Мэдээ мэдээлэл

March, 2015

  • 15 March

    Улаанбаатар хотын цагдаагын газраас сэрэмжлүүлж байна

    – Согтууруулах ундааг аль болох хэрэглэхээс татгалзах, хэрэглэсэн тохиолдолд зөв зохистой хэрэглэж олон нийтийн газар бусадтай хэрүүл, маргаан үүсгэхээс зайлсхийж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзах – Дэлгүүр, баар, караоке, зоогийн газар зэргээс архи, согтууруулах ундаа худалдан авахдаа стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж магадлан авч байх, 21 нас хүрээгүй хүмүүст архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх, тэднийг архи, согтууруулах …

  • 15 March

    “Пам” хар салхи Вануату улсын нийслэлийг сүйтгэжээ

    “Пам” хар салхи өмнөд Номхон далайд орших арлын орон болох Вануату улсын Порт Вила хотын барилгын 90 хувийг сүйтгэжээ. Улаан загалмайн нийгэмлэгийн төлөөлөгчдийн хэлснээр гамшгийн улмаас улсын зарим мужууд устсан байна. Хохирогчдын талаар тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд зарим эх сурвалжууд нас барсан хүний тоо 44 хүрсэн гэж мэдээлжээ. Одоогоор мянган хүнийг түр хуаранд байрлуулж байгаа аж. “Пам” хар салхи Бүгд …

  • 15 March

    Жүдочид Гран При тэмцээнүүдэд оролцоно

     Гүрж улсын Тбилис хотод энэ сарын 20-22-ны өдрүүдэд, Турк улсын Самсун хотод энэ сарын 27-29 өдрүүдэд болох хоёр том Гран При тэмцээнд оролцох монголын баг тамирчид маргааш эх орноосоо мордох гэж байна. Тэмцээнд эрэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагчаар О. Балжинням, Г. Дашдаваа эмэгтэйчүүдийн ахлах дасгалжуулагчаар Ш. Цэвэлмаа нар удирдан авч явна. Монгол Улсын баг тамирчдын бүрэлдэхүүн: Эрэгтэй 60 кг Д. Амартүвшин, Ц. …

  • 15 March

    Автобус осолдож 50 хүн нас барлаа

    Бразилийн эрх баригчид шашны арга хэмжээнд зориулан шүтээн зөөх автобус гаргасан нь осолдож 50 хүн нас барсан байна. Осол ням гаригт гарсан ба замдаа явж байхдаа хавцал руу унасан байна. Автобус ойролцоогоор 1100 гаруй метрийн өндрөөс унасан ба дотор нь байсан хүмүүсээс 12 нь шархаджээ. Зарим нас барагсдын цогцосыг одоо хайж байгаа юм. Аврагчид онгоц болон 15 түргэний тэрэг гарган …

  • 15 March

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “оройтоогүй” ухаарал

    Одоогийн Монголын  улс  төрийн болон эдийн засгийн хямрал  юунаас эхлэв, ер нь үнэхээр хямарсан юмуу , үгүй юмуу гэдэг талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон түүгээр дамжуулан ард иргэд хангалттай их зүйл ярьж санал бодлоо илэрхийлж байгаа.  Нэг хүнд оногдох газар, мал сүрэг, байгалийн баялаг, ( мөн дарга нарынхаа тоогоор) болон бусад олон юмаар дэлхийд тэргүүлж байгаа улсын  маань эдийн засаг …

  • 15 March

    “G.M.V” нэртэй зочид буудлын барилгыг нурааж эхэлжээ

    Энэ сарын 12-наас  Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан зочид буудлын зориулалттай 12 давхар барилгыг нурааж эхэлсэн байна.  Тус барилгыг анх зочид буудлын зориулалтаар барисан боловч өнөөг хэр дотор засал чимэглэл нь хийгдээгүй, ашиглалтад ороогүй байсан талаар эх сурвалж мэдээлж байна. Уг өргөтгөлийг нураах ажлыг “Тод Бум” констракшн Нийслэлийн өмчийн харилцааны газартай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа аж. Уг …

  • 15 March

    Замын-Үүд суманд “Хэрэглэгчийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа /фото/

    НҮБ-ын Ерөнхий ассамблей 1985 онд “Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-уудыг баталж жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг дэлхий дахинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг угтаж Олон Улсын хэрэглэгчийн байгууллагаас тодорхой сэдвээр уриа гарган улс орон бүр арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Тухайлбал; 2012 онд “Банкны салбар дахь хэрэглэгчийн эрх”, 2013 онд “Үүрэн телефон хэрэглэгчийн …

  • 15 March

    “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн бусдыг зодож цагдаагийн байгууллагад шалгагдаж байна

    “Босоо хөх Монгол” ТББ Ноён уулаа аваръя хөдөлгөөнийг өрнүүлж байгаа.  Харин энэ үеэр үл ойлголцол “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Өсөхбаярын Өнөржаргал бусдын эрх чөлөөнд халдсан ажээ. Тодруулбал, 2015 оны 03 дугаар сарын 14-ний 18:00 цагийн орчимд “Хэлмэгдэгсэд”-ийн хөшөөний орчимд үндсэрхэг үзэлтэй “Ногоон хас” ТББ-ын тэргүүн Мижиддоржийн Бямбадоржийг үзэл бодолоо илэрхийлсэний төлөө “Босоо хөх Монгол” ТББ-ын гишүүн Өсөхбаярын Өнөржаргал зодож танхайрсан …

  • 15 March

    Эвийн хэрэм” талцал хуваагдал, задралыг нэгтгэнэ

    “Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөнөөс зохион байгуулж буй “ЭВИЙН ИХ ЧУУЛГАН” өчигдөр МҮЭСТО-нд  боллоо. Тус чуулганаар Монголын нэрт эрдэмтэн, докторууд “Биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” хэмээх Монгол ухааны утга учрыг хэлэлцэн тунгааж, ард түмэнтэйгээ санал бодлоо солилцлоо. “Эвийн хэрэм” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор Н.Удвал Монголын нийгмийн бүх хүрээ, түвшинд үүсээд байгаа талцал хуваагдал, …

  • 15 March

    Хоккайдо мужтай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

    Хүнс, хөдөө аж ахуйн яам Япон улсын Хоккайдо муж хооронд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Энэхүү “Санамж бичиг”-ийг байгуулсанаар Монгол Улстай цаг агаарын нөхцөл нь төстэй Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн өнөөгийн байдал, хүйтэн бүст тохирсон технологийг нь судлан туршлага солилцож, тус мужийн хувийн хэвшлийнхэнтэй техникийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зэрэг …

  • 15 March

    Монгол улс ОХУ-тай хил орчмын бүс нутгийн гамшгаас хамгаалах чиглэлээр хамтрана

    “Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож буй Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын  иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн хор уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайд Владимир Андреевич Пучковтой уулзлаа.             1995 онд Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаварыг арилгах салбарт хамтран ажиллах тухай  Монгол улс, ОХУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар …

  • 15 March

    “Гамшгийн эрсдлийг бууруулах” дэлхийн гуравдугаар бага хуралд оролцож байна

    “Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн гуравдугаар бага хурал 2015 оны 03 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд  Япон улсын Сэндай хотноо болж байна. НҮБ-ын Гамшгийн аюулыг бууруулах газраас зохион байгуулж байгаа энэ хуралд дэлхийн 20 гаруй орны төр засгийн удирдагчид, 100 гаруй сайд, 20 гаруй олон улсын байгууллага, НҮБ-ын 15 төрөлжсөн байгууллага, 200 гаруй төрийн бус байгууллагын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчид оролцож …

  • 15 March

    Ж.Амарсанаа Ази, Номхон далайн хурлыг удирдлаa

    Ази, номхон далайн орнуудын элэг судлаачид Туркийн Истанбул хотноо чуулж нэн тулгамдсан асуудлаар хуралдаж байгаа аж. Тус хуралд манай улсаас Эрүүл мэндийн дэд сайд асан, Нийслэлий иргэдийн хурлын төлөөлөгч Ж.Амарсанаа, профессор О.Баатархүү нар оролцож байна. Оролцоод зогсохгүй О.Баатархүү илтгэл тавьсан бол Ж.Амарсанаа “Элэгний хатуурал ба түүний хүндрэл” сэдвээр хурал даргалж, удирджээ. Тус хуралдаан нь элэгний В, С вирус, элэгний хатуурал, …

  • 15 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.16/

    2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД: Шүлхий өвчин, шинэчлэгдсэн мэдээ: Ховд аймгийн Булган сумын 39 өрхийн 756, Үенч сумын 4 өрх айлын 166, нийт 43 өрх айлын 922 мал (өмнөх өдрөөс Булган сумын төвд 21 мал нэмж өвчилсөн)-д “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрсэн тул малыг тусгаарласан. Булган, Үенч, Алтай сумын нийт 315940 малыг урьдчилан …

  • 15 March

    Жүдо бөхийн өсвөрийн аваргуудаа тодрууллаа

    Нийслэлийн Засаг Дарга Э.Бат-Үүлийн нэрэмжит 2015 оны Жүдо бөхийн өсвөр үеийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд дүүргүүдийн спорт хороо, клуб, дэвжээ, ерөнхий боловсролын сургууль зэрэг 70 гаруй байгууллагын 600 тамирчид оролцсон байна. Тус тэмцээнд 1998 оны 1-р сарын-1 нээс хойш төрсөн тамирчид оролцсон юм. Тэмцээний эхний 8 байрт шалгарсан тамирчид ирэх 4-р сарын …