Эрчүүд болон эмэгтэйчүүд эсрэг хүйсний хүнийхээ гаднах үзэмж, төрхийг огт өөр үзүүлэлтүүдээр дүгнэдэг гэдгийг сэтгэл судлаачид баталжээ. Эм хүн эр хүний царай зүс, бие хааг үнэлэхдээ их өгөөмөр загнадаг байна. Өөрийн амрагаас ямар нэг сэтгүүл, киноны баатар шиг төгс төгөлдөр байхыг хэзээ ч шаарддаггүй. Ер нь төгс эр хүн гэсэн ойлголт байдаггүйг сэтгэл зүйчдийн явуулсан асуулга нотолжээ. Бүсгүй хүн бүр …
Мэдээ мэдээлэл
January, 2014
-
21 January
МХЕГ-аас иргэдэд зөвлөмж хүргэж байна
Удахгүй сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийт иргэд та бүхэндээ сар шинийн мэнд дэвшүүлж дараах зөвлөгөөг хүргэж байна. -Худалдаа, үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх; -Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, …
-
21 January
Замын-Үүдэд хоригдлууд ажил хийх нэрээр охид бүсгүйчүүдийг хоргоож, дэмий сэлгүүцэж байна
Замын-Үүд дэх цемент ачиж шилжүүлэх “МЧ-3” талбайд ажиллаж буй Хархорины хорих ангийн хоригдлууд хийх ажилгүй дэмий сэлгүүцэн, охид бүсгүйчүүдийг хоргоон, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа хэрэг удаа дараа гарах болжээ. Тэр ч бүү хэл тэдгээр хоригдлууд архидан согтуурч хянагчдаа ч зодог байна. Тиймээс иргэд энэ тухай засаг дарга болоод “11 11” төв гээд холбогдох байгууллагуудад мэдэгдэн хоригдлуудыг ажиллуулахыг болиулах …
-
21 January
Гэмт хэргийн өсөлтөд олон ангит киног буруутгалаа
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улс оронд нь гэмт хэргийн гаралт их байгааг тайлбарлах шалтгаан олжээ. Түүний үзэж байгаагаар зурагтаар дамжуулж буй олон ангит кинонууд үүний гол буруутан гэнэ. Тэрбээр “Бид энх тайвны соёлыг байгуулах болно” хэмээжээ. Түүнчлэн олон ангит кинонуудаар гол дүрийн жүжигчид хүн хөнөөж байгааг яг л баатар мэтээр үзүүлдэг гэжээ. Энэ талаар “Хэдэн сая хүн үүнийг үзэж байна …
-
21 January
УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг өнөөдөр өөрийн санаачилсан “Архидан согтуурлыг хянах тухай” хуулийг иргэдэд танилцуулна
УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг өнөөдөр өөрийн санаачилсан “Архидан согтуурлыг хянах тухай” хуулийг иргэдэд танилцуулж, тэдний саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон байна. Энэхүү хэлэлцүүлэг нь Нийслэлийн иргэний танхимд 13.00 цагаас болно. Тус хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, дүүрэг хороодын төлөөлөл, иргэд оролцоно.
-
21 January
Өнөөдөр болох үйл явдлын мэдээлэл
Монгол ньюсд: 11.00 цагт Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос тасалбарын үнэ нэмэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа. 11.30 цагт Татварын ерөнхий газраас хувь хүний орлогын албан татварын тайлан авахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. 12.00 цагт Байгаль орчны хуульчдын холбоо, “Сайнхүү сан” хамтран “Уул уурхайн компаниудын дарангуйлал ба цалингийн мөлжлөг” сэдвээр мэдээлэл хийнэ. Бусад: – 11:00 цагт Монголын Залуучуудын Холбооны …
-
21 January
2 байршилд нэмж нийтийн бие засах газар барина
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах” тухай А/21дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих нийтийн бие засах газрын барилгын жагсаалтыг гарган батлах, батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг холбогдох дүүргийн Засаг дарга нарт шилжүүлэн, хууль тогтоомжинд нийцүүлэн зохион байгуулахыг даалгалаа. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын …
-
21 January
Д.Баттулга: Нэг ч хүний амь эрсдэхгүй болсон цагт барилгын осол буурлаа гэж хэлье
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2014 оны 1 сарын 20-нд хуралдаж, хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 75 дугаар тогтоолоор баталсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилт, барилгын салбарт гарч буй зөрчил, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй барилгын …
-
21 January
Ажлын хэсгүүд болон байнгын хороодын хуралдаантай
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос зохион байгуулж байгаа Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэл сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг 09.00-13.00 цагийн хооронд “Б” танхимд; Хууль зүйн байнгын хорооны 15 тоот тогтоолоор байгуулсан ажлын хэсэг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах 09.00 цагаас; “Шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их …
-
20 January
Торрес өвдгөндөө бэртэл авчээ
Өнгөрсөн шөнө Манчестер Юнайтед клубын эсрэг тоглолтод сэлгээнээс талбай дээр гарсан Челси клубын 30 настай, Испани довтлогч Фернандо Торрес өвдгөндөө бэртэл авчээ. Үүний улмаас тэрээр ирэх хэдэн долоо хоногийн тоглолтуудад оролцож чадахгүй болсон байна. Жозе Моуриньо Улаан чөтгөрүүдийн эсрэг Торресын оронд Самуэл Это`Ог талбайд гаргасан нь ухаалаг шийдвэр байлаа. 33 настай камерун довтлогч тус тоглолтод хет-трик хийснээр өнгөрсөн жаран жилийн …
-
20 January
Үнэт цаасны тухай хуулийн уялдах журмыг баталжээ
Санхүүгийн зохицуулах хорооны оны анхны хуралдаанаар энэ жилээс хэрэгжиж эхлэх Үнэт цаасны тухай хуулийн дагалдах зарим журмыг баталсан талаар албаныхан мэдээллээ. Энэ нь томоохон хөрөнгө оруулагчдын статус, харилцааг зохицуулсан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуультай уялдах журмууд ажээ. Тодруулбал, хуралдаанаар Үнэт цаасны дотоод мэдээлэл, түүнийг эзэмшигчээс үнэт цаасны зах зээл дээр явуулах үйл ажиллагааны, Үнэт цаасны бүртгэлийн, Үнэт цаасны зах зээлийн …
-
20 January
Жүжигчин Jing Joon Ho манай оронд
Эх орон телевизийн урилгаар Солонгосын жүжигчин Jing Joon Ho манай оронд ирж, өнөөдөр Чингис хаан нисэх буудалд газарджээ. “Мафитай гэрлэсэн нь” Iris киногоороо Монголын үзэгчдийн танил болсон тэрээр 1970 онд төржээ. 1995 оноос жүжигчиний карьераа эхэлсэн тэрбээр чамгүй олон киноны гол болон туслах дүрийг бүтээсэн нэгэн билээ. Түүнийг ямар зорилгоор манай оронд ирсэн нь тодорхойгүй байгаа ч эхний ээлжинд тэрээр …
-
20 January
АНУ-ын Колорадо мужид мансууруулах бодисны хэрэглээг хуульчиллаа
АНУ-ын Колорода мужид эмийн аялал жуулчлал хүчээ авч эхэлжээ. Энэ сарын нэгнээс эхлэн Колорода мужид мариухуан худалдаалахыг албан ёсоор зөвшөөрсөн юм. Мариухуаныг тусгай дэлгүүрүүдээр худалдаалдаг тул мариухуан хэрэглэх сонирхолтой хүмүүс хууль ёсны дагуу хар тамхи худалдаж авахын тулд хэдэн зуун километр туулан Колорода мужийг зорих болсон байна. Колорода мужийн оршин суугч хэлэхдээ “Миний бодлоор хүмүүст марихуаны соёлтой хэрэглээнд суралцаж мөн …
-
20 January
Чулуун нүүрсний экспорт 41 хувь буурсан байна
Манай улсын өнгөрсөн сарын нийт экспорт 2012 оны мөн үеийнхээс 2,6 хувиар буурчээ. Энэ нь ашигт малтмалын экспорттой шууд холбоотой бөгөөд энэ төрлийн экспорт өмнөх оныхтой харьцуулахад 5 хувь буурсан байна. Ашигт малтмалын экспорт дотор хамгийн жинтэй нөлөө үзүүлж байгаа нь чулуун нүүрс 41 хувиар буурчээ. Өнгөрсөн онд экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдсэн нь худалдааны дүнг 310.3 сая ам.доллараар …
-
20 January
“Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем”-ийг ашиглалтад орууллаа
Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажил олгогч байгууллага, ажил хайгчдад зориулсан www.myjob.mn сайтын “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем”-ийг ашиглалтад орууллаа. Шинээр ашиглалтад орж буй www.myjob.mn “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем” нь ажил олгогч байгууллагууд нээлттэй ажлын байр зарлах, санал ирүүлсэн ажил хайгчдаас сонголт хийх, ажилласан залуучуудыг үнэлж, дүгнэх харин ажил хайгчид нь системд бүртгүүлснээр сонирхож буй ажлын байрны мэдээллийг цаг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл