Мэдээ мэдээлэл

December, 2013

  • 3 December

    Дагвадорж, Даваажаргал нар “Агуу тамирчдын гар барилдааны ДАШТ”-д оролцоно

    “Агуу тамирчдын гар барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн” нэртэй телевизийн шоу нэвтрүүлэгт  мэргэжлийн сумо бөхийн Монголын хоёр их аварга болох Асашёорюү Дагвадорж, Хакүхо Даваажаргал нар оролцохоор болжээ. Уг тэмцээнийг Японы “Фүжи” телевизээс шинэ жилд зориулан бэлтгэж байгаа бөгөөд нэвтрүүлэг энэ сарын 30-нд 18.00-23:24 цагийн хооронд гарах юм байна. бөгөөд хөтлөгчөөр  Японы алдарт “СМАП” хамтлагийн дуучин Шинго Катори сонгогджээ. Нэвтрүүлэгт бейсболын …

  • 3 December

    “Авилгын эсрэг нэг сарын аян” явагдана

    МҮХАҮТ-аас энэ сарын 9-нд тохиох “Олон улсын авлигын эсрэг өдөр”-тэй холбогдуулан “Авилгын эсрэг нэг сарын аян”-г зохион байгуулахаар болжээ. Аяны хүрээнд “Авлигын эсрэг хүчин чармайлтад хувийн хэвшлийн оролцоо, санаачилга” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг энэ сарын 9-нд, “Монгол Улсад үндэсний шударга ёсыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх хөтөлбөр”-ийн төслийн боловсруулалтын хэлэлцүүлгийг 11-нд хийх аж. МҮХАҮТ нь Дэлхийн Эдийн Засгийн Форумаас хэрэгжүүлж буй “Авлигын …

  • 3 December

    “Бөртэ чоно 2014”-т нэр дэвшигчид тодорлоо

    Монголын  үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах “Бөртэ чоно” ёслол арванхоёрдугаар сарын 23-нд болох гэж байна. Оны шилдэг тамирчин шалгаруулахдаа уламжлал ёсоор Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо (MSPU)-ны гишүүн, спортын сэдвээр дагнан ажилладаг сурвалжлагч, хэвлэл мэдээллийнхний саналыг авч шилдэг ТАМИРЧИН, оны шилдэг БАГ, оны шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ-ийн нэрсийг тодруулах юм.

  • 3 December

    Уул уурхайн салбарынхан сагсан бөмбөгөөр өрсөлдөв

    Монгол улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 91 жилийн ой, Монголын уурхайчдын өдрийг тохиолдуулан энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж, уурхайчдын дунд “Шилжин явах цом-2013” спортын олон төрөлт уламжлалт тэмцээн нь 4 дэх жилдээ болж байна. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, “Эрдэнэс МГЛ” ХХК, Багануур, Шивээ-Овоо компани хамтран зохион байгуулж байгаа уг тэмцээний нээлт 2013 …

  • 3 December

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангах ёстой

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2013 оны 07 сарын 23-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн стандартыг хангуулах тухай” А/690 тоот захирамж гаргасан юм. Уг захирамжид нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбай, нутгийн захиргааны байгууллага болон үйлчилгээний байгууллагуудын барилга, байгууламж, зам талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан барилга, дэд бүтцийн Монгол Улсын MNS 6055:2009, MNS 568252006 стандартуудыг хангуулан …

  • 3 December

    Нийслэлийн хэмжээнд 38311 айлын шинэ орон сууц борлуулагдаж байна

    Яг одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 219 төслийн 38311 айлын шинэ орон сууц борлуулагдаж байгаа аж. Эдгээр орон сууцны 36815 нь энгийн, 1496 нь хаусын зориуллаттай бөгөөд метр квадратын үнэ нь 1,2-1,5 сая төгрөгийн дундаж үнэтэй байгаа юм байна. Эдийн засагчдын үзэж буйгаар цаашид орон сууцны үнэ буурах гэнэ. Учир нь ирэх 2014 онд Засгийн газрын хөнгөлөлтөд хамрагдсан орон сууцнууд …

  • 3 December

    Хүний эрхийн Үндэсний комиссын ажлын албаны ахлах мэргэжилтний сонгон шалгаруулалтын зар

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссоос аймаг бүрт томилогдон ажиллах ахлах мэргэжилтний төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан, энэхүү албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэдээс нөхөх тул ажиллахыг хүссэн иргэд аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд хандах буюу дор дурдсан хаягаар бүртгүүлнэ үү. Жич: Энэхүү зар мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн http://103.11.193.90/test/web/resadvert.php гэсэн …

  • 3 December

    Нийслэлийн дугаартай тээврийн хэрэгсэл товчоодод хураамж төлөхгүй

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13-р хуралдаан 2013 оны 11 сарын 28-ны өдөр болж, Улаанбаатар хотын зам ашигласны татвартай болох талаар хэлэлцэн шийдвэрлэсэн юм. Нийслэлийн авто замын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Авто замын тухай хуулийн дагуу орон нутгийн зам ашигласны төлбөрийг нийслэлийн авто зам хэрэглэгчдээс 2014 оны 1 сарын 1-нээс эхлэн авахаар боллоо. Монгол улсын нийслэл Улаанбаатар …

  • 3 December

    2014 онд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, шалгах ААН, байгууллагууд

    Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2014 онд шалгах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж, байгууллагыг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн сонгож олон нийтэд зарлаж байна. 2013 оны 11 дүгээр сарын байдлаар хяналт шалгалтын объектуудад а) 64029 /давхардсан тоогоор/ дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд,  б)БТКУС-ийн код бүхий импортын нийт 5715 бүтээгдэхүүнд ээлжит эрсдэлийн үнэлгээг хийлээ. Нийт үйлдвэрлэл, үйлчилгээ …

  • 3 December

    З.Занабазар Сайтиевийн нэрэмжит тэмцээнд түрүүлжээ

    ОХУ-ын Красноярск хотод байрлах И.Ярыгиний нэрэмжит Чөлөөт бөхийн ордонд 11-р сарын 29-нөөс 12-р сарын 1-ний өдрүүдэд Олимпийн гурав, Дэлхий болон Европийн зургаан удаагийн аварга, ОХУ-ын гавьяат тамирчин, алдарт бөх Бувайсар Сайтиевийн нэрэмжит 9 дэх удаагийн чөлөөт бөхийн хөвгүүдийн тэмцээн болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Герман, Иран, Бельги,Казахстан, Таджикистан, Киргизстан, Узбекистан, Монгол, ОХУ-ын Буриад, ОХУ-ын Якут, ОХУ-ын Дагестан, ОХУ-ын Чуваш, ОХУ-ын Хакасий …

  • 3 December

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралдаанд Шадар сайд Д.Тэрбишдагва оролцов

    Шанхайн хамтын ажилллгааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн ээлжит хуралдаанд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаан дээр Шадар сайд хэлэхдээ “ШХАБ-ын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцохыг эрмэлзсээр ирсэн. Худалдаа эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааныхаа үндсэн …

  • 3 December

    Харийн соёлд уусах Мүүнийн залуус, Хаа хүрэхээ үл мэднэ

      Манай улсад үйл ажиллагаа явуулж буй олон шашны урсгалууд бий. Ардчилсан улсын хувьд шашин шүтэх, эсэх шүтэх нь тухайн хүний эрх хийгээд ухамсарын асуудал. Гэвч олон шашны урсгал манай оронд нэвтэрсэн нь нийгэмийн оюун санаанд нөлөөлөөд зогсохгүй, соёл зан заншил, үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх хэмжээнд хүрч байгааг судлаачид хэлж, шүүмжлэлттэй ханддаг. Үүнд төрийн зүгээс анхаарал хандуулж байсан удаагүй …

  • 3 December

    Хоёр хүнийг буудаж хороосон хэрэгтний цогцсыг олжээ

    Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд энэ сарын 1-нд хоёр хүний амийг буудаж хороон, нэг хүнийг шархдуулж зугтсан хүн амины ноцтой хэрэг гарсан билээ. Тэгвэл эл хэргийн сэжигтэн болох 25 настай, Э-ийн цогцсыг өчигдөр 14:00 цагийн үед Мөнххаан сумаас 10 км-ын зайд орших Баянтэрмэн уулаас олсон байна. Урьдчилсан байдлаар түүнийг амиа хорлосон байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа ажээ. Хэргийг эргэн сануулахад, Сүхбаатар …

  • 3 December

    Шилдэг бүтээлийн эздэд ШЕЗ шагнал гардууллаа

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн салбарт хэрэгжүүлж буй шинэчлэлийн бодлогыг сурталчлах ажлын хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Шүүхийн шинэтгэл” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарласан билээ. Сонин, сэтгүүл, сайтуудын сэтгүүлчдээс уралдааны тэргүүн шагналыг “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Г.Улсболд  Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй хийсэн “Чадалтай хүмүүсээ шүүхээс алдвал бурууг нь өөрсдөө хүлээ” ярилцлагаар, хоёрдугаар байрыг Улс төрийн тойм сонины Улс төрийн албаны сэтгүүлч Т.Амартүвшин …

  • 3 December

    Шатахуун импортлогч компаниуд ШӨХТГ-т торгууль төлөхгүй

    “Шунхлай трейдинг”, “Жаст-Ойл”, “Сод монгол групп” ХХК-иуд өнгөрсөн онд үгсэн хуйвалдаж зохиомлоор шатахууны үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмж үүнээсээ 12 тэрбум төгрөгийн ашиг олж иргэдийг хохироосон хэмээн ШӨХТГ үзэж тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаад байсан билээ. Тэгвэл ШӨХТГ-аас гаргасан эл шийдвэрийг шатахуун импортлогч компаниуд хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсаны дагуу холбогдох захиргааны хэргийг анхан болон …