Үеийн үед нохой явган гахай нүцгэн явж үзээгүй Монголчууд морьтойгоо дэлхийг хэмжсэн ард түмэн. Өнөөдөр ч гэсэн төмөр хүлэг хөлөглөн хорвоогийн явдлыг амжуулж буй. Машингүй хэсэг нь нийтийн тээвэр, такси гэхчилэн бусад унаагаар ажил хэрэгээ амжуулна. Өдгөө их хотын иргэдийн хөл дүүжлэх унаа гэх 300 мянга гаруй авто хэрэгслэл хөдөлгөөнд ордог гэсэн тооцоо байна. Эл тоо жил бүр 20 мянгаар …
Мэдээ мэдээлэл
November, 2013
-
28 November
Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг иргэдийн 70,1 хувь нь дэмжжээ
Нийслэлийн ЗДТГ автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэх асуудлаар өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн 08.00-22.00 цагийн хооронд хотын төвийн зургаан дүүргийн иргэдээс мессеж судалгаа авсан юм. Тус судалгаанд 20-60 насны санамсаргүй сонгогдсон эрэгтэй 123.460, эмэгтэй 78.934 хэрэглэгч рүү “Та автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна уу” гэсэн асуултыг илгээсэн байна. Үүнээс мессеж асуулгад 46957 хүн хариу …
-
28 November
Саналаа худалдсан Увсын иргэд сая төгрөгөө СЕХ-нд өгнө
Увс аймгийн Тариалан сумын иргэд сонгогчдын төлөөлөл Увс аймагт мөнгө тарааж УИХ-ын гишүүн болсон Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын асуудлаар маргааш буюу 11 сарын 29-нд Монгол ньюс мэдээллийн төвд 11 цагт хэвлэлийн хурал зарлажээ. Мөн Тариалан сумын иргэд хэвлэлийн хурлын дараа СЕХ-нд шаардлага хүргүүлж, нэг сая төгрөгөө буцаан тушаах юм байна.
-
28 November
Сурталчилгааны ертөнцөөр аялалаа
“Монгол Маркетер” ТББ-аас санаачлан МТШХХГ, ХХЗХ-той хамтран хоёр дахь жилдээ 11 сарын 15-17-нд Мишээл Экспо төвд “Зар сурталчилгааны нэгдсэн үзэсгэлэн яармаг 2013” амжилттай зохион байгуулагдсан бөгөөд энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог 2014 оны 7-р сарын 31-ээс Монгол орон даяар тоон системд шилжихтэй холбогдуулан тоон системийн технологийн дэвшлээр тодорхойлогдсон юм. Мөн үзэсгэлэн яармагийн хүрээнд болсон “Зар сурталчилгааны салбарын чиг хандлага” сэдэвт бага …
-
28 November
“Бавари” Аваргуудын лигт шинэ рекорд тогтоов
Энэ сарын 27-ны үдэш болж өнгөрсөн Аваргуудын лигийн “А”, “В”, “С”, “D” хэсгийн тав дахь тоглолтод “D” хэсэгт Германы “Бавари Мюнхен” клуб Оросын “ЦСКА”-г талбайд нь 3:1-ээр хожиж, Аваргуудын лигт 10 дараалж хожсон шинэ рекорд тогтоожээ. Бусад хэсгүүдийн тоглолт: “А” хэсэгт Английн аварга “Манчестер Юнайтед” Германы “Байер”-ыг төрөлх Леверкузенд нь 5:0-ээр бут ниргэснээр дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авчээ. “В” хэсгээс …
-
28 November
“Замын-Үүд”-ийн шинэ зам ашиглалтанд орсноор нэг тонн ачааг 150 мянгаар тээвэрлэдэг болжээ
Хөгжлийг чөдөрлөдөггүй, бизнесийг мохоодоггүй төрийн төлөө баялаг бүтээгчдийнхээ санаа бодлыг сонсож байхаар тогтлоо. Хотын баруун зах руу төсвийн хөрөнгөөр инженерийн дэд бүтэц татаж, орон сууцны хороолол барьж байгаа ажлын явцтай Баянголын аманд очиж танилцлаа. Санаачилсан ажил, бүтээсэн амжилтаараа үлгэр жишээ болж буй шинэчлэлийн шинэ баатруудаа тодрууллаа гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ээлжит “Ерөнхий сайдын 30 минут” ярилцлагын эхэнд мэдээлллээ. “11 …
-
28 November
Ерөнхий сайд Н. Алтанхуяг “Шпигель” сэтгүүлд ярилцлага өглөө
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ХБНГУ-ын долоо хоног тутмын “Шпигель” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа Монгол Улс Герман Улстай цаашид харилцах, хамтран ажиллах салбаруудын эхэнд мал аж ахуйн гаралтай бүтээгдхүүнийг боловсруулах чиглэлийг нэрлэлээ. Монгол малын түүхий эдээр байгалийн гаралтай сайн чанарын бүтээгдэхүүнийг Германы өндөр технологи ашиглан үйлдвэрлэх боломжтой. Цаашлаад уул уурхайн салбарт тэр дундаа нүүрс боловсруулах чиглэлд хамтран ажиллах өргөн боломж байгаа. Нүүрснээс …
-
28 November
“Алтай констрашн”-ы захирал шарга халзан морийг 60 саяар авчээ
Сүхбаатар аймгийн Онгон сумын уяач Шарын Мөнхбаясгалан /Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатарын ах/ – ын шарга халзан морийг Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ /Алтай констракшны захирал/ 60 саяар худалдан авчээ. Түүний хувьд хурд нь тодорсон адуу авхаасаа илүү битүү адуу аваад, их наадмын дэвжээнээ гаргаж ирдэг хийморьтой аавын хүү. Алтан овоонд айрагдсан халзан азаргыг нь хүн авахгүй голоод үлдэхэд нь Бат-Эрдэнэ тод …
-
28 November
Хүнсний захууд дахь “Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд”-ийн үнэ
НСГ-аас мэдээллэж буйгаар Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 11-р сарын 4-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 19 нэрийн барааны үнэ тогтвортой, 5 нэрийн барааны үнэ буурсан, 8 нэрийн барааны үнэ өсчээ. Махны дундаж үнэ 2013 оны 11-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг …
-
28 November
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны VI их хурал болно
Монголын Морин Спорт Уяачдын Холбооны /ММСУХ/ VI их хурал ирэх 12-р сарын наймны өдөр болох гэж байна. Хуралд ММСУХ-ны салбар холбоодын төлөөлөгчид оролцож, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөгөө тэр дундаа холбооныхоо стратеги төлөвлөгөө, салбар холбоодтой холбоотой үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг гарган өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлынхаа тайланг хэлэлцэнэ. Мөн хурдан морь унаач хүүхдийн асуудал, монголын уламжлалт хурдан морины уралдааны цаашдын хөгжилзэргийг онцлон авч …
-
28 November
Цалингаа авахаар улангассан барилгачид, ахлагчаа бетонд цутгаж, алжээ
ОХУ-ын Нижегород хотод нэгэн аймшигтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хотын цагдаагийн ажилтнуудад энэ сарын 25-ны өдөр “шинээр баригдаж байсан барилгын суурийн хэсгээс бетонд цутгачихсан 33 настай эрэгтэй хүний цогцос олдлоо” хэмээх хүн амины хэргийн дуудлага ирсэн байна. Цагдаа нар дуудлагын дагуу очиж, хэргийн газарт үзлэг хийн цогцсыг шүүх эмнэлэг рхүү хүргүүлсэн аж. Одоогоор тус хүн амины хэрэг 10 хоногийн өмнө …
-
28 November
ЭРГҮҮЛ ХИЙЖ БУЙ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОХ ЁСТОЙ
Нийслэлийн удирдлагуудын зүгээс сургуулийн орчны гэмт хэрэг авто зөрчлийг бууруулах зорилгоор сурагчдын эцэг эхчүүдийг сургуулийн орчинд үүрэг гүйцэтгэх “SCHOOL POLICE” эргүүлийн ажиллах журмыг баталсан. Энэхүү журам нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүдийн оролцоо, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд журмын хэрэгжилтийг тухайн сургуулийн захиргаа бүрэн хариуцаж ажиллаж байна. Аав ээжүүд эргүүлийг хоёр ээлжээр буюу 07.30-13.30, 13.30-19.00 цагт …
-
28 November
Шатах хийн үйлдвэр байгуулж дотоодын хэрэгцээгээ хангана
Манай улс БНХАУ-тай хамтран шатах хийн үйлдвэр байгуулахаар болжээ. Тодруулбал, хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, гарсан бүтээгдэхүүнээр эхний ээлжинд дотоодын хэрэгцээг ханган улмаар Хятадын зах зээлд борлуулахаар төлөвлөн ажиллаж эхэлжээ. Уг үйлдвэр эхний ээлжинд жилд 15 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байх ба энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд 50 орчим сая тонн …
-
28 November
“Эрх цагаан унага” хүүхдийн дууны уралдааны шилдэг хүүхдүүдийн Гала концерт болно
ҮДБЭЧуулгын 2013 оны шинэ уран бүтээл Цуутын цагаагч гүү үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн дууг хэн сайн дуулах вэ? Улсын уралдаан 11 сарын 14-17 өдрүүдэд ҮДБЭЧуулгын алтан тайзнаа болсон билээ. Энэхүү уралдаанд 3-13 насны хүүхдүүд гоцлол болон хамтлагийн төрлөөр оролцсон бөгөөд Булган аймаг, Говь сүмбэр аймаг, Дархан аймаг, Сэлэнгэ аймаг, Эрдэнэт хот, Налайх дүүрэг, Хэнтий аймаг Батноров …
-
28 November
УИХ, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдааны эхэнд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад “маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд оролцох;”, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл