Мэдээ мэдээлэл

January, 2014

  • 20 January

    Рига энэ оны Европын соёлын нийслэл боллоо

    Латвийн нийслэл Рига 2014 оны Европын соёлын хотуудийн нэг боллоо.  “Рига – 2014 оны Европын соёлын хот” хэмээх төсөл хэрэгжиж  эхэлж байгаа бөгөөд  үүнтэй холбогдуулан нээлтийн үйл ажиллагаагаа  гэрлэн тоглолттой  сонирхолтой байдлаар зохион байгуулжээ. Энэхүү үйл ажиллагаа нь Латвийн үндэсний Дуурь бүжгийн эрдэмийн театрт Рихарда Вагнерын зохиолын дагуу зохион байгуулагдсан байна.  Орой нь эртний хот болох Ригад “Рига гэрэлтэж байна” …

  • 20 January

    1 сарын 19-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    2014 оны нэгдүгээр сарын 19-нд 61 жолооч улаан гэрлэн дохио зөрчсөн бол 26 жолооч хурд хэтрүүлсэн байна. ЗХУТ үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 20 January

    Шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо өсчээ

    Өнөөдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны үеэр  шүүхийн захиргааны удирдлагын газар, шүүхийн судалгаа мэдээллийн төвөөс өнгөрсөн 2013 оны шүүн таслах ажиллагааны мэдээг сэтгүүлчдэд танилцууллаа. Өнгөрсөн 2013 онд эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхэд 10901 хүнд холбогдох 7248 хэргийг хүлээн авч, 8065 хүнд холбогдох 6169 хэргийг шийдвэрлэжээ. Энэ нь өмнөх оноос 0,1 хувиар өссөн байна. Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны журмаар 1960 эрүүгийн …

  • 20 January

    “Петрочайна”-гийн ажилчдын хууль бусаар оруулж ирсэн архийг буцаан олгожээ

    Мэргэжлийн хяналтын газраас “Хятадууд хууль зөрчин их хэмжээний архи оруулж ирсэн” мэдээллийн дагуу Дорнод аймгийн Баянхошуу боомтын Хилийн хяналтын хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар хилийн хяналтын улсын байцаагч нь Баянхошуу боомтоор орж ирсэн “Петрочайна Дачин Тамсаг \Монгол\” ХХК-ийн ажиллагсадын автобусанд 11 градусын хатуулагтай, 270 ширхэг “Moutai” дарс байсныг илрүүлэн, тус компанийн ажилчдаа  ахалж явсан ажилтанд торгуулийн арга хэмжээ …

  • 20 January

    2014 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 20-ООС 24-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

    Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2014.01.17-ны өдрийнхурлаар батлав. 2014 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 20-ООС 24-НИЙ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, АЖЛЫН ХЭСЭГ, БАЙНГЫН ХОРОО, ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 01 дүгээр сарын 21-ний Мягмар гарагт: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулж байгаа Төрөөс эмийн …

  • 20 January

    Гадаад ял эдлэж байсан 3 иргэнийг шилжүүлэн авчирхаар болжээ

    Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Чех Улсад хорих ялаар шийтгүүлсэн нэг, БНСУ-д хоригдож байгаа хоёр иргэнээ “Ялтан шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлэн авчирч, эх оронд нь үлдсэн ялыг эдлүүлэхээр болжээ. Уг гэрээний дагуу ШШГЕГ-ын алба хаагчид Бүгд Найрамдах Чех Улсад 11 жил хорих ялаар шийтгүүлээд байсан ялтанг өнгөрсөн бямба гарагт авчирсан гэнэ. Харин БНСУ-д хоригдож байгаа хоёр ялтанг энэ сарын …

  • 20 January

    Ховдын Хөгжил политехникийн захирал 613 сая төгрөг шамшигдуулжээ

    “Ховд аймгийн Хөгжил политехникийн  коллежийн захирал Б.Бадрах гэгч сургуулийнхаа хөрөнгөнөөс 613 сая 593 мянга 300 төгрөг хувьдаа завшсан, үедээ үндэслэлгүйгээр хоёр багшийг ажлаас нь халж хоёр хүнийг албан тушаал бууруулсан” тухай тус сургуулийн нягтлан М.Өлзийхишиг, монгол хэл уран зохиолын багш Г.Мядагсүрэн, барилга уул уурхайн тэнхимийн эрхлэгч Б.Оюунцэцэг, химийн багш Ж.Хотолбаяр нар баримтаар дэлгэн мэдээллээ. Сургуулийн багш ажилчид захирлынхаа эл хуудуутай үйлдлийг …

  • 20 January

    Марко пологийн тухай кино хийнэ

    Италийн аялагч Марко Пологийн Ойрхи дорнод,Төв Азиар аялан, Юань гүрний хаан Хубилайд 17жил хүчин зүтгэсэн тухай түүхийн хуудаснаа тэмдэглэсэн байдаг билээ. Амеркийн “Weinstein”, “Netflix” компани хамтран түүний тухай өгүүлсэн есөн цуврал кино бүтээх юм байна. Уг киноны зохиолыг дорнын түүх, соёл судлаач, зохиолч Джон пуско бичжээ. Тэрбээр Аялагчийн адал явдлаас гадна Төв азийн ард түмний ахуй амьдрал, аян дайн, гэр …

  • 20 January

    2034 онд автомашингүй хот болохоор төлөвлөж байна

    Европийн холбооноос хэрэгжүүлж буй ” Green network “төслийн  хүрээнд Гэрманы Хамбург 2034онд автомашингүй хот болохоор төлөвлөж байна. Тус хотын захиргаа иргэддээ явган алхах, унадаг дугуй унахийг санал болгожээ. Мөн бид иргэдийнхээ эд хөрөнгөд халдаж автомашинийг нь хураахгүй. Зөвхөн дугуйгаар болон явган явахад зориулсан зам тавинагэж мэдэгджээ. Энэ шинэ журмыг хотийн иргэд ч зөвшөөрсөн байна.Мөн нийтийн эзэмшлийн 40 хувьд нь цэцэрлэгт …

  • 20 January

    Нийслэлчүүд нийтийн эзэмшлийн 119.2 га талбайг цэвэрлэжээ

    Нийслэлийн хэмжээнд сар шинийн баярыг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээг 1-р сарын 18-ний өдөр зохион байгууллаа. Цэвэрлэгээний үеэр дүүргүүдийн нутаг дэвсгэрт үүссэн ахуйн хог хаягдлыг цэвэрлэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хог хаягдлыг тээвэрлэж, халтиргаатай зам талбайн цас, мөсийг цэвэрлэжээ. Цэвэрлэгээнд төр, эрүүл мэндийн байгууллага,  аж ахуйн нэгж, Сууц өмчлөгчдийн холбоо, Их дээд сургууль, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нийлсэн …

  • 20 January

    “SouthGobi Resources” –ийн олборлолтын хэмжээ өссөн байна

    Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources”  компанийн нүүрсний олборлолт 2013 онд хоёр дахин өссөн байна. Овоот толгой дахь олборлолтоо дахин эхлүүлсэн нь үүнд нөлөөлсөн байна. Ванкуверт төвтэй тус компанийн олборлолт өнгөрсөн жилд 3.06 сая тоннд хүрсэн бөгөөд 2012онд дээрх тоо 1.33сая байжээ. Энэ нь тэдний үйл ажиллагаанд эерэг төлөв гарахыг дохиолж буй бололтой.“SouthGobi Resources”-ийн мэдэгдэлд 2014 оны эхний улирлын нүүрсний олборлолт нь худалдан авагчидтай байгуулсан …

  • 20 January

    Биед нь шүглэсэн муу зүйлийг арилгах гээд хүүхдийнхээ аминд хүрчээ

    Өнгөрсөн баасан гаригт аймшигт хэрэг болжээ.Биед нь шүглэсэн муу зүйлийг арилгах зан үйл хийхдээ хоёр ч хүүхдийн аминд хүрсэн АНУ-ын Мерилэнд муж улсын Монтгомери хотын  хоёр эмэгтэйг цагдаа нар баривчилжээ. 21настай Монипа Дениз Сэн форд, 28настай Закийя Лэтрис Эвэри нар Эверийн хоёр настай охин, нэг ойтой хүү хоёрын биеийг хутгаар бараг сийчсэн байжээ. Мөн Эверийн 5, 8 настай хоёр хүүхэд …

  • 20 January

    Говь-Алтайн дахин сонгуульд Ан урьдчилсан дүнгээр ялжээ

    Говь-Алтай аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг, Баяншанд багуудад өчигдөр орон нутгийн дахин сонгууль болсон юм. Уг сонгуульд Ардчилсан нам урьдчилсан байдлаар ялалт байгуулжээ. Нийт 17 суудлын төлөө Ардчилсан нам, МАН, МАХН-ын нэр дэвшигчид өрсөлдсөнөөс тав нь тойрогт, 12 нь намын нэрээр дэвшиж ялсан суудал юм. Ийнхүү дахин сонгуульд АН нам ялж, 17 суудал намдаа авчирснаар сүүлийн …

  • 20 January

    Ц.Элбэгдож, Ш.Абетэй утсаар ярьжээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар 1 дүгээр сарын 17-ны өдөр утсаар ярилцаж, Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн явц болон бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар санал солилцов. Энэ нь хоёр орны төрийн тэргүүнүүдийн утсаар ярилцсан анхны тохиолдол юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн оны 9 дүгээр сард Токио хотоор дамжин өнгөрөх үеэр гэртээ хүлээн авч уулзсанд нь …

  • 20 January

    Цэргийн бүртгэл өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг энэ сарын 06-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулах тухай захирамж гаргасан. Үүний дагуу цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийн ажлыг явуулж байгаа юм. 14  хоног үргэлжилсэн тус бүртгэлийг өнгөрсөн амралтын өдрүүдэд ч зохион байгуулсан. Тиймээс бүртгүүлж амжаагүй хүмүүс өнөөдөр оройн 20:00 цагаас өмнө бүртгүүлэх боломжтой аж. …