Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 25 December

    Евразийн эдийн засгийн холбооны үндсэн шинэ зарчмуудыг батлажээ

    2015 оноос эхлэн Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд шинэчилсэн зармын дагуу хамтран ажиллах юм байна. Тодруулбал, Орос, Казахстан болон Беларус улсууд Евразийн эдийн засгийн холбооны үндсэн шинэ зарчмуудыг батласан тухай өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Москвад нээгдсэн Евразийн эдийн засгийн дээд зөвлөлийн төрийн тэргүүн нарын хуралдаан дээр онцлон мэдэгджээ. Тэрээр “Минскэд болсон сүүлийн уулзалтаас хойш эдийн засгийн хамтын ажиллагааны …

  • 25 December

    Байнгын болон дэд хороод хуралдана

     Ажлын хэсгийн хуралдаан: -Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд. Байнгын болон дэд хорооны хуралдаан: 1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд болно. Хэлэлцэх асуудал: -Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн …

  • 24 December

    Чингисийн талбайгаас 31-ний орой иргэдэд 28 автобус үйлчилнэ

    Нийслэлийн тээврийн газраас иргэдийн төв талбай дээр ирж он гаргах болсонтой холбогдуулан 31-ний орой Чингисийн тайлбайгаас 28 автобусыг иргэдэд үйлчлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, энэ сарын 31-нд болох “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн цэнгүүний дараа талбайн гурван талд А, B, C зогсоолуудыг ажиллуулах бөгөөд А зогсоол буюу талбайн урд талын үндсэн зогсоолоос есөн автобус зүүн чиглэлд, B зогсоол буюу нийслэлийн Засаг даргын …

  • 24 December

    Н.Алтанхуяг: МАН, Битгий ингэж хорлон сүйтгэх ажил хийгээд бай

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын бүлгээс тавьсан Эдийн засгийн хөгжилийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Гишүүдийн олонх нь хоёр сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн юм.  Хоёр сайдын асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий  сайд Н.Алтанхуяг “Сайдуудын асуудлыг олон өдөр ярилаа. Асуудлыг тавьсан МАН-ынхан ард түмэндээ  их хайртай  юм байна. Үнэхээр ард түмэндээ  хайртай юм бол Самурай бондын асуудал …

  • 24 December

    МАХН-ын задлуучуудын шаардлагад ХЭҮК-оос тайлбар өгөв

    Олон Улсын хүний эрхийн өдөр буюу энэ сарын 10-ны өдөр МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбооноос Хүний эрхийн Үндэсний комисст шаардлага хүргүүлсэн.  Шаардлагад Нэг. ХЭҮК-ийн тухай хуульд заасны дагуу жил бүр гаргадаг тайлангаа ард түмэнд нээлттэй тайлагнаж, өнөөгийн Монгол Улсад тулгамдаад байгаа хүний эрхийн хамгийн гол зөрчил нь морь унаач хүүхдийн эрх, ижил хүйстнүүдийг ялгаварлан гадуурхах асуудал мөн …

  • 24 December

    Шинэ оны эхний өдрөөс авто зам ашигласны төлбөр хураах журам мөрдөгдөнө

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13-р хуралдаанаар Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам баталсан юм.  Шинэ журам 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.  Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Автозамын газрын Шалган бүртгэх товчоо нэгжийн дарга Т.Сугираас зарим зүйлийг тодрууллаа. –       Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг ямар байдлаар хэрхэн авах вэ? -Нийслэлийн авто замын …

  • 24 December

    Хулгай хийсэн эмээд 3, хуулийн сургуулийн зээ охинд нь 2 жилийн ял оноожээ

    Булган дээл, малгайгаар гоёсон 60 гаруй насны эмэгтэй, 20 гаруй насны охинтой сугадалцан, 40-өөд насны нэг эмэгтэй хажууд нь дагаж, охин нь худалдагчийн анхаарлыг сарниулж, эмээ шилэн лангуун дотроос зөөврийн компьютер хулгайлж байгаа бичлэгийг уншигчид үзсэн байх. Энэ бичлэг дээрх хүн бол Сонгинохайрхан дүүргийн харьяат 63 настай П, зээ охин 22 настай Х-гийн хамт явж байгаад гэмт хэрэгт холбогдсон дүрс.Тэд …

  • 24 December

    12 сарын 23-нд дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл

    12-р сараын 23-ний өдөр 25 тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлж, 118 жолооч улаан гэрлэн дохиогоор нэвтэрч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлж, соёлч боловсон оролцоно уу! ЗХУТ Хурд хэтрүүлсэн Гэрлэн дохио зөрчсөн

  • 24 December

    Шинээр байгуулагдах “Тахарын алба”-нд ажил горилогчдын бүртгэл явагдаж байна

    Эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Хууль зүйн яамнаас “Тахарын алба”-ны тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулсан. Энэ дугуу хуулийн хэрэгжилт 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих тул Тахарын албыг шинээр байгуулах ажил явагдаж эхэлсэн байна. Тахарын алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, яллагдагч, гэрчийг албадан …

  • 24 December

    Үр хүүхдээ хаана явааг мэдэх боломжтой “Ухаалаг тандалт” гар утасны программ

    Ухаалаг тандалт Энэхүү гар утасны тагнуулч программ нь тухайн утасны мессеж,дуудлага,байрлал гэх мэт мэдээллүүдийг танд алсаас дамжуулах болно. 1.Эцэг,эхчүүдэд Таныг ажил ихтэй завгүй байх хооронд таны  хүүхэд болохгүй хүмүүст уруу татагдаж,орчин тойрноосоо буруу   үлгэр жишээ авж байгаа юм биш биз Таны үр хүүхдийнхээ төлөө худалдан авж өгсөн ухаалаг гэгдэх тэрхүү гар утсаар чинь таны хүүхэд интернет гэх ашигтай боловч сайн,муу,садар …

  • 24 December

    “Нарантуул” захад явуулсан шалгалтын дүнг танилцууллаа

    Зах, Худалдааны төвүүд, тэр дундаа хүнсний зах нь эрүүл ахуй, халдвар хамгаалалын стандартыг өндөр төвшинд ханган ажиллах ёстой ч Улаанбаатар хотод үйл ажиллагаа эрхэлж байгаа зах худалдааны төвүүдийн ихэнх нь энэ стандартыг мөрдөж ажиллахгүй байгаа тухай иргэдээс Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа гомдол ирдэг байна. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн авто зогсоол …

  • 24 December

    “Бөртэ чоно-2013”-ын эзэд

    МҮОХ-ноос жил бүр зохион байгуулдаг оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, багийг тодруулах “Бөртэ чоно 2013” ёслолын арга хэмжээ өчигдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн шилдэг тамирчны төлөө 17 холбооны 36 тамирчин, дасгалжуулагч нэр дэвшиж, тэднээс шилдгийн шилдгийг нэрлэх санал асуулгад спортын 116 сэтгүүлч оролцсон байна. Ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл , МҮОХ-ны дарга Ц.Загдсүрэннар оролцож, шагнал гардуулжээ. Ингээд …

  • 24 December

    Нийслэлийн Цагдаагийн газраас салютыг болгоомжтой хэрэглэхийг зөвлөж байна

    Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, шинэ жилийн баяр болох гэж байгаатай холбогдуулан олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, баярын арга хэмжээг зөв зохистой тэмдэглэн …

  • 24 December

    “Орон сууц санхүүжилтийн корпораци”-ийн үйл ажиллагаа энэ оноор дуусгавар болно

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2013 оны 12 сарын 20-ны өдөр хуралдаж, Орон сууцны санхүүжилтийн корпораци ХХК-ийг өөрчлөн зохион байгуулж хөрөнгө бүртгэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын Засгийн газраас төрийн орон сууцны баримтлах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааг төвлөрсөн удирдлагаар хангаж, иргэдийг орон сууцаар хангах төрийн орон сууцны төвлөрсөн тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2013 оны 253 дугаар тогтоолоор “Төрийн …

  • 24 December

    12 сарын 25-аас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөн 10 сарын 23-ны өдөр боллоо. Шуурхай зөвлөлгөөнөөр Нийслэлийн шуурхай мэдээллийн төвийн 310005 дугаарын утсанд өнгөрсөн 14 хоногт иргэдээс ирсэн дуудлагын талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр мэдээллээ. 2013 оны 12 дүгээр сарын 07-ны өдрийн 08.00 цагаас 12 дугаар сарын 21-ний 08.00 цаг  хүртэлх 14 хоногийн хугацаанд Шуурхай мэдээллийн төвийн 310005 утсанд иргэд, байгууллагаас 123 …