Хоол хүнс

February, 2015

  • 16 February

    Сахаргүй бохь таныг өвчлүүлж байна

    Хэт их сахаргүй бохь зажлах нь жингийн алдагдал, суулгалт өвчнийг үүсгэж байна. Гол шалтгаан нь сорбитал гэгч бодисоос болдог байна. Энэ бодис нь бохинд зөөлөн чихэрлэг амт оруулагч тусгай сахар орлуулагч юм. Британийн Эрүүл мэндийн сэтгүүлд ийм өвчтэй хүмүүс өдөрт дор хаяж 20 удаа бохь зажилсан байдаг гэж бичжээ. Үйлдвэрлэгчид үүнийг эсэргүүцэж байгаа бөгөөд сорбитал нь хүний биед ямар ч …

  • 15 February

    Тахианы махтай гоймонгийн салат

    Амархан бас амттай баярын ширээний чимэг… Сар шинээр нэгэн хэвшмэл хэдэн төрлийн салад зууш хийж идсээр уйдаж байгаа биздээ. тэгвэл таньд амттай бөгөөд амархан тахианы махтай гоймонгийн салат хийхийг санал болгож байна. Тахианы гуяандаа давс хийж 1 цаг чанана. Усаа буцалгаад гоймонгоо 15 минут чанана. Хүйтэн усанд сойж усыг нь шүүнэ. Тахиагаа гаргаж ирээд хөргөөнө. Ногоо болон тахианы махаа хэрчиж …

  • 15 February

    Үхрийн булууны яс нь кальциар маш баялаг

    Мах их иддэг хэрнээ манайхан ер нь ясыг нь ашигладаг хүн тун цөөхөн юм шиг. Манайх бол нээх тоодгүй үхрийн булууны яс гадаадын улс оронд их үнд хүрдэг. Их ач холбогдолтой болохоор тэр шүү дээ. Яс тэр тусмаа үхрийн булууны яс тэр чигээрээ үнэт кальц шүү дээ. Зүгээр л цай чанахдаа данхандаа хийгээд л цайгаа чанаад байхад хүртэл ашиг тусаа …

  • 15 February

    Сар шинээр тавгаа чимэглэх арга

    Сар шинээр айл бүр, эзэгтэй хүн болгон л зочидоо амттай хоолоор дайлахыг хичээдэг. Ялангуяа зуушийг айл болгон тавьдаг байх. Тэгвэл гэртээ ирсэн зочиддоо сонирхолтой, үзэмжтэй зууш тавих аргыг хүргэж байна.

  • 14 February

    Таван цулын хуурга

    Бөөр, зүрх, элэг, уушги, гүзээ буюу ходоодыг таван цул гэдэг. Энэ таван цул эрхтэнийг оролцуулж таван цулын хуургыг хийнэ. Ер нь монголчууд малын дотор махыг хүний “хужир” гэдэг. Малын гэдэс дотрыг хааяа идэхсэн гэж хүсэл төрдөг нь тэрхүү “хужир” гэдэгтэй утга дүйнэ.Тураг маханд байдаггүй биологийн идэвхит бодисууд дотор маханд буй. Эх сурвалж: Уламжлалт Монгол хоолны 99 жор ном 1 Таван …

  • 13 February

    Улаан дарсны сангрия хийх арга

    Зуны дулаахан орой найз нөхөд, амраг садантайгаа нарны жаргах туяаг ажин зүлгэн дээр сууж халуун дотно яриа өрнүүлэх шиг сайхан дурсамж үлдээх мөч гэж үгүй билээ. Ийм сайхан мөчийг улам амт оруулахыг хүсвэл улаан дарсны ундааг бэлтгэж сураарай. Дарсны ундаанд орох дээрх жимсүүдийг нарийн хэрчинэ. Мөс хийнэ. Дарсаа нэмж хийнэ. Жүржийн шүүс болон хийжүүлсэн ундаагаа нэмж хийнэ. Gordon’s gin нэмж …

  • 12 February

    Ядарсан үедээ тахианы шөл хийж уугаарай

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ядаргаа тайлах хамгийн тохиромжтой хүнсээр тахианы цээж, нурууны ясыг нэрлэсэн байдаг. Тахианы мах, нэн ялангуяа түүний цээж, нурууны ясанд агуулагдах хүний биед шаардлагатай байдаг амин дэмийн хэмжээ өндөр байдгаас гадна хүний ядаргааг дарах шилдэг арга болсон билээ. Тачигнасан өвлийг даваад бид хаврын энэ цагт ядарч, сульддаг шүү дээ. Тэгвэл тахианы цээж, нурууны ясаар шөл хийж уувал …

  • 10 February

    Арьс эмчлэгч долоон хүнс

    1. Тарвас Тарвасын 90 гаруй хувь нь уснаас бүрдэх учир арьсыг дээд зэргээр чийгшүүлж хөгшрөлтөөс сэргийлнэ. 2. Үхрийн нүд,нэрс,бөөрөлзгөнө,гүзээлзгэнэ гэх мэт..Эдгээр жимсгэнүүдэд антиоксидант-нар болон салхинаас арьсыг хамгаалах чадвартай эрдэс бодис их хэмжээгээр агуулагддаг. 3. Лимон Арьсыг илүү амьсгалуулж,гэрэлтсэн болгодог. 4. Улаан лооль Арьсны эсүүдийг хамгаалж,цус төлжүүлж,арьс залуу байхад гол нөлөө үзүүлдэг коллагены ялгаруулалтыг түргэсгэнэ.  5. Яргай загас  Давтагдашгүй амттай хэрнээ …

  • 10 February

    Валентины амттан

    Валентиний баяраар хайртай хүндээ юу бэлдэж байна? Жил бүр шоколад хайлуулж өгөхөөс уйдаж байна уу? Тэгвэл бид таньд kelloggs -н ricekrispies ашиглаад амархан шоколадтай амттан хийх аргыг зааж өгөе. Бэлдэх зүйлс: 200гр хөөсөн чихэр буюу marshmallow 200гр цагаан шоколад 150гр kelloggs-н ricekrispies (номинд байгаа байх. Цагаан бас байдаг. манайд шоколадтай нь байж таарлаа) 2 х.х масло шүдний чигчлүүр улаан өнгийн …

  • 8 February

    Чанартай, баталгаатай хүнсээ хэрхэн сонгох талаар зөвлөж байна

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төв лаборатори нь улсын байцаагчдын ирүүлсэн хяналтын дээжийг шинжлэхээс гадна итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагааныхаа хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч шинжилгээ хийдэг. Лабораторид шинжлэгдэж байгаа сорилтын дүнгүүдэд хийсэн судалгаагаар даршилсан болон нөөшилсөн бүтээгдэхүүнүүд, ариутган савлаж битүүмжилсэн төрөл бүрийн салатууд, махан хүнснүүд, түргэн хоолнууд, даршилсан ногоо, кимчи, кремтэй бүтээгдэхүүнүүд, гурилан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүн, савласан цэвэр …

  • 7 February

    Өглөө гурилан бүтээгдэхүүн их хэрэглэх нь…

    Өглөөд их өлссөн үедээ бид гарт таарсанаа ихэвчлэн иддэг шүү дээ. Тэгвэл өглөө идэж болдоггүй хоол хүнс гэж байдаг байна. Учир нь өглөө биедээ таарамжгүй хоол хүнс хэрэглэснээр ходоодны шарх, өвчнөөр өвдөх магадлалтай байдаг байна. Тухайлбал: Хийжүүлсэн хүйтэн ундаа: Өлөн байхдаа янз бүрийн хүйтэн ундаа, жүүс, квас уувал ходоод гэдсэнд зангирал үүсгэж, урвалын тэнцвэрийг алдагдуулж, ходоод гэдэсний өвчин үүсгэнэ. Иймд …

  • 6 February

    Шар айраг таргалуулдаг уу?

    Шар айргийг «шингэн талх» гэдэг эртний үг үндэслэлгүй хоосон яриа ч биш ажээ. Тэгэхдээ шар айраг өөрөө илчлэг ихтэй бүтээгдэхүүн биш. Харин түүнийг бэлтгэдэг гол түүхий эд зөрөг цэцгийн ханд, спирт, нүүрсхүчлийн хий нь хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Энэ нь хүн хүнсийг хүсч байгаагаасаа, басхүү эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатайгаас илүү хэмжээгээр хэрэглэхэд хүргэдэг. Мөн шар айраг амархан шингэдэг. Чухам энэ чанарт …

  • 5 February

    Пиццаны гурилыг хэрхэн бэлтгэх вэ?

    Пицца бол хамгийн түгээмэл түргэн хоолны нэг. Гэхдээ амттай пицца хийе гэвэл эхлээд гурилыг бэлтгэх нь хамгийн нарийн, чухал ажил байдаг. Зүгээр нэг зуурсан гурилаар пицца хийх гэж оролдоод ч хэрэггүй. Таны хийх пиццаны амт доорх жороор сайтар зуурч бэлтгэсэн гурилнаас шалтгаална 1. Халуун бүлээн усанд исгэгч, давс хийгээд хутгалгүйгээр 10 минут байлгахад давс аяндаа усанд уусч, исгэгч дэвтэж усны …

  • 5 February

    Витаминлаг өндөгний ороомог

    Хүүхдэд зориулагдсан хялбархан бөгөөд витаминлаг хоол юм. Уг хоолны бэлдэцэндээ та өөрийн хүссэн ногоогоо хийж болно. Зa ингээд Өндөгийн ороомгоо хийж эхэлцгээе. 🙂 1. Сонгож авсан бүтээгдэхүүнээ угааж бэлтгэнэ. 2. 3ш өндөгөө аягандаа хийн сайтар хутгаж 40 гр сүүгээ ( 1хоолны халбага ) нэмнэ. 3. Сонгож авсан бүтээгдэхүүнээ жижиглэж ( Үрэх )хэрчинэ. 4. Жижиглэсэн бүтээгдэхүүнээ Өндөг сүүний бэлдэцтэйгээ холиж чимх давсаа хийн …

  • 4 February

    Байцааны ороомог хийх арга

    Эзэгтэй нартаа зориулаад амралтын өдрийн оройн зоогонд “байцааны ороомог”-ийг санал болгож байна. Доорх зөвлөмжийг дагаад хийгээрэй. Орц: -Байцаа 500гр -Мах 300гр -Цагаан будаа 150гр -Өндөг 1ш -Майонез 100гр -Талхны хатаасан үйрмэг 30гр -Ургамалын тос 25гр -Цөцгий 60гр Бэлтгэх арга: Будаагаа жигнэнэ. Байцааг бүхлээр нь угааж цэвэрлэн голыг нь ухаж аваад, давстай усанд дутуу чанаж болгоно. Дараа нь навч бүрээр нь …