Мэдээ мэдээлэл

September, 2013

  • 17 September

    Баянмонгол хорооллын нүхэн гарц ашиглалтад орлоо

    Орон сууцны хороолол, хотхон олноор баригдах болсон энэ үед Хан-уул дүүрэг руу чиглэсэн замын хөдөлгөөн ачаалал ихтэй ялангуяа төмөр замын гарман дээр түгжрэл ихээр үүсдэг. Үүнийг зохицуулахаар Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох 200 метр автозам болон төмөр зам доогуур автомашины болон явган хүний нүхэн гарцын хамт “Туулын гүүр далай” ХХК нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж …

  • 17 September

    Зөрчил Илрүүлэх Төхөөрөмж 95,230,000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ

    2013 оны 9-р сарын 16-ны 15:00 цагт 18174 иргэнд торгуулийн баримтжуулсан хуудас хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 5634 бол хурд хэтрүүлсэн зөрчил 12540 тээврийн хэрэгсэл бүртгэгджээ. Эдгээр дүрэм зөрчсөн иргэдийн 56,8% нь 95,230,000 төгрөгийг Нийслэлийн төрийн сан 200000985 дансанд төвлөрүүлсэн байна. 2013 оны 9-р сарын 15-ны өдрийн байдлаар 347 тээврийн хэрэгслийн жолооч зөрчил гаргажээ. Жолооч та замын хөдөлгөөнд дүрмээ баримтлан, соёлтой оролцоорой. ЗХУТөв 

  • 17 September

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, 68-р чуулганы удирдаж байна

    НҮБ- ын орон орны төлөөлөгч нар Нью-Йорк хотноо цуглаж, НҮБ-ын Ерөнхий ассемблейн 68-р чуулганыг   өнөөдөр эхлүүллээ.  Албан ёсны нээлтийн ажиллагаа НҮБ-ын төв байранд орон нутгийн цагаар 15:00 цагт эхлэх гэнэ.  Чуулганаар төлөөлөгчид дэлхийн энх тайван, аюулгүй байдал, зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, байгаль орчныг хамгаалах, хүний эрхийн хамгаалал зэрэг 170 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх юм байна. Чуулганы үйл ажиллагааг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн …

  • 17 September

    Таксины жолооч согтуугаар дээрэм хийжээ

    Такси бариад гэртээ харих гэсэн бүсгүйг хөлсөлсөн таксины  согтуу жолооч дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн ням гарагт Баянгол дүүргийн VII хороо буюу “Тэнгис” кино театрын орчмоос такси барин үйлчлүүлсэн иргэн Э нь таксины жолоочид зодуулж, дээрэмдүүлсэн байна. Уг хэргийг үйлдсэн жолооч Ө нь одоо 23 настай бөгөөд тухай үед бүсгүйн гар утсыг дээрэмдэж цүнхийг нь булаан  улмаар таксинаасаа чирч буулгаад …

  • 17 September

    Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудаас болж ажилчид амиа алдсан бас нэгэн тохиолдол гарлаа

     Өчигдөр Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн осол гарч нэг хүн амиа алдаж, нэг хүн хүндээр гэмтжээ. Тодруулбал, өчигдөр өдөр 15 цагийн орчимд Эрдэнэт үйлдвэрийн хоёр ажилтан ажлаа хийж байгаад өндрөөс унан хүнд гэмтэж, нэг нь эмнэлэгт хүргэгдээд гэмтлээ даалгүй нас барсан байна. Харин нөгөөгийнх нь биеийн байдал маш хүнд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Он гарснаас хойш Эрдэнэт үйлдвэрт үйлдвэрлэлийн ослоор …

  • 17 September

    9 сарын 21-нд Их эсэргүйцлийн тайван жагсаал хийнэ

    Газар шорооны төлөө тэмцэгч “Гал Үндэстэн” холбооныхон хэд хэдэн объектод сургалтын гранат тавьж, галт зэвсэгээр гал нээсэн билээ. Эл хэрэгтэй холбогдуулан тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг баривчлаад байгаа бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн Зандалчлах зүйл ангиар яллаж магадгүй байгаа юм. Тэгвэл эл дуулиант хэрэгтэй холбогдуулан “Гал үндэстэн” холбооныхон нийт ард иргэдийн эрх ашгийг хамгаалан ирэх бямба гаригт буюу 9-р сарын 21-нд Их …

  • 17 September

    Албан байгууллагуудын халаалтыг 10 сарын 1-нд өгнө

    Нийслэлийн Засаг даргын А/861 дугаар захирамжаар  байгаль, цаг уурын олон жилийн дундаж, энэ жилийн цаг агаарын ерөнхий төлөв байдлыг харгалзан төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг орон сууц, эмнэлэг, сургууль, хүүхдийн цэцэрлэгийн халаалтын хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 15-наас 2014 оны 05 дугаар сарын 15-ны хооронд байхаар тогтоосон юм. Одоогоор орон сууц болон эмнэлэгүүдийн халаалтыг өгч эхэлсэн тухай холбогдох …

  • 17 September

    БНСУ-аас ямар ч зөвшөөрөлгүй 52,6 тонн гахайн өөх оруулж иржээ

    БНСУ-аас 52.6 тн гахайн өөх зохих зөвшөөрөлгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр импортлогдох гэж байсныг Хилийн мэрэгжлийн хяналтын улсын байцаагчид илрүүлсэн байна. Чанарын шаардлага хангахгүй энэхүү бүтээгдэхүүнийг “Захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг үнэлэх зөвлөлийн хурал”-ын шийдвэрээр устгалд оруулахаар болжээ. Нийслэлийн Засаг даргын А/865 дугаар захирамжаар БНСУ-аас орж ирсэн 52.6 тн гахайн өөхийг устгах ажилд хяналт тавьж ажиллах “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг баталлаа. Устгалын ажлыг …

  • 17 September

    Х.Уламбаяр: Бидний сэтгэл хэзээ ч “дундрашгүй”

    Биднийг Сири орохоор явах зуур хэдэн зуугаар тоологдох Сирийн дүрвэгсэд таарч байсны дотор олон нялх хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд дийлэнх хувийг нь эзлэж байлаа. Р. Эрдоганы Засгийн газар “Сирийн дүрвэгсэдэд Анкара нээлттэй” гэж мэдэгдсэний дараа Туркийн олон хотуудад дайны хөлөөс дайжсан сири иргэд хэдэн мянгаараа зүглэх болсон. Бид БНТУ-ын Стамбул, Анкара, Измир зэрэг хэд хэдэн хотуудад ажиллах төлвөлгөөтай байсан бөгөөд …

  • 17 September

    Өнөөдөр “Мандхай цэцэн” киноны зохиогчийн 95 насны ой

     Монголын кино урлагийн алтан хуудас болсон “Мандхай цэцэн” түүхэн уран сайхны киноны зохиолыг бичсэн Төрийн хошой шагналт, академич, доктор Ш.Нацагдоржийн 95 насны ой 9-р сарын 17-нд тохиож байна. Ш.Нацагдорж 1970-аад оны эхээр анх энэ гайхамшигт киноны зохиолоо бичиж анд нөхөр нэрт найруулагч Д.Жигжидийн хамт кино бүтээхээр зориг шулууджээ. Анхандаа төрийн их хатан сайн Мандухай хэмээн алдаршсан гайхамшигт монгол эмэгтэйн тухай …

  • 16 September

    Сонжоо: Телевиз үзэгчдийг ангилах нь

    Та бидний амьдралд өдөр бүр урилгагүйгаар ирдэг зочин бол Телевиз. Бид түүнээс өөрсдийн сонирхсон төрөл бүрийн мэдээллийг ямарч саадгүйгээр сонгон үзэх боломжтой. Ингэхдээ чухам юуны талаар мэдээлэл авах, тэрхүү зүйлийг өөрийн бодлоор дүгнэж цэгнэхдээ харилцан адилгүй байдаг. Энэ нь олон үзэл санаатай холбоотой гэх үү дээ. Тэгвэл эрхэм та доорх үзэл санааны болон үзэгчийн байр суурины ангилалаас өөрийгөө ямар үзэгч …

  • 16 September

    Төрийн ордоны гадна буун дуу гаргасан Ц.Мөнхбаярыг ЭХ-ийн Зандалчлах зүйл ангиар яллах бололтой

    ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсийн дарга, дурандаа А.Бат-Эрдэнэ мэдээлэл хийлээ.  Тэрээр мэдээлэлдээ: “Гал үндэстэн”  холбооныхон өнөө өглөө 10:30 цагийн орчимд   жагсаал хийхдээ тус холбооны гишүүн  Ц.Мөнхбаяр нарын хүмүүс  төрийн ордны хойд талын хамгаалалтын  бүсэд нэвтэрч, галт зэвсэг, гар бөмбөг ашиглан төрийн албан хаагчидад халдахыг заналхийлсныг албаны хүмүүс газар дээр нь таслан зогсоолоо.  Энэ үеэр  тагнуул, төрийн хамгаалалтын болон жагсагчдаас хэн …

  • 16 September

    Аль Каида”-гийн толгойлогч Аль Завахири “АНУ-ыг мөнхийн дарамтанд заналхийлэлд байлгах амархан”

     “Аль Каида”-гийн толгойлогч Аяман Аль Завахири цуст халдлага болсон есдүгээр сарын арван нэгний өдөр лалын шашинтнуудыг халдлагад уриалсан дуут мэдэгдлийг бүлэглэлийнхээ цахим хуудсанд байршуулжээ. Тэрбээр энэхүү мэдэгдлээрээ бүлгийн дагалдагчдыг АНУ-ын газар нутагт халдлага хийхийг уриалжээ. Гэхдээ энэ халдлагаа зэвсгээр бус эдийн засгийн аргаар явуулж, дайсныхаа хүчийг юу ч үгүй ховх сорохыг Америк дахь лалын шашинтнуудад уриалсан байна. Аяман Аль Завахири “АНУ-ын …

  • 16 September

    Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлана

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 09 сарын 19-ний Пүрэв гарагт болно. Хуралдаанаар “Халаалтын зуухны ашиглалт, зохицуулалтын газар” НӨҮГазрыг “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ болгон өөрчлөн байгуулах тухай, Нисэхийн “Цагаан хаалга”-ыг шилжүүлэн байрлуулах тухай, Шашны байгууллагуудын хугацааг сунгах тухай, НИТХ-ын ээлжит хуралдааны зарлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн НИТХ-ын ээлжит хуралдаанаар “Түрээсийн төлбөрийн доод жишиг үнийг батлах” тухай, “Хог тээврийн …

  • 16 September

    Тэсрэхэд бэлэн Монголчууд буюу 76-д өгсөн сэрүүлэг

     За өнөөдөр улсын минь нийслэл Улаанбаатар хот тэр дундаа хотын төв цэг болох “Чингисийн талбай”-н ойролцоо юм юм болж байна даа? Инээд ч хүрэх шиг эгдүү ч хүрэх шиг… Хамаг юм тэр “Гал үндэстэн” холбооныхоны жагсаалаас л эхэлсэн юм. /Жагсагчид Урт нэрт хуулийн төсөлд өөрчлөлт оруулах гэж байгааг эсэргүүцэн эл жагсаалыг хийх болсон юм. Уг нь урт нэрт хууль хэрэгжиж …