Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 11-ний 11 цагт Засгийн газрын иргэдийн санал хүсэлтийг хүлээж авдаг “11-11” төвд боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг” ээлжит уулзалтдаа Уул уурхайн сайд Р.Жигжид, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Г.Өлзийбүрэн нарыг урьжээ. Засгийн газар байгуулагдсан энэ нэг жилийн хугацаанд “11-11” төвд 25 мянган иргэн санал хүсэлт ирүүлсний 500 …
Мэдээ мэдээлэл
November, 2015
-
11 November
ARIUNAA SURI Загварын шоу тун удахгүй…
“ДарханМинж” ХХК нь Монгол хонины нэхийг боловсруулах шилдэг технологийн эрэл хайгуул хийж дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын Stahl, Cromogenia, Sarchem, Debag kimiya, Хятадын Fambo компаниудын чадварлаг технологичидтой хамтран олон үе шаттай туршилт судалгаа хийсний үр дүнд Монгол нэхийг боловсруулах шилдэг технологийг томьёолж чадлаа. Энэхүү технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр Монгол нэхий материалын талаарх уламжлалт ойлголтыг эрс өөрчлөн, олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг …
-
11 November
Хятад, ОХУ хилээ хаана
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр маргааш тохиож байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтээрээ амарч, төрийн байгууллагууд ажиллахгүй билээ. Тэгвэл Монгол Улсын үндэсний амралтын энэ өдөртэй холбогдуулан Хятад, ОХУ 11 сарын 12-13-нд Монгол Улстай хиллэх хилээ түр хугацаагаар хаах аж. Э.Төгс
-
11 November
Гаднах талбайгаа цэвэрлээгүйгээс иргэд хальтирч гэмтвэл тухайн байгууллага хариуцлага хүлээнэ
-Гаднах орчноо цэвэрлэхгүй бол хариуцлага тооцно- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв, Захирагчийн гэр хорооллын ажлын албад, хог, хаягдал ногоон байгууламжийн чиглэлээр хяналт тавьж буй хөндлөнгийн төрийн бус байгууллагууд хамтран дүүрэг, хороо, хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, олон нийтийн байцаагч,иргэдийн бүлэг, хогийн цэгүүдийн ажилтай газар дээр нь танилцлаа. Шалгалтын хүрээнд хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын үндсэн бааз, …
-
11 November
Асашёорюү Д.Дагвадорж ахынхаа тойрогт нэр дэвших бололтой
Сүүлийн үед гадаад ч тэр дотоод ч тэр олны танил, нэр хүндтэй хүмүүс улстөр рүү хошуурах болсон. Үүний нэг жишээ нь асашёорюү Д.Дагвадорж аварга бөгөөд тэрбээр ардчилсан намд элсээд багагүй хугацааг үдэж байгаа билээ. Тэгвэл ёкозуна Д.Дагавадорж ирэх сонгуулиар Сонгинохайрхан дүүрэг, тэр дундаа ах Д.Сумъяабазарынхаа дэвшиж ялалт байгуулсан тойрогт нэр дэвшихээр төлөвлөж эхэлсэн гэнэ. Улсын аварга Д.Сумъяабазар 2013 оны нөхөн …
-
11 November
Чуулганаар төсөв хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Өнөөдрийн хуралдаан 35 хувийн ирцтэйгээр үргэлжилж байна.
-
11 November
Ё.Отгонбаярт холбогдох их мөнгөний хэрэг яагаад замхарав
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргийг баривчилж, хорьж байсан нь өчигдөр юм шиг тод санагдаж байна. Учир нь түүнийг дөрвөн банкны 20 гаруй дансаар мөнгө эргэлдүүлсэн гэж үзээд ийн барьж, хорьж байв. Гэвч уг хэрэгт хохирогч байхгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгочихжээ. Тэр хэмжээний их мөнгийг Ё.Отгонбаяр хуулийн хүрээнд шударгаар олох боломж байхгүй юм билээ. Байхгүйг нь мэдээд хууль хяналтынхан шалгасан хэрэг …
-
10 November
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиудыг баталлаа
“Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.11.10/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл байлаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор уншиж танилцууллаа. Улсын Их Хурлаас батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хүрээнд эдийн …
-
10 November
Элгэн тарагнаас хаягдал хог гарч ирлээ
Сүүгийн элгэн тарагнаас хаягдал хог гарч ирсэн талаар “sweet kittchen” бүтээлч бүсгүйчүүдийн групт нийтэлжээ. эх сурвалж:”sweet kittchen” бүтээлч бүсгүйчүүдийн групп
-
10 November
Далан нурж, 28 уурхайчин сураггүй болжээ
Бразилийн Рео де Женейро хотноо байрлах хүдрийн уурхайн далан нурж, 28 хүн сураггүй алга болсон тухай “www.reuters.com” мэдээллээ. Осол өнгөрөгч амралтын өдөр 22.15 цагийн орчимд болж, ажилчид сураггүй болсон хэмээн аврах төвөөс уламжлав. Уурхайчдыг хайх ажиллагаанд 500 гаруй аврагч болон 14 үнэрч нохой оролцож байгаа гэнэ. Далан нурсаны дараахан бороо орсон учир аврах ажиллагаанд саад учруулах болжээ. Сураггүй болсон хүмүүсийн …
-
10 November
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг өргөн барьлаа
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьлаа. Монгол Улсын их хурал 2008 оны 12 дугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийг, нэмэлт протоколын хамт баталсан түүхтэй. Улмаар, НҮБ 2009 оны 5 дугаар сард Монгол Улсын Засгийн газрыг албан ёсоор Хөгжлийн …
-
10 November
“Үсээ хусуулсан үзлийн царайтан” таксины жолоочийг боожээ
Саяхны нэг өдөр оройн цагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Шар хадны эцэст таксины жолоочийг дээрэмдэж, амь насыг нь хөнөөхийг завдсан хэрэг гарчээ. Сэжигтэн этгээд таксины жолоочид худлаа газар зааж явуулаад уулын энгэрт аваачсан хойноо араас нь хоолойг нь боож, мөнгө гар утсаа өг хэмээн дарамтлан “Ална шүү” хэмээн заналхийлжээ. Харин таксины жолооч сэжигтэн этгээдтэй зодолдож, гараас нь мултарч чадсан бөгөөд …
-
10 November
Хоёр цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтанд орлоо
Тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 120 ортой 227 дугаар цэцэрлэг 11 дүгээр сарын 02-ны өдөр ашиглалтад орж 250 хүүхэд багачуудыг хүлээн авсан бол 6 дугаар хороонд байрлах 91 дүгээр цэцэрлэгт 160 ортой өргөтгөлийн ажил хийгдэж 11 дүгээр сарын 06-нд хүүхэд багачуудаа хүлээн авлаа. Дээрх хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар тус дүүргийн СӨБ-ын хамран сургалт 69.9 хувьд хүрч байгаа бөгөөд …
-
10 November
“Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа” сургалт 11 сарын 14-нд болно
“Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа™” сэдэвт 8 цагийн сургалтыг 11 сарын 14-ны Бямба гаригт МLC Training ХХК-ийн байранд зохион байгуулах гэж байна. Сургалтын зорилго Хүний нөөцийн ажилтнуудын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, эрх зүй, зарчимд тулгуурлан ажиллах боломжийг бүрдүүлэх. Сургалтын онцлог Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны талаархи цогц мэдлэгийг олгоно Байгууллагын хөдөлмөрийн гэрээ болон бусад бичиг баримтууд цэгцтэй болно Байгууллагадаа зориулсан цогц бичиг …
-
10 November
Цагдаа, прокурорын сууж явсан машин осолджээ
Энэ сарын 8-нд буюу өнгөрөгч ням гарагийн 11.00 цагийн үед Сэлэнгэ аймагт цагдаа, прокурорын сууж явсан автомашин осолдсон хэрэг гарчээ. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэргийн газарт үзлэг хийгээд буцаж байсан Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын цагдаагийн долоон албан хаагч, нэг прокурорын сууж явсан фургон автомашин осолдож, ослын улмаас Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор эмэгтэй Г хүнд бэртсэн байна. Харин цагдаагийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл