Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 17 January

    “Азийн загварийн 7 хоног-2014” Монголд зохиогдоно

           Өнөөдөр “Blue Sky” цамхагийн 3 давхарын “Diamond” ресторанд “Азийн загварын 7 хоног Монголд” болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.        Монголын хувцас загварын болоод худалдааны ертөнцийг Азид төдийгүй дэлхийд сурталчлан таниулах “Азийн загварын 7 хоног-2014” ирэх 8-р сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах аж. Өнгөрсөн жил тус загварын 7 хоног нь Япон улсад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд …

  • 17 January

    Маргааш сондгой, нямд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй

      Сар шинийн баяр болохтой холбогдуулан орон нутгаас нийслэлд ирэх тээврийн хэрэгслийн тоо ердийнхөөс 3-4 дахин нэмэгдэж, нийслэлийн төвийн бүсэд түгжрэл үүсдэг. Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай А/09 дүгээр захирамж гаргасан юм. Захирамжийн дагуу сар шинийн өмнөх амралтын өдрүүдээр буюу 2014 оны 1 дүгээр сарын 18, …

  • 17 January

    Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр

      Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан нийслэлийн иргэдийн ая тухтай ажиллаж амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал 2014 оны 01 сарын 10-ны өдөр “Сар шинийн баярыг угтсан бүх нийтийн цэвэрлэгээний ажлын удирдамж”-ийг батлан гаргасан. Удирдамжийн дагуу маргааш /бямба гараг/ нийслэлийнхэн бүх нийтийн их цэвэрлэгээтэй.  Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийслэлийн …

  • 17 January

    Гамшгаас хамгаалах нэгдсэн ажиллагаа зохион байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/11 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг …

  • 17 January

    “Моннис моторс”-т олон нийт эргэлзэж эхэллээ

     Тус компани ЗГХЭГ, ССАЖЯ, МҮОНТ, Хотын захиргаа, Төрийн тусгай үйлчилгээний авто бааз зэрэг төрийн байгууллагуудад машинуудаа шахдаг байжээ. Эрэн сурвалжлах алба­ны сэт­­гүүлч­дийн бич­сэн “Моннис моторс” ком­па­ни­тай холбоотой нийт­­лэлийн мөрөөр олон хэ­рэг­­­лэгч хол­богдож тус ком­­­­па­нийг хуу­­лийн бай­гуул­­­лагаар да­хин шал­гуу­лах хүсэлтээ уламжил­саар байна. Тэд ““Моннис моторс” ком­­­­па­нийн бу­руу­­тай үйл ажиллагаанаас болж иргэд хохирч байгаа. Ил бол­сон нь энэ болохоос үүний ард хэч­нээн …

  • 17 January

    2013 онд 660 орчим төрлийн 302 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгджээ

    Төв номын санд хийсэн засвар чанаргүй болж, 500 сая орчим төгрөг завшсан гэх мэдээлэл хэвлэлээр гарсан. Энэ талаар болон өнгөрөгч онд нийслэлд хийсэн хөрөнгө оруулалтын талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн дарга Б.Лхагважаваас тодрууллаа. -Юуны өмнө өнгөрсөн онд хийгдсэн Нийслэлийн  бүтээн байгуулалтын ажлын үр дүнгийн талаар танилцуулахгүй юу?   -Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтэс бол нийслэлийн төсвийн хөрөнгөөр …

  • 17 January

    Зоонозын халдварт өвчний салбар хоорондын “Нэг эрүүл мэнд” үндэсний II зөвлөгөөн болно

    Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд зоонозын халдварт өвчний салбар хоорондын “Нэг эрүүл мэнд” сэдэвт үндэсний II зөвлөгөөнийг 2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.  Үндэсний зөвлөгөөнд ЭМЯ, ҮХААЯ, БОНХЯ, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Дэлхийн хүнс …

  • 17 January

    Хятадын үйлдвэрүүдийн дотоод асуудлаас болж “Оюутолгой” зэсийн баяжмалаа нийлүүлж чадахгүй байна

    Оюутолгойн ордын зэсийн баяжмалыг урд хөршийн дөрвөн үйлдвэр, олон улсын худалдааны нэг компанид нийлүүлэх гэрээ байгуулсан ч одоогоор Хятадын зэс хайлуулах зарим үйлдвэр нь дотоод асуудлаасаа болоод  манайхаас бүтээгдхүүн авч эхлээгүй байгаа ажээ. Мөн хэзээнээс баяжмал авах нь ч тодорхойгүй байна. Тиймээс энэ оны нэгдүгээр улиралд “Оюутолгой” компанийн агуулах дахь бүтээгдхээний нөөцийн хэмжээ нэлээд нэмэгдэх тухай “Turquoise Hill Resoureces” мэдэгджээ. …

  • 17 January

    УСУГ-аас “Машин угаалгын газрууд”-аар шалгалт явуулна

    УСУГ-ын дарга С.Үнэнгийн тушаалаар нийслэл хотод машин угаалгын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгуулагуудын ус хэрэглээ болон инженерийн шугам сүлжээний ашиглалт, “Хот суурингийн усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын” тухай хууль болон байгууллагын хэмжээнд мөрдөгдөж байгаа ус ашиглалт, төвийн бохир усны сүлжээнд нийлүүлэх бохир усны бохирдолтын талаархи дүрэм, заавар, норм, стандарт хэрхэн мөрдөгдөж байгаа талаар энэ сарын 20-ны …

  • 17 January

    Монгол морьдыг дүрсэлсэн уран зургийн үзэсгэлэн гарна

    “ХИЙМОРЬ” Уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Блью Мүүн арт галерейн үзэсгэлэнгийн танхимд 2014.01.20-02.02 хооронд дэлгэгдэж та бүхнийг мэлмийг баясгах гэж байна. Блью Мүүн арт галерейгаас санаачлан Монгол түмний бахархал Морь жил гарч байгааг билэгшээн ирж буй тийн ялгуусан хэмээх модон морин жилдээ хийморьтой байхыг хүсэн ерөөж 10 уран бүтээлчийн өөр өөрийн арга барилаар монгол морьдыг дүрсэлсэн 40 гаруй бүтээлүүд дэлгэгдэж байна. …

  • 17 January

    Орчин үеийн эдийн засаг цөөн тооны ховор металлаас шалтгаалж байна

     Хагас зуун жилийн өмнө дэлхийн эдийн засаг олон тооны материал, түүхий эдээс шалтгаалдаг байв. Ту­хайл­бал мод, шавар, тө­мөр, зэс, алт, мөнгө болон ху­­ванц­­руудын төрлөөс бүх зүйл ха­маардаг байсан гэхэд бол­но. Харин одоо бүх зүйл өөрч­лөгджээ. Гибрид дамжуу­лагчтай авто машинаас ай­фон гар утас, шингэн талст дэлгэцтэй зурагт гээд техно­логийн шинэ дэвшлүүд гарч ирж, янз бүрийн металл, хайлш хэрэглэхээс өөр ар­гагүй болсон …

  • 17 January

    Цагдаагийн дэслэгч согтуугаар хүн дайрч, хөнөөжээ

    Энэ сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хүрэх замд автомашины осол гарч, хүний амь эрсэдсэн хэрэг гарсан билээ. Тэгвэл эл хэргийг Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Ууганжаргал гэгч үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Ц.Ууганжаргал нь хэрэг гарах үед согтуу байсан бөгөөд СЭА 74-70 улсын дугаартай, “Toyota Cresta” маркийн …

  • 17 January

    МАН-ын эмэгтэйчүүд ерөнхийлөгчөө сонгохоор чуулж байна

    МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилсан Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны VI хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна. Хуралдаанаар холбооныхон 2013 онд хийсэн ажлынхаа тайлан илтгэл, зохион байгуулалтын асуудал дүрмийн өөрчлөлтийн талаар ярих бөгөөд НАМЭХ-ны ерөнхийлөгчөө сонгоно. Ерөнхийлөгчид яг хэн сонгогдох нь тодорхойгүй байгаа ч Бага хурлын гишүүн П.Анужин, Ц.Цогзолмаа нарыг хамгийн өндөр магадлалтай гэх таамаг байгаа юм. НАМЭХ-ны Ерөнхийлөгч нь намын болон …

  • 17 January

    Шуудангийн ухаалаг хайрцаг архиваас, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа хүргэж өгдөг болно

    Энэ сарын 14-өөс гурван хоногийн турш үргэлжилсэн “Монгол шуудан ” ТӨХК-ийн удирдах ажилтны зөвлөгөөн өчигдөр өндөрлөлөө. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг зөвлөгөөнөөр тус салбарынхан өмнөх оны ажлаа дүгнэж, алда оноогоо хэлэлцэж, ирэх жил хийхээр төлөвлөсөн ажлаа хэлэлцдэг юм. Тус компанийнхан өнгөрсөн онд иргэдэд шуудангийн үйлчилгээг чанартай, шуурхай хүргэхийн тулд өглөө эртийн, жолоочийн торгуулийн хуудасны хүргэлт болон Монгол маркийн онлайн …

  • 17 January

    60 мянган доллар хулгайлсан этгээдүүдийг барьжээ

    Өнгөрсөн 12-р сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг, Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн дэргэд байрладаг нэгэн компанийн захирлын өрөөнөөс цүнхтэй 60 мянган ам.доллар  хулгайлсан этгээдүүдийг баривчилжээ. Хэргийг ЦЕГ-ын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн хамтран мөрдөж энэ сарын 15-ны өдөр барьж авсан байна. Хэргийг 55 настай Б гардан үйлдэж, 2 залуутай хамтарсан байжээ. Гэмт этгээдүүд …