2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 11.0 сая ам.доллар худалдах, 20 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр банкууд 12.3 сая ам.доллар худалдан авах, 10 сая ам.доллар худалдах своп, форвард санал, 20 сая юанийн своп хэлцэл хийх санал тус …
Мэдээ мэдээлэл
December, 2013
-
17 December
“Гайхамшигт дэлгэц” ирэх сараас гарч эхэлнэ
Сүүлийн үед монголд телевизийн олон сувагтай болж тэр хэрээр ток шоу , цэнгээнт нэвтрүүлгүүд нэмэгдсэн билээ. Ж. Солонго захиралтай Монгол кино нэгтгэлийн уран бүтээлчид мөн МУГЖ Н. Батцэцэг захиралтай “Монголжин” студийн уран бүтээлчид хамтран нэгэн шоу нэвтрүүлгийг эхлээд байгаа юм. Уг шоу нэвтрүүлэг ”Гайхамшигт дэлгэц” хэмээх содон нэртэй бөгөөд ирэх сараас эхлэн үзэгчдийн хүртээл болох аж. Энэхүү нэвтрүүлгээрээ Монголын кино …
-
17 December
Дархлаажуулалтын загвар кабинет нээлтээ хийлээ
Ховд аймгийн ЭМГазарт НҮБ-ын Хүүхдийн сангаас хэрэгждэг “Сум дүүрэг бүрт хүрч үйлчилье” төслийн хүрээнд Жаргалан өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын загвар кабинет 2013 оны 12 р сарын 13-ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд аймгийн ЭМГ-ын дарга Т.Баяртогтох, Засаг даргын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн С.Дорж, Жаргалант сумын Засаг даргын орлогч н.Чинзориг нар оролцож, нээлтийн тууз хайчлав. НҮБ –ын Хүүхдийн сангаас хэрэгжүүлдэг “Сум …
-
17 December
Харшийн сүлд модны наадам 12 сарын 26-нд болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдийн харшийн сүлд модны наадам” зохион байгуулах тухай А/1049 тоот захирамж гаргасан. Захирамжийн дагуу амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй 1000 хүүхдэд зориулан “Хүүхдийн харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус наадмаар …
-
17 December
Гурван тэрбумын уутыг хайгаад олсонгүй
Нийслэлийн Засаг дарга нь захирамжлаад гурван тэрбум төгрөгөөр хогны уут тарааж байгаа ч манайд нэг л удаа ирэв. “Ингэхдээ арваннэгдүгээр сард ирээд, өмнөх сарын хогны уут шүү, удахгүй арваннэгдүгээр сарын уутыг өгнө” гээд 15 ширхэг ногоон уут өгөөд явав. Үүнээс хойш дахин сар гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөх уутны сураг алга. Уг нь сар бүр айл болгонд хогны уут өгнө …
-
17 December
Өнөөдрийн байнгын хороодын хуралдаанд өөрчлөлт орлоо
УИХ-ын чуулганы энэ долоо хоногт хуралдах байнгын хороодын хуваарьт өөрчлөлт орсон байна. Тодруулбал, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо 09.00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан юм. Мөн Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод тус тус хуралдах байсан ч хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөгдсөн хуваарийн дагуу өнөөдөр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн …
-
17 December
“Аваргуудын лиг”-ийн шөвгийн 16-гийн оноолт
“Аваргуудын лигийн” хасагдах шатны сугалаа Швецарийн Нион хотоо болж, багууд ирэх хоёрдугаар сарын 18,19 болон 25,26 шөнө анхны тоглолтуудаа хийхээр боллоо. Харин хариу тоглолт гуравдугаар сарын 11,12 болон 25,26-ны шөнө болох юм байна. 1. “Манчестер Юнайтед” /Англи/ -“Олимпиакос” /Грек/ 2. “Реал Мадрид” /Испани/-“Шальке 04” /Герман/ 3. “Парис Сэйнт Жермен” /Франц/-“Байер Ливеркузен” /Герман/ 4. “Байерн Мюхен” /Герман/-“Арсенал” /Англи/ 5. “Челси” /Англи/-“Галатасарай” …
-
17 December
“Гал унтраах тактик” сургуулилт болно
11.00 цагаас Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх МТ шатахуун түгээх станц дээр Гамшиг, галын аюулаас урьдчилан сэргийлэх онолын сургалт, “Гал унтраах тактик”-ийн сургууль зохион байгуулах тул сэтгүүлчид та бүхнийг ирэхийг урьж байна. Утас: 99796207-Билэгсайхан
-
17 December
Хятадын саран дээр явагч “Юйту” сарны гадаргууны анхны фото зургуудыг илгээжээ
БНХАУ-ын хамгийн анхны саран дээр буусан “Юйту” буюу ”Хаш туулай” нэртэй саран дээр явагч сарны гадаргууны анхны зургуудыг илгээжээ. Мөн саран дээр явагч төхөөрөмж буугч төрөөхөмжийн зургийг ч авсан байна. Дашрамд дурьдахад, өнгөрсөн ням гаригт Юйту, саран дээр зөөлөн буулт хийсэн сансрын “Чанъэ-3” төхөөрөмжөөс амжилттай салгагдсан билээ.
-
17 December
Нийгмийн үйлчилгээний барилгуудын зураг төслийг нэг загвараар хийж, төсөв хэмнэж байна
Ээлжит “Бүтээн байгуулалтын цаг”-аар ирэх жил аймаг, сумдад барих барилга байгууламжуудын зураг төслийн талаар ярилцлаа. Ижил хүчин чадалтай, адилхан материалаар барих эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, дулааны станцуудын төсөвт өртөг тэрбум тэрбум төгрөгөөр зөрдгийн анхдагч шалтгаан зураг төсөл. Энэ замбараагүй байдлыг өөрчлөхийн тулд Шинэчлэлийн Засгийн газар 2013 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 226 дугаар тогтоолоор нэг маягийн зургаар барих …
-
17 December
Хуурамч падааны хэрэгт 832 аж ахуйн нэгж холбогджээ
Татварын ерөнхий газраас 2013 онд хийсэн судалгаа, шинжилгээгээр НӨАТ-ын хий бичилт хийж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тохиолдлууд илэрчээ. Энэ ажлын дүнд өнөөдрийн байдлаар 90 аж ахуйн нэгжийн НӨАТ-ын падааны тайлагналтын эрхийг түдгэлзүүлж, зөрчилтэй байж болзошгүй 60 аж ахуйн нэгжийг нэмэлт байдлаар судалж байна. Эдгээр аж ахуйн нэгжээс НӨАТ-ын падаан зарсан нь батлагдсан 40-ийнх тайланд шинжилгээ хийхэд нийт …
-
17 December
Нийтийн тээврийн парк шинэчлэлд 20 тэрбум төгрөг зарцуулна
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Нийслэлийн нийтийн тээврийг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр, сангийн журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр энэхүү асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд 2009 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 400 автобус худалдан авсан байна. Эдгээр 400 автобусны өмчлөлийн асуудал одоог хүртэл шийдэгдээгүй, төлбөрийг эргэн төвлөрүүлж, төвлөрсөн …
-
17 December
Микроавтобуснууд, Нарантуул захын зөвхөн хойд талын хаалгаар гарна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг, Захирагчийн ажлын алба, зах, худалдааны төвүүдийн удирдлагууд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллахаар болж санамж бичигт гарын үсэг зурсан. Талууд санамж бичигт гарын үсэг зурснаар зөвхөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хамтран ажиллаад зогсохгүй нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, …
-
17 December
Ажлын хэсгүүд болон байнгын хороод хуралдана
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” …
-
16 December
Гадаад худалдааны тэнцэл 2 тэрбум орчим долларын алдагдалтай гарчээ
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны эхний 11 сарын байдлаар 3,8 тэрбум долларын экспорт, 5,8 тэрбум долларын импорт хийжээ. Гадаад худалдааны тэнцэл хоёр тэрбум орчим долларын алдагдалтай гарчээ. Арваннэгдүгээр сард 381 сая долларын экспорт хийсэн бол 514 сая долларын импорт хийжээ. Импорт долдугаар сараас хойш дөрвөн сарын турш тасралтгүй буурч байгаа юм. Эхний 11 сард 3,1 тэрбум долларын эрдэс бүтээгдэхүүн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл