Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд дипломат дээд цол олгов. Дипломат дээд цолны тэмдэг, үнэмлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгөв. Монгол Улсад орчин цагийн дипломат алба үүсч хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан гадаад харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, АСЕМ-ийн 11 дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулахад онцгой хувь нэмэр оруулсан, гадаад бодлогын …
Мэдээ мэдээлэл
February, 2017
-
23 February
УИХ-ын дарга М.Энхболд аварга малчдад шагналыг нь гардууллаа
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын “Хошой аварга малчин”, “Аварга малчин” цол хүртсэн Төв аймгийн Алтанбулаг сумын малчдад Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэнгийн хамт өчигдөр (2017.02.22) цол, шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. Алтанбулаг сумын 3-р багийн нутаг “Зэвэгийн өвөр” хэмээх газар өвөлжиж буй малчин Чойжилын Мөнх-Очир аварга цолыг дагалдан …
-
23 February
Сар шинийн баяраар 86 чиглэлд 660 их, дунд багтаамжийн автобус үйлчилнэ
XVII Тахиа жилийн сар шинийн баяр билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2017 оны 2 дугаар сарын 27, 28 болон 3 дугаар сарын 1-ний өдрүүдэд хотын захын алслагдсан гэр хороолол, хүн амын нягтаршил ихтэй суурьшлын цэгүүдэд тухайлбал Шархад, Тахилт, Чингэлтэй, Зунжин, Баянхошуу, Орбит, Зүүн салаа, Улаан-Хуаран, Санзай зэрэг чиглэлүүдийн тээврийн хэрэгслийн тоог 10 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна. …
-
23 February
Сар шинийн баяраар иргэд юуг анхаарах вэ?
Өнөөдөр Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн түргэн тусламжийн төв болон Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран монгол түмний уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор иргэдэд мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлэг хүргэлээ. Энэ үеэр Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат хэлэхдээ “Сар шинийн баяр бол олон онцлогтой баяр юм. Баярын …
-
23 February
“Оюутан цэрэг” сургалтын бүртгэл ирэх сарын 9-нийг хүртэл явагдана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Оюутан цэрэг” сургалтын бүртгэлийн талаар өнөөдөр Батлан хамгаалах яам, Нийслэлийн Цэргийн штаб, Монголын оюутны холбооны төлөөлөл мэдээлэл хийлээ. “Оюутан цэрэг” сургалт хэрэгжсэн 3 жилийн хугацаанд нийт 2400 орчим оюутан хамрагдсан байна. Тус сургалт энэ жил шинэ батлагдсан журмаар зохицуулагдан хэрэгжихийг Нийслэлийн Цэргийн штабын орлогч дарга, хурандаа Ц.Анхбаяр хэллээ. Батлан хамгаалахын сайдын тушаалаар …
-
23 February
НҮБХХ-ийн туслах Ерөнхий нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр НҮБ-ын туслах Ерөнхий нарийн бичгийн дарга, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн туслах захирагч, Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Шу Хаолянийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтуудыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр эхнээс нь тууштай дэмжиж, дэмжлэг, туслалцаа үзүүлж ирсэнд Ерөнхий сайд талархал илэрхийлэв. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг боловсруулахад тус байгууллага жинтэй хувь …
-
23 February
Жайка-ийн буцалтгүй тусламжаар ЕБС барина
Энэ сарын 21 ны өдөр ЖАЙКА-ийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургууль барих” төслийн хүрээнд ярианы тэмдэглэлд талууд гарын үсэг зурлаа. Тус ярианы тэмдэглэлд төслийн II баг болох Чий Эсаки, ЕБС-ийн барилга барих төслийн судалгааны багийн удирдагч Томохиро Фукуо, боловсролын төлөвлөлтийн мэргэжилтэн Томохиро Озава, барилга төлөвлөлтийн мэргэжилтэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Батмагнай нар гарын үсэг зурсан юм. Энэхүү …
-
23 February
БНСУ-ын Чежү аралд амьдардаг Монгол залуу хулгайн хэргээр баривчлагджээ
Өмнөд Солонгос улсын Чежү арлын цагдаагийн газраас тус орон нутагт амьдардаг Монгол улсын иргэн, 30 настай эрэгтэй Б-г хулгайн хэрэг үйлдсэн хэмээн баривчилжээ. Хэргийг шалгаж байгаа цагдаагийн газраас “Хэрэг гардаг өдөр Солонгос эмэгтэй, 20-н настай Ким нь Чежү арал дахь нэгэн цэцэрлэгт хүрээлэнгийн зургийг авахаар аяны цүнхээ ардаа тавиад зогсч байсан. Түүнийг зураг аваад зогсч байх хооронд ачааны автомашин жолоодож …
-
23 February
Азийн Өвлийн наадмын уулын цанын төрөлд Манай улсын тамирчин 29-р байрт орлоо
Азийн 8-р Өвлийн наадамд оролцож буй манай уулын цанын шигшээ баг өчигдөр анхны уралдаанаа хийлээ. Жиант слалом буюу туг сүлжих төрөлд нийт 22 орны 44 тамирчин уралдахаар бүртгүүлсэн. Манай улсыг төлөөлөн Г.Буянт уралдаанаа хийж, 2 гарааны нийлбэр дүнгээр 3:17,5 секундын амжилтаар 29-р байрт орлоо. Уг уралдаанд манай улсаас Ч.Баярзул, Б.Орхонтамир нар мөн өрсөлдөх учиртай байсан ч техникийн асуудлаас шалтгаалан уралдаанаа …
-
23 February
Н.Алтанхуягийг АТГ-аас байцааж байна
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг яг одоо АТГ-т байцаагдаж байгаа. Түүнийг өнгөрсөн мягмар гаригт байцаалт өг хэмээн АТГ-аас зарлан дуудах хуудас хүргүүлсэн бөгөөд тэрбээр Хөвсгөл аймагт явж таарсан учир очиж чадахгүйгээ хэлж, өнөөдөр 10:00 цагаас байцаалт өгөхөөр тохирсон юм. Энэ дагуу Н.Алтанхуяг яг одоо АТГ-т байцаалт өгч байна. Өнгөрсөн хугацаанд АТГ-аас Ерөнхий сайд асан, АН-ын дарга асан Н.Алтанхуягаас хоёр удаа байцаалт …
-
23 February
Өрийн драм
Монгол улс өрөнд баригдаж дампуурах дөхөөд, төр нь гаднаас мөнгө олох эрэлд мордон хагас жил өнгөрөв. Эцэст нь Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдан, 440 сая доллар, түүнийг дагасан гурван тэрбум долларын Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк болон Япон, Өмнөд Солонгосын зээл авах урьдчилсан тохиролцоонд хүрэв. Үүнээс гадна Хятад улс Төвбанкинд олгосон зээлийн (своп) хугацаагаа сунгахаа мэдэгдсэнээр Монгол …
-
23 February
АН-ынхан тоолж сурснаас сөрөг хүчин гэдгээ умартсан бололтой
УИХ-ын чуулганы хуралдааныг завсарлуулсан цагаар эрхэм гишүүд энд, тэнд, сонгогдсон тойргууддаа Улсын аварга малчин, тариаланчаар тодорсон хүмүүсийн шагналыг гардуулж яваа. Харин АН-ынхан амрах завгүйгээр дараагийн тактикаа боловсруулахаар төлөвлөжээ. Учир нь өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн хуралдаан хийхээр төлөвлөөд байгаа юм. Тус намынхан намрын чуулган завсарлахаас өмнө намын даргын сонгуульдаа анхаараад их завгүй явсан. Тэр байтугай өөрсдөө төр, засгийн …
-
23 February
Н.Алтанхуягийг баривчлах уу
АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг дуудаж байцаалт авах үеэрээ прокурорын тогтоол гаргаж цагдан хорьсон. Тэгвэл тус өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас ч мөн байцаалт авахаар дуудаад байсан юм. Гэсэн ч тэрбээр Хөвсгөл аймагт явж таарсан тул өмгөөлөгчөөрөө дамжуулан мэдүүлэг авах хугацааг сунгаж өгөхийг хүсчээ. Түүний өмгөөлөгч Л.Баасандоржийн хэлснээр, Н.Алтанхуяг өнөөдөр өглөө /2017.02.23/ 10:00 цагт мэдүүлэг өгөхөөр АТГ-т …
-
23 February
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна гэв
Ардчилсан намын бүлэг ОУВС-гийн асуудлаар өргөтгөсөн хуралдаан хийсэн. Тус хурлын дараа АН-ын бүлгээс хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр АН-ын бүлгээс ОУВС-гийн хөтөлбөрийн талаар мэдээлэл хүсэлтийг Сангийн яаманд гурван дараа тавьсан боловч хариу өгөөгүй гэдгийг хэлэв. Мөн “ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд НДШ, ХАОАТ-ийн хэмжээ нэмэгдэж байгаа нь өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдалд байж боломгүй зүйл. Эрх баригчид төсвийн зарлагад анхаараагүй. …
-
23 February
“Хавхгүй нийслэл” аян эхэллээ
Нийслэлийн Байгаль орчны газраас “Дэлхийн зэрлэг ан амьтдын өдөр”-ийг тохиолдуулан хотын ногоон бүсийн зэрлэг амьтдыг хавхаар барьж гэмтээдэг, урхи тавьж хууль бусаар агнадаг зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх зорилготой “Хавхгүй нийслэл” аяныг эхлүүллээ. Монгол Улсын Амьтны тухай хуульд заасан агнуурын амьтан агнах, барихад хориглох арга, зэвсэг хэрэгсэлийн дотор хавх, урхи зэрэг хэрэгсэл багтсан байдаг. Тус аяныг ногоон бүсийн байгаль хамгаалагч, идэвхтэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл