Мэдээ мэдээлэл

October, 2013

  • 1 October

    Эрчим хүчний яам жилийн ажлаа тайлагнав

    “Эрчим хүчний яам нэг жилд” сэдэвт уулзалтыг салбарын удирдлагууд Гадаад харилцааны яаманд өнөөдөр хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ хүрээнд дулааны цахилгаан станцуудын хүчин чадал, дотоод нөөц бололцоо, ашиглалт болон өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлыг тоймлон танилцуулсан юм. Эрчим хүчний салбарынхны ид ачааллын үе буюу өвлийн улирал дөхөж буй энэ үед өвлийн бэлтгэл ажлыг эрчимтэй хийж байгаа бөгөөд хэрэглээний ачааллыг …

  • 1 October

    Төрийн шагналт, МУГЖ Д.Сосорбарам “Маэстро” цолоо гардан авлаа

      Домог” хамтлаг “Aвстрийн Вена хотод зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцож хос гранпри хүртжээ хэмээх ” баяртай мэдээг дуулгасан цаг саяхан. Уг уралдаанд 20 гаруй орны 60-аад бүтээл өрсөлдөн хоёр төрөлд “Домог” хамтлаг шилдэг гэдгээ харуулан гранпри шагналын эзэд болсон билээ. Мөн хамтлагийн морин хуурч Д.Шинэцог-Генийн “гоцлол хөгжим”-ийн төрөлд багш, төгөлдөр хуурч Д.Баярцэцэгтэйгээ …

  • 1 October

    Засгийн газрын ээлжит бус хурал боллоо

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр болж, Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Ирэх оны нэгдсэн төсөв болон Нийгмийн даатгалын сан, Хүний хөгжил сангийн төсвийн төслийг холбогдох хууль тогтоомжийн төслийн хамт УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

  • 1 October

    “Гал үндэстэн” холбооны гишүүн Н.Чагнаадоржийн биеийн байдал нь мууджээ

    УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн өдөр буюу өнгөрсөн сарын 16-нд “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, гишүүн Н.Болдбаатар, Чагнаадорж нар Төрийн тусгай объект руу галт зэвсэгтэй нэвтэрч улмаар тэднийг баривчилсан. Ингээд ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Мөн гурван хүнийг нэмж барьвчилсан билээ. Харин тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.13, 177.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж …

  • 1 October

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн явцын талаарх мэдээлэл

    УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-нд тусгагдсан, Нийслэлийн ИТХ-ын2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 7/29 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам”-ын дагуу эхний ээлжийн 12 байршилд төсөл хэрэгжиж эхэлсэн. Төсөл хэрэгжүүлэхээр иргэдийн дэмжлэгтэйгээр сонгогдсон аж ахуйн нэгж тухайн газар нутаг дээр амьдарч буй иргэдтэй харилцан тохиролцож, газар чөлөөлөх ажил явагдаж байна. …

  • 1 October

    Оюутолгойн удирдлагууд Лондонгоос баяртай мэдээ авч иржээ

    Оюутолгойн төслөөс болж Монголын Засгийн газар болон “Рио-Тинто” компанийн хооронд үүссэн үл ойлголцлыг арилгахаар Лондонг зорьсон холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хэвлэлийн бага хуралд “Эрдэнэс Оюутолгой” компанийн дэд захирал н.Даваадорж, Уул уурхайн яамны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Отгочулуу, хуулийн зөвлөх н.Энхбат оролцож, Лондонгийн хэлэлцээр амжилттай дууссаныг онцлов. Монголын талаас нийт 22 асуудлыг хэлэлцээрийн ширээний ард барьж …

  • 1 October

    Н.Номтойбаяр гишүүн өөрөө УИХ-ын “Ёс зүйн дэд хороо”-нд шалгуулах хүсэлт гаргажээ

    Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг Сүхбаатарт дүүргийн VI хороонд байрлах нэгэн ресторанд танхайран өөрийн бие хамгаалагчийг хутгалсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Мөн эл мэдээллийг ЦЕГ-аас баталгаажуулан Н.Номтойбаяр Б гэгчийн биед мэсний төрлийн зүйл ашиглан гэмтэл учруулсан гэх гомдл ирсэн. Үүний дагуу эрүүгийн хэрэг үүсгээд байгаа тухай мэдэгдсэн. Харин Н.Номтойбаяр гишүүн эл бүх мэдээллийг үгүйсгэж байгаа юм. Тэгвэл тэрээр УИХ-ын Ёс …

  • 1 October

    Үндсэн хуулийн цэц иргэний гомдлын дагуу хуралдана

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэц иргэн Ц.Мөнхбатын өргөдлийн дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай асуудлаар үүсгэсэн маргааныг 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэхээр тогтоод байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 334 дүгээр зүйлийн 334.4 дэх хэсэгт, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ялаас чөлөөлөх тухай шүүгчийн …

  • 1 October

    Ким Чен Ун удирдагч БНХАУ-ын эдийн засгийн ололт амжилтыг биширчээ

    БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун БНАХАУ-ыг үндэслэгдэн байгуулагдсаны 64 жилийн ойг тохиолдуулан тус улсын дарга Ши Жиньпинд мэнд хүргэлээ. Ким Чен Ун хэлэхдээ “хоёр орны найрсаг хэлхээ холбоог бэхжүүлэх нь зайлшгүй чухал” гэж онцлоод дэлхийд гайхал төрүүлж байгаа Хятадын эдийн засаг, соёл, техникийн ололт амжилт өөрийг нь бишрүүлсэнийг илэрхийлжээ. Мөн  социалист нийгмийн  бүтээн байгуулалтын замаар урагшлан ахихыг Хятад улсад хүсэн …

  • 1 October

    Чуулган 63,2 хувийн ирцтэй явагдаж байна

    УИХ-ын намрын чуулган гишүүдийн 63.2 хувийн ирцтэйгээр эхэллээ. Тодруулбал, УИХ-ын 76 гишүүнээс 48 нь энэ удаагийн УИХ-ын намрын чуулганы нээлтэд хүрэлцэн иржээ. УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ энэ удаагийн  чуулганаар Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсөв, Төрөөс 2014 онд баримтлах мөнгөний бодлого зэргийг батална. 2013 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүсч байгаа тул Төсвийн тогтвортой байдлын …

  • 1 October

    “Челси”-д гологдсон Лукаку “Эвертон” клубт амжилт авчирч байна

    Энэ улирлыг дуустал “Эвертон” клубт зээлээр тоглох гэрээ байгуулсан Бельгийн шигшээ багийн залуу довтлогч Ромелу Лукакуг “Челси” эргүүлэн дуудах эрхгүй гэдгийг Роберто Мартинес мэдэгдлээ. Учир нь өнгөрсөн улиралд “Вест Бромвич” клубт тун сайн тоглож, 17 гоол оруулсан бельги залуу өнгөрсөн шөнө “Ньюкасл Юнайтед” клубийг 3:2 харьцаатай хожсон тоглолтод хоёр гоол оруулж, нэг гоолын дамжуулалт өгсөн юм. “Челси” клубийн дасгалжуулагч Жозе …

  • 1 October

    “Улаанбаатар” олон улсын кино наадмын хөтөлбөр

    Соёл, спорт, аялал жуулчлалын яамны санаачилга, санхүүжилтээр Монгол-Францын төв, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл хамтран кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой “Улаанбаатар” олон улсын кино наадмыг ирэх аравдугаар сарын 4-9-нд Улаанбаатар хотноо “Тэнгис” кино театрт зохион байгуулах гэж байна. “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд дэлхийн “А” зэрэглэлийн Канн, Берлин, Венецийн 2013 оны олон улсын кино …

  • 1 October

    40 настай эр галд шатаж нас баржээ

    Өнгөрсөн шөнө нийслэлийн Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дуудлага долоо, мөнгөн устай холбоотой нэг, зам тээврийн ослын нэг дуудлага иржээ. Харин налайх дүүргийн VII хороо, Өвөр шандын гудамжинд айл шатаж гэх дуудлага ирснээр гал унтраах 28 дугаар ангийнхан шуурхай очиж галыг унтраасан ч 40 настай, эрэгтэй галд шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.   Мөн Баянзүрх дүүргийн XIX …

  • 1 October

    Эмч нар нойроо харамлаж 3 настай охиныг үхэл рүү түлхжээ

    Эмч нарыг үзэн ядацгаая Сайдад хаягласан зовлон нэвчсэн захидлын ард… Нэгэн цагт Б.Болдсайхан эмч нийтлэлч, бас нийгмийн доод, дунд давхаргад үйлчилдэг нийтийн эмнэлгийн эмч байхдаа “Эмч нарыг үзэн ядацгаая” гарчигтай “нийтлэл” бичсэнийг санаж байна. “Өглөө орой өдөр шөнө хэдийд ч дуудсан цагт чинь үнэ төлбөртэй үздэгийнх нь төлөө үзэн ядацгаая. Нийтийн жорлонд ороход хүртэл 100 төгрөг байхад алаг үр аав …

  • 1 October

    Оюутнуудын анхааралд

    Оюутнууд өнөөдрөөс эхлэн шар виза картаар нийтийн тээврээр зорчихгүй бөгөөд цэнхэр өнгөтэй смарт картаар зорчиж эхэлнэ. МОХ  Төрийн банктай хамтран нэвтрүүлж буй смарт картаар зөвхөн нийтийн тээврээр үнэгүй  зорчоод зогсохгүй банкны гүйлгээ хийх, худалдаа хийх зэрэг өргөн боломжтой юм. Мөн энэхүү картан дээрээ мессеж банк, интернэт банк, мобайл банк гээд банкны бүх төрлийн үйлчилгээ авч болох ажээ. Нийслэлийн хэмжээнд нийт …