Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулж буй Азийн залуучуудын зөвлөлийн XIII Ерөнхий Чуулганы хүрээнд Зүүн Хойд Азийн Залуучуудын симпиозиумыг тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болжээ. МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат 2014 оны 12-р сард Албани Улсын Тирана хотноо хуралдсан Дэлхийн Залуучуудын Ассемблейн 16-р чуулганы үеэр 2014-2018 оны хугацаанд Азийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгчөөр сонгогдож …
Мэдээ мэдээлэл
April, 2015
-
9 April
Залуучуудын байгууллагын үе үеийнхний хэрэглэж байсан энгэрийн тэмдэг бүхий медальон гарчээ
Тэртээ 1921 он бол Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн алдагдаж, Монгол орон гамин, бароны цэргийн хөлд нэрвэгдэж, улсыг мөхөөж, үндэстнийг сөнөөх аюул тулгарсан хэцүү цаг үе байсан. Ийм эгзэгтэй үед Монголын хатан зоригт эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг сэргээх сэтгэл зорилгоо нэгтгэн Монголын Залуучуудын байгууллагын эх суурийг тавьж байсан түүхтэй. Ийнхүү үндэс сууриа тавьж байсан Монголын Залуучуудын Холбоо өдгөө …
-
9 April
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо хуралдаж Г.Батхүү нарын 8 гишүүний өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуулийг шинээр батлан, хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш 1998, 1999, 2001, 2003, 2005, 2008 онуудад буюу нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт …
-
9 April
Уснаас харшилтай 17 настай охин
Ховор төрлийн харшил буюу усны харшилтай хүмүүс байдаг гэж та урьд нь сонсож байсан уу? Тиймээ ийм төрлийн харшил байдаг байна тэр ч байтугай усанд сэлэх хүрэх үед маш их загатнаж эмнэлгийнхний хэллэгээр чонон хөрвөшийн яр гарч эхэлдэг гэнэ. Энэ нь тэсэхийн аргагүй загатнуулдаг яр юм. Ютахгийн Маплетон хотод амьдардаг 17 настай Александра Аллен энэ сонин төрлийн харшилаар оношилогдсон өвчтөнүүдийн …
-
9 April
Казиногийн тухай хуультай болно
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2015.04.08/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаар байлаа. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 104 арга хэмжээний дотор хууль зүйн салбарын хүрээнд 7 чиглэлээр 9 арга хэмжээг хэрэгжүүлэхээс тусгагдсан бөгөөд 83.3 хувийн биелэлттэй гарсан хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав …
-
9 April
УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
09.00 цагаас: 1.Хөрөнгө оруулалтын тухай, Монгол Улсын Их Хурлын тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай, Онц байдлын тухай, Хүний хөгжил сангийн тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар цэцийн дүгнэлт: -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.НАРАНЧИМЭГ танилцуулна; -Хууль зүйн байнгын …
-
9 April
УИХ-ын Тамгын газар Хуульчдын холбоотой хамтран ажиллана
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд Тамгын газрын ажилчдын мэргэшлийг дээшлүүлэх, давтан сургах хуульчийн үргэлжилсэн сургалтыг хамтран зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдолд үндэслэн хууль …
-
9 April
Чингэлтэй дүүрэг 2015 онд бүрэн гэрэлтэнэ
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас “Хороодын Иргэдийн Нийтийн Хурлыг чадавхжуулах нь” сэдэвт сургалтыг 4-р сарын 8-нд 19 хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгчдийг хамруулан зохион байгуулав. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ сургалтыг нээж хэлсэн үгэндээ, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг анхан шатны нэгжид төлөвшүүлэх, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор энэхүү сургалтыг хороодын …
-
9 April
1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн газар өмчлөлийн гэрчилгээг олгож байна
2014 оны 8 дугаар сард эхэлсэн Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг 1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн. Энэ хугацаанд …
-
9 April
Нийслэлийн прокурорын газраас сэрэмжлүүлж байна
Он гарсаар нийт 7876 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 968 хэргээр буюу 23.6 хувиар өссөн ба хэргийн илрүүлэлт Нийслэлийн хэмжээнд 53.3 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хэргийн ангиллаар авч үзвэл хөнгөн ангиллын гэмт хэрэг 2.1 хувиар буурч, хүндэвтэр ангилалын гэмт хэрэг 7.2, хүнд ангилалын гэмт хэрэг …
-
9 April
ДЭМБ-ын ойн өдрийг “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор тэмдэглэлээ
Дэлхийн эрүүл мэндийн өдрийн хүрээнд “Тариалангийн талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэл хүнсний аюулгүй байдлыг хангая” уриатай өдөрлөг болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ, ЭМСЯ, ХХААЯ, МХЕГ, Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, Иргэний нийгэм ТББ, Олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулсан юм байна. Мөн хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг олон нийтэд хүргэхэд хамтран …
-
9 April
Монголын хүүхдийн ордны салбар дугуйланг Сүхбаатар дүүрэгт шинээр нээлээ
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын Хүүхдийн ордны салбар дугуйланг Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн 2, 9 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 15, 18 дугаар хороонд байгуулсан. Уг ажлын хүрээнд салбар дугуйланг шинээр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо Архустайд нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын …
-
9 April
Нийслэлд энэ онд 14 байршилд 91 тэрбумаар замын ажил гүйцэтгэнэ
Нийслэлийн Авто замын газар, энэ онд хэрэгжүүлэх авто зам, замын байгууламжийн зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагуудын уулзалт өчигдөр боллоо. Уулзалтыг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Зам барилгын бүтээн байгуулалт хийдэг аж ахуй нэгжүүд, хувийн хэвшлүүдтэйгээ уулзаж энэ онд хийгдэх замын ажил, худалдан авах үйл ажилгааны талаар мэдээллийг нарийвчлан өгч, санал солилцдог энэ уулзалтаа жил бүр …
-
9 April
Өнөөдөр болох үйл явдал
09:00 цагт Барилга, хот байгуулалтын яам, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл, Барилгын хөгжлийн төв хамтран орон сууц, нийтийн аж, ахуйн салбарын талаар авч хэрэгжүүлж буй төр, засгийн бодлого, шийдвэрийг танилцуулах, салбарын байгууллагуудыг цаг үеийн мэдээ, мэдээллээр хангах зорилгоор зохион байгуулж буй “Нийтийн аж ахуйн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн” “Чингис” зочид буудалд эхэлнэ. 09:30 цагт НИТХ-ын …
-
8 April
04-р сарын 07-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 04-р сарын 07-ны өдөр 265 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 100 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 165 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл