Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 3 October

    Махны үнэ буурсан байна

    Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн энэ сарын нэгдүгээр долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос долоон нэрийн барааны үнэ тогтвортой, 16 нэрийн барааны үнэ буурсан, харин есөн нэрийн барааны үнэ өсчээ. Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6914 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь …

  • 3 October

    Зүүн 4 замын уулзварыг хугацаанаас нь өмнө нээлээ

    Зүүн 4 замын уулзварыг 2013 оны 10-р сарын 01-ний 22 цагаас эхлэн 10-р сарын 4-ний 22 цаг хүртэл хэсэгчлэн хааж, 6500 м2 талбайд асфальтобетон хучилт шинээр хийхээр төлөвлөсөн бөгөөд тус уулзварын хойд хэсгийг тэнхлэгээр хязгаарлан хааж хөдөлгөөнийг нэвтрүүлж байсан. Харин өчигдөр шөнө /10.02/ тус замыг бүрэн хааж, хучилтын ажлыг 24 цагийн турш хийж гүйцэтгэснээр уулзварыг төлөвлөсөн хугацаанаас 2 өдрийн өмнө …

  • 3 October

    Тэтгэврийн нэмэгдлийг 2014 оноос олгож эхэлнэ

    Өнгөрсөн  2012 оны есдүгээр сарын 4-нд баталсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 2012 оны арваннэгдүгээр сарын 15-наас 2013 оны аравдугаар сарын 1-нийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэдийн хүсэлтийг албаныхан хүлээн авчээ. Энэ хугацаанд улсын хэмжээнд нийт 483,8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргасан байна. Үүний 24 хувь нь …

  • 3 October

    Ордон дахь Төрийн түүхийн музейн кино театр нээлтээ хийлээ

    Шинэчлэлийн Засгийн газрын анхны шийдвэрээр иргэд Төрийн ордондоо чөлөөтэй нэвтэрч, Төрийн түүхийн музейтэй танилцаж, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл илэрхийлэн, Эзэн Чингисийнхээ хөшөөний дэргэд зургаа татуулах боломжтой болсон. Энэ ажлын үргэлжлэл болох нэгэн арга хэмжээний нээлт өнөөдөр Төрийн түүхийн музейд боллоо. Төрийн түүхийн музейн засварын ажил дуусаж, хэвийн ажиллах боломжтой болж байгаа төдийгүй бичил кино театрынхаа нээлтийг хийж байна. Дэлхийн …

  • 3 October

    “Жаст”, “МТ” нэгдэж байгаа гэсэн албан бус мэдээлэл ШӨХТГ иржээ

     Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-т “Жаст ойл”, “Магнай трейд” компаниуд нэгдэж байгаа гэсэн албан бус мэдээлэл иржээ. Хуульд зааснаар нэг салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нэгдэх бол ШӨХТГ-аас заавал зөвшөөрөл авах ёстой байдаг аж. Гэтэл дээрхи хоёр байгууллага ямар ч мэдэгдэл ирүүлээгүй тул уг асуудлыг тодруулахаар компаниуд руу албан бичиг явуулсан байна. Мөн Жаст, МТ-ийн шатахуун түгээх …

  • 3 October

    Хойд Солонгос цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлжээ

    Хойд Солонгос Йонбен дэх цөмийн реактороо дахин ажиллуулж эхэлсэн байна. АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд хиймэл дагуулаас авсан зургийг үзээд Йонбен төвд плутоны реактор ажиллаж эхэлсэн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Реакторын турбинээс гарах халуун усыг ойролцоохь гол руу асгаж байгаа гэдэгт итгэлтэй байгаагаа Жон Хопкинсийн Их сургуулийн хүрээлэнгийн ажилтнууд хэлсэн аж. Өнгөрсөн есдүгээр сард Йонбен дэх цөмийн төв ажиллаж байгаа шинж тэмдгүүдийг зургаас харснаа …

  • 3 October

    “Адуучин” тэмцээнийг аялал жуулчлалын брэнд болгоно

    21 аймгийн шилдэг адуучин эрсийн оролцох “Адуучин” тэмцээн энэ сарын 6-нд буюу ирэх ням гаригт Ерөнхий сайдын ивээл дор Хүй долоон худагт зохион байгуулагдахаар болжээ. Тус тэмцээнийг жил бүр зохион байгуулагдах бөгөөд тэмцээнийг аялал жуулчлалын брэнд арга хэмжээ болгож, гадаад дотоодын жуулчдын аялалын хөтөлбөрт оруулах зорилготой юм байна. Тэмцээний бүртгэл маргаашнаас эхлэх бөгөөд тэмцээнийг  МҮОНРВ-ын сэтгүүлч Л.Цагаандалай гардан зохион байгуулж …

  • 3 October

    “Bella Vista” байрны өргөтгөлд гал гарчээ

     Өнөөдөр 11:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 хорооны нутагт байрлах MCS компанийн “Bella Vista” хотхоны өргөтгөлийн барилгад гал гарчээ. Галын  шалтгаан одоогоор тодорхойгүй байна. MCS компаниас энэ талаар тодруулахад “Гал импекс компанитай хамтран галын сургалт хийж байна” гэсэн хариултыг өглөө. Нийслэлийн онцгой байдлынхан энэ талаар шалгалт хийж байгаа бөгөөд хэсэг хугацааны дараа нөхцөл байдал тодорхой болох юм. Эх сурвалж: МНБ.мн

  • 3 October

    “ИХ ТАЛЫН ЖАЗЗ” Олон улсын 7-р их наадам Улаанбаатарт болно

    “ИХ ТАЛЫН ЖАЗЗ” Олон улсын 7-р их наадам Улаанбаатар хотноо 2013 оны 10 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулагдах гэж байна. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Их талын жазз ТББ, Нийслэлийн соёл урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, БНЧУ-ын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон Гёте институт хамтран зохион байгуулж байна. Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас Латино жазз …

  • 3 October

    Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг баталлаа

    УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.10.03/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, уг хуулийг дагалдан гарах хуулиуд, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт танилцуулсан. Байнгын хороо хуралдаанаараа төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төслийг бэлтгэсэн байна. Гадаадын хөрөнгө …

  • 3 October

    4:11- СЕХ Увсын хоёрыг түдгэлзүүлэх эсэх эцсийн шийдвэрийг гаргана

     Өнөөдөр Ардчилсан намын төв байранд АН-аас тодорхой нэг сэдвийн дор сэтгүүлчидтэй уулздаг 4:11 уулзалт болж өндөрлөлөө. Энэ удаагийн уулзалтын сэдэв нь 2012 оны УИХ-ын сонгуулийн 15-р тойрог буюу Увс аймгийн сонгуулийн тойрогт гарсан маргааны талаар байв. Энэ талаар АН-ын генсек Ц.Оюундарь, Увс аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Т.Мэндсайхан, Д.Нямхүү нар танилцуулсан юм. Тэдний мэдээлэлж буйгаар “2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймагт МАН-аас …

  • 3 October

    УИХ гишүүн Г.Уянга: Би сургуультай нохой шиг баймааргүй байна

    УИХ-ын намрын ээлжит чуулган үргэлжилсээр. Тэдний өнөөдөр хэлэлцэх эхний асуудал нь   Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль мөн хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгийг хийх юм. Харин УИХ гишүүн Г.Уянга хуулийн төслүүдийн боловсруулалт болоод 76 гишүүнд танилцуулагдсан эсэх талаар “УИХ хууль тогтоох эрх мэдлээ …

  • 3 October

    “Энтрий Гоулд” компани “Оюутолгой”-д лицензээ шилжүүлэхээр болжээ

    Канадын “Энтрий Гоулд” компани өөрийн эзэмшлийн лицензээ “Оюутолгой” буюу “Turquoise Hill Resources” компанид шилжүүлэхийг зөвшөөрсний дараа тус компанийн Торонтогийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 10 хувиар өссөн байна. “Энтрий Гоулд” болон “Оюутолгой” ХХК-ийн толгой компаний болох “Рио Тинто” групп, Монголын талын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо хэлэлцээр хийсэн бөгөөд үүний үр дүнд “Энтрий Гоулд” компани өөрийн эзэмшлийн лицензээ ордын …

  • 3 October

    Хонконгт очир эрдэнэ хулгайлсан Монголын таван эмэгтэйг маргааш шүүнэ

    Монгол Улсын харьяат таван эмэгтэй Хонконгт энэ оны гуравдугаар сарын сүүлээр хулгайн хэргээр баривчлагдсан. Тэдгээр эмэгтэйүүд Олон улсын үзэсгэлэнгээс алт мөнгөн эдлэл, эрдэнийн чулуу, очир эрдэнэ хулгайлсан хэрэгт буруутгагдсан байна. Энэ хэргийн талаар Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсийн дарга Д.Энхтайванаас тодрууллаа. – Хонконгт Монгол Улсын таван эмэгтэй хулгайн хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа.  Дээрх иргэдэд анхаарал хэрхэн хандуулж байгаа …

  • 3 October

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 450 сая төгрөгийн авилгын хэрэгт холбогджээ

     УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөгийг хандив нэрээр авсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргажээ. Эл асуудлыг Говь-Алтай аймгийн Ардчилсан намынхан тавьсан байна гэж “Ардчилал” сонинд мэдээлсэн байна. Хандивыг  УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Алтайн эрин сан” төрийн бус байгууллагаар дамжуулж өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 сая, 350 сая төгрөгөөр тус бүр хоёр удаагийн тохиолдлоор авсан гэнэ.