Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 20 September

    Дэлгүүр дээрэмдэхийг завдсан цагдаагийн офицер 5-10 жил хоригдож магадгүй

     Энэ сарын 18-ны орой 20:30 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 4-р хороонд байрлах “Толла” дэлгүүрийг дээрэмдэж, орлогыг нь авахыг завдсан цагдаагийн офицерт Эрүүгийн хуулийн 147.2 дахь заалт буюу “бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэхийг заналхийлсэн. Ингэхдээ зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэх зүйл ангиар буруутгаж, эрүү үүсгэжээ. Тодруулбал, дээрэм хийхийг завдсан цагдаагийн офицер нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн …

  • 20 September

    МУГТ С.Батцэцэг нэг л өдөр Каори Ичог буулгаж авна

     Дэлхийн чөлөөт бөхийн ДАШ тэмцээн  Унгар улсын нийслэл Будапешт хотноо энэ сарын 16-наас эхэлсэн. Манай улсаас энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  дараах шилэгдмэл бөхчүүд зодоглож байгаа билээ. Эрэгтэй 55 кг: Э.Бэхбаяр  ОУХМ, “Хүч” спорт хороо 60 кг: Э. Ням-Очир ОХУМ,  ”Хилчин”  спорт хороо 66 кг:  Г.Мандахнаран  ОУХМ,  “Алдар”   спорт хороо 74 кг:  Б.Анхбаяр  ОХУМ,  ”Харгант-Цамхаг” клуб 84 кг:   О.Үйтүмэн  …

  • 20 September

    Филиппин, Сингапур, Малайз зэрэг орны үл таних фэйсбүүк хэрэглэгчидтэй харьцаа тогтоохгүй байхыг анхааруулж байна

    Мэдээлэл харилцаа холбоо өндөр хөгжиж буй өнөө үед гадаад улс орноос манай улс руу чиглэх цахим гэмт хэргийн гаралт ихсэх хандлага бий болж байна. Тухайлбал: Сүүлийн өдрүүдэд хуурамч Фэйсбүүк хаяг ашиглан манай улсын иргэдтэй харилцаа холбоо тогтоох, харилцан мэдээлэл солилцох, видео чат хийх зэргээр иргэдийн хувийн мэдээллийг цуглуулах, мэдээллийг хууль бус үйл ажиллагаанд ашиглах гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Иргэд …

  • 20 September

    Маргааш “Олон улсын Энх тайвны өдөр”-ийг тэмдэглэнэ

    Маргааш 9-р сарын 21-ний хагас сайн өдрийн 11:00-12.00 цагт Чингисийн талбайн урд цэцэрлэгийн Энх тайвны хонхны дэргэд Энх тайвны өдрийг тэмдэглэх арга хэмжээнд эв нэгдэл, энх тайвны төлөө мөргөл залбирал, үзэл санаагаараа нэгдэхээр Монгол дах шашны төлөөллүүд, НҮБ, төр, төрийн бус байгууллага болон олон нийтийн төлөөлөгчид цугларан зул мандааж, Энхтайвны хонхыг цохих уламжлалт ёслолыг үйлдэнэ. Жил бүрийн энэ өдрийг Монгол …

  • 20 September

    Монголын зохиолчдын эвлэлийнхэн тэргүүнээ сонгоно

    Монголын Зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал өнөөдөр эхэлж хоёр өдрийн турш үргэлжлэн явагдах бөгөөд Монголын Зохиолчдын эвлэлийн ирээдүйн зорилго чиглэл, цаашид хэрэгжүүлэх бодлогыг авч хэлэлцэх аж. Дөрвөн жил тутамд зохиолчид ийнхүү  хуралдаж, дараачийн дөрвөн жилийн удирдлагуудаа сонгодог уламжлалтай. МЗЭ-ийн дотоод журмын дагуу энэ жил Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа хүлээлгэн өгнө. Монголын Зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захиралд нэр дэвших  хэд хэдэн …

  • 20 September

    “Монгол-2013” рубик шооны аварга шалгаруулах тэмцээн болно

    Монголд анх удаа “Монгол-2013” рубик шооны нээллттэй тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Монгол оюун ухааны академиас зохион байгуулж буй энэхүү тэмцээнд маргааш (09.21) “Чингис хаан” зочид буудлын зааланд 09:00-19:00 цагийн хооронд болно. “Монгол -2013” рубик шооны тэмцээний шооны долоон төрлөөр явагдаж аваргуудаа тодруулах юм. Төрлүүдийг танилцуулбал: Рубик шоо (3×3) Рубик шоо: Нэг гар Рубик шоо: Харахгүй эвлүүлэх 2х2 шоо 4х4 …

  • 20 September

    С.Батцэцэг мөнгө, Т.Мөнхтуяа хүрэл медаль хүртжээ

    Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-ийн жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Соронболдын Батцэцэг мөнгө, 59 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа хүрэл медаль хүртлээ. Монгол Улсын Гавьяат тамирчин С.Батцэцэг эхний тойрогтоо Венесуэлийн бөх Наталь Жозефина Греман Херрерыг ялж, улмаар өнгөрсөн жилийн дэлхийн аварга, АНУ-ын бөх Елена Пирожкова, Италийн Диана Мариа нарыг …

  • 20 September

    “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ын шинэ гишүүд Рио Тинтотой яриа хийхээр Лондон явна

     Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн анхны гадаад айлчлалаа Япон улсад хийлээ. Айлчлал амжилттай боллоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн, Засгийн газар таван хуулийн төсөл өргөн барьсан талаар мэдээллээ. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширлаа, зогсох нь гэсэн айдас иргэдийн дунд байна. Валютын …

  • 20 September

    Лондон хотын Амбан захирагчийг хүлээн авч уулзав

     Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг Их Британийн нийслэл Лондон хотын 685 дахь  Амбан захирагч Рожэр Жиффордыг хүлээн авч уулзлаа. Амбан захирагч Рожэр Жиффорд нь Монгол, Британий хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчилж байгаа Британий Засгийн газрын гишүүний түвшний төлөөлөгч юм. Уулзалтын үеэр талууд санхүү, эдийн засгийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг …

  • 20 September

    Зөвшөөрөлгүй байрлуулсан самбаруудыг буулгах үүрэг өглөө

    “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг нийслэлийн ИТХ-ын  2013 оны 3/32 тоот тогтоолоор  баталсан. Журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж байсан рекламны самбаруудыг цэгцэлж, мэдээллийн болон реклам сурталчилгааны самбарууд гэж ангилан хориглох бүс тогтоосон. Энэ ажлын хүрээнд хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж,  жолооч нарын үзэгдэх орчныг хязгаарлаж буй реламны самбаруудыг буулгаж байгаа бөгөөд …

  • 20 September

    “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” –ыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” болгон өөрчиллөө

    Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөх тухай Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадрал танилцууллаа. 2012-2016 оны  нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон нийгэм эдийн засгийн зорилтыг ханган биелүүлэхэд хотын шинэ дэд төвүүд, суурьшлийн бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу инженерийн дэд бүтэц бие даасан дулааны шинэ эх үүсвэр, бага оврын цэвэрлэх …

  • 20 September

    Х.Уламбаяр: ИССА ХҮҮГИЙН НЭГ ӨДӨР

    Энэ сири хүүг Исса гэдэг. Өдгөө 10 настай тэр өнөөх бидний очдог Алеппод амьдарна. Исса тус хот дахь Сирийн Чөлөөт Армийн зэвсгийн үйлдвэрт ажилладаг. Өдөр бүр шүү. Тэр өдрийн арван цаг тасралтгүй энэ хүнд хүчир хөдөлмөрт “нухлагдана”. Их бууны засварчин ажилтай жаал хүүд зав гарах нь ховор. Хэрвээ түүнд амрах мөч гарвал хэсэгхэн ч гэсэн түшлэгтэй сандалд хажуулдахыг илүүд үзнэ. …

  • 20 September

    Нисэхийн цагаан хаалгыг Айдсын даваа орчимд нүүлгэнэ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөх, нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах, НИТХ-ын ээлжит хуралдааны товыг зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа. Хан-Уул дүүрэгт байрлах нисэхийн Цагаан хаалгыг анх 1957 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн …

  • 19 September

    Япон, Въетнам, Солонгосын бичиг үсэг нь “ханз” үсэгт тулгуурлан зохиогджээ

         Хятад үсэг буюу ханз үсэг бол хэрэглэгдсэн он жилээрээ ч, хэрэглэж байгаа хүний тоогоороо ч дэлхийд манлайлах үсэг бичгийн нэг юм. Ханз үсэг бий болж хэрэглэгдсэн нь хятадын төдийгүй, дэлхийн алс хэтийн соёлын хөгжилд үр нөлөө үзүүлсэн гэж эрдэмтэд үздэг юм. Археологичид Бань Пөгийн болон бусад эртний бууриудаас 6000 гариу жилийн тэртээх эртний хятадын соёл иргэншлийн олдвор болох үсэг бичгийг …