Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 28 October

    Хятад, Монголын анхны экспо бидэнд боломж байгааг мэдрүүллээ

    Энэ бол манай үндэсний үйлдвэрлэгчдийн хэлсэн үг. Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсны 65 жилийн ой энэ жил тохиож байгаа. Түүхэн 65 жилийн хугацаанд хөрш зэргэлдээ оршиж байгаа хоёр улс олон салбарт хамтран ажиллаж, олон чухал арга хэмжээ, айлчлал зохион байгуулж байсан ч анх удаагаа л өөрсдийнхөө үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүдийг нэг дор дэлгэн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, хоёр …

  • 28 October

    Баян ядууг заагласан хана босчээ

    Өмнөд Америкийн төвд орших Перу улсын ард иргэдийн дунд баян ядуугийн ялгаа үлэмж ихсээд байна. Үүнээс үүдэн тус улсад ядуурал нийгмийн өмнө тулгамдсан хамгийн том асуудал болоод байна. Энэ асуудлыг шийдэж чадахгүй байсаар Перугийн нийслэл Лима хотноо тусгаарласан хана босгоод байна. 10 километр үргэлжлэх энэ ханан дээгүүр мөн төмөр тор татаж, ойр орчмын үзэгдэх орчинг бүрэн хязгаарлаад байгаа юм. Эдийн …

  • 28 October

    “Эх түүхээр аялахуй” аян МҮМ-д 3-н сарын турш үргэлжилнэ

     Аяны үргэлжлэх хугацаа: 2015.10.20-12.29 Монголын шинэ үеийн түүхэнд болсон онцгой чухал үйл явдлуудыг хүүхэд залууст  хүргэх, эх оронч үзэл төлөвшүүлэх   зорилготой “Эх түүхээр аялахуй” аян ньМонголын Үндэсний Музейд  2015.10.20-ны өдөр нээлтээ хийлээ. Аяны хүрээнд “БНМАУ-ын  тусгаар тогтнолын тухай бүх ард түмний  санал хураалт-70 жил” үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүллээ. Уг үзэсгэлэнд БНМАУ-ын Ерөнхий Сайд,  Маршал Х.Чойбалсангийн цүнх, тамхины мөнгөн хайрцаг, …

  • 28 October

    “Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-ын эздийг энэ сарын 28-нд тодруулна

    Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, авто замын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 10 дугаар сарын 28-нд шалгаруулдаг уламжлалтай. Энэ онд өөрийн салбартаа манлайлан оролцож, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлоон …

  • 28 October

    “Хоггүй хороо – Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

    Нийслэлийн 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарласан. Тус уралдааныг дүгнэж Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар зам талбайн 8 үйлчлэгч, 5 жолооч, 4 ачигч, зам талбайн мастер, зам талбайн инженер зэрэг нийт 25 хүнд шагналыг …

  • 28 October

    Сингапурын христийн сүмийн тэргүүн 35 сая доллар завшжээ

    Тус улс дахь нэгэн христийн сүмийг үүсгэн байгуулагч этгээд 35.5 сая ам.долларыг хувьдаа завшин эхнэрийнхээ дуу бичлэгийн үйл ажиллагаанд зарцуулдаг байсныг тогтоосон байна. Христийн шашны “Сity Harvest” сүмийн үүсгэн байгуулагч, тэргүүн пастор Хонг Хээ болон бусад 5 ажилтныг хөрөнгө оруулалттай холбоотой үйл ажиллагаанд зарцуулах байсан 24 сая сингапур доллар (17 сая ам.доллар)-ын хөрөнгийг завшсан, мөн 26 сая сингапур доллар (18.5 …

  • 28 October

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    09.00 цагт: Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад Хэргийн Яамны Боловсрол, судалгааны төв хамтран “Хижрийн 7-8, нийтийн тооллын XIII-XIV зууны азийн соёл иргэншлийн үнэт зүйлс –Гэрэгэ /пайз/” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд зохион байгуулна. Олон улсын хуралд Исламын Бүгд Найрамдах Ираны улсын эрдэмтдээс гадна Япон, Солонгос, Казахстан, ОХУ, БНХАУ, БНТУ, БНЭУлс …

  • 27 October

    Төсвийн тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Төсвийн дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.10.27/ хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын …

  • 27 October

    Хиам хорт хавдар үүсгэдэг

    Монголчуудын махгүй бол амьдарч чадахгүй ард түмэн. Гэхдээ энд махны тухай бус харин махан бүтээгдэхүүний тухай асуудал хөндөх гэж байна. Хиам, зайдас идэх дуртай юу. Ер нь шууд идэх боломжтой болохоор, зууш бэлтгэж зочдоо дайлахад хялбар гээд л олон давуу талуудыг дурьдаж болно. Гэвч дахин бодох хэрэгтэй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хиам, зайдас, гахайн боловсруулсан мах нь хорт хавдар үүсгэдэг …

  • 27 October

    Гадаадын иргэд заавал визтэй зорчино

    Засгийн газар, Халх гол чөлөөт бүсэд ажиллах, түр оршин суух гадаадын иргэд нь тус чөлөөт бүсэд  ажиллагсдын  3 хувиас илүүгүй байхыг тогтоолд тусгасан. Энэхүү гурван хувийн гадаадын ажилчид нь зөвхөн эрчимжсэн газар тариалан, мал ахуйн үйлдвэрлэлд шаардлагатай тусгай мэргэжлийн инженер, технологич, судлаачид  байх юм. Жишээлбэл, чөлөөт бүсэд 1000 ажлын байр шинээр бий боллоо гэхэд түүний 3 хувь буюу 30 хүн …

  • 27 October

    Ажлын хэсгийн гишүүд ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургууль болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж тус байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ажлын …

  • 27 October

    Нийслэлийн Засаг дарга Хятадын Элчин Сайдыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албанд ноён Син Хайминийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмны БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин …

  • 27 October

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа

    Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал болж, Ерөнхий сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг оролцлоо. Хурлаар үндэсний хорооны бүтэц, ажиллах журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэж, агаарын бохирдолтой байгаа Өвөрхангай, Баянхонгор, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг дарга нарыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд оруулахаар шийдвэрлэлээ.  Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага аймаг, …

  • 27 October

    “Нийслэлийн гоо охин, шилдэг жентельмен хөвгүүн-2015” тэмцээний шагналын эзэд тодорлоо

    НЗДТГ, “Азийн модель” агентлагийн  хамтран зохион байгуулсан “Нийслэлийн гоо охин, шилдэг жентелмен хөвгүүн-2015” тэмцээн 10 сарын 05-аас 25-ны өдрүүдэд явагдаж,  Улаанбаатар чуулгын зааланд финалын шалгаруулалтаа амжилттай зохион байгуулж  шилдэгүүдээ  тодрууллаа. Энэхүү  тэмцээн  2014 онд анх удаа  зохиогдож  байсан бол 2015 онд  ийнхүү хоёр дох удаагаа   удаагаа  амжилттай  зохион байгуулагдаж  байгаагаараа онцлог юм. “Нийслэлийн гоо охин, Жентелмен хөвгүүн” тэмцээнийг зохион байгуулахын …

  • 27 October

    Талийгаач охиныг амиа хорлосон гэсэн дүгнэлт гарчээ

    Үндэсний их баяр наадмын үеэр буюу өнгөрсөн долдугаар сарын 14-нд “Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажилладаг 19 настай охин ажлаасаа гарч яваад сураггүй алга болсон. Улмаар ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсанаар охиныг алга болсоноос дөрөв хоногийн дараа буюу өнгөрсөн долдугаар сарын 17-ны өдөр галт тэргэнд дайруулан амиа алдсан байдалтайгаар цогцсыг нь моргоос олсон байдаг.  Цагдаагийн байгууллагаас охиныг амиа алдсан байж …