Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 4 May

    Эрүүл мэнд спортын сайдын томилгоо эргэж буцсаар л байна

    Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.БаярцогтЭрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өчигдөр өргөн барьсан. Энэхүү асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны 14.00 цагийн хуралдаанаар хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар хэлэлцсэнгүй. Засгийн газраас Эрүүл мэнд спортын сайдад Ц.Лхагвасүрэнг өргөн мэдүүлсэн. Тэрбээр хүний их эмч мэргэжилтэй, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Академич цолтой. …

  • 4 May

    Сонгуулиар нийслэлд АН-ыг Э.Бат-Үүл толгойлж ялалтад хүрэх гэнэ

    2016 оны УИХ-ын сонгууль маш өрсөлдөөнтэй болно. Сонгуулийн гол өрсөлдөөн АН, МАН хоёрын хооронд болох бол тулааны гол талбар нийслэл хот болох нь дамжиггүй. АН-ын хувьд эрх барьж буй давуу байдлаа ашиглан үргэлжлүүлэн эрх барьж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн алдаануудаа засахыг хүсч байгаа бол МАН-ын хувьд эргэн эрэлт хийж, эдийн засгийг сайжруулахыг хүсч буй. АН, МАН-ын хувьд адилхан их хэмжээний …

  • 4 May

    С.Зоригийн хэргийг шинэ хуулиар “нам дарах” гээд байна уу

    Чоно борооноор, хулгайч сиймхийгээр гэдэгчлэн Үндсэн хуулийн цэц намын жагсаалтыг хүчингүй болгох шийдвэр гаргаж, түүнийг нь хүлээн зөвшөөрнө, зөвшөөрөхгүй хэмээх бужигнааны сиймхийгээр эрх баригчид Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж баталсан. Анхнаасаа зохион байгуулалттайгаар бэлтгэж, сиймхийгээр хүч түрэн батлах зорилготой байсан энэхүү хуулийн цаана эрх баригчид өөрсдийн хийсэн гэмт …

  • 4 May

    Ким Кардашьян сануулга авчээ

    Өнгөрсөн жил реалити шоуны од Ким Кардашьян хувцас загварын үдэшлэгийн үеэр сэлфи хийж болохгүй гэсэн Анна Винтурын хүсэлтийг үл ойшоосон билээ. Тэгвэл энэ жил Анна Канье Уэстын гэргийд хандан жил бүр зохиогддог энэхүү арга хэмжээний дүрэм өөрчлөгдөөгүй гэдгийг албан ёсоор дахин сануулахаар шийджээ. Тиймээс тэрбээр Ким Кардашьян болон Канье Уэст нарт хандсан албан захидал бичсэн гэнэ. Тэрхүү захидалд энэ жил …

  • 4 May

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

    “Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр” баталлаа  Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарлаж, “Хэрэглэгчийн эрх хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулахыг Шадар сайд Ц.Оюунбаатарт үүрэг болгосон юм. Эдийн засаг, бизнесийн үйл ажиллагаа нэмэгдэхийн хэрээр хэрэглэгчийн эрхийн зөрчил нэмэгдэж байгаа нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндсэн шаардлага  болж байна. Монгол Улсын иргэн бүрийн эрх ашгийг хэрэглэгчийнх нь хувьд хамгаалахад шаардлагатай эрх зүйн …

  • 4 May

    “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлэхийг “Шийдлийн цаг”-аар үүрэг болголоо

    “Шийдлийн цаг” уулзалтаар гэр хорооллын хашаа байшинтай өрхийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Баттүвшин нар оролцлоо. Ерэн он, нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөнөөс хойш малыг малчдад нь, орон сууцыг эзэмшигчдэд нь үнэгүй хувьчилсан. Нийгмийн нэг том бүлэг энэ дунд орхигдсон. Энэ нь Улаанбаатар …

  • 4 May

    Улсын аварга шалгаруулах 25 дахь тэмцээн 28,29-нд болно

    Улсын аварга шалгаруулах 25 дахь тэмцээн энэ сарын 28,29нд болно. Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулагддаг Бодибилдинг Фитнессийн УАШТэмцээн энэ сарын 28,29-нд УБ паласын РОЯАЛ танхимд болно. Энэхүү тэмцээнээр тив дэлхийн олон улсын чанартай тэмцээнд оролцох эрхийн төлөө тамирчид нийт 8 ангилалын 17 төрлөөр өрсөлдөх юм байна. МБФХолбооны 25 дахь удаагийн УАШТэмцээнийг Шадар сайдын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм …

  • 4 May

    МИАТ Ховдод жижиг онгоцоор үйлчилнэ

    Агаарын тээврийн компаниуд өнгөрсөн сарын 16-ны өдрөөс эхлэн Засгийн газрын тогтоолоор алс, хязгаар нутгуудад том онгоцоор нислэг үйлдэж эхэлсэн. Энэ хүрээнд “МИАТ” ХК Ховд-Улаанбаатар чиглэлд ОМ7056 дугаартай Боинг-737/800 онгоцоор нислэг үйлдэж байсан юм. Техникийн саатлын улмаас “МИАТ” ХК тус чиглэлд зорчих том оврын онгоцоо зогсоож, бага оврын онгоцоор үйлчлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.  Тус компанийн нисэх техникийн үйл ажиллагааны захирал Н.Ганболд …

  • 4 May

    Л.Цандэлэг мэтийн “шантаачлагчид” байсан, байгаагүй тариагаа тариад “идчихтэйгээ” байна

    “Би тарина, чи өг” гэдэг төрийн нүүр харсан тариаланчид эвэртэй мэт хоорондоо сөргөлдөн сууцгаах юм. Бодлого боловсруулагч салбар яамандаа бурууг өгч өөрсдөө хийж бүтээе гэхээр яам л “хааж боогоод байгаа” мэтээр мэдээлэл түгээх юм. Үнэндээ төрийн үйлчилгээг тодорхой хугацаанд, шат дараалалтай хийх ёстой болохоос хэн нэгний байгуулсан хэсэгхэн хүний холбоо мэтээр ажилладаггүй гэдгийг ойлгосонгүй. Зарим хэсэг хүмүүс тариа тариад улс …

  • 4 May

    Ерөнхийлөгчийг ҮХ зөрчсөн эсэхийг Цэцээр хэлэлцүүлэх хүсэлт гаргажээ

    УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл Төрийн ордноо мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын гишүүн Л.Цог МАХН-аас гарч Тусгаар тогтнол эв нэгдлийн намд өнөөдөр элсэн тус намын бодлогын зөвлөлд орж ажиллана гэж мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн Г.Уянга УИХ-д хоёр өргөх бичиг барьсан байна. Тодруулбал, “Саусгоби сэндс” компанийн удирдлагуудыг өршөөсөн Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох, Ерөнхийлөгч Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлүүлэх хүсэлтийг …

  • 4 May

    ОХУ их хэмжээний зээлийг Монголд олгоход бэлэн

    МОСКВА./newsbabr/. Монголд доод тал нь 1,5 тэрбум долларын зээлийг дахин олгох боломжийг ОХУ-ын Засгийн газар судалж байна. Энэ мөнгө нь юуны түрүүнд Монголын аж үйлдвэрлэл болон эрчим хүчний салбарыг төрөлжүүлэхэд нэн шаардлагатай юм. Зээл олгоход тавигдах нөхцлүүдийн нэг бол Монголын “Шүрэн”-гийн УЦС-ын барилгын ажлыг зогсоох явдал бөгөөд энэ асуудлыг хэлэлцэж байна. УЦС-ын барилгын ажил нь Байгал нуурын усыг их хэмжээгээр татрахад хүргэнэ гэж …

  • 4 May

    Эклерийн үйлдвэрийн ажилчдаас гэдэсний өвчин үүсгэгч нян илэрчээ

    “Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор одоогийн байдлаар нийт 145 хүн өвдөөд байгаа билээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон хүнийг хордуулсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Ньюсвийтфүүдс” ХХК дээр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж очиж, бодит байдалтай нь биечлэн танилцаж, тэнд шалгалтаар ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчидтай уулзсан юм. Өнөөдрийн байдлаар …

  • 4 May

    Английн аваргаар тодорсон аав хүү хоёр

    “Лестер” Английн аварга болсноор Петер болон Каспер Шмейхель нар тус улсын аваргын алдрыг хүртсэн анхны төрсөн эцэг хүү хоёр болон түүхэнд бичигдлээ. Тэднээс өмнө Ян Райт болон Шон Райт-Филлипс нар Английн аваргаар тодорсон анхны аав хүүгээр тодорсон ч тэд төрсөн эцэг хүү хоёр биш юм. Петер Шмейхель “Манчестер Юнайтед”-ын бүрэлдэхүүнд тоглож байхдаа Английн аваргаад таван удаа тодорсон. Эх сурвалж: Zaluu.com

  • 4 May

    Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д элсч байгаагаа мэдэгдлээ

    УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг намаасаа гарч МАН-д элсэх гэж байгаа гэх мэдээлэл гараад байгаа. Тэд энэ талаар дөнгөж сая Төрийн ордонд тайлбар, мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарах өргөдөл болон “Шударга ёс” эвслээс гарах өргөдлөө бичсэн байгаа бөгөөд өнөөдөр намын даргадаа өгөх гэж байгаа тухай мэдэгдлээ. Мөн тэд МАН-д элсч байгаа гэх мэдээллийг хүлээн зөвшөөрч, үүнийгээ …

  • 4 May

    Хүүхнүүд яагаад эхнэртэй эрчүүдэд дурладаг вэ

                                        Зарим эмэгтэй зөвхөн эхнэртэй эрчүүдэд дурладаг. Тэдний хувьд “чөлөөтэй” эрчүүд сонирхолгүй байдаг. Үүний учрыг эрдэмтэд судалж, эмэгтэйчүүдийг хоёр бүлэгт хуваасан байна. Нэгдүгээр бүлэг Ийм хүүхнүүд ямар нэгэн шалтгаанаар зөвхөн эхнэртэй эрчүүдтэй танилцаж, гэрлэхийг хүсдэг. Тэд холбоогоо аажмаар бэхжүүлж, улмаар амрагийн холбоо тогтооно. …