Хоол хүнс

March, 2015

  • 9 March

    Хар чавга идэнгээ турцгаая

    1. Хамгийн энгийн жор – 8 ширхэг хар чавгыг жижиглэж 1 стакан тослог багатай тарагтай /йогурт биш энгийн тараг/ холиод оройн хоолны оронд иднэ. Бусад үед нь өөрийн хүссэнээр хооллоорой, мэдээж тослог юмуу чихэр ихтэй зүйл идэх хэрэггүй. Энэ жор нь туулгаж, шээс хөөх үйлчилгээ үзүүлдэг тул өглөө юмуу өдрийн хоолонд хэрэглэж болохгүй. 2. Хэрэв тарагнаас уйдаж байвал 150 гр аарцыг 6-8 …

  • 8 March

    Эрэгтэй ба эмэгтэй хүнс

    Хүний хүйснээс хамаараад тухайн нэг хүнсний бүтээгдэхүүн ялгаатай нөлөө үзүүлдэг юм байна. Тиймээс судлаачид эрчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн ба эмэгтэйчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн гэж ялгаж өгчээ. Эрчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн Улаан лооль Энэ хүнсний бүтээгдэхүүнийг манайхан “помьдор” гэж яриад сурчихсан байдаг. Улаан лоолинд ликопин нэртэй бодис ихээр агуулагддаг. Харин ликопин нь түрүү булчирхайг хэвийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байдаг …

  • 8 March

    Гурвалжин будааг агшаадаггүй

    Гурвалжин будаа буюу бидний заримын хэлдгээр бор будаанд маш олон витамин, эрдэс бодис агуулагддаг ба гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг шидтэй.  Дээр нь цагаан будааг бодоход бага  калоритай гэхчилэн ашигтай тал ихтэй. Гурвалжин будаа зэрэг бүхэл үрийн будааг цагаан будаа болгохын тулд доторхи витаминуудынх нь 80 хувийг, фосфор төмөр зэргийн 50 хувийг үгүй хийдэг байна. Гурвалжин будаа нь цусны сахарын хэмжээг …

  • 6 March

    Халуун хоол цай хоолойн хорт хавдар үүсгэнэ

    Иранийн эртэмтэд саяхан нэгэн судалгаа хийжээ. Харин энэхүү судалгааны үр дүнд хав халуун цай уух нь улаан хоолойны хорт хавдар үүсгэдэг гэдгийг олж тогтоосон байна. Хүмүүсийн уудаг халуун цай ихэвчлэн 70 болон түүнээс дээш градусын халуунтай байдаг агаад барууны орны хүмүүсийг бодвол Ази хүмүүс цайг халуунаар нь их уудаг аж. Харин Европчуудын хувьд цай кофен дээрээ сүү нэмэх ч юмуу …

  • 4 March

    Хэвийн боовоо ашиглан бүрж шарсан тахиа хийцгээе

    Сар шинийн баярыг хотол олноороо өргөн сайхан тэмдэглэн өнгөрлөө. Харин айл бүрт хэвийн боов үлддэг. Хүүхэд багачууд цайнд дэвтээж иддэг ч нэг л дуусч өгөхгүй байна уу. Тэгвэл хэвийн боовыг олон төрлийн хоол хийхэд ашиглаж болдгийг та мэдэх үү? 1. Юуны түрүүнд та хэвийн боовоо хэрхэн зөв хадгалсан бэ? Нойтон чийгтэй орчинд гялгар торонд хийж хадгалсан бол боод хөгзөрч мууддаг. …

February, 2015

  • 28 February

    Бэлэн гоймонгийн тухай мэдүүштэй баримтууд

    Бэлэн гоймонг Японы “Nissin Food Products Co., Ltd.” компанийг үүсгэн байгуулагч, бизнесмэн Момофукү Андо (1910 – 2007) анх 1958 онд олж нээжээ. Түүний энэхүү нээлт нь Япончуудын хувьд XX зууны хамгийн “шилдэг” нээлт байсан гэлцдэг. Өдгөө дэлхийн олонх оронд өөр өөрийн өвөрмөц онцлогтойгоо уялдуулан гаргасан маш олон нэр төрлийн бэлэн гоймон байх агаад Хятадууд жилд 42 тэрбум гаруй бэлэн гоймонг …

  • 24 February

    Чонын махыг эмчилгээний зориулалтаар л хэрэглэнэ

    Амьд бие махбодийн оршин тогтнохын vндэс суурь нь хоол тэжээл. Идээ ундааг зөв хэрэглэвэл бие махбодийг тэжээн төлжvvлэх чухал суурь болдог ч буруу хэрэглэвэл бие махбодид vлэмж их хохирол учруулдаг юм. Монголын уламжлалт анагаах ухаанд идээ ундааг өвчнийг анагаах дөрвөн эрдмийн тэргvvн ерөндгөөр vздэг ч өвчин vvсгэх дөрвөн нөхцлийн гуравдугаарт тавьсаар иржээ. Идээ ундаа хэдийгээр амьдрахуйд бие махбодийн шим тэжээл болох …

  • 24 February

    Тураах өглөөний цай

    Өглөө эртлэн босч ажилруугаа яарахдаа өглөөний цайгаа уухаа мартаж болохгүй. Ингээд хэдхэн минутын дотор бэлэн болох өглөөний цайг санал болгож байна. Хийхэд хялбар атлаа махан бүтээгдэхүүн, өөх тослоггүй учир өдрийн турш хөнгөн шингэн байна гэсэн үг. Хэрвээ та эрчимтэй турахыг хүсч байгаа бол өглөө төдийгүй өдрийн цайндаа энэхүү хачиртай талхыг идэхийг санал болгож байна. Энэхүү өглөөний цайны орцонд түгээмэл атлаа …

  • 23 February

    Нимбэгний шүүс элгийг цэвэрлэнэ

    Нимбэг хэмээх шидэт жимсний шүүсийг усанд найруулж уухад эрүүл мэндэд маш их тустай. Ялангуяа өглөө босонгуутаа ууж дадвал сайн гэнэ. Харин савласан нимбэгтэй ус уух хэрэггүй. Түүнд сульфит ихээр нэмсэн байдаг. Ингээд нимбэгтэй усны гол 10 ач холбогдлыг хүргэж байна. Дархлааг сайжруулдаг Нимбэг нь С витаминаар баялаг тул ханиаднаас урьдчилан сэргийлдэг. Мөн калигаар арвин тул тархи мэдрэлийн үйл ажиллагааг тэтгэнэ. …

  • 23 February

    Хоолны шингэцийг түргэсгэх аргууд

    1. Хоолыг халуун, бүлээн ундтай хослуул Мэргэжилтнүүд хоол идэхийн хажуугаар юм уухыг хориглодог. Тэдний хэлж байгаагаар энэ нь хоолны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг юм байх. Мэдээж юм уухгүйгээр иднэ гэдэг хэцүү л дээ. Тиймээс хүмүүс үүнийг мөрдөх нь маш цөөхөн байдаг. Гэхдээ хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл ядахдаа л халуун бүлээн зүйл уух ёстой юм байна. Халуун хоол идэж байгаад …

  • 22 February

    Улаан лооль эрчүүдэд онцгой хэрэгтэй хүнс

    Анзааргагүй явахад улаан лооль эрчүүдэд тун хэрэгтэй хүнс байдаг гэнэ. Учир нь улаан лооль эрэгтэй хүний нөхөн үржлийн чадварыг нэмэгдүүлэх нөлөөтэй болохыг тогтоожээ. Улаан лоолийг улааруулан боловсруулдаг Ликопин (Lycopene) гэх бодис эр бэлгийн эсийн тоог 70 хувь хүртэл нэмэгдүүлдэг болохыг АНУ-ын “Cleveland Clinic” эмнэлгийн нөхөн үржихүйн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд тогтоосон байна. Ликопин бодис эр бэлгийн эсийн идэвхийг нэмэгдүүлдэг боловч үр …

  • 21 February

    Өлөн үедээ идэж болохгүй хоол хүнс

    Хийжүүлсэн хүйтэн ундаа: Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд хийжүүлсэн ундааг өдрийн явцад уухыг зөвлөе. Давсалсан самар: Маш шартай хүнс. Өлөн байхдаа идвэл ходоодны салстыг огцом цочроож, ходоодны шарх үүсгэдэг байна. Төрөл бүрийн самар нь Е витаминаар баялаг, мөн хавдрын эсрэг бодис ихээр агуулсан байдаг …

  • 21 February

    Эрүүл аргаар таргалуулах хүнс

    Tуранхай хүмүүс жин нэмэх гэж бараг л тарган хүн турахтай адил хэмжээний хичээл зүтгэл гаргах нь бий.Таргалах гэж таарсан болгоноо идэж эсвэл хүнсний нэмэлт болон биологийн идэвхит бүтээгдэхүүн хэрэглэх нь элбэг. Ингэснээрээ дотор эрхтний өөрчлөлт, ходоодны өвчтэй болох аюулыг араасаа дагуулж байдгийг анзаардаггүй.Тэгвэл эрүүлээр таргалах эдгээр аргуудыг хэрэгжүүлээрэй. Эрүүлээр таргалуулдаг хүнснүүд: -Самар болон үр тариа -Туна загас -Тослог ихтэй тараг, …

  • 17 February

    Амтлаг салатны жоруудаас…

    Бүсгүйчүүд, эзэгтэй нар маань сайхан бие галбираа хадгалахыг хүсэж явдаг нь нууц биш. Гэсэн ч заримдаа арааны шүлс асгарам амттан, амтлаг сайхан хоол хүнс нь биднийг энэ бодлоо умартахад хүргэдэг. Гэхдээ урин дулаан цаг ирсэн энэ үед бүсгүй та өөрийн гоо сайхан, бие галбиртаа санаа тавьж,  амин дэмээр баялаг ногоо жимсний салатуудыг түлхүү хэрэглэж заншаарай. Ингээд танд дараах салатуудыг хэрхэн …

  • 17 February

    Буузыг гялгар уутан дээр жигнэх нь гэдэсний савханцар үүсгэдэг

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сар шинэ дөхөж буйтай холбогдуулан буузныхаа доор гялгар цаас тавьж жигнэхгүй байхыг сануулсан байна. МХЕГ-ын төв лаборторид хийсэн шинжилгээгээр жигнүүр дээр дэвсэх зориулалтаар худалдаалагдаж буй гялгар уутны 20 хувь нь нянгаар бохирлогдсон, 10-15 хувь нь гэдэсний савханцар үүсгэгч нянтай гэх дүн гарчээ. Түүнчлэн гялгар уут нь өндөр хэмийн халуунд хүнсний бүтээгдэхүүнтэй урвалд орж формалдегид, бензил, тлуол …