Зөвлөгөө

June, 2017

  • 12 June

    Гэрийн нөхцөлд сайрталт, сэвхийг хэрхэн арилгах вэ

    Улирлын онцлогоос шалтгаалж нүүрний арьс сайртах, сэвхтэх асуудал тулгардаг. Байгалын аргаар гэрийн нөхцөлд үүнээс ангижирч болно. Хавар, намрын ширүүн шороотой салхи, нарнаас болж нүүр, хацар сайртах, сэвхтэх нь элбэг. Тэр дундаа нэг сэвхтсэн бол арилгах тун хэцүү байдаг шүү дээ. Мөн хооллолт өөх тостой зүйл хэт их идэх, нойр дутуу байх, сэтгэл санааны тогтворгүй, стресстэй байдлаас болж сэвхтэж болдгийг санаарай. …

  • 12 June

    Гэрийн нөхцөлд үс уналтыг зогсоох эрүүлжүүлэх бэлдмэл хийх арга

    Самнах тоолонд л үс чинь унаад таны санааг зовоогоод яах аа мэдэхгүй байгаа юм биш биз. Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг ч бий. Үсний уналт нь толгойны хуйханд эрдэс тэжээл дутагдсанаас үүдэлтэй ба унаад зогсохгүй салаалж, гэмтэж, өнгө үзэмжээ алддаг байна. Үүнийг эмчилэхийн тулд танд заавал үнэтэй салон, үс арчилгааны бүтээгдэхүүн шаардагдах хэрэггүй. Ердөө л доорх аргаар гэртээ …

  • 12 June

    Шивэр, хөлний хөлрөлтөөс ангижрах амархан аргууд

    Хөлний эвгүй үнэр буюу шивэр, хөлний хөлрөлт их байх нь хэн бүхэнд тавгүй бөгөөд бусад хүнд ч таагүй мэдрэмж төрүүлдэг. Тэгвэл гэрийн нөхцөлд хэрхэн амархан, үр дүнтэй арга хэмжээ авах вэ? Хөлний шивэр болон хөлрөлт нь хамгийн түгээмэл асуудлын нэг бөгөөд ялангуяа урин дулааны улиралд хамгийн ихээр тулгамддаг. Тйимээс доорх аргууд болон зөвөлгөөг гэрийн нөхцөлд дагаж мөрдөөд өөртөө багахан цаг …

  • 12 June

    Наршихаас сэргийлэх ба наранд цохиулсан үед авах арга хэмжээ

    Зуны халуун улиралд гадаа нар салхинд их явах, аялал зугаалгаар явахад хамгийн түгээмэл тохиолддог асуудал бол наранд цохиулах, нарших юм. Нарших нь олон сөрөг талтай тул дараах арга хэмжээг авах хэрэгтэй. Нарших буюу наранд цохиулах гэдэг нь энгийнээр тайлбарлавал хэт халуун хурц нартай өдөр гадаа удаан байх, нарны шууд гэрлэнд толгой болон их биеэрээ байснаас нарны хэт ягаан туяаны хор …

  • 12 June

    Шумуулаас хамгаалах ба Хазуулсан загатнааг эмчлэх шилдэг аргууд

    Зуны улиралд хөдөө гадаа, агаар салхинд явахад тохиолддог бэрхшээлийн нэг бол шумуул байдаг. Ямар нэг арга хэмжээ авахгүй бол их шумуулны хоол болох бас ч хэцүүхэн шүү дээ. 1. Эфирийн тос Шумуулаас хамгаалах хамгийн сайн эфирийн тос бол – лаванда, валериана, эвкалипт, герань, гоньд, ганга, гаа, цайны мод, хуш юм. Хэрэглэх арга: Жижиг хөвөн аваад эдгээр тосны аль нэгийг шингээгээд …

  • 12 June

    Наранд түлэгдсэн арьсийг эмчлэх үр дүнтэй аргууд

    Халуун зуны улиралд нарны туяанд хэсэгхэн хугацаанд явахад л хүний арьс амархан түлэгдэж гэмтдэг шүү дээ. Тэгвэл үүнийг гэрийн нөхцөлд эмчлэх амархан аргууд бий. Наранд түлэгдсэн биеийн хэсгийн арьс улайж хорсож загатнаад их л зовиуртай хэцүү байдаг. Тиймээс эд амралт зугаалга, хөдөө гадаа явж байгаа энэ үед уншигч хэрэглэгчиддээ хэрэг болох зөвлөгөөг хүргэж байна. Нүүрний арьс болон хүзүү, дал, нуруу …

  • 10 June

    Гуравхан хоногийн дотор таван кг хасах нууц

    Гуравхан хоногт таван кг хасах найдвартай жор: Дэглэм 1:  Өглөөний цай: Чанасан өндөг, чихэргүй кофе эсвэл ногоон цай Бага үд :  Илчлэг багатай бяслаг 200 гр, улаан лоолийн шүүс 1 аяга Өдрийн хоол: Шинэ ногооны салад, давгүй лемоны шүүс, тахиа эсвэл загас /200гр/ Үдээс хойш: Цангис, үхрийн нүд, бусад улирлын гаралтай жимс Оройн цай: Элсэн чихэргүй ногоон цай Энэ дэглэмд хоолныхоо …

  • 10 June

    Цагаан будааг буруу болговол хавдар үүсгэж болзошгүй

     Британы хэсэг эрдэмтэд төрөл бүрийн сортын цагаан будааг янз янзын аргаар чанаж үзжээ. Тэдний зорилго бол будаанд байдаг хавдар үүсгэгч хорт бодисыг шүүж цэвэрлэх явдал байлаа. Цагаан будаа ихээр хэрэглэдэг хүмүүс, будаагаа буруу аргаар болгодог бол уушигны болон давсагны хавдар тусах эрсдэл ихтэй байдаг аж. Ер нь цагаан будаа бол нэг их сайн хоол биш гэнэ. Будаанд ихээр агуулагддаг органик …

  • 10 June

    Сорви сарын дотор ор мөргүй арилгах жор

    Бэртэл, гэмтэл, мэс засал гээд ямар нэгэн гадны нөлөөллөөс болж хүний биед харахад ч эвгүй сорви үүссэн байдаг. Түүнийг далдалж явах тэрхүү сорвиноосоо санаа зовох асуудал их байдаг. Мэдээж үүнийг арилгах олон арга бий. Лазераар арилгах, сорвины тос тосон түрхлэг хэрэглэх гэх мэт. Гэхдээ эдгээр нь нилээд үнэтэй эсвэл гаж нөлөө үзүүлэх хандлагатай байдаг. Бид танд гэрийн нөхцөлд хямд хялбар …

  • 10 June

    Таны амралтад :Тахианы махан плов хийх жор

    Орц Дөрвөн хүний порц. -250гр цагаан будаа, -2х/х ургамлын тос, -500мл тахианы шөл, -Нунтаг карри, -Нэг бөөрөнхий сонгино, -Улаан шар ногоон өнгөтэй амтат чинжүү тус бүр нэг ширхэг, -500гр тахианы ясгүй мах, -Давс, нунтаг хар перц, -200гр ногоон вандуй. Хийх арга Хийх арга. Будааг угааж усыг шүүнэ. Томхон хайруулын таваг юм уу зузаан ёроолтой хоолны саванд нэг хоолны халбага ургамлын …

  • 10 June

    70 настай Австрали бүсгүйн гоолиг биеийн нууц

    Австралийн иргэн Каролин Хартз 70 настай аж. Тэрээр уйгагүй дасгал хөдөлгөөний үр дүнд гоолиг биеэ хадгалж чаджээ. Төгс бие галбиртай болох нь маш энгийн, мөн хялбар гэж Каролин үзэж байна. Ходоодондоо орж буй хоолыг юуны түрүүнд хянаж, хоёрдугаарт, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхийг нэгэн ярилцлагадаа зөвлөжээ. Каролин Хартзийн гоолиг биеийн нууц: 30 жилийн өмнөөс тэрээр өглөөний цай өдрийн хоолонд жигнэмэг болон бусад амттан идэхээс татгалзаж, хоолноосоо цагаан элсэн чихэр хасчээ. …

  • 10 June

    Таны амралтад :Cолонгос пүнтүүзтэй хуурга хийх жор

    Порц: 3 Орц – мөөг ( янз бүрийн – хар, цагаан ) – улаан ба ногоон чинжүү – мах – сонгино ( ногоон ба бөөрөнхий ) – лууван – пүнтүүз – шикымчи буюу бууцай Хийх арга мөөг /хар, цагаан аль нь ч болно/, улаан ба ногоон чинжүү, мах, сонгино /ногоон, бөөрөнхий/, лууван, пүнтүүз, шикымчи буюу бууцай Бүх ногоогоо урт нарийхан …

  • 10 June

    Кимчи хэрхэн хийх вэ?

    ОРЦ 1. Байцаа 2. Сонгино 3. Сесаме үр 4. Элсэн чихэр 5. Солонгос кимчиний соус 6. Нунтаг улаан чинжүү ХИЙХ АРГА 1. Байцаагаа угаагаад, навчаар нь салгана. Харлаж, хатсан хэсгүүдийг нэг бүрчлэн авах хэрэгтэй. Салгасан навчнуудаа усаар ахин зайлаад, элдэв нян бактери, хортон шавжнаас нь бүрэн салгах үүднээс ахин сайтар угаана. Дараа нь байцаагаа алган дээрээ тавиад, усыг нь шувтарч, …

  • 10 June

    Япон маягийн хоолны дэглэм

    НЭГ ДЭХ ӨДӨР: Өглөөний цай: Хар кофе Өдрийн хоол: Хоёр өндөг /чанасан/ хуурайгаар нь, чанасан байцааны салат ургамлын тостой, аяга улаан лоолийн шүүс. Оройн хоол: Шарсан юмуу чанасан загас. ХОЁР ДАХЬ ӨДӨР: Ө/цай: Хар кофе, хатаасан талх /сухар/ Ө/хоол: Чанасан эсвэл шарсан загас, ногооны салат, байцаа ургамлын тостой О/хоол: Чанасан үхрийн мах 100 грамм, аяга шингэн тараг. ГУРАВ ДАХЬ ӨДӨР: …

  • 9 June

    Гэдсэн дэх өтгөнөө цэвэрлэж турцгаая

    Орчин үеийн хүн бүр гэдсэндээ 8-25 кг илүүдэл өтгөн тээж явдаг нь нэгэнт нотлогдсон үнэн. Yүний ихэнх нь бүдүүн гэдсэнд байдаг учир ийм хүн яаж нарийхан бэлхүүстэй байх билээ дээ. Найман литрийн 3 хувингаар дүүрэн энэ их овоолгыг өчнөөн жил сараар чулуужтал нь авч явахад амьд гэдэс тэсдэг нь үнэхээр гайхалтай. Гэдэс  үрэвсээд нэг хэсэг, шалбараад нэг хэсэг, шархлаад нэг …