Эрүүл мэнд

February, 2015

  • 11 February

    Их ярих нь тархинд сайн

    Эмэгтэй хүний амьдралыг  олон зүйлээс салгаж ойлгоход  хэцүү. Гоёмсог  уруулын будаг, дэгжин цүнх, хээнцэр алхаа, мөн хов жив. Тэгвэл хов жив ярьж байх нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд ач  тустай ажээ. Хүн өдөрт  8-н цаг ажиллах хувиартай  ба эмэгтэйчүүдийн  идэвхтэй ажиллах  цаг нь  5-6 цаг байдаг гэнэ. Гэхдээ энэ 5-6 цагийн хооронд тархи их ядардаг тул 3-н цаг тутамд цай ууж амрах хэрэгтэй …

  • 11 February

    Хүүхэд халуурах үед ямар арга хэмжээ авах вэ?

    Хүүхэд халуурах шалтгаан өвдөхөөс гадна айсан үед бас халуурч болно. Өндөр халуурах нь маш аюултай учраас халуурч байгааг мэдмэгцээ яаралтай арга хэмжээ аваарай. Түргэн дуудаад ирэхийг хүлээж болохгүй шүү. Ихэвчлэн өндөр халуурах шалтгаан хоолой өвдөх, ханиад хүрч эхлэх, ам гэмтэх мөн вакцины 2 3 4 сартайд халуурдаг. Хүүхэд чинь халуураад эхэлвэл хамгийн түрүүнд хоолой амыг нь шалгахад гэмгүй. Доорх арга …

  • 11 February

    Угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөмж

    Сүүлийн өдрүүдэд иргэд автомашиндаа болон гэртээ угаартаж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол цөөнгүй бүртгэгдэх болов. Тиймээс дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

  • 10 February

    Шингэнийг хэрхэн зөв уух вэ

    Хооллохын яг өмнө, хоол идэж байх үед, хоолны араас шууд их хэмжээний шингэн уухгүй байхыг зөвлөдөг. Бүтэц, төрлөөсөө хамаарч хоолны холимог ходоодонд 2-4 цаг, нарийн гэдсэнд 20 орчим цаг байдаг. Хоол идсэнээс 2-4 цагийн дараа нарийн гэдэсний тодорхой хэсгүүдэд шимт бодисууд шимэгдэж эхэлнэ. Цагийг олоогүй уусан шингэн ямар үр дагаварт хүргэдгийг авч үзье. Ус, цай зэрэг унд нь хоол боловсруулах …

  • 10 February

    Тамхины хор хөнөөл

    Тамхи гэж юу вэ? Тамхи нь татах, зажлах, үнэрлэх зэргээр хэрэглэдэг, мансууруулах нөлөөтэй, хараат байдал үүсгэх чадвартай никотин хэмээх бодис агуулсан ургамал юм. Тамхи татах үед утаагаар дамжин хэд хэдэн төрлийн бодис ялгарч эхэлдэг. Никотин, нүүрстөрөгчийн исэл, цианийн хүчлээс гадна хүхэрт устөрөгч, аммиак, шоргоолжны хүчил, нүүрс устөрөгчийн нэгдэл гардаг юм. Тамхи татах гэдэг нь биеийн хэрэгцээт зүйл огтхон ч биш …

  • 10 February

    Хийжүүлсэн ундаа уусны дараа шүдээ угааж болохгүй

    Хооллож дуусмагцаа амны хөндийгөө сайтар цэвэрлэх хэрэгтэй гэж шүдний эмч нар зөвлөдөг. Тэгвэл хоол идсэнээс хойш нэг цагийн дараа шүдээ цэвэрлэх ёстой гэнэ. Учир нь хооллосноос хойш 20-30 минутад амны хөндий дэх хүчил, шүлтийн тэнцвэр алдагдсан байдаг тул энэ үед шүдийг сойздож угаахад амархан гэмтэж, паалан нь нимгэрэх аюултай юм байна. Ялангуяа хийжүүлсэн ундаа ууж дуусмагцаа сойз шүүрч авахгүй байх …

  • 10 February

    Гар утас, таблет, зурагт хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлж байна вэ

    Ухаалаг гар утас, нөүтбүүк, таблет, зурагт гэх зэрэг орчин үеийн техник технологи маш хурдтай хөгжиж, бид бүхний өдөр тутмын амьдралын зайлшгүй хэрэглээний нэг болжээ. Одоо эдгээр нь зөвхөн томчууд гэлтгүй бага насны хүүхдүүдийн өргөн хэрэглээнд шилжиж байна. Эцэг эхчүүд уйлсан хүүгээ эсвэл хоол идэхгүй хэмээн зөрүүдэлсэн охиноо аргадахдаа таблет, гар утсаа өгдөг. Зарим эцэг эхчүүдийн хувьд энэ нь асуудлыг шийдвэрлэх үр …

  • 9 February

    Хоолны хордлого, хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж

    Сар шинийн баяр ойртож байгаатай холбогдуулан хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгчид, иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг хүргэж байна. Хоолны хордлого гарахад нөлөөлөх гол хүчин зүйл бол хоол хүнсний зүйлийг бэлтгэх, болгох, хадгалах, хэрэглэх үеийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага алдагдах явдал юм. Хоолны хордлогоор өвчилсөн хүнд ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах, дотор …

  • 8 February

    Компьютерээс үүдсэн ядаргааг яаж тайлах вэ?

    Компьютерийн ард суусан хүн доороос дээш, эсвэл урагш байнга хардаг учир нүдний булчингууд их ядардаг байна. Гэрлийн урсгал нь нүдний торлогийг өрөөр хэлбэл нүдний арын гэрэл хүлээн авах хэсгийг их цочроодог аж. Ажилдаа хэт их шамдсанаас хүн нүдээ цавчих нь багасч үүнээс гадна нойр, ой санамж муудах, хоолны дуршил багасах, толгой өвдөх, хэт мэдрэмтгий болох гэх мэт зовиур илэрдэг байна. …

  • 8 February

    Хоолойн өвдөлтийг эмгүйгээр эмчлэх үү?

    Манай орны хүйтэн өвлөөр хүүхдүүдийн хоолой ихээр өвддөг. Бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг ээжүүддээ дөнгөж өвдөж эхэлсэн хоолойн өвчнийг эмгүй эмчлэх аргуудаас хүргэж байна. Энэхүү аргуудыг хоолойн өвдөлт эхэлж буй үед хэрэглэхээс гадна гурав хоног хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол аргаа өөрчлөхийг зөвлөе. ЧИЙГШИЛ. Хоолойн өвдөлтийн үед хоолой ихээр хуурайшдаг бөгөөд уурын аппаратаар өрөөг чийгшүүлэх нь өвдөлтийг тархаадаггүй байна. …

  • 7 February

    Хөдөлгөөнгүй байвал хөл гар хөшнө

    Зүрхний шигдээс, харвасан, саажилттай хүмүүсийг хөдөлгөж болохгүй гэж хөдөлгөөнгүй хэвтүүлдэг. Ингэж болохгүй. Учир нь, хурц үе нь өнгөрсөн ч хөдөлгөөний хомсдол хязгаарлагдсан учраас цусны эргэлт удаан явагддаг. Үүний улмаас тэжээлийн бодис, захын цусан хангамж алдагдан тэжээгдэж буй булчин, махбодь хатангиршаад, цаашдаа нөхөн сэргээх үйл ажиллагаа удаашралтай явагдана. Заримдаа бүр хөдөлгөөнгүй болдог тохиолдол их гардаг. Ийм хүмүүст цаг хугацаанд нь оносон …

  • 7 February

    Жирэмслэх үйл явцыг түргэтгэх 9 алхам

    Америкийн судалгааны хүрээлэнгийн урт хугацааны судалгаагаар тухайн хүний юу идсэн, амьдралын хэв маяг, сонголт, хөдөлгөөн зэрэг нь өндгөн эс боловсруулахад чухал нөлөөтэйг тодорхойлсон байна. Эмэгтэй хүний үр тогтоох чадварыг түрэсгэх хамгийн энгийн 9 алхмыг танилцуулж байна. Өөх тос ихтэй бүтээгдэхүүн хоололтоос татгалзах, удаан хадгалах горимтой эсвэл түргэн хоололтоос зайлсхийх Ханаагүй тос хэрэглэх, үүнд оливын тос, канало тос Бүхэл үрийн бүтээгдэхүүн …

  • 7 February

    Төвдийн залуужуулах дасгал

    “Төвдийн залуужуулах  дасгал”-г толилуулж байна. Энэхүү дасгалыг энергийн нүх сүв буюу чакраг нээдэг гэдэг ба эхний дасгал нь нээгээд дараагийн дасгалууд нь идэвхжүүлж өгдөг.  Энэ дасгалыг хийхийн ач холбогдол нь өдөр тутмынхаа хөдөлгөөнгүй амьдралд хөдөлгөөнөө нөхөх, нурууны муруйлтаас сэргийлэх, нугалам хоорондынхоо зайг хадгалах, уян хатан чанараа сайжруулах, бүх булчингуудаа сулруулж стрессээ тайлах. Хийж байгаа хүмүүсийн ярьж байгаагаар сэтгэл санаа хөнгөхөн …

  • 6 February

    Гэдсэн дэхь өтгөнөө цэвэрлэж турцгаая

    Орчин үеийн хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогдсон үнэн. Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг учир ийм хүн яаж нарийхан бэлхүүстэй байх билээ дээ. Найман литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг өчнөөн жил сараар чулуужтал нь авч явахад амьд гэдэс тэсдэг нь үнэхээр гайхалтай. Гэдэс үрэвсэтлээ нэг хэсэг, үрэвсээд нэг хэсэг, шалбараад нэг …

  • 5 February

    Цөсний чулууг анагаах нь

    Дэлхийн улс орнуудад өргөн тархсан цөс чулуужих өвчний талаар дэлгэрэнгүй танилцуулж байна.  Цөсний чулуу гэж юу вэ? Цөсний чулуу нь бодисын солилцооны алдагдлаас үүсдэг усанд үл уусах нэгдэл бөгөөд ихэвчлэн цөсний хүүдий болон ерөнхий цорго, элэг доторх цөсний замд тохиолддог. Сүүлийн үеийн судалгаагаар 5 эмэгтэй тутмын нэг, 10 эрэгтэй тутмын нэг нь энэхүү өвчнөөр өвдөж байна. Шалтгаан Цөсний чулуу үүсэх …