Тавдугаар сарын эхээр зэвсэглэсэн хэдэн зуун хүмүүс үймээн дэгдээсний дараа Мексикийн эрх баригчид тус улсын Гуэрреро мужийн Чилапа хотод сураггүй алга болсон 15 орчим хүнийг эрэн сурвалжилж, хайж эхлээд байна. Сураггүй бологсдыг цагдаагийн аижлтнууд болон хэд хэдэн залуус авч явсан гэдгийг тэдний ар гэрийнхэн мэдэгджээ. Сүүлийн үед Чилапа нь газар нутгийг булаацалдсан хар тамхины өрсөлдөгч хоёр бүлэглэлийн хооронд өрнөсөн эмх …
Мэдээ мэдээлэл
May, 2015
-
22 May
Борлуулалт нэмэгдүүлэх “7X” буюу “Мастер борлуулагч” сургалт 5 сарын 23-нд эхлэнэ
Сургалтын хөтөлбөр Хэрэглэгчийнхээ зан үйлийг судал Манай хэрэглэгч хэн вэ, тэд хэдийд худалдаж авдаг вэ, тэд одоо хаана байна, юуг худалдан авахыг хүсэж байна вэ, хэрхэн худалдан авдаг вэ гэсэн олон асуултыг ар араас нь тавьж болно. Хамгийн гол нь ямар шалгуураар тэд шийдвэр гаргаж буйг бид бүрэн хэлж чадахгүй. Үүнийг хэрэглэгчийн “хар хайрцаг” гэнэ. Борлуулалтын танилцуулга буюу сэдэл өгөхөд …
-
22 May
Хурд хамтлаг “Урлаг урлагаа дэмжье” төслийг хэрэгжүүлж эхэллээ
Урлаг бол тасралтгүй хөгжих хүний оюун санааны гайхамшигийн илэрхийлэл билээ. Харин өнөөдөр манайд урлаг хэр хөгжиж байна вэ ? Бид хөгжих гарцыг хэр тавиж байна вэ? Магадгүй Улаанбаатар хотод урлагийн хөгжил тодорхой хэмжээгээр харагдаж байвч хөдөө орон нутагт дутагдалтай байгаа юм. Ийм ч учраас “Хурд” хамтлаг уран бүтээлээ хийхийн хажуугаар “Урлаг урлагаа дэмжье” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төслийн хүрээнд “Хурд” хамтлагийнхан энэ сарын хорьдоор Баянхонгор аймгийн Хөгжимт Драмын театртай хамтран Улаанбаатар паласт тоглолт хийхээр …
-
22 May
Нийслэлд санаатай хүний амийг хөнөөсөн хэрэг гарчээ
2015 оны 05-р сарын 21-с 22-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1524 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг холбогдох нэгжүүд шалган, 24 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод хүнийг санаатай алах гэмт хэрэг 1, золгүй байдлаар нас барсан 4 хүн, хулгайлах гэмт хэрэг 10, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, танхайрах гэмт …
-
22 May
Иргэддээ сэрэмжлүүлж байна
Амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй Улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан халдвараас сэргийлэх зорилгоор Албан байгууллага, ард иргэдэд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд: 1. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах 6 дугаар сарын 1-ны өдөр хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх; 2. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх; 3. Хүүхдийг олон …
-
22 May
Хуулиа биелүүлээгүй ХК-иудад СЗХ арга хэмжээ авчээ
Санхүүгийн зохицуулах хорооноос зарим хувьцаат компаниудын төлөөлөл удирдах зөвлөлийн эрхийг хязгаарлажээ. Учир нь тус компаниуд хувьцаат компанийн тухай хуульд заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурлаа цаг тухайд нь хуралдуулж энэ тухай тайлангаа тус хороонд ирүүлээгүй юм байна. Компанийн тухай хуулийн 59.5-д зааснаар доорх нэр бүхий ХК-иудын төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахаас бусад бүрэн эрхгүй болсныг Санхүүгийн зохицуулах …
-
22 May
Мэдүүлгийн зөрчилтэй 28 албан тушаалтанд хариуцлага тооцуулав
Авлигатай тэмцэх газар нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтнууд болон хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг. Албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэний гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгадаг бөгөөд 2015 он гарсаар Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монгол банк болон …
-
22 May
Налайх, Багахангай дүүргүүдэд гарсан хээрийн түймрийг цаг алдалгүй бүрэн унтраалаа
Налайх дүүргийн 3 дугаар хороо, Ар булгийн ганц тов гэдэг газар хээрийн түймэр гарсан байна гэсэн дуудлагыг өдөр 15:10 цагт өгснөөр Аврах, гал унтраах 28 дугаар ангийн бэлтгэл ээлжийн 18 албан хаагч, 2 автомашинтай, орон нутгаас 13 иргэн, 1 автомашин, 1 мотоциклтой очиход 20 га орчим өнжмөл өвс шатаж байсныг 18:00 цагт бүрэн унтрааж дүүргийн байгаль орчны байцаагчид хүлээлгэн өгсөн байна. …
-
22 May
Согтуу байхдаа нүхэнд унаж хүндэвтэр гэмтсэн байсныг эмнэлэгт хүргэсэн байна
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-ын 10 дугаар гудамжинд эрэгтэй хүн 4-5 метр гүн нүхэнд унасан байна гэсэн дуудлагыг оройн 22:40 цагийн үед өгснөөр нийслэлийн Аврах ангийн 8 бүлгийг очиход 5 метр бохирын нүхэнд согтуу иргэн Б 33 настай, эрэгтэй унаж хүндэвтэр гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д хүргэсэн байна.
-
22 May
Х.Тэмүүжингийн ухуулсан хошногноос юу гарав…
Тун онцгүй гарчиг. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагад хоёр удаа сонгогдон ажиллаж байгаа улс төрч, Хууль зүйн салбарыг удирдаж явсан экс сайд төрийн ордонд, Их хурлын чуулганы танхимд “Миний хошногийг ухсан шүү” гэж хашгирч байхад яалтай ч билээ. Ес зүйн алдаа дутагдал ихтэй хэмээн чичлүүлж, байнга элдэв хэл аманд өртөж байдаг энэ улс төрчтэй барьцаж байгаа юм биш. …
-
22 May
Улсын драмын эрдмийн театр 6-р сарын үзвэрийн хуваарь
Улсын драмын эрдмийн театр 6-р сарын хөтөлбөрөө танилцуулж байна Эх үрсийн баярт зориулан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хүүхдийн драмын жүжгийг 06 сарын 01-нд 10:00, 12:00 цагт тоглох бол “Бүүвэй” уянгын драмын жүжгийг 06 сарын 01-нд 20:00 цагт тоглохоор бэлэн болжээ. Байгууллага анги хамт олноороо үзвэл 50%-ын хөнгөлөлттэй ба хүүхэд багачууддаа барих хамгийн том бэлэг. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70128999, 99099262 Театрын ертөнцөөр хамтдаа аялцгаая
-
22 May
Нохой зодоонч эрийн дэлхий нийтийг уйлуулсан илтгэл
WWE, WCW-ийн мэргэжлийн зодооны аварга Marc Mero-ийн дэлхий нийтийг уйлуулсан илтгэл. Манай ээж хөл бөмбөг тоглож байхад талбайн хажууд намайг дагаж гүйгээд “Марк үзүүлээд өг, үзүүлээд өг” гэж хашгирдаг байсан. Би дотроо “Өө бурхан минь дахиад уу” гэж бодон, цуг тоглож байсан хүүхэд надаас “Марк тэр танай ээж үү?” гэж асуухад нь “Үгүй ээ. Би өмнө нь харж байгаагүй юм …
-
22 May
Үндэсний хувцасаараа гоёсон үдэлтийн “party”
Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейн үдэлтийн хүлээн авалт үнэхээр сүрлэг гайхалтай боллоо. Учир нь энд цугласан азийн 23 улсын төлөөлөл болсон залуучууд өөрсдийн үндэсний хувцасаараа гангарч улсынхаа соёл, уламжлалыг харилцан түгээж танилцуулж байсан юм. Солонгос охидууд Кимонотойгоо бүжиглэж , Кувейт залуус модель болон зогсож охидууд нэг нэгээрээ ээлжлэн зураг авахуулж, ОХУ–ын төлөөлөгч нар маань орос дуун дээр үндэсний бүжгээ …
-
22 May
Азийн залуучууд Монголд хөрөнгө оруулах асуудлыг хэлэлцлээ
Азийн залуучуудын зөвлөлийн 13-р Ерөнхий ассемблей энэ сарын 18-21-ний хооронд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулганы хүрээнд “Хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын форум” зохион байгуулагдаж байгаа юм. Чингис хаан зочид буудлын хурлын танхимд хэлэлцэгдсэн энэхүү форумд гадаад, дотоодын 200 орчим бизнес эрхлэгч залуучууд оролцлоо. Форумыг Монголын Залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч UFC группийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нээж үг хэлсэн юм. Ингээд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл