Хоол хүнс

January, 2015

  • 13 January

    Хэвлийн өөх хайлуулах шидэт ус бэлтгэх арга

    Энэхүү шидэт ус нь биед хуримтлагдсан хорт бодисыг саармагжуулж, гадагшлуулах гайхамшигтай үйлчилгээтэй юм. Мэдээж хорт бодисоос ангижраснаар таны бодисын солилцоо сайжирч, нүүрс ус, өөх тосны илүүдэл арилж, бие сэтгэл хөнгөрч, эрч хүчээр сэлбэгдэх болно. Хамгийн чухал нь таны хэвлийд хуримтлагдсан өөх хайлна. Өөр бусад ашиг тусыг нь ярих ч юм биш…. Иймдээ ч “хавтгай гэдэстэй болгох ус” гэдгээрээ алдартай. Мөн энэхүү …

  • 12 January

    Өглөөний цайны тухай 4 буруу ойлголт

    Өглөө сэрүүлгээ арай эрт тавиад өглөөний цайгаа сайхан уугаад, өөрийн биеэ сэрээгээд гэрээс гарах үнэхээр сайхан. Өглөө бидэнд өөртөө цай бэлдэх цаг хангалттай байдаг. Алдаа №1: Өглөө цадталаа идэх Маш олон хүмүүс энэ дээр алддаг. Өглөө маш сайн, бүр тултлаа идээд гарах ёстой гэж боддог. Энэ бол алдаа юм шүү. Их идэх тусам бидний организмыг буцаад нойрмог байдалд хүргэдэг. Дээрээс …

  • 10 January

    Жимсний салатыг хэрхэн олон аргаар хийх вэ?

    Хамгийн эрүүл бөгөөд амттай хүнс бол яах аргагүй жимс жимсгэнэ билээ. Тиймээс шинэ жилийн үдшийн баярын ширээг жимсгэнэгүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймээс жимсний салатыг хийх олон аргыг хүргэхээс гадна жимсээр зууш бэлтгэх аргуудыг хүргэж байна. 1 Хамгийн эхний алхам бол салат хийх жимсээ сонгох юм. Алим, лийр, тарвас, жүрж, киви, банана, усан үзэм, гүзээлзгэнэ, хан боргоцой, интоор гээд бүхий л төрлийн …

  • 9 January

    Амралтын зоог: Төмсний бөмбөлөгтэй шарсан хавирга

    Орц: Үрхийн хавирга –  3ш,  олив тос-80 мл, давс-10 гр, хар перцний үр-10 ш, сармис-4 ш, зөгийн бал-4 х/х, сояа соус-60 гр, яншуй -1 багц, цагаан вино-3 х/х,  ус-150 мл, тахианы шөлний булион-1 ш, төмс- 1 кг, масло-30 гр, ургамлын тос-300 мл, мах-150 гр, өндөг-2 ш, гурил-200 гр, хатаамал- 300гр. Хийх арга:    Төмсөө арилгаад давстай усанд болтол нь чанана. …

  • 6 January

    Ханиад нам дарах амтат жор

    Дөнгөж эхэлж буй ханиадыг нам дарах амттай жорыг та бүхэндээ танилцуулах гэж байна. Туршилтаар дөнгөж эхэлж буй ханиалгыг нам дарж байгаа нь тогтоогдож олон ээжүүдийг итгэлийг олоод байгаа амтат жоронд: • алим • аарц /гашуун биш/ • Зөгийн бал Хийх арга нь: алимаа 2 хувааж нэг талыг таглаа маягтай болгоно. Нөгөө талынх нь дотор талыг ухаж зай гарган аарц, зөгийн …

  • 6 January

    Хорт хавдраас сэргийлэх, хоол тэжээлийн зөвлөмж

    – Амьтны болон ургамлын гаралтай тосны илчлэгийн хэрэглээг хоногт 30-аас ихгүй болгох – Жимс ногоо үр тарианы хэрэглээг нэмэгдүүлэх,  шар өнгийн ногоо идэх –   I,II зэргийн гурил, гурвалжин будаа, хивэг, тарианы үр хэрэглэх – Шош вандуй идэх – Ургамлын тос – Загасны мах – Давсалсан, даршилсан, утсан бүтээгдэхүүнийг эрс багасгах – Согтууруулах ундааг зохистой хэрэглэх Эдгээр бүтээгдэхүүнийг та бүхэн хүнсний …

  • 4 January

    Кофены ач тус

    1. Антиоксидант буюу үл исэлдүүлэгчээр баялаг. Энэ нь хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэхэд тустай. 2. Магнигаар баялаг. зарим хүн энэ эрдсээр дутмаг байдаг. Магни нь хүний бие дэх олон ферментийн урвалыг түргэсгэхэд шаардлагатай элемент юм. 3. Нянгийн болон наалдамтгай чанарын эсрэг үйлчилгээтэй. Италийн судлаачид кофе шүдний цоорлоос сэргийлдгийг туршилтаар баталж харуулсан байна. 4. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмждэг. Өөрөөр …

  • 3 January

    Хүүхдийг багаас нь зөв хооллож сургах

    Хэтрүүлэн иддэг гэр бүлийн хүүхэд их идэх дадалтай байдаг. Учир нь тэдний эцэг эх тарган хүүхэд эрүүл байдаг гэсэн буруу ойлголттой байдагтай холбоотой. Их идэх дадалтай болсноор илүүдэл  жинтэй /тарган/ болж, хүүхэд насандаа бие бялдрын болон сэтгэл зүйн хямралтай болж, энэ нь насан туршид үлдэж магадгүй.  Ийм хүүхдүүдэд зөв хооллох, олон төрлийн хоол идэх дадлыг сургах  хэрэгтэй. Мөхөөлдөс, шоколад, чихэр, …

  • 1 January

    Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

    Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх: Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим баримталдаг дэлгүүр, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авах. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харж, мэддэг байх. Лаазалсан хүнс хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх. Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах. Хүнсний бүтээгдэхүүний …

  • 1 January

    Шараx шүүгээнд болгосон үxрийн xавирга

    Орц: Үxрийн өвчүүний маx / xавирга / –   1кг Төмс   –   500 гр Улаан лооль  –   300 гр Розмарин  –   1/2 том xалбага Орегано –   1/2 цайны xалбага Нунтаг xар перец–  1/2 цайны xалбага Чэс  / баклажан / –   150гр Сармис –   3 xумс Амтат чинжүү  –   1 ш Оливийн тос …

December, 2014

  • 31 December

    Шинэ жилийн баярын ширээг хэрхэн засах бэ?

    ШИРЭЭНИЙ ЗАСАЛТ Ирсэн зочдоо сэтгэл хангалуун, өөдрөг сэтгэгдэл төрүүлэх эхний алхам бол ширээний засалт. Үүнд гэрийн эзэгтэйн мэдрэмж чухал. Хоолны ширээг үзэмжтэй засахад тансаг аяга, таваг хоолны хэрэгсэл, сонгож авсан ширээний бүтээлэг, түүндээ тохирсон аяганы суурийг тавиарай. Таньд гэж хэлэхэд ширээний бүтээлгийн булангууд ширээний хөлийг халхалсан байх ёстой. Ширээний өнгө маш чухал үүрэгтэй. Өвлийн улиралд бүх зүйл бүүдгэр саарал, цайвар …

  • 30 December

    Өвлийн улиралд хүнсэндээ хэрэглэвэл зохих жимснүүд

    Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларсан байдаг. Хангалттай амин дэм авч чадаагүйгээс болоод төрөл бүрийн вирустэй тэмцэхэд ч бэрх болдог байна. Азаар энэ амин дэмийг дэлгүүр бүрт зардаг жимснээс авч болдог ажээ. Ингээд өвлийн улиралд шаардлагатай амин дэмүүдийг ямар жимснээс авч болох талаар хүргэе. 1.Жүрж: А, В1, В2, С, РР витамин болон төмөр, кали, кальци, магни, натри, фосфор агуулсан байдаг. …

  • 28 December

    Баярын ширээний зууш: Өргөст хэмхний салат

    Орц: Өргөст хэмх   3 ширхэг       –         360 г Лайм              1 тал                 –     50 г Яншуй/шинэ/  0.25 атга       –         17.5 г Ногоон сонгино  0.25 атга      –     …

  • 27 December

    Амттай оройн хоолны жор: Омлет

    Орц: 8 ш өндөг, 120 гр сүү, цөцгийн тос 80 гр, улаан лооль 200 гр гахайн цул мах 120 гр давс. Хийх арга: Сүү болон өндөг бас бага зэрэг давс байхад омлет бэлэн болно. Харин улаан лоолио цөцгийн тосондоо шарж бэлэн болсон омлетынхоо дэргэд тавина. Омлетоо хуйлж ороогоод шарсан гахайн махаар чимэглэж таваглаарай.