Монгол улсад оюутны байгууллага үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд “Үндэсний бөхийн оюутны улсын аварга” шалгаруулах багийн барилдаан ирэх даваа гарагт буюу энэ сарын 11-нд Бөхийн өргөөнд болох гэж байна. Барилдаанд Шонхор-Олимп дээд сургууль, Аварга биеийн тамирын дээд сургууль, Үндэсний биеийн тамирын дээд сургууль зэрэг биеийн тамирын чиглэлийн сургуулиуд бусад их дээд сургуулийн залуус баг болж эр бяраа үзнэ. МОНГОЛ …
Мэдээ мэдээлэл
November, 2013
-
7 November
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт газар эзэмшигч иргэн аж ахуйн нэгжийн анхааралд
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд 2013 оны газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрийн суурь үнэ төлөх гэрээг 2013 оны 11-р сарын 06-15 хооронд сумын ЗДТГазарт ирж хийхийг анхааруулж байна. Бүрдүүлэх материал: 1.Газар эзэмших гэрээ, 2.Газар эзэмших эрхийн гэрчилгээ, 3. Газрын төлбөр төлсөн баримт 4.Кадастрын зураг Холбоо барих утас:97120034 Төв аймаг Эрдэнэ сумын ЗДТГазар
-
7 November
Сэлбийн намагтай гудамжийг засч тохижуулжээ
Гэр хорооллын иргэд амьдарч буй орчноо сайжруулах санаачилга гарган, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжоо өөрсдөө бүрдүүлж бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож эхэлсэн. Энэ ажлын эхлэлийг Улаанбаатар хотын Захирагчийн гэр хороолол дахь ажлын албад хэрэгжүүлж байгаа юм. Өчигдөр Баянзүрх дүүргийн 21-р хорооны Сэлбийн 46-р гудамжийг Улаанбаатар хотын Дарь-Эх цайз дахь ажлын алба, 21-р хорооны оршин суугчид “Талын сэтгэл нөхөрлөл” ТББ …
-
7 November
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Өнөөдөр Хан-Уул дүүргийн 8, 9, 16-р хороо Буянт-Ухаагийн 1-14, Дэнжийн 7, 9, 10, 11, Бурхантын 2-8 дугаар гудамж болон Эко хотхон барилгыг, 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Хонхорын 1-7 дугаар гудамж, 31-р хороо Цаг уурын станц орчмын хэрэглэгчдийг цахилгаанаар тэжээдэг 10 кВ-ын Буянт-Ухаа, Хөтөл агаарын шугамуудад шинэчлэлтийн ажил хийгдэх тул 10 – 18 цагийн хооронд цахилгаан эрчим хүчээр түр …
-
7 November
“КИГ” ХХК, Засаг даргын нэрийг барьж зөвшөөрөлгүй ТҮЦ заржээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтсээс 10 сарын 25-ны өдөр нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст 05/1414 тоот албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт “Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах КИГ ХХКомпани нь Түргэн үйлчилгээний цэг шинэчлэх “Киоск” төслийг боловсруулан Нийслэлийн Засаг даргад өргөн барьсан байна. Хүсэлтийн дагуу холбогдох байгууллагууд болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус …
-
7 November
Рокит Бей амплагед тоглолт хийнэ
Хамгийн хөгжимлөг хип хопчин гэгддэг реппер Рокит Бей өөрийн амплагед тоглолтоо энэ сарын 15-ны өдөр хийхээр болжээ. Өвөрмөц үг ая бүхий “Нэг өдрийн хаан”, “Сахилга сул”, “Эвдэрхий хүн” гэх зэрэг гаргасан дуу болгон нь залуусын дунд хит болдог дуучин маань 15-ны өдөр “Blue Sky tower”-т байрлах “Vegas” шөнийн клубт ганцхан удаа тоглох юм байна. Гэхдээ тоглолтын билетийг зөвхөн тоглолт болох өдөр …
-
7 November
Байнгын хороо цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэхийг дэмжив
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өчигдөр болж цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэхийг дэмжсэн байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2014 оны төсөвт цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байсныг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төгрөгийн ханш унасан үед цалин, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэх нь иргэдийн амьжиргаанд бодит нөлөө үзүүлж чадахгүй, тиймээс 30 хувиар өсгөх ёстой гэсэн …
-
7 November
Монгол иргэд Солонгост гэрээгээр очоод 2 хоногийн дараа хулгайн хэргээр баригджээ
Солонгос улсад гэрээгээр ажиллахаар очоод ердөө л 2 хоногийн дараа хулгай хийсэн хэргээр Монгол улсын 3 иргэнийг саатууллаа гэж өчигдөр Кангванду аймгийн Хунгчон дахь цагдаагийн газраас мэдээлэллээ. Эдгээр 3 Монгол залуус нь өнгөрсөн 11 сарын 3-ны өдрийн орой 21.00 цагийн орчим үйлдвэрээсээ нэлээд зайтай байх замын хажуу дахь дугуйн зогсоолоос 450 мянган воноор үнэлэгдэх 2ш бусдын дугуйг, гинжин цоожийг нь …
-
7 November
“4-11” уулзалт болно
Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригт болдог Ардчилсан намын “Сэтгүүлчидтэй уулзах цаг” буюу “4-11” уулзалт өнөөдөр болно. Уулзаль Яармаг дахь төсөв хэтэрсэн төрөх эмнэлэг, архив, ахмадын сувиллын барилга дээр болох бөгөөд уулзалтад АН-ын генсек Ц.Оюундарь, дэд сайд Г.Байгальмаа, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан нар оролцох юм байна.
-
7 November
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: – Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай – Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, – “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, цалингийн санг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгүүдийг хийнэ. – Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …
-
6 November
Хан-Уул дүүргийн зарим хэсэгт цахилгааны хязгаарлалт хийнэ
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Монлаа, Баянзүрх дүүргийн Монель, Амгалан, Чингэлтэй дүүргийн Тасган, Зүрх-Уул, Хан-Уул дүүргийн Нисэхийн зарим хэсэг, Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, 7 буудал, Хайлааст, Согоот, Хангайн гудамж орчмын 36 мянга гаруй айл өрхийн цахилгаан хангамжийг сайжруулах, хэт ачаалагдсан зарим дэд станцуудын хэвийн ажиллагааг хангах зорилгоор өнгөрсөн хавраас эхлэн хийгдэж буй 5 тэрбум төгрөгийн өртөгтэй UB-56 төслийн ажил 85 …
-
6 November
Надаль “дутуугаа нөхөж, дундуураа дүүргэх” магадлал өндөр байна
Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн холбоо буюу АТР-гийн чансааны шилдэг найман тамирчин өрсөлддөг “Barclays ATP World Tour Finals” тэмцээн Английн нийслэл Лондонд үргэлжилсээр байгаа билээ. Тэмцээний “А” хэсэгт Дэлхийн чансааг тэргүүлэгч, Испанийн Рафаэль Надаль 2005 оноос хойш шилдгүүдийн тэмцээнд хүч үзсэн ч удаа түрүүлж чадаагүй. Харин өнгөрсөн жил бэртлийн улмаас өнжсөн. Тэгвэл тэрбээр энэ жил “дутуугаа нөхөж, дундуураа дүүргэх” магадлал бусад теннисчдээсээ тун …
-
6 November
Дуучин В.Гантулга “Үргэлж хайрлана” нэртэй шинэ дуугаа гаргалаа
Нэлээд хэдэн жилийн “Гранд” хамтлагаар овоглож, “Амьдрал” болон “Гоо бүсгүй” зэрэг олон сайхан хит дуугаараа охид залуусыг байлдан дагуулж явсан дуучин В.Гантулга өдгөө бие даасан уран бүтээлээрээ сонсогч фэнүүдтэйгээ уулзаж буй. Чадалтай хоолой, ухаалаг зангаараа рок попын залуу уран бүтээлчдээс эрс ялгардаг тэрбээр “Гранд” хамтлагаас гарсныхаа дараа нэг хэсэг хувийн амьдралдаа анхаарсан гэлцдэг. Тухайн үедээ л охидын шүтээн болж хайрын …
-
6 November
Маргааш “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум болно
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын санаачилгаар “Ард түмэн Та-Хаан” үндэсний форум энэ сарын 7-ны өдөр Соёлын төв өргөөнд “Сахилга-хариуцлага” сэдвийн дор зохион байгуулагдах гэж байна. Хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй уг форумыг өмнөх жил иргэд, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхижүүлэх …
-
6 November
Нээлттэй Засгийн түншлэлд Монгол Улс нэгджээ
Нээлттэй, ил тод, хариуцлагатай засаглалыг дэмжих, энэ чиглэлээр улс орнуудын Засгийн газруудад тодорхой үүрэг хүлээлгэх зорилготой Нээлттэй Засгийн түншлэлд Монгол Улс нэгдэн орсныг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд дуулгалаа. Өнгөрсөн сарын 31-нээс энэ сарын 2-ны өдрүүдэд Лондон хотноо болсон уг түншлэлийн дээд хэмжээний хуралдаанд Монгол Улс Үйл ажиллагааны Үндэсний төлөвлөгөөгөө танилцуулж, гишүүнчлэлээ баталгаажуулсан байна. Төрийн үйл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл