Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 10 December

    “Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг 12 дугаар сарын 12,13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна. Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм. 2014 онд “Цөмөөхэй” балетын …

  • 10 December

    Цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон ажиллаж байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 61,63-р тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгааг арилган, цэвэрлэгээ,тохижилт засвар үйлчилгээ хамгаалалтыг нь хариуцах үүрэгтэй. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг 220 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай орчныхоо 50м хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хариуцан, эд хөрөнгийн …

  • 10 December

    Дахиж миний даралт ихсэхээ больсон шүү

    Эрүүл мэндийн сонин сэтгүүл дээрээс төрөл бүрийн жор авч ашигладаг болсоор 9 жил эм уулгүйгээр амьдарч байна. Надад нэг ийм зүйл тохиолдсон юм. Чухам юу өвдсөнийг мэдэхгүй байна, гэхдээ л эмч дээр очиж үзүүлэх хэрэг гарч билээ. Эмч надад эм бичиж өгсөн юм. Уухын өмнө эмийн заавартай танилцтал толгой өвдөж болзошгүй гэсэн байлаа. Яав л гэж бодоод нөгөө эмийг нь …

  • 10 December

    Цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлж даваа гарагт эхэлнэ

    2015 оны цахим газар өмчлөлийн 5-р ээлж 2015 оны 12-р сарын 14-ний өдрийн 12 цагт эхэлнэ. Энэ удаагийн цахим газар өмчлөлд шинээр СБД-ийн Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбарт, БЗД-ийн Шарын аманд 204 нэгж талбарт иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ. Мөн 1,2,3,4-р ээлжинд хамрагдсан БЗД, ХУД, СХД, БНД, БХД-ийн нутаг дэвсгэрт нийт 4016 нэгж …

  • 10 December

    Пивоны гүзээнээс ингэж салаарай

    Энэ бол маш түгээмэл тохиолддог үзэгдэл. Ихэвчлэн 35-40 насанд Пивоны гүзээ сууж эхэлдэг. Гэхдээ үнэхээр пивоноос болдог уу, үгүй юу.Энд хэдэн шалтгаан байдаг. Тухайлбал спиртийн төрлийн ундаа болон хоол хүнсээ хэтрүүлж хэрэглэх, амьдралын буруу хэв маяг, мэргэжлээс шатлгаалах нөлөө, өвчлөл гэх мэт. Арих дарс хэрэглэх үед найрлага дахиь калориос шалтгаалан хоол идэх дуршил нэмэгдэн архи дарс нь өөх тостой холилолдсоноос …

  • 10 December

    Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоох эсэхийг өнөөдрийн хуралаар шийднэ

    МАН-аас  Үндсэн хуулийн цэцэд Үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээлдүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн байна гэсэн гомдол гаргасны дагуу өчигдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болж Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн байна гэж үзсэн. Цэцийн энэ шийдвэр найман хувийн орон сууцны зээлийн хүүг огцом өсгөх, цаашлаад …

  • 10 December

    “Пэлжидийн Гэндэн–120 жил” үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хуралд урьж байна

    Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэнПэлжидийн Гэндэнгийн мэндэлсэний 120 жилийн ойд зориулсан үзэсгэлэн2015 оны 12 дугаар сарын 11-18 -нд Монголын Үндэсний Музейд үргэлжилнэ. 2015 онд П.Гэндэнгийн мэндэлсэний 120 жилийн ой тохиож буйтай холбогдуулан БСШУ Яам, П.Гэндэнгийн нэрэмжит сан, Монголын Үндэсний Музей, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, Архивын Ерөнхий газар хамтран Монгол Улсын 9 дэхь Ерөнхий Сайд асан Пэлжидийн Гэндэнгийн амьдрал, төрийн үйл …

  • 10 December

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас эхэлнэ. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт үргэлжилнэ: 2. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн …

  • 10 December

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: Олон улсын “Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан АИФО Италийн төрийн бус байгууллагын Монгол дахь Төлөөлөгчийн газар Монголын Аутизмын Холбоотой хамтран уулзалт хэлэлцүүлгийг Улаанбаатар зочид буудлын 6-н давхрын “Өргөө” танхимд зохион байгуулна. Тус хэлэлцүүлэгт ЭМСЯ, ХАХНХЯ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөр, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв зэрэг байгууллагууд оролцоно. …

  • 9 December

    Эрчүүдийн эрүүл мэнд

    Эрчүүдийн хамгийн санааг зовоодог зүйл бол бэлгийн чиг хандлага. Нэг жишээг  татвал бэлэг эрхтэн хөвчрөхгүй байх явдал. Хөвчирсөн ч удаан барьж чадахгүй байхыг эр бэлэг эрхтэний хөвчрөлттэй холбоотой хямрал гэдэг. Энэхүү хямрал нь эрчүүдийн эрчүүдийн наснаас ихээхэн хамаардаг. Ойролцоогоор 18-24 наснынхы 5,6 хувьд нь дээрх бэрхшээл тохиолдож байсан бол 55-59 насны 20 хувьд тохиолддог гэсэн байдаг байна. Бэлэг эрхтэн хөвчрөхгүй …

  • 9 December

    “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан, хувьчлуулахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд ашиглалтад орсон байна. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд …

  • 9 December

    Лифтний хүчин чадлыг өөрчилдөг зөрчил их байна

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран 2015 оны 6 дугаар сарын 10-наас 11 дүгээр сарын 15-ны хооронд өргөх механизмын /лифт, эскалатор, бетон зуурмагийн шахуургат төхөөрөмж/ өнөөгийн байдлыг шалгалаа. Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, техникийн аюулгүй байдлыг хангуулах, өргөх механизмтай холбоотой нийтлэг гардаг ослоос урьдчилан сэргийлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор шалгалтыг явуулсан байна. 195 байгууллагын …

  • 9 December

    Л.Гансүхийн шоронгоос бичсэн захидал

    Нүүрс хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр ял эзэлж буй Л.Гансүх журмын нөхдөдөө хандан шоронгоос захидал илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр захидалдаа: Цагаан морин жил сэвэлзсэн АРДЧИЛЛЫН  цэгээн унага ажнай хөлөг болсон 25 жилийн босгон дээр халуунд халалцаж, хүйтэн хөрөлцөж хамтдаа явсан журмын анд нартаа баярын мэндийг хүргэж,  бүдэг бадаг гэрэлтэй, бор хоног, …

  • 9 December

    “Зүрх судасны төв” төслийг 2017 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Шадар сайд, ЭМС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар өнөөдөр Люксембургийн Их Гүнт улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн  Эрхт  Элчин сайд Пол Штайнмэцийг хүлээн авч уулзлаа.  Манай улс Люксембургийн Их Гүнт Улсын эрүүл мэндийн салбарынхантай 2001-2016 онд хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Зүрх судасны төв” нэртэй төслийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан хоёр тал …

  • 9 December

    Баян-Өлгийгөөс сонгогдсон түшээд хэрэгт холбогдвол Казахстан руу зугтдаг жишиг тогтох нь

    -Казак үндэстнийг гадуурхсан зүйл огт байхгүй болно. Цөөн хэдэн хүн бүх Казак үндэстнийг төлөөлөхгүй – Сүүлийн үед нэг иймэрхүү зүйл бодогдох боллоо. Уг нь гэмт хэрэг хийсэн эсвэл гэмт хэрэг хийсэн байж болзошгүй хэмээн шалгагдаж буй этгээд Монгол Улсын хуулиар мөрдөн байцаалт өгөх ёстой. Энэ үеэр мөрдөн байцаалтаас зугтах, оргон зайлахыг хатуу хориглосон байдаг. Гэвч улс төрийн нэр нөлөө бүхий эрхмүүд гэмт …