Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 24 September

    Х.Алтай: “Зоос” банк хөрөнгийн биржид бүртгэлтэй нь үнэн

    Валютын ханш өссөн, эдийн засаг, хөрөнгө оруу­лалт буурсан таагүй үед авах арга хэмжээний талаар эдийн засагчид олон шинэ шийдлийг дэвшүүлж байна. Дээрх сэдвээр Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтайг “Ярилцах танхим” булангийн зочноор урилаа. -Валютын ханш огцом өслөө. Ханшийг тогтворжуулахын тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ? -Энэ талаар манай эдийн за­сагчид саналаа олон удаа хэлсэн. Манай улс өнөөдөр цөөн …

  • 24 September

    Агаарын бохирдлын хяналтын чадавхийг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан сайжруулна

    Улаанбаатар хот, БОНХЯ, ЭЗХЯ, Японы “Жайка” олон улсын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг сайжруулахаар 2010 оноос 2013 оны 3 сар хүртэл “Техникийн хамтын ажиллагааны төсөл” хэрэгжүүлсэн. Төслийн 2-р шатыг эхлүүлэхээр дээрхи байгууллагууд хамтран, өнөөдөр “Хэлэлцүүлгийн тэмдэглэл”-д гарын үсэг зурлаа. Төслөөр шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааны чадавхийг сайжруулахад шат дараалсан дэмжлэг үзүүлж, цаашдын үйл …

  • 24 September

    Урин намрын илгээлтийн эзэд цастай уралдаж үүргээ биелүүллээ

     Өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сумын ногоочдод  “Хамтын халуун сэтгэл” Нийгэмлэг, “Жактур” чөлөөт аялалын клубын 40 гаруй залуус өөрсдийн санаачлагаар намрын ургац хураалтын ажилд нь тусаллаа. “Хамтын халуун сэтгэл” нийгэмлэгийн ерөнхий зохицуулагч Ч.Ганжавхлангийн хэлснээр “Энэ удаагийн аялалын зорилго нь Өрх толгойлсон эмэгтэйчүүд, хүүхдүүдэд төмсөө хандивлах мөн хүн хүч дутмаг тариаланчдад туслах байсан. Харин бид цастай ам мөлтөс уралдан амжилттай …

  • 24 September

    “SweetYmotion”, “Шар айраг” нар амьд хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ

      Монголын рок поп урлагийнхны гол хамтрагч нь болсон “On`n Off Production”-аас зохион байгуулж  “Амьд хөгжмийн шоу тоглолт” энэ сарын 26- ны 19:00 цагаас СТӨ-нд ганцхан удаа тоглогдох гэж байна. Английн алдарт рок хамтлаг “Pink Floyd”хамтлагийн 1994 онд Лондон хотын Earls Court-д тоглогдсон PULSE тоглолтыг өвөрмөц гэрэл, дэлгэцийн гайхамшигийг хослуулан 100% амьд хөгжмийн дуугаралттайгаар хүргэхийг зорьж буй тоглолтод, дуучнаар “Шар айраг” хамтлагийн дуучин Ганхүү, Буянаа, “SweetYmotion”хамтлаг, …

  • 24 September

    Мисс Шүүдрээгийн тоглосон эротик кино удахгүй дэлгэцнээ гарна

    Монголын кино урлаг шинэ зууныг  даган хөгжиж эхэлсэн. Үүний жишээ болсон олон сайхан кинонууд  эхнээсээ үзэгчдээс өндөр үнэлгээ авч эхэлсэн. Тэгвэл тун удахгүй дэлгэцнээ бас нэгэн чансаатай кино үзэгч олны хүртээл болох гэж байна.  “Муушгийг заавал таван гар тоглох албагүй” гэсэн сонирхолтой нэртэй  энэ кино монголын кино урлагийн салбарт шинэ төрөл жанр нэмэх гэнэ. “Муушгийг заавал таван гар тоглох албагүй …

  • 24 September

    Нийслэлийн иргэн нэг бүрийн сарын хүнсний хэрэглээ

    Нийслэлийн нэг иргэн сард дунджаар 6,8кг мах, махан бүтээгдэхүүн, 7,7кг сүү, сүүн бүтээгдэхүүн, 0,4кг цөцгийн тос, 7ширхэг өндөг, 10,3кг гурил, гурилан бүтээгдэхүүн, 1,4 кг чихэр, сахарын зүйл, 1,8кг будаа, 0,8кг жимс, жимсгэнэ, 3,7кг төмс, 2,8кг хүнсний ногоо, 0,5кг ургамлын болон өөхөн тос хэрэглэдэг гэсэн судалгааг нийслэлийн Статистикийн газраас гаргажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 24 September

    Иргэдэд өмчлүүлэх газарт зөвшөөрөлгүй буухыг хориглоно

    НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор “Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газар”-ын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолоор Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийх, 2014-2016 оны газар зохион байгуулалтын …

  • 24 September

    Мэс заслын утас оруулж ирэх гээд баригдсан вагоны үйлчлэгч

     Саяхан Улаанбаатар Төмөр замын суудлын вагон депогийн үйлчлэгч зөвшөөрөлгүйгээр хилээр оруулахыг хориглодог мэс заслын утсыг оруулж ирэх гэж байгаад баригджээ. Тэрээр БНХАУ-д уйлдвэрлэсэн 90 хайрцаг буюу 1080 ширхэг мэс заслын утсыг галт тэрэгний үйлчлэгч нарын амрах өрөөнд байлгаж байсан байна. Тэрээр Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний  үйлчлэгч бөгөөд түүний энэ хэргийг Замын-Үүд дэх гаалийн улсын байцаагч нар илрүүлж, таслан зогсоосон байна. …

  • 24 September

    БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У манай улсад албан айлчлал хийнэ

     Соёл, спорт, аялал жуучлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэлийн урилгаар БНХАУ-ын Соёлын сайд ноён ЦАЙ У тэргүүтэй албаны төлөөлөгчид энэ сарын 24-25-ны өдрүүдэд  Монгол Улсад ажлын хийх юм.  ЦАЙ У тэргүүтэй төлөөлөгчид маргааш ССАЖ-ын дэд сайд тэргүүтэй албаны хүмүүс “Чингис хаан ” олон улсын нисэх онгоцны буудлын “Ёслол хүндэтгэлийн танхим”-д угтан авах  юм.  Үүний дараа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн …

  • 24 September

    Cүүлийн 10 жилд нэмэгдэж байгаагүйгээр бохир усны хэмжээ нэмэгджээ

     Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 09 сарын 23-ны өдөр болж, нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НЗЦГ, НОБГ-уудаас мэдээлэл хийж,  өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Өвөлжилтийн бэлтгэл хангалтын талаар Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Бямбажав нар мэдээлэл хийлээ. Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн  “Өвөлжилтийн бэлтгэл …

  • 24 September

    Олон Улсын ахмадын өдрийг угтан “Тэргүүний ахмадын хороо”, зөвлөлийг тодруулна

     Нийслэлийн Засаг дарга зарим ажлын явцын талаар холбогдох албаныхнаас мэдээлэл авлаа. Олон Улсын ахмадын өдрийг угтан нийслэлийн Ахмадын хорооноос нийслэлийн “Тэргүүний ахмадын хороо”, зөвлөлийг тодруулна гэж нийслэлийн Ахмадын хорооны дарга Р.Банзрагч хэлсэн. Нийслэлийн Засаг дарга “Энэ өдөр өндөр настнууд руугаа чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. “Ахмадын орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд эхний ээлжинд 300 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, зайлшгүй шаардлагатай төрийн …

  • 24 September

    Зам тээврийн хэргийн тоо 5,3 хувиар буурчээ

     Замын цагдаагийн газрын Шуурхай албаны утсанд өнгөрсөн 14 хоногийн дотор нийт 469 дуудлага  бүртгэгдсэнээс зам тээврийн хэргийн  шинжтэй 198,осол, зөрчлийн шинжтэй 271 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Зам тээврийн хэргийн  тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 5,3 хувиар буурсан байна. Харин нийслэлийн Цагдаагийн газар иргэд аж ахуйн, нэгж,  байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 21 107 мэдээ, мэдээлэл хүлээн авч,690 гэмт хэрэг бүртгэгдсэнийг өмнөх 14 хоногтой харьцуулахад мэдээ, мэдээлэл 323 нэгж буюу 1.5 хувиар, …

  • 24 September

    Сурагчдын автобусаар 1940 хүүхэд үйлчлүүлж байна

    Өнгөрсөн хичээлийн жилээс нийслэлийн Засаг даргын А/532 тоот захирамжийн дагуу сурагчдыг нэгдсэн автобусаар тээвэрлэх ажил эхэлсэн. Энэ хичээлийн жилд  32 сургууль 102 автобусаар 3400 хүүхдийг тээвэрлэхээр төлөвлөснөөс 9 -р сарын 16-ны байдлаар 5 дүүргийн 24 сургууль 85 автобусаар 1940 хүүхдийг тээвэрлэж эхлээд байна. Нэмээд 7 дүүргийн 36 сургууль хүүхэд тээвэрлэх автобус худалдан авах саналаа нийслэлийн Боловсролын газарт ирүүлжээ. Сурагчдын нэгдсэн …

  • 23 September

    ТЭЦ3-ын уулзвараас Яармагийн гүүр хүртэлх замыг 10 сарын 15-нд нээнэ

    Нийслэлд зам засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна.Нийслэлийн автозамын газрын захиалгаар хийгдэж байгаа  39-р сургуулийн уулзвараас “Хүчит шонхор” зах хүртэлх 700 метр авто замын засварын ажил  өнөөдөр дуусч, хөдөлгөөнийг  23:00 цагаас нээх юм. “Хүчит шонхор” захаас “Нарантуул-2” захын далан дагасан зам хүртэлх 400 метр замыг үргэлжлүүлэн 10 хоног хааж хучилтын ажил хийнэ. Мөн “Зүүн 4 зам”-ын уулзварын зүүн талын хойд урсгалд …

  • 23 September

    У.Мөнх-Эрдэнэ Дэлхийн аваргын 64 кг жинд эх орноо төлөөлөхөөр боллоо

    Казакстаны Алмата  хотноо болох Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 64 кг жинд өрсөлдөх эрхээ авах сорилго тулаан дөнгөж саяхан У.Мөнх-Эрдэнэ, З.Энхзориг нарын дунд болж өндөрлөлөө. Тулаанд МУГТ У.Мөнх-Эрдэн ялалт байгуулсан юм. Тиймээс тэрээр Дэлхийн аваргын 64 кг жинд эх орноо төлөөлөн тулалдах эрхтэй болж байна. МУГТ У.Мөнх-Эрдэнэ энэ жиндээ дэлхийд нэгт эрэмбэлэгдэж байгаа билээ. МУГТ, У.Мөнх-Эрдэнэд дэлхийн аваргын тэмцээндээ амжилттай оролцохыг …