Мэдээ мэдээлэл

July, 2017

  • 28 July

    Нийслэлийн Онцгой байдлын газарт тусгай зориулалтын Volkswagen машиныг хүлээлгэн өглөө

    Онцгой байдлын ерөнхий газраас гал унтраах болон аврах ажиллагааны тусгай зориулалтын Volkswagen загварын автомашиныг нийслэлийн Онцгой байдлын газарт  өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус автомашин нь Австри Улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд усны зарцуулалтыг эрс багасгасан CAFS системээр тоноглогдсон байна. Уг CAFS систем нь даралт хөөсөөр унтраах систем төдийгүй олон улсын стандартад нийцсэн гал унтраах тоног төхөөрөмж юм. Үүнээс гадна тус автомашин нь гал унтраах …

  • 28 July

    Тэр намар /дурсамж/

    2002 оны тэр намар манайх гэдэг айл захын хорооллоос хотын төв рүү шинэ байрандаа нүүж орохоор боллоо. Аав ээж дүү гурав минь их л баяртай байж билээ. Харин би сэтгэл дундуурхан байсан юм. Учир нь ижил дасал болсон анги хамт олон, найз нөхөд, ачит багш нараасаа холдож, өөр сургууль руу шилжинэ гэдэг миний хувьд тун таагүй мэдээ байлаа. Гэсэн хэдий …

  • 28 July

    Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн бонд арилжина

    Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн, гурван төрлийн үнэт цаас арилжина. Тус бондын хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах юм байна. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх юм. Үүний хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй юм байна. Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн …

  • 28 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга Игорь Николаевич Аржаевыг “Найрамдал” медалиар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Игорь Николаевич Аржаевыг “Найрамдал” медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр гардуулан өгөв.

  • 28 July

    Г.Нямдаваа:Байгальдаа хэр сэтгэл гаргана, тэр хэмжээгээр хишгийг нь хүртдэг

    БОАЖЯ–ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга, доктор, профессор Г.Нямдаваатай ярилцлаа. 1980 онд МУИС–ийн газар зүйн ангид элсэж, байгаль орчны салбартай холбогдсоноос нь хойш 37 жил өнгөрчээ. Өдгөө Монгол орны байгаль орчны төлөв байдлын сүүлийн 30 жилийн хувьслыг цогцоор нь дүгнэн гаргахаар ажиллаж буй тэрбээр энэ жилийн Үндэсний их баяр наадмын босгон дээр Байгаль орчны гавьяат ажилтан цол …

  • 28 July

    Хоёр аймаг тог цахилгаангүй байна

    Өчигдөр оройноос эхлэн Өвөрхангай, Архангай аймгууд тог цахилгаангүй болжээ. Учир нь өнгөрсөн зургадугаар сард Архангай, Булган зэрэг зургаан аймгийн 125 суманд гэмтэл гарсны улмаас тог цахилгаангүй болж, Эрчим хүчний сайдаар ахлуулсан ажлын хэсэг түргэн шуурхай ажиллан засварласан. Гэвч энэхүү засварын үед тулгуур багануудад холболт хийхдээ алдаа гаргаснаас дахин гэмтэл гарсан аж. Иймээс  өчигдөр оройноос эхлэж гэмтлийг засварлахаар  ажиллаж эхэлсэн байна.

  • 28 July

    Согтуурсан үедээ нэгнийхээ амийг хөнөөжээ

    Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын 27-ны өдрийн 05:00 цагаас 07-р сарын 28-ны өглөө 05:00 цагийн хооронд иргэдээс цагдаагийн байгууллагад нийт 1634 дуудлага, мэдээлэл шалгагдсан байна. Үүнээс гэмт хэргийн 86, зөрчлийн 1275, согтуугийн 331, зам тээврийн  ослын 273, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 49-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тодруулбал, Сэлэнгэ  аймгийн Орхон сумын нутаг Орхон голын гүүр орчим Баянгол дүүргийн …

  • 28 July

    Манай улсыг зорин ирэх жуулчдын тоо 19 хувиар өсчээ

    Зуны улиралд манай улсыг зорин ирэх жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа сайн мэдээ байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар манай улсад нийт 217235 зорчигч ирсний 182635 нь жуулчин байсан аж. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 35.712 жуулчин буюу 19 хувиар өссөн үзүүлэлт  байна. Манай улсыг зорин БНХАУ-аас 61.081 буюу хамгийн их жуулчин ирсэн бол дараагаар нь …

  • 28 July

    Европын холбоо Монгол Улсад дипломат төлөөлөгчийн газраа нээхээр боллоо

    Европын Холбоо Монгол Улсад Дипломат төлөөлөгчийн газар байгуулах шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр албан ёсоор гаргав. Ингэснээр Европын Холбоо дэлхийн 140 оронд дипломат төлөөлөлтэй болох юм. Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер уг шийдвэрт гарын үсэг зурсныхаа дараа хэлсэн үгэндээ “Хятад, Оросын дунд орших стратегийн байршилтай, бидний чухал түнш, ардчилсан Монгол Улсад бүрэн хэмжээний Дипломат төлөөлөгчийн газар байгуулах …

  • 28 July

    Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга Д.Бат-Ундрах тамгаа, тэмдгээ аваад зугтаажээ

    Төрийн байгууллагын үйл ажиллаагаа тасралтгүй байж, ард иргэддээ түргэн шуурхай үйлчлэх ёстой. Гэтэл ганцхан хүний санаатай үйлдлээс болж Баянзүрх дүүргийн Газрын албаны үйл ажиллагаа зогсох хүрээд байгаа аж. Тодруулбал, хууль бусаар томилогдсон дарга  Д.Бат-Ундрах тамга тэмдгээ авч зугтаад сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм байна. Төрийн тамгаас гадна Газрын албанаас гардаг бүхий л албан бланкуудыг авч явсан аж. Д.Бат-Ундрах  одоог …

  • 28 July

    Шинэ арслан Ц.Содномдорж анхны багшдаа, азарга адуу бэлэглэжээ

    Төрийнхөө их наадамд ес даван түрүүлж, улсын арслан цол хүртсэн Ц.Содномдоржийн цолны мялаалгыг төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд өчигдөр тэмдэглэсэн. Шинэ арслангаа хүлээн авахад нутгийнхан нь 11 гэр барьж, хүн зон ч олноороо цугласан байна. Сумын 90 жилийн ойн баяр тэмдэглэхэд цугласан шиг олон хүн гаднаас ирж, шинэ арслангийнхаа цолны мялаалгыг нижгэр тэмдэглэжээ. Энэ үеэр улсын арслан Ц.Содномдорж анхны багш …

  • 28 July

    Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

    Өнөөдөр Вируст хепатиттай тэмцэх өдөр тохиож байна.  Жил бүрийн 7-р сарын 28-ны өдөр “Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд Монгол улс 7 дахь удаагаа энэ өдрийг “Хепатитийг таслан зогсооё” уриан дор тэмдэглэнэ. Энэ удаа Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар баталсан “Вируст хепатитын дэлхийн стратеги 2016-2021”-ийн хепатитийн вирусын халдварын тархалтыг таслан зогсоох зорилтыг дэлхий нийтэд хүргэн, улс орнуудын засгийн …

  • 28 July

    Налайх дүүрэгт ногоон байгууламжийн ажил эрчимтэй явагдаж байна

     Налайх дүүргийн 2017 оны ОНХСХ-өөр хийгдэх ажлын жагсаалтад Налайх алхтай хөшөөнөөс 3-р хорооны Дэнжийн гүүр хүртэл, Даваажав, Найрамдал, Дамдины гудамжны зам дагуу, УБ-Замын-Үүд-Чойр чиглэлийн автозамын уулзвараас Очир худалдааны төв хүртэл, Очир худалдааны төвөөс “МТ” ШТС хүртэл, “МТ” ШТС-аас 3-р хорооны дэнжийн гүүр хүртэл, 7-р хорооны Өвөршандын автозамын дагуу зүлэгжүүлж, гацуур, монос, шинэс, хайлаас, сөөг тарих, ногоон байгууламжийн хамгаалалтын хашаа барих …

  • 28 July

    Монголын анхны 3D хүүхэлдэйн кино ирэх сард нээлтээ хийнэ

    Монголын анхны 3D хүүхэлдэйн шинэ бүтээл үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Ирэх сард нээлтээ хийхээр товлоод буй “Мора” нэртэй уг киноны найруулагчаар Ч.Отгонбаяр, продюссерээр Ж.Шижир ажиллаж, зохиолыг Г.Анхбаяр бичжээ. Тус хүүхэлдэйн кино нь Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн юм байна. Энэхүү кино нийт 22 дүр, 28 объекттой киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион …

  • 28 July

    М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо

    Хүндийн өргөлтийн залуучуудын АШТ Непал /Балба/ улсад болж байна. Энэхүү тэмцээнд Монголын туйванч охидууд түүхэн амжилт үзүүлж байна. Азийн залуучуудын аварга М.Анхцэцэг энэхүү тэмцээнд /75кг/ гурван алтан медаль авч Ази тивийн хошой аварга болсон бол ОУХМ Э.Билэгсайхан -90 кг-ын жинд нэг алт, 2 мөнгөн медаль хүртэж анх удаагаа Азийн аварга болсон байна. Мөн 63 кг-д өрсөлдсөн ОУХМ Г.Ануужин 1 мөнгө, …