УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгууль болоход 13 хоног үлдлээ. Зургадугаар сарын 29-нд болох сонгуулийн сонголтод нөлөөлөх гол хүчин зүйл бол улс төрийн нам, эвслийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр юм. Өөрөөр хэлбэл, иргэд саналаа өгөхөөс өмнө нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр, бодлогыг судалж, хувийн дүгнэлт хийдэг. Түүнчлэн дөрвөн жилийн өмнө амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт ямар хэмжээнд байгаа нь бас нэгэн …
Мэдээ мэдээлэл
June, 2016
-
16 June
Сурагчийн ширээ ба сандалны стандартыг есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ
Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлаар “Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага” MNS 6582:2016; “Сурагчийн ширээ ба сандал. Турших арга” MNS 6583:2016 стандартуудыг хэлэлцэж баталсан билээ. “Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага” MNS 6582:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн бол ”Сурагчийн ширээ ба сандал.Турших арга” MNS …
-
16 June
Монгол улсын Ерөнхийлөгч Норвегийн Осло төвийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Нэйпидо хотноо Олон улсын хамтын ажиллагааны сан Норвегийн Осло төвтэй хамтран зохион байгуулж байгаа «Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент-2» сэдэвт олон улсын семинарын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Норвегийн Ерөнхий сайд асан, Осло төвийн Ерөнхийлөгч Кжелл Бондевик-ийг хүлээн авч уулзав. Осло төв нь 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд сайн засаглал, хүний эрх, …
-
16 June
АСЕМ-д зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн НҮБ-ын байранд нээгдэв
“The Spirit of Eurasia” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд 6 дугаар сарын 13-нд болов. Энэхүү үзэсгэлэнг Улаанбаатар хотноо болох АСЕМ-ийн Дээд түвшний уулзалттай холбогдуулан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, Ази, Европ ТББ-уудын сүлжээ (Asia Europe NGOs Network) байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Нидерландын Элчин сайд, …
-
16 June
Зүүн хойд азийн хотын дарга нарын форум 08 сарын 4, 5-нд улаанбаатар хотод 3 дахь жилдээ болно
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг Улаанбаатар хотноо 2014 онд анх удаа зохион байгуулсан. Тус форумаар “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдвээр Зүүн хойд Азийн хотын дарга нар туршлага солилцож хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Төлөөлөгчид Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, томоохон зорилт хөтөлбөрүүд, шинэ санал санаачилгыг дэмжээд цаашид бүс нутгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж, …
-
16 June
Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах төслийн бүтээн байгуулалтын ажил 20 хувьтай үргэлжилж байна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв хэсгийн 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг байгуулах” төслийн ажил үргэлжилж байна. Одоогоор бичил цэцэрлэгт хүрээлэнгийн газар шороо, зам барилга, ногоон байгууламж зэрэг бүтээн байгуулалтын ажил 20 орчим хувьтай байна гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээллээ. Энэхүү төслийг “Ази Номхон далайн ойн нөхөн сэргээлтийн сүлжээ” төрийн бус байгууллын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд тус байгууллагын төлөөлөгчид болон БНХАУ-ын …
-
16 June
“Мон-Темасек” буюу Сингапурын жишээнээс суралцах зүйл манайд их байна
Манай улсад төрийн тодотголтой 60 мянган ажиллагсадтай 80 гаруй төрийн өмчит компани бий. 11 триллионоор хэмжигдэх хөрөнгөтэй энэ их айл ашигтай гэхээсээ илүүтэй хасах руу жирийчихдэг гэмтэй. Манайд сонгуулийн үр дүнд хаа байсан Багануурын уурхайн захирал солигддог. Тэгвэл “Мон-Темасек” загварын ачаар намын үзэл суртал дээрх төрийн өмчит компаниудад нүүрлэхгүй нь. Өөрөөр хэлбэл цэвэр бизнесийн зарчмаар ТУЗ нь захирлаа томилдог хувийн …
-
16 June
Нийслэлийн төрөх эмнэлгүүдийг өргөтгөжээ
Нийслэлийн хэмжээнд эхчүүд болон нярай хүүхдүүдэд үйлчлэх төрөх эмнэлгүүд хүрэлцээгүй байсан бөгөөд 2012-2015 онд нэгдүгээр төрөх, гуравдугаар төрөх эмнэлгүүдийг өргөтгөн хүчин чадлыг нь нэмэгдүүлжээ. Гуравдугаар төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар нь 45 ортой жилдээ 6 000 эх төрж, 10 000 эх хэвтэн эмчлүүлдэг байсан байна. Тус эмнэлэгийн барилгыг өргөтгөж 7 давхар болгож, орчин үеийн тоног төхөөрөмж аппартаар хангаснаар гуравдугаар …
-
16 June
Зам дагуух хайс хашлага, сандал, хогийн савыг угааж байна
Хот тохижилт, ногоон байгууламж, зам засварын 2016 оны ажил, “АСЕМ-11” уулзалтын бэлтгэлийг хангах ажлын хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас авто замын зорчих хэсгийг угаах болон замын тэмдэг, тэмдэглэгээ, тусгаарлах хайсын цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах үүргийг нийтийн үйлчилгээний байгууллагуудад өгсөн юм. Энэ үүргийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” Энхтайваны өргөн чөлөө, Ард-Аюушийн өргөн чөлөө, Нарны гүүр, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэрчний эвлэлийн …
-
16 June
Сүмбэрчүүд төрд захих захиасаа Д.Доржпүрэвээр дайлгаж байна
УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Дуламсүрэнгийн ДОРЖПҮРЭВ аймгийнхаа иргэд сонгогчидтой хийх уулзалтаа үргэлжлүүлсээр байна. Тэрээр өчигдөр Сүмбэр суманд ажиллаж иргэд сонгогчидтойгоо уулзлаа. Нэр дэвшигч энэ удаа мал ахуйгаа даган зусландаа гарсан иргэдийнхээ ажил, цаг замыг хүндэтгэн айлуудаар уулзалтаа хийж явна. Зүтгэлийн эхэнд хүнээ, Сэтгэлийн төвд нутгаа гэсэн уриаг эрхэм зорилгоо болгодог нэр дэвшигчийн хувьд өнгөрсөн хугацаанд тус …
-
16 June
Т.Аюурсайхан, С.Амарсайхан нарын ээлжит уулзалт боллоо
УИХ-ын Сонгуулийн 63-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Т.Аюурсайхан, НИТХ-ын Сонгуулийн 45-р тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан нар Налайх дүүрэгт ажиллаж байна. Өчигдөр нэр дэвшигчид Налайх дүүргийн 3, 4, 7-р хорооны зарим хэсгийн иргэдтэй уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулан, санал бодлыг нь сонслоо. Иргэд сонгогчид уулзалтад идэвхтэй оролцож, МАН-аас Налайх дүүрэгт УИХ болон НИТХ-д нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, дэмжихээ …
-
16 June
Арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох акт албан ёсоор гарлаа
Нийслэлийн Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан арьс, шир, үслэг боловсруулахүйлдвэрүүдийн үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар зогсоох шийдвэрийг гаргасан.Уг шийдвэр албан ёсоор өчигдөр баталгаажлаа. Нийслэлийн Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй арьс, шир, үслэг боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоох тухай актийг МХЕГ-ын нэр бүхий улсын таван ахлах байцаагч гарган гарын үсгээ зурсан байна. Зөрчил …
-
16 June
Улаанбаатар хотод 110 оюутан цагдаа ажиллаж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Жуулчдыг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шийдвэрлэх” зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөрийг нийслэийн ИТХ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. “Оюутан цагдаа” нь …
-
16 June
Монгол дэлхийн жуулчлалын бүстэй холбогдохоор боллоо
ОХУ-руу визгүй зорчдог болсноор тус улс руу зорчигчдын урсгал 75 хувиар нэмэгджээ. Манай улсыг зорьсон жуулчдын тоо ч өсөв. БНХАУ-ын томоохон хотууд, аялал жуулчлалын бүсүүдийг болон ОХУ-ын Новосибирск, Красноярск, Омск, Екатеринбург, Эрхүү, Улан-Үд зэрэг хил орчмын хотуудыг Монголтой холбосон транзит үйлчилгээний төвийг байгуулах аж. Ингэснээр манай улс дэлхийн жуулчлалын бүстэй холбогдох юм байна. Ugluu.mn
-
16 June
Ч.Бямбажав СХД-ийн 31 хорооны “Дунд Наран”-гийн иргэд, оршин суугчидтай уулзалт, ярилцлага хийлээ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 22-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Чойжинжавын Бямбажав иргэн бүрийн үзэл бодол, санал хүсэлтийг хүлээн авч, ялангуяа гэр хорооллын иргэдийн дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлын хүрээнд СХД-ийн 31-р хорооны ДУНД нарангийн иргэд, оршин суугчидтай уулзах уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Энэхүү уулзалт ярилцлагыг 31-р хорооны Дунд Нарангийн оршин суугчдын дунд хоёр хэсэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл