Мэдээ мэдээлэл

February, 2014

  • 18 February

    Энэ жил 50-60 мянган ажлын байр нэмж бий болгоно

    “Бүтээн байгуулалтын цаг”-аар өнөөдөр Хөдөлмөрийн яамнаас 2013 оны гол үр дүн, энэ оны зорилтоо танилцууллаа. Шинэчлэлийн Засгийн газраас хөдөлмөрийн салбарт тавьсан гол зорилт бол дөрвөн жилийн хугацаанд 150 мянган ажлын байр шинээр бий болгох. Энэ зорилтыг биелүүлэхээр “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг Хөдөлмөрийн яам хариуцан хэрэгжүүлж байгаа юм. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн 8 хөтөлбөрийн үр дүнд өнгөрсөн онд улсын хэмжээнд …

  • 17 February

    Нойргүй хоносоноос толгой руугаа цохиулсан нь дээр

    Шведийн судлаачид нойр  нь хүний биед ус агаараас дутахгүй хэрэгтэй гэдгийг анхааруулжээ. Нойр алдах нь хүний тархинд “толгой руугаа цохиулаад авсан” мэт хүчтэй сөрөг үйлчлэл үзүүлдэг гэнэ. Нойргүй хоносоны дараа хүний уураг тархинд  NSES-100B гэдэг нэртэй биошингэн ялгардаг нь тархины хүнд гэмтлийн үед илэрдэг шинж гэнэ. Хэрвээ байнга дутуу нойртой явах юм бол энэ нь нас өндөр болох үед Альцгеймэр, …

  • 17 February

    Хүүхдийн иж бүрэн эмнэлэг байгуулах аянг орон даяар зарлалаа

    Манaй улсад эмнэлэг тэр дундаа төрөлжсөн хүүхдийн эмнэлэг байдаггүйгээс болж хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихтэй байдаг билээ. Мөн эмч, эмнэлгийн орны хангалтгүйн улмаас эмнэлгийн коридорт эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хүүхэд багачууд үйлчлүүлж, зарим нь эмчлүүлж ч чадахгүй бүр эмнэлгээсээ ч өвчин тусаж байгаа. Тэгвэл   Монголын залуучуудын холбоо, Монголын сурагчдын холбоо, Монголын скаутын холбоо зэрэг хүүхэд залуучуудын байгууллагууд нэгдэж, олон …

  • 17 February

    Яшар Догугийн нэрэмжит эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд манайхан амжилттай оролцлоо

    Турк улсын Стамбул хотноо Олимп, Дэлхийн аварга Туркын алдарт бөх Яшар Догугийн нэрэмжит эрэгтэй чөлөөт тамирчдын тэмцээн 2-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тэмцээний эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдаж, 57 кг-ын жингийн ангилалд барилдсан ҮШБ, Гацуурт Олимп клубын бөх Батболдын Номин түрүүлж, 65 кг-ын жингийн ангилалд барилдсан ҮШБ, Алдар спорт хорооны бөх МУГТ Ганзоригийн …

  • 17 February

    С.Жавхлан тоглолтынхоо орлогыг “осгосон” 5 настай охинд хандивлана

    Зохиолын дууны “ханхүү” гэгддэг МУГЖ, дуучин С.Жавхлан өөрийн төрсөн өдрөөрөө “Монголд мэндэлсэн өдөр мину” бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Түүний төрсөн өдөр энэ сарын 21-нд тохиож байгаа бөгөөд 23, 24-ны өдрүүдэд Бөхийн өргөөнд 19.00 цагт үзэгч фэнүүдтэйгээ 3 өдрийг хамтдаа дуулж өнгөрүүлэх юм. Түүний төрсөн өдрийн бэлэг нь тоглолтод хүрэлцэн ирэхдээ үзэгч олон монгол дээлээ өмсвөл хамгийн том “бэлэг” хэмээсэн. …

  • 17 February

    Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй 5 барилгын үйл ажиллагааг зогсоожээ

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын ажил гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад өнгөрсөн сард хяналт, шалгалт хийжээ. Шалгалтад нийт 5 дүүргийн 45 барилга дээр ажиллаж буй 164 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Харин Чингэлтэй, Багануур, Налайх дүүргүүдэд барилгын ажил зогссон байсан учраас хяналт, шалгалт явуулаагүй байна. Шалгалтад хамрагдсан дээрх аж ахуйн нэгжүүдээс барьж буй барилгын талаар олон …

  • 17 February

    Хумсаар нь эрvvл мэндийг нь шинжэе

    Эрvvл хvний хумс бага зэрэг ягаавтар өнгөтэй байдаг. Хvнд өвчтэй хvний хумсан дээр дарахад ягаан өнгө нь тvргэн эргэвэл эдгэрэх, эсрэгээр бол өвчин аюултай байгаагийн шинж гэж эртний оточ нар vздэг байжээ.-Хумс шарлах нь элэг цөсний өвчнийх -Ногоовтор шар өнгө идээт процессийн шинж – Бараан хvрэн өнгө нь хvнд хэлбэрийн ханиад, мэнгэр -Улаан өнгө vе мөч vрэвссэнийх – Цайвар улаан …

  • 17 February

    Америк эмэгтэй найзынхаа өсвөр насны хүүг хүчирхийлжээ

    АНУ-ын Массачусетс мужийн оршин суугч, ганц бие дөрвөн хүүхдийн  эх, 36 настай Жонел Форли гэгч эмэгтэй найзынхаа өсвөр насны хүүг хүчирхийлсэн хэрэг гарчээ. Хохирогч хүү 15 настай дунд сургуулийн сурагч байсан бөгөөд Жонел өнгөрсөн оны 11, 12-р саруудад хүүтэй бэлгийн харьцаанд орж байсан аж. Хамгийн харамсалтай нь энэ тохиолдол бүртхүүгийн эцэг, эх гэмт этгээдийг найзын хувиар гэртээ урьж, дайлж цайлж байсан …

  • 17 February

    Нана: Би Монголд очих тухай сонсоод шууд л хоолны тухай бодсон

    Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар Германы алдарт дуучин Нана Квамэ Аброква гуравдугаар сарын 1-нд Монголд тоглолтоо хийхээр болсон. Тэгвэл  уг холбооны төлөөлөл Монголоос анх удаа дэлхийн одын өөрийн оронд тоглох тоглолтонд зориулж бүрэн хэмжээний ярилцлагыг авсан билээ.  2013 оны 12 дугаар сарын 16-нд ХБНГУ дахь Mонголын элчин сайдын яаманд алдарт дуучнаас авсан ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. -Та Монгол улсыг ямраар төсөөлж …

  • 17 February

    МАН-ын 200 гаруй гишүүн МАХН-д элслээ

    МАН-ын 200 гаруй гишүүн өнөөдөр МАХН-д элслээ. МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва шинэ гишүүдэд батлахыг нь гардуулан өгч, шинээр элсэж буй гишүүддээ талархал илэрхийлсэн байна. Энэхүү гишүүнчлэлийн арга хэмжээг зохион байгуулагчид МАН-аас нөлөө бүхий гишүүд нь гарч, МАХН-д элсэж байна гэж байсан ч онцлоод хэлчихээр нөлөө бүхий хүн байсангүй. Гэхдээ цаашдаа МАН-ын аймаг, дүүргийн даргаар ажиллаж байсан олон хүн МАХН-д элсэх …

  • 17 February

    Байнгын хороо хууль тогтоох үйл ажиллагааг сайжруулахад анхаарлаа хандуулж ирснийг онцлов

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2014.02.17/ хэвлэлийн бага хурал хийлгэж, 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөлөө. Хэвлэлийн бага хуралд тус байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, С.Дэмбэрэл нар оролцлоо. Тус байнгын хороо 2013 оны намрын чуулганы хугацаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хуулийн хэрэгжилтийг …

  • 17 February

    Богд хааны ордон музейд хосгүй үнэт түүхэн судруудыг заллаа

    2014оны 01 дүгээр сарын 3-ны өдөр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Цолоо Зая бандид Намхайжамцын шармал хөрөг, түүний шавь Намхайжамцын Төвд хэлнээс орчуулсан “Хутагт судрын аймгийн Эрхэт хаан Алтангэрэлхэмээх их судар оршвой”, “Хутагт бусдад үл ялгагдагч Цагаан шүхэрт  оршвой”, Раднаабадраагийн зохиосон “Равжамба Зая бандидын тууж Сарны гэрэл хэмээх оршвой”, хэмээх судруудын тод эх болон Намхайжамцын хэрэглэж …

  • 17 February

    Чөтгөрийн тойрог ба МОНГОЛ

            Хятадын үйлдвэржилтийн өсөлт манай улсын хөгжилтэй шууд холбоотой. Умард Хятадын үйлдвэржилтийн том коридорыг түүхий эдээр хангах гол хангамжийг бид нийлүүлэхийг хүсч байгаа. Газарзүйн нөхцөл шалтгааны улмаас эс хүссэн, хүсээгүй монголын баялаг энэ бүс нутгийн хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй. Тэд ч үүнийг сайн мэддэг. Нэгэнт л ашигт малтмал түүхий эд авч байгаа болохоор үнэ ханш бага, тасралтгүй нийлүүлэлт, нэмүү өртөг шингээгүй түүхийгээр …

  • 17 February

    Хуруу шилний хүүхдүүдийн “загалмайлсан эцэг”

      “Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочноор  Энэрэл дээд сургуулийн захирал, доктор  Д.Дорж гуайг урилаа. Ийнхүү урих болсон шалтгаан маань түүний эгэл бус нээлтүүд,  сонирхолтой  түүх, намтартай  холбоотой. Өдгөө  нас сүүдэр 70 гарсан ч Д.Дорж гуай шавь нартаа зааж зөвлөх юм ихтэй, сургууль гэр хоёрын хооронд тун ч завгүй явдаг ажээ.  Ийнхүү оршил үгээ өндөрлөж, анагаах ухааны салбарт хагас зуун …

  • 17 February

    Баян Айраг Эксплорэйшн компани мэдэгдэл гаргажээ

    Мэдэгдэл Дэлхийн эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдлын үндэс суурь нь Евро бүсийн орнуудын өрийн хямралаас улбаатай бөгөөд Европ тивийн эдийн засгийн эрэлт буурсан нь тус тивийн худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-ын экспорт, хөрөнгө оруулалт буурахад гарцаагүй нөлөөлсөн томоохон хүчин зүйлүүдийн нэг юм. Харин БНХАУ-ын эрэлт буурсан, уул уурхайн зарим бүтээгдэхүүний үнэ буурсан зэрэг нь манай улсын эдийн засгийн өсөлтийн …