Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 22 October

    Иргэд имэйл хаягаараа нийгмийн даатгал төлсөн шимтгэлийн мэдээллээ авч болно

    Иргэд 2006 оноос 2013 оны 07 сар хүртэлх хугацаанд төлсөн  цалин, нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн мэдээллээ өөрийн имэйл хаягаараа авах боломжтой боллоо. Та мэдээллээ авахын тулд ЭНД ДАРЖ манай системийг ашиглан өөрийн мэдээллийг тулган баталгаажуулах ёстой.  Ингэснээр цаашид шимтгэл төлсөн сар бүрийн мэдээллээ дараа сарын 10-наас хойш авах боломжтой болох юм. Мөн уг системээр иргэдийн нэрийн дансны үлдэгдэл, тэтгэвэр, тэтгэмж …

  • 22 October

    Японы алдарт хийлч Рио Уэмура Монголд тоглоно

      Японы алдарт хийлч Рио Уэмура 2013.10.25 нд удирдаач Хисаёши Иноүэгийн хамт Монгол Улсын Филармони оркестртой тоглох гэж байна. Японы Симоносекид төрсөн.Токиод хөгжмийн дунд боловсрол эзэмшин Германд үргэлжлүүлэн Манфреда Шерзерээс мастер класс авснаар түүний амжилт эхэлсэн. Италид болдог Олон улсын “Микеланджело Аббадо” хийлчдийн конкурсээс 2-р байр, /1993/ “Моцарт премии” ОУ-ын уралдаанаас 2-р байр /1995/ эзэлж байсан. 2005 онд “Л//ррол 8(ееГ’ хөгжмийн …

  • 22 October

    Ливэрпүүлийн виртуал музей удахгүй нээгдэнэ

    Тун удахгүй Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчид нэгэн сайхан музейтэй болох нь ээ. 10 сарын 23-нд Анфилдад энэхүү гайхалтай төслийн танилцуулга болох гэж байгаа бөгөөд төслийн удирдагчаар Улаануудын домог болсон тоглогчдын нэг Фил Томпсон ажиллаж байгаа юм байна. Энэхүү музей нь тун онцлог буюу виртуал байх бөгөөд тэнд тавигдсан үзмэрүүдийг дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчид онлайнаар хүссэн цагтаа орж үзэж сонирхож …

  • 22 October

    Барилгын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ

    “Construction Mongolia-2013”олон улсын хурал өнгөр­сөн долоо хонгийн сүүлээр болж өндөрлөлөө. Тус хурлын гол зорилго нь төр, хувийн хэвшлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэдэнд барилгын салбарын бодлогыг танил­цуулах явдал байв. Уг хурлаар барилгын салбар дахь гадаадын хөрөнгө оруу­лалт, хот дахин төлөвлөлт, орон сууцны барилга бай­гууламжийн хөрөнгө оруулалтын бодлого, өндөр барилгын олон улсын чиг хандлага, үнэ тогтворжуулах бодлого …

  • 22 October

    5 наснаас өмнө хүүхдийн шодойг хүчээр шамлаж болдоггүй

    Эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтэн хэзээ шамлагдах вэ? Энэхүү мэдээллийг сүүлийн 2 жилийн нотолгооны хамгийн өндөр түвшний буюу мета анализ ашиглан бэлтгэсэн тул өндөр хөгжилтэй олонхи орны эмнэлгүүдийн мөрдөж буй зарчим юм. 1. Дөнгөж төрсөн 100 нярай эрэгтэй хүүхдийн 95-96-гийн бэлэг эрхтэн буюу шодой шамлагддаггүй, ердөө 4-5-ынх нь л шамлагддаг байна. Өөрөөр хэлбэл нярай, бага насны /5 хүртэл насны/ эрэгтэй хүүхдийн …

  • 21 October

    ХҮНИЙ БАРАА \өгүүллэг\

    Ломбын толгой хэзээ өвдөж байлаа. Нойтон сур шиг болтлоо насаараа л уусандаг. Харин өнөөдөр юу болчихоов, уусан жаахан юм толгойд гарчихаж… Шилэн хүзүүгээ атгамаар байвч шатаар өгссөөр дөрвөн давхарт гарч гэрийнхээ үүдэнд ирлээ. Хаалганаас нь ердөө л сөөм зайтай хөршийн хаалганы завсраар шарсан сонгинотой хоолны сайхан үнэр цоргиход тэрээр хамраа үрчилзүүлэв. Савхин хүрэмнийхээ энгэрийг тэмтрэн нилээн зогсов. Гээгээгүй нь лавтай …

  • 21 October

    10-р сарын 19-нд 334 жолооч дүрэм зөрчжээ

    2013 оны 10-р сарын 19-нд 334 жолооч улаан гэрлэн дохио болон хурдны зөрчил гаргасан байна. ЗХУТ   үргэлжлэлийг энд дарж үзнэ үү!

  • 21 October

    У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 21:30 цагаас тулалдана

    Казахстаны Алматы хотноо болж буй сонирхогчдын боксын ДАШТ-ийг зорьсон Монголын ширэн бээлийтнүүдээс У.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Эрдэнэ нар шөвгийн 16-д шалгараад байгаа билээ. Тэгвэл гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өнөөдөр 21:30 цагаас Болгарын тамирчин Айрин Исметовтой тоглох юм.

  • 21 October

    “Алтайн гүнж”-ийн шивээсний нууц энэ цаг үед тайлагдах уу

      Дэлхийн хамгийн тайлагдашгүй нууц “Алтайн гүнж” болохыг ОХУ-ын эрдэмтэд дуу нэгтэйгээр 1993 онд баталсан. “Алтайн гүнж” гэдгээр дэлхий нийтэд танил болсон залуухан бүсгүйн занданшуулсан шарилыг одоо ч эрдэмтэд судалсаар байна.   Анх энэхүү шарилыг 1993 онд ОХУ-ын Сибирийн Холбооны тойрогт хамаарах Алтайн Бүгд найрамдах улсын Укок хэмээх тэгш өндөрлөг газраас археологичид олсон юм. Энэ Укок нь Монголын хилийн ойролцоох Оросын …

  • 21 October

    Буриадын хэвлэлд “Монголын супер хамтлаг хөгжмийн зохиолч Чинбаагийн хамт ирнэ”

    Монголдоо охидын хамтлагийн анхдагч “Sweetymotion” хамтлаг ирэх сарын 18-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Н. Бестужевийн нэрэмжит драмын театрт тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Тэдний тухай Буриадын хэвлэлд “Монголын супер хамтлаг хөгжмийн зохиолч Чинбаагийн хамт ирнэ. Энэ хамтлаг Монголд анх удаа англиар “Why” нэртэй цомог гаргаж байсан. Тэд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Америкт амжилттай тоглож байлаа. “Sweetymotion” 2001 онд Буриадын “Цагаан сар” уралдаанд түрүүлэн, …

  • 21 October

    Эмнэлгүүд хүлээгдлээ бууруулж эхэлжээ

    Эрүүл мэндийн сайд 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 427 дугаар тушаалаараа Өвчтөн, үйлчлүүлэгчдийн эмчид үзүүлэх, оношилгоо, шинжилгээ хийлгэх, эмнэлэгт хэвтэх хүлээгдлийн бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгох зорилгоор “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх, мэдээлэх журам” баталсан. Үүнтэй уялдуулан 2013 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн өвчтөн үйлчлүүлэгчдийг эмчид үзүүлэх, оношилгоо, шинжилгээ хийлгэхийн тулд 2-оос дээш, эмнэлэгт хэвтэхийн тулд 3-аас дээш …

  • 21 October

    МАН “мөнгө байхгүй” хэмээн новширсоор эцэстээ шүүхэд дуудагдах нээ…

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиар МАН хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан билээ. Гэвч МАН-ынхан  “Мөнгө байхгүй” гэдэг шалтгаанаар одоо хэр нь хэвлэл мэдээллийн зарим байгууллагад төлбөрөө өгөөгүй байгаа аж.  Гэтэл адилхан л 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн  сонгуульд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажилласан АН төлбөр мөнгөө цаг тухайд нь төлсөн байх юм.  Одоо бүр МАН-аас авлагатай сонин, тв, сайтуудын …

  • 21 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч, БНПУ-ын Ерөнхийлөгч нар мэдээлэл хийв

    БНПУ-ын Ерөнхийлөгчийн ажлын айлчлалын хүрээнд Төрийн ордны Есөн хөлт цагаан тугт танхимд УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг болон Польшийн Шадар сайд, Эдийн засгийн сайд Я.Пехочиньски нар Уул уурхай болон уул уурхайн тоног төхөөрөмжийн салбарт хамтран ажиллах тухай Тунхаг бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскинар мэдээлэл хийв. …

  • 21 October

    “Энержи Ресурс”-ийн хэрэглэдэг хаягдал усыг дахин ашиглах технологийг танилцуулна

    “Энержи Ресурс” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн хаягдал усыг үйлдвэрт дахин хэрэглэх технологийг танилцуулахаар болжээ. Тодруулбал, энэхүү дэвшилтэт технологийг Монголд анх удаа “Андриц сеперэйшн” компани нэвтрүүлээд байгаа бөгөөд тус компанийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай танилцах өдөрлөгмаргааш Blue Sky цамхагийн 3 давхар дахь Crystal танхимд болно. Уг арга хэмжээний үеэр Монголд хаягдал усыг дахин ашиглах төслийнхөө талаар болон хатууг шингэнээс салгах тоног төхөөрөмжүүдийг танилцуулах …

  • 21 October

    “Дэлхийн тулааны урлагийн II их наадам”-аас эмэгтэй жүдочид хүрэл медаль хүртлээ

    ОХУ-ын Санкт-Петербург хотноо өнгөрсөн баасан гаригт эхэлсэн  Дэлхийн тулааны урлагийн хоёрдугаар их наадмын  эмэгтэйчүүдийн жүдо бөхийн төрөлд манай эмэгтэй тамирчид багаараа хүрэл медаль хүртсэн байна. Уг тэмцээний Жудогийн төрөлд  Японы баг түрүүлж, Бразил удаалсан бол Кубын бөхчүүд мөн хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээн энэ сарын 26 хүртэл үргэлжлэх бөгөөд цаашдаа олон төрлөөр баг тамирчид маань өрсөлдөнө. Энэ удаагийн тэмцээнд манай …