Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 16 December

    Намын бүлгүүд болон Ажлын хэсгүүд хуралдана

    Өнөөдөр улсын их хурал дахь нам, эвслийн бүлгүүд болон ажлын хэсгүүдийн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” …

  • 16 December

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд

    Шинэ жилээр төрийн байгууллагууд төсвийн мөнгөөр тансаглахгүй Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн үргүй зардлыг хэмнэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаас яам, Засгийн газрын агентлаг, бүх шатны Засаг дарга нар, төсөвт байгууллага, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудад шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар дараах даалгаврыг гаргалаа. Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн мөнгөөр архи, согтууруулах …

  • 16 December

    PC тоглоомын газруудыг орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглолоо

    Зөвхөн Улаанбаатарт интернэт кафе, цахим тоглоомын газар 500 гаруй байдаг бөгөөд энд насанд хүрээгүй хүүхэд, залуучууд ихэвчлэн тоглож,  аллага хүчирхийлэлтэй тоглоомыг хэсэг бүлгээрээ баг болж олон цагаар, хоногоор тоглож, архи тамхи хэрэглэж, садар самуун вэб хуудас үзэх зэрэг сөрөг үр дагавар гарч эцэг эхчүүд, багш нарын сэтгэлийг ихээр зовоох болсон. Энэ байдлыг зохицуулах “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг …

  • 16 December

    Бөмбөгөрийн гүүрэн гарц 12 сарын 30-нд ашиглалтад орно

    Нийслэлийн Авто замын газрын захиалгаар Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бөмбөгөр худалдааны төвийн баруун талд явган хүний гүүрэн гарц барих барилгын ажил 60 хувьтай хэрэгжиж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Ди Вай Кэй Би” ХХК энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар гүүрэн гарцын трасст орсон рекламын самбар, цахилгаан ба холбооны кабель шугам зэрэг объектыг шилжүүлж, тулгуурын суурийн …

  • 16 December

    Талбайн сүлд мод гэрэлтэж эхэллээ

    Өчигдөр 18:00 цагт Их эзэн Чингис хааны талбайд нийслэлийн сүлд модны гэрлийг асаах ёслол боллоо. Дэлхийн олон оронд бие биедээ сайн сайхныг хүсэж гацуур модныхоо гэрлийг хамтдаа асаадаг уламжлал байдаг. Энэ жишгийн дагуу  НИТХ-ын дарга Д.Баттулга, Хүүхдийн ордны авьяаслаг хүүхдүүд, нийслэлийн иргэд  төв талбайд сүндэрлэсэн сүлд модныхоо гэрлийг хамтдаа асаалаа.   Сүлд модны гэрэл асаах ёслолыг нээж НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн …

  • 16 December

    СЕХ, Дэлхийн шилдэг сонгуулийн байгууллагаар шалгарчээ

    Ч.Содномцэрэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайтын хамт нэр хүндтэй шагнал хүртлээ     Монгол Улсын сонгуулийн төв байгууллага түүний тэргүүн  нь Олон улсын сонгуулийн байгууллагын шагнал хүртэж байсан тохиолдол  өмнө нь үгүй билээ. Монгол Улсад  сонгуулийн ардчиллын  зарчим төлөвшиж, үйл ажиллагааны тогтолцоо, арга туршлага, эрх зүйн  орчин  бүрдээд төдийлөн удаагүй боловч Монгол Улсын Сонгуулын Ерөнхий Хороо  Олон улсын …

  • 16 December

    Залуусын анхны архигүй клуб нээгдэв

    Оюутан сурагчид, архигүй орчинд чөлөөт цагаа өнгөрөөх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байх архигүй анхны клуб нээгдлээ. Нийслэл хотын төвийн бүс болох III, IV хорооллын эхэнд байрлах “Залуус-21” клубыг Шинэчлэлийн Засгийн газрын дэмжлэг, Эрүүл мэндийг дэмжих сангийн санхүүжилтээр “Эрүүл идэвхтэй амьдралын клуб”-ын хамт олон байгуулсан юм.“Архи, согтууруулах ундаагүйгээр хүмүүс нөхөрлөж, ярилцаж, бүжиглэж, амралт чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрөөж болохыг залуустаа хэлж уриалахын …

  • 16 December

    Хойд Солонгост, улс төрийн зүтгэлтнээ “Цэх суугаагүй” хэмээн цаазаар авчээ

    Өнгөрсөн бямба гаригт Хойд Солонгос улс, Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга  Жонг Сог Тэд гэгчийг цаазаар авчээ. Түүнийг цаазаар авах болсон шалтгаан нь: Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичиг  Жонг Сог Тэг нь Хойд Солонгосын Удирдагч Ким Жонг Унийг өнгөрсөн 2 сард болсон намын хурлын үеэр үг хэлж байхад түүнийг үл тоон суудал дээрээ цэх шулуун бус харин хажуулдаж суусан, …

  • 14 December

    Их удирдагч Ким Жон Уныг хүндэтгэсэнгүй гэсэн шалтгаанаар Хойд Солонгос Хөдөлмөрийн намын ЕНБД-аа цаазаар авчээ

    Өчигдөр өглөө Хойд Солонгос улс , Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн  Жонг Сог Тэд цаазаар авах ял оноосон хэмээн мэдэгдэж байсан бол хэдхэн цагийн өмнө түүнд оноосон цаазаар авах ялыг гүйцэтгэлээ гэсэн мэдээлжээ. Түүнийг цаазаар авах ял оноох шалтгаанаа гэмт этгээд  болох  Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Жонг Сог Тэг нь Хойд Солонгосын Удирдагч Ким Жон Уныг өнгөрсөн 2 …

  • 13 December

    Д.Ганзориг: Дайралтаас биеэ хамгаалахын тулд хурдан гүйдэг байх ёстой

    Самурай гэхээр  эзэндээ үнэнчээ нотолж  харакери үйлдэж буй япон хүн бөгөөд тэднийг алуурчин, ганц  цавчилтаар л хүний  үхэх сэхэхийг  шийддэг хүн  мэтээр төсөөлж ирсэн. Гэтэл самуурай нь японы хамгийн дээд давхаргын хүмүүс байсан гэдэг. Тухайлбал, Японд нийгмийн  давхаргыг “Самуурай буюу элитүүд”, “Газар тариалан эрхлэгчид”, “Үйлдвэрлэл эрхлэгчид”, “Бизнес эрхлэгчид буюу наймаачид” гэж дөрөв ангилдаг байсныг  түүх өгүүлсэн байдаг. “Өдгөө тэр “Самуурай …

  • 13 December

    Зодуулж амиа алдсан эмэгтэйн шүүх эмнэлгийн дүгнэлт ирэх даваа гарагт гарна

    Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 21 настай эмэгтэй хоёр хоногийн турш найз залуу А-д зодуулсны улмаас амиа алдсан хэрэг гарсан билээ. Одоогоор эл хэрэгт 33 настай А-г сэжигтнээр татан саатуулаад байгаа юм. Талийгаач эмэгтэй эмчлүүлж байхдаа шархаа даалгүй нас барсан бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлт өчиг­дөр гарах байсан ч ирэх даваа гараг хүртэл хой­шилжээ.

  • 13 December

    МҮОНТ-ийн захирлаар Ё.Батбаяр томилогджээ

    МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Даваабаярын оронд Ё.Батбаярыг томилжээ. Тэрээр өнөөдөр МҮОНТ-ийн даргын ажлаа албан ёсоор хүлээж авсан байна.  Ё.Батбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах, мэдээлэл боловсруулах албаны даргаар ажиллаж байсан бөгөөд өмнө нь АНУ-д суралцаж буй хугацаандаа “Америкийн өнгө” нэвтрүүлгийг бэлтгэж UBS телевизээр гаргадаг байсан ажээ. Ugluu.mn

  • 13 December

    Гэмт хэргийн тухай мэдээллийг зөвхөн прокурорын байгууллагаас өгдөг болно

    Ирэх 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн аливаа гэмт хэргийн талаар ямар нэгэн мэдээллийг зөвхөн прокурорын байгууллагаас өгдөг болох гэнэ. Тодруулбал, энэ нь ирэх оноос “хохирогч болон гэрчийн мэдээллийг нууцлах хуулийн заалт” хэрэгжиж эхлэж байгаатай холбоотой юм байна. Хуулийн заалт дагуу гэмт хэргийн тухай ямар нэгэн мэдээллийг зөвхөн прокурорын байгууллагаас хуулийн хүрээнд прокурорын заасан, боломжтой гэж үзсэн хэмжээнд өгөхөөр шийдвэрлэжээ. …

  • 13 December

    Чуулганы хуралдаан өндөрлөв

    УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчдын дүрэмт хувцасны талаар” УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Боловсрол шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсож дууссанаар өндөрлөлөө. Хуралдааны төгсгөлд Д.Сумьяабазар гишүүн үг хэлсэн бөгөөд “Сайдын мэдэгдсэнээр урд жилүүдэд хийгдээгүй хуримтлагдсан ажлыг хийж байгаа тухайгаа хэлж байна. Урд жилүүдийн алдаа мадаг гэж чихэж бухаж суух биш гурван ээлжээр …

  • 13 December

    Британий судлаачид “Агаар”-аас бензин гарган авчээ

    Британийн «Air Fuel Synthesis» компанийн судлаачид дэлхийд анх удаа цэвэр агаараас бензин гарган авсан байна. Эрдэмтэд эхлээд агаараас “нүүрс-ус, устөрөгч, нүүрс төрөгч, хүчилтөрөгч”-ийг ялган авч, тухайн нэгдлүүдээр метанол үйлдвэрлэж, метанолоо химийн хувиргалтанд оруулж бензин  гарган авчээ. «Air Fuel Synthesis» компанийхан цаашид агаараас гарган авсан түлшийг тогтмол гаргаж авахаар төлөвлөөд байгаа бөгөөд үүний өмнө томоохон цахилгаан станц барих шаардлагатай аж. Учир …