрвөн өдөр дараалан өдөрт 100,000-аас дээш тооны тохиолдол бүртгэгдээд байгаа юм. АНУ-ын дараа 8.5 сая тохиолдолтой Энэтхэг, 5.6 сая тохиолдолтой Бразил, 1.8 сая тохиолдолтой Франц, 1.7 сая тохиолдолтой Орос …

  • 6 November

    Алтанбулаг боомтоос Ковидын хоёр тохиолдол нэмж илэрлээ

    Өнөөдөр ЭМЯ-аас коронавирусийн дөрвөн тохиолдол нэмж илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл дөнгөж сая Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр жолоочоос дахин коронавирус илэрсэн нь батлагджээ.  Яг одоо Сэлэнгэ аймгийн төвд УОК-оос төлөөлөл очиж аймгийн удирдлагуудтай хуралдаж байгаа аж. Мөн өнөөдөр Улаанбаатар-Дарханы замын нөхцөл байдалтай  танилцсан Зам тээврийн сайд Л. Халтар уг хуралд оролцож байна.  Маргааш Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Сэлэнгэ аймагт очиж …

  • 6 November

    Дэлхийн хэмжээнд “COVID-19”-ийн халдварын тохиолдолд 49 сая давлаа

    ОХУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол 19.4 мянгаар буюу дахин огцом нэмэгдлээ. Ойролцоогоор дөрөвний нэг нь Москвад бүртгэгдсэн байна. Францад тархалтын шинэ давлагаа “хүчтэй” газар авах магадлалтайг анхаарууллаа. Грект гурван долоо хоногийн хөл хорио тогтоосон байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хариу хүлээгдэж байгаа АНУ-д “COVID-19”-ийн халдварын шинэ тохиолдол 100 мянга давлаа. Нью-Йоркт энэ үзүүлэлт зургаан сарын дээд түвшиндээ хүрсэн бол Нью-Жерсид хэт өндөр байгааг …

  • 6 November

    Д.Нямхүү: COVID-19-өөр өвчилсөн хүмүүст үйлчилж байсан сувилагчийн шинжилгээнээс халдвар илэрлээ

    ХӨСҮТ-ийн  ерөнхий захирал Д.Нямхүү улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцуулав. Тэрбээр “2020 оны арваннэгдүгээр сарын 4, 5-нд буюу сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1,068 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс дөрвөн хүний сорьцод коронавирус илэрлээ. Тухайн дөрвөн тохиолдлыг танилцуулбал: Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэд,Аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүн …

  • 5 November

    Энэтхэгээс ирсэн дахин нэг хүнээс COVID-19 халдвар илэрч, 353 дахь тохиолдол бүртгэгдлээ

    Коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээг хийхэд өнөөдөр нэг хүнээс коронавирусийн халдвар илэрч, Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 353 болсныг Эрүүл мэндийн яам мэдээллээ.  Өнөөдөр илэрсэн шинэ тохиолдол нь Дели-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн аж.  Монгол Улсад зөөвөрлөгдөн ирж, батлагдсан тохиолдлуудаас 314 нь эдгэрээд байна. Эдгэрсэн 309 иргэний ажиглалт тандалтын хугацаа бүрэн дууссан бол гэрийн ажиглалтад 3, сувиллын хяналтад 2 иргэн байгаа юм.  Одоогоор …

  • 5 November

    ОХУ: 24 цагийн дотор 18648 хүн халдвар авчээ

    ОХУ-ын Эрүүл мэндийн салбарын удирдлагууд COVID-19 дэгдсэнээс хойш анх удаа нэг өдөрт энэ өвчний халдвар авсан 19 мянга гаруй  шинэ тохиолдол бүртгэгдээд байна гэж мэдээлжээ. Өчигдрийн байдлаар сүүлийн 24 цагийн дотор 19768 хүн халдвар авсан бол урд өдөр нь 18648 хүн  халдвар авсан гэж бүртгэгдсэн байна. Түүнээс гадна  энэ мягмар гаригт 355 хүн нас барсантай харьцуулахад өчигдөр нас барсан хүний …

  • 4 November

    Тусгаарлалтаас оргосон иргэн хил зөрчиж ирсэн байжээ

    Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан нэг иргэн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр оргосон явдал гарчээ. Тэрбээр тусгаарлалтад ирээд 19 хонож байхдаа ийн оргосон байна. Тухайн иргэний шинжилгээ сөрөг гарсан ба өмнө нь хил зөрчиж, Оросын талд баригдаад, хилийн солилцоогоор эх орондоо ирээд байжээ. Хууль, хүчний байгууллагынхан Сэлэнгэ аймгийн төвөөс 19 км зайтай газраас түүнийг барьж, тусгаарлалтад буцаасан байна.  

  • 4 November

    МИАТ-ийн гурван ажилтан КОРОНАВИРУСЭЭР халдварлажээ

    МИАТ компанийн Берлин дэх төлөөлөгчийн газарт ажилладаг гурван монгол ажилтан коронавирусний халдвар авчээ. Тэд өөрийн улсын иргэдээ нутаг буцаах ажлыг хариуцан, өндөр эрсдэлтэй нөхцөлд цаг наргүй ажиллаж буй хүмүүс юм.  Германд коронавирусний халдварын тохиолдол илт нэмэгдэж, нөхцөл байдал сайнгүй байгаа бөгөөд МИАТ компани хамгийн сүүлд тус улсаас иргэдээ татан авах хүрээнд аравдугаар сарын 23-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлджээ. Өнгөрсөн 24 цагийн …

  • 4 November

    Д.Нямхүү: ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 16 жолооч эмчлүүлж байгаагийн 12 нь гадаадын иргэн

    Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, 11-р сарын 2-3-нд 613 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс коронавирус илэрлээ. Тодруулбал, 10-р сарын 20-нд Энэтхэг-УБ-ын онгоцоор ирсэн 21 настай хоёр эрэгтэйн давтан шинжилгээгээр, мөн 10-р сарын 20-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын иргэн 33 настай эрэгтэйгээс коронавирус илэрлээ. Сүүлийн өдрүүдэд олон улсын ачаа тээврийн жолооч нараас халдвар …

  • 3 November

    Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан иргэн оргожээ

    Арваннэгдүгээр сарын 1-ний өдөр буюу өнгөрсөн даваа гаригт Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдаж байсан иргэн оргосон байна. Улмаар холбогдох байгууллагуудаас шуурхай арга хэмжээ авч ажиллан тухайн иргэнийг олжээ. Тэрбээр 10 дугаар сарын 14-нд Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн бөгөөд короновирусийн гурван удаагийн шинжилгээ өгч, хариу нь бүгд сөрөг гарсан аж. 

  • 3 November

    ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус: Халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа

    ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Тедрос Адханом Гебрейсус Монголын ард түмэн (COVID-19) халдварыг дотооддоо тархахаас сэргийлэх ажлыг амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргэлээ. Тэрээр өөрийн твиттер хуудасдаа“#COVID19-н эсрэг амжилттай тэмцэж байгаад нь Монгол Улсад баяр хүргэе! Эв нэгдлийг эрхэмлэн, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмжийг мөрдөж биелүүлснээр халдварын тархалтыг зогсоож болохыг бидэнд харуулсан Монголын ард түмэнд баярлалаа. Бид хамтдаа!” гэж бичжээ.