Мэдээ мэдээлэл

November, 2015

  • 3 November

    Нийслэлийн 2015 оны “шилдэг хүүхэд” – ийг шалгаруулна

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг уламжлалтай. Нийслэлийн “Шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг …

  • 3 November

    Хороодын хэсгийн ахлагч нарын урамшууллыг нэмлээ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаанаар “Хорооны хэсгийн ахлагч нарын ажиллах журам”-ыг хэлэлцэн баталсан. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 150 гаруй хороонд 1300 орчим хэсгийн ахлагч ажиллаж байна. 2015 оны эхний хагас жилийн тайлангаас үзвэл нэг хэсгийн ахлагч холбогдох албан тушаалтнаас сар бүр 7-10 чиглэлээр үүрэг авч ажилладаг гэсэн байна.  Тиймээс цаашид хорооны ажлын албаны уялдаа холбоог сайжруулах, хэсгийн ахлагчийн ажил үүргийг …

  • 3 November

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба Интернэт” сэдэвт олон талт зөвлөлдөх уулзалт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно. 09.00 цагт: Монголын олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилгын Үндэсний чуулган Корпорэйт зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 99087886 10.00 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгулж байгаа …

  • 2 November

    Гэмт этгээдийг цаг алдалгүй баривчилж, гэмтсэн алба хаагчийг түргэн шуурхай эмнэлэгт хүргэжээ

    Албан үүргээ гүйцэтгэж  явсан цагдаагийн алба хаагчийг мэсээр гэмтээж  хэргийн газраас зугтсан гэмт этгээдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс  урьдчилан сэргийлж,  БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж. Эрдэнэболдоор ахлуулсан  бие бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлан  баривчиллаа.   Гэмт этгээд  “Б” нь 50 настай урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан нэгэн аж.  Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Цагдаагийн ажилтнууд …

  • 2 November

    Сонгинохайрхан дүүрэгт “Нийслэлийн засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг” зохион байгууллаа

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан “Нийслэлийн Засаг даргын нэрэмжит үзлэг явуулах удирдамж”-ийн дагуу Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус аж ахуй нэгж байгууллагад Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, шалган туслах үзлэгийг Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга …

  • 2 November

    “Нэг-хүүхэд” бодлогын гажуудлыг засахад 100 жил хэрэгтэй

    Хятадын эрх баригчид 1979 онд нэвтрүүлсэн “Нэг- хүүхэд” бодлогоо цуцалж,  залуу гэр бүлүүдийг хоёр дахь хүүхдээ төрүүлж, улсынхаа хүн амын бодлогод гарсан гажуудлыг засахад “туслаач” хэмээн уриалж байгаа. Гэвч эрх баригчдынхаа оройтсон ухаарлыг эцэг эхчүүд тийм ч таатай хүлээж авахгүй байгаа тухай бид “Баярлалаа, гэхдээ хэрэггүй”  хэмээх өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. Тэгвэл энэ удаа Хятадын хүн амд ойрын 100 жилдээ засч …

  • 2 November

    Б. Бэлгүтэй: Оюутан залуучууд ОХУ-д ажиллаж, туршлага хуримтлуулах боломжтой боллоо

    Монголын Залуучуудын Холбоо оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийг 2013 онд байгуулан ажиллуулж эхэлсэн. Тэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийтдээ 30.000 гаруй ажил хайгч оюутан залуусыг бүртгэж, 12000 орчим залуусыг цагийн ажилд, 4000 гаруй залуусыг байнгын ажилд зуучилсан юм. Түүнчлэн Залуучуудын Хөдөлмөрийн Төв бирж нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гадагшаа ажиллах хүч гаргах, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх …

  • 2 November

    Лагшин шүтээн оршинолдоо заларлаа

    Архангай аймгийн Цахир сумын нутаг, Халзанбүргэдэй хайрханы ай савд орших Содномдаржаа ууланд Гэсэр багш Цэвээнраашийн Чүлтэмжамц, Аграмба Равсалын Санжайжав нарын лагшин шүтээн зуун дамжин оршиж ирсэн байна. Содномдаржаа уул бол аугаа увидасын эрдэнэсийн ундарга, нууц бүхнийг агуулсан өлгий хайрхан юм. Монгол орноо амьдарч, аж төрж байсан хосгүй увидаст “Гэсэр багш” Чүлтэмжамц, аграмба Санжайжав нар өөрсдөө занданшсан төрх байдалд шилжсэн бөгөөд …

  • 2 November

    Азийн оюутны 2015 тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг шагнана

    Монголын оюутан тамирчид 2015 онд Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд шатар, дугуй, 3х3 сагсан бөмбөгийн спортын төрөлд оролцон Азийн аварга тамирчин, багийн Азийн аваргууд төрөн гарч эдгээр тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, 3 хүрэл нийт 9 медаль хүртэн өндөр амжилт үзүүллээ.Тухайлбал дугуйн баг алт, сагсан бөмбөг 3х3 төрөлд эрэгтэй баг мөнгө, шатрын баг хүрэл медаль багийн төрлүүдэд сайн амжилт гарлаа. …

  • 2 November

    Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг чөлөөлөх ажлыг эхлүүллээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан 2015 оны А/101 тушаал, удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол,  авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хааж, болзошгүй гамшгийн үед шуурхай албаны автомашин хүрэлцэн очих боломжийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй барьж сунгасан хашаа, хаалт, хайс, гарааш, өргөтгөлийг буулгаж чөлөөлөх нэгдсэн арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 28-ны …

  • 2 November

    Месси Эл-Класико-д оролцож амжихгүй

    Барселона клубын довтлогч Лионель Месси Ла Лигийн 12-р тойргийн хүрээнд болох Реал-Барселонагийн тоглолт хүртэл өөрийн гэмтлийг эдгээж амжихгүй бололтой. Sport.es сайтын мэдээлж буйгаар Аргентин залуугийн гэмтэл төлөвлөснөөс удаан эдгэж байгаа бөгөөд Луис Энрикегийн баг гэмтэл сэдрэхээс сэрэмжилж түүнийг талбайд гаргахгүй бололтой гэсэн байна. Месси одоо хүртэл гүйлтийн дасгалдаа хүртэл ороогүй байгаа бөгөөд массажист болон физик эмчилгээний эмчийн хяналтан дор энгийн …

  • 2 November

    Абу Дабигаас алт, мөнгөн медаль хүртлээ

    АНЭУ-ын Абу Дабигийн “Их дуулга” тэмцээн өнгөрөгч өдрүүдэд (X.30-XI.01) боллоо. Олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд 88 орны 489 жүдоч зодоглосноос манай улсаас Гавьяат тамирчин Г.Болдбаатар тэргүүтэй 16 жүдоч (эрэгтэй ес, эмэгтэй долоо) хүч үзэж, нэг алт, мөнгөн медаль, шагналт V байрт орсон амжилтаар VI байрт жагслаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -90 кг-д ОУХМ Л.Отгонбаатар алт, 60 кг-д залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн …

  • 2 November

    Улаанбаатар хотод золгүй байдлаар 6 хүн нас баржээ

    2015 оны 11-р сарын 01-с 02-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 95, зөрчлийн 947, Зам тээврийн ослын 306 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 41 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 27 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 6 хүн, булаах гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 18, танхайрах гэмт хэрэг 6,  зам тээврийн …

  • 2 November

    Төлбөрийн чадварт нийцсэн 10 мянга гаруй өрхийн орон сууц барих эхний шатны санамж бичиг байгууллаа

    Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба хотын дахин шинэчлэх” төслийн урьдчилсан хамрах хүрээ, санхүүгийн болон институцын зохицуулалт, төслийг боловсруулах, бэлтгэх үйл явцыг тохирсон харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Санамж бичигт Сангийн сайд Б.Болор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Азийн хөгжлийн …

  • 2 November

    Кейни Уэстийг усан тэнэг гэжээ

    АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш 2020 оны сонгуульд нэр дэвшихээр мэдэгдээд буй реппер Кейни Уэстийг “усан тэнэг” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.Тэрбээ р өчигдөр албаны хүмүүсийн хамтаар Нью Йорк хотноо байрлах нэгэн зоогийн газраар үйлчлүүлээд гарч явах үедээ сэтгүүлчдэд ийнхүү хэлсэн байна. Сэтгүүлчид Бушаас “Кейни Ерөнхийлөгч болж чадах болов уу” гэж асуухад тэрбээр “Үнэнийг хэлэх үү. Тэр залуу ёс суртахууны …