2011 онд зохион байгуулагдсан ЮНЕСКО-гийн 36 дугаар Ерөнхий бага хурлын ээлжит чуулганы үеэр өнөөдөр буюу 02 сарын 13-ны өдрийг ”Дэлхийн Радиогийн өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхээр тунхагласан байна. Анх 2012 онд ЮНЕСКО-ийн гишүүн орнууд тэмдэлэж байжээ. Өдгөө гурав дахь жилдээ тохиож байна. Энэ жил дэлхий нийт энэхүү өдрийг “Жендэрийн эрх тэгш байдал, Эмэгтэйчүүдийн радио дахь эрх ” уриан дор …
Мэдээ мэдээлэл
February, 2014
-
13 February
“Алсан амьтнаар биш, амьд амьтнаараа бахархая”
2014 оноос эхлэн жил бүрийн 3 дугаар сарын 03-ны өдрийг “Байгалийн амьтан, ургамлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарлажээ. Энэ өдрийг угтаж “Амьд амьтнаар бахархая” сэдэвт хэвлэлийн бага хурал өнөөдөр БОНХЯ-нд боллоо. БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга хурлыг нээж, “… Байгалийн амьтан, ургамал нь хүн төрөлхтөнд юугаар ч орлуулашгүй экологийн үйлчилгээ үзүүлэхээс гадна эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, …
-
13 February
Н.Энхбаяр намынхаа их хуралд оролцохоор ирж магадгүй
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга С.Сүхбаатар тэргүүтэй тус намын удирдах албан тушаалтнууд өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар мэдээлэл хийлээ. Н.Энхбаярын биеийн байдал өмнөхөөсөө нэлээд дээрдсэн бөгөөд ирэх дөрөвдүгээр сард болох намынхаа их хуралд оролцохоор төлөвлөж байгаа ажээ. Мөн У.Барсболд МАХН-ын ЕНБД болно гэсэн мэдээлэл ор үндэсгүй худал бөгөөд МАХН удахгүй улс орон даяар “Шударга ёс” аяныг …
-
13 February
“Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар С.Цэлмэгийг томилжээ
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захиралаар С.Цэлмэг томилогджээ. Тус компанийн дэд захирлаар Г.Тэмүүлэн ажиллаж байсан бөгөөд тэрээр өдгөө “Оюутолгойн” ХХК-ийн Монголын талыг хариуцсан ТУЗ-ийн гурван гишүүний нэгээр ажиллаж байгаа юм. С.Цэлмэгийн хувьд өнгөрсөн нэгдүгээр сарын 16-нд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирлын ажлаа хүлээж авсан байна. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал С.Цэлмэг нь 2002-2004 БНСУ-ын Хусогийн политехникийн их сургуулийг гүүр, туннелийн инженер …
-
13 February
Өнөөдөр манай тамирчин Ч.Отгонцэцэг гүйлтийн цанын төрөлд уралдана
ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн XXII олимпд оролцож буй манай цаначин Ч.Отгонцэцэг өнөөдөр буюу хоёрдугаар сарын 13-ны 18:00/Улаанбаатарын цагаар/ цагаас эмэгтэйчүүдийн гүйлтийн цанын төрөлд гараанаас гарна. Ч.Отгонцэцэг 1991 онд төрсөн бөгөөд Олон улсын цанын холбооны /FIS/ 235,90 оноогоор олимпд оролцохоор болсон юм. Олимпийн наадмын зургаа дах өдрийн дараах байдлаар зургаан алт, нэг мөнгө, нэг хүрэл хүртсэн Германы баг тамирчид …
-
13 February
16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн 2013 оны эдийн засаг, нийгмийн зорилтод туссаны дагуу хүүхдийн эрүүл аюулгүй орчинг бүрдүүлэх, сургуулийн болон сургуулийн өмнөх насны боловсролын байгууллагын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны А/35 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 83 бага сургуулийн газрын байршлыг тогтоож, цэцэрлэг-бага сургуулийн цогцолбор хэлбэрээр барихаар шийдвэрлэсэн. Эдгээрээс энэ онд БЗД-ийн 19, 22, 23, …
-
13 February
35 кВ-ын дэд станц, 6кВ-ын хуваарилах байгууламжийн барилга барих зориулалтаар газар олгов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай” А/76 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор ”Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт Монголын Хүүхдийн ордны зүүн урд талд байршуулан цахилгааны 2*16000 кВа чадалтай 35 кВ-ын дэд станц, 6кВ-ын хуваарилах байгууламжийн барилга барих зориулалтаар 0,089 га …
-
13 February
Байгууллагынхаа дэргэд цэцэрлэгтэй болох асуудлыг нийслэлээс дэмжинэ
Нийслэлийн Боловсролын газар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих үүднээс хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн цэцэрлэг байгуулах үүсгэл санаачлагыг өрнүүлэх, сургуулийн өмнөх боловсролын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжих, компанийн нийгмийн хариуцлагаа ухамсарлуулах юм. Мөн аж ахуйн нэгж, байгууллагуудын цэцэрлэг байгуулахад …
-
13 February
С.Жавхлан “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй тоглолтоо хийнэ
С.Жавхлан “Монголд мэндэлсэн өдөр мину” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр энэхүү тоглолтоо өөрийн төрсөн өдрөө тохиолдуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Түүний Монголд мэндэлсэн өдөр хоёрдугаар сарын 21. Тоглолт хоёрдугаар сарын 21-ны баасан гарагт Бөхийн өргөөнд 19.00 цагт болно. Дуучин маань нэгэн ярилцлагынхаа үеэр “Төрсөн өдрөөрөө юу авмаар байна хэмээн хүмүүс асуух юм. Үзэгч фэнүүд минь тоглолтонд …
-
13 February
“Сувд бадмаараг” ХХК-ийн оймс Монголд үйлдвэрлэж байгаа нь үнэн болохыг тогтоолоо
Оймс үйлдвэрлэгч “Сувд бадмаараг” ХХК-ийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг БНХАУ-аас ихээр оруулж ирэн Монгол үйлдвэрлэв гэсэн хаягтайгаар худалдан борлуулж байгаа талаар гаргасан иргэдийн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас холбогдох хяналт шалгалтыг хийлээ. Тус газар нь иргэдээс ирж буй гомдлыг заавал шалган барагдуулах үүргийн дагуу “Сувд бадмаараг” ХХК-ийн оймсны үйлдвэрт очин шалгалт хийхэд БНХАУ-аас оймс оруулж ирдэг нь батлагдаагүй ба …
-
13 February
Мөсөн баримлын олон улсын наадамд Монгол барималч түрүүлжээ
Финланд улсын нийслэл Хельсинк хотын амьтны хүрээлэнгийн 125 жилийн ойг тохиолдуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан мөсөн баримлын олон улсын наадамд дэлхийн шилдэг 30 барималч цас, мөсний гайхамшгийг үзүүлэн өрсөлдөхөд монгол барималч Д.Лхагвадорж “Самба” нэртэй бүтээлээрээ түрүүлжээ. Ан амьтныг хайрлан хамгаалах зорилгоор жил бүр зохион байгуулдаг уралдаан эдүгээ 10 дахь хавартайгаа золгож байгаа бөгөөд уран бүтээлчид 30 мянган кг …
-
13 February
Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ явагдаж байна
2014 оны Залуучуудын Улсын АВАРГА шалгаруулах эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээн өчигдөр Буянт Ухаа спорт цогцолборт эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэй чөлөөт бөхийн төрлийн 50, 55, 60, 66, 74 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдсан бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрийн барилдаан явагдах юм. ЗУАШТ нийт 3 өдөр үргэлжилж, маргааш буюу 2-р сарын 14-ны өдөр өндөрлөнө. 50 КГ 1.МАНДАЛСҮРЭН – “АЛДАРТАН” КЛУБ …
-
13 February
“Forever 247” тоглолт маргааш болно
“A sound” хамтлагийн гэгээн хайрын өдөр дурлалт хосуудад зориулан тоглодог “Forever 247” тоглолт маргааш болох нь ээ. “SS club”-т маргааш 19.00 цагт уг тоглолтонд зөвхөн хайр, дурлалын тухай хит дуунууд эгшиглэх юм байна. “A sound” хамтлагийн фенүүд хэдийнэ тэсэн ядан хүлээдэг болсон “Forever 247” тоглолт ийнхүү дөрөв дэх жилдээ уянгалах гэж байна. Хайрын үдэш “Forever 247” тасалбарыг “Hi-Fi records”-ын салбараар …
-
13 February
Гэмтлийн эмч нар мэдээлэл өгнө
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нарыг халсан талаар мэдээлэл байсан ч удирдлагууд нь үүнийг үгүйсгэж “Нэг ч хүнийг халах тушаал гараагүй байгаа” гэх товчхон хариултыг өгөөд байсан бол өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 34 эмч, ажилтныг хууль бусаар ажлаас нь халсан тухай хэвлэлийн бага хурал зарлалаа. Оны өмнөөс эхлэн удирдлагаа эсэргүүцэн улстөржөөд …
-
13 February
Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний 7 хоногийн дундаж үнэ
Нийслэлийн статистикийн газраас мэдээллэж буйгаар нийслэл дэх томоохон хүнсний зах худалдааны төвүүд дэх хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний 7 хоногийн үнийн танилцуулга. 2014 оны 2-р сарын 12-ны байдлаар. Махны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 2-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 7320 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8280 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл