Мэдээ мэдээлэл

August, 2013

  • 26 August

    Ливерпүүлийнхэн Брэндан Рожэрсийн удирдлаган дор 100 дахь гоолоо орууллаа

     Английн Премьер Лигийн 2 –р тойргийн хуваарь ёсоор Ливэрпүүл клуб Астон Виллагийн талбайд зочлон тоглолоо. Нээлтийн тоглолтондоо Стоук ситиг Анфилддаа буулган авч, гараагаа амжилттай эхлүүлсэн Улаанууд энэ улирлын эхний зочлон тоглолтоо хийсэн юм. Брэндан Рожэрс Вилла Паркт тоглох гарааны бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсангүй, нээлтийн тоглолтонд оролцсон тоглогчдыг эхнээс нь гаргав. Тоглолтын 21 дэх минутанд Хосэ Энрикэгийн зүүн жигүүрээс өгсөн дамжуулалтыг хүлээж …

  • 26 August

    9 сарын 15 гэхэд бүх газрын халаалтыг өгнө

    Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын  ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны 5 дугаар сараас эхэлсэн бөгөөд энэ сарын 30 гэхэд дуусах ёстой. Засварын ажлын явцын талаар “Улаанбаатар Дулааны сүлжээ” ХК-ны захирал Р.ХАЙДАВААС тодрууллаа. – Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Дулааны шугам сүлжээнд их ба урсгал засварын ажлын үед хэрэгцээний халуун …

  • 26 August

    Xимийн атак буюу “Өрнийнхөн ой санамж муутай, алсыг харж чаддаггүй”

    2011 оны хавар Сирид жагсагчид дөнгөж тэмцлээ эхэлж байхад Башар Асад мэдээллийн дайнаа хамт эхлүүлсэн билээ. Жагсагчдын эсрэг буудлагын зэвсэг хэрэглээгүй ээ хэмээн мэдэгдсээр байсан ч хүмүүс олноороо үхэж алагдсаар байв. Тэгснээ террористуудын эсрэг тусгайнхан операц хэрэгжүүллээ гэж мэдээлдэг болсон. Тэр операцдаа танк, хуягт хэрэглэж байна хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгдэх болсны хариуд танк хуягт байлдуулснаа  тас мэлзэж үгүйсгэн, “террористууд ба …

  • 26 August

    Ким Чен Ун, НҮБ-ээс болж дэлбэртлээ уурлажээ

     Швейцариас өвлийн спортын бэлтгэлд зориулсан иж бүрэн тоноглол захиалсан Хойд Солонгосын хүсэлтэд тус улс татгалзсан билээ. Учир нь НҮБ-ын тогтоолын дагуу Хойд Солонгост эдийн засгийн хориг арга хэмжээ авсантай холбогдуулж Пхеньянд өвлийн спортод зориулсан бэлтгэлийн бааз барихад шаардлагатай эд материалыг нийлүүлэхгүй гэд­гээ Швейцарийн тал албан ёсоор мэдэгджээ. Үүнд БНАСАУ-ын залуу удирдагч Ким Чен Ун маш их уурлаж, Европын холбоо, НҮБ-ын …

  • 26 August

    “Эко шөнийн тээвэр”-ийн туршилтын хугацаа ирэх сард дуусна

     “Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийг Улаанбаатар хотноо туршилтын шу­гамаар өнгөрсөн 7-р сарын 11-нээс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Хоёр сарын хугацаатай хэрэгжих уг төслийн хүрээнд “Тролейбус-3”-ийн “III-IV хороолол БММЗ”, “Тро­лейбус-2”-ын “Ханын ма­те­­риал-Офицеруудын ордон” маршрутаар дөрвөн тролейбус шөнийн тээвэрт гарч байгаа. Туршилтын хуга­цаа ирэх есдүгээр сарын 11-нд дуусгавар болох бөгөөд цааш үргэлжлэх эсэхийг хотын захиргаанаас шийдэх юм. Гэвч одоогоор III, IV …

  • 26 August

    “Blue” хамтлагийн тоглолтын хэвлэлийн хурал маргааш болно

        Дэлхийн хөгжмийн урсгалд өөрсдийн гэсэн өвөрмөц стил имиж, гайхалтай дуулалтаараа онцгойрч сая сая шүтэн бишрэгч, фенүүдтэй болж Монголын залууст “All Rise”, “Sorry Seems To Be Hardest Word”, “Fly By”, “One Love” зэрэг дуунуудаараа алдаршсан Британийн алдарт “Blue” хамтлаг ирэх есдүгээр сарын 14-нд 19:00 цагт  Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийхээр болсон тухай мэдээлэл цацагдаж Монголын шүтэн бишрэгчдийг нь гэгэлзүүлж эхэлсэн. …

  • 26 August

    Жүжигчин Ли Ен Э зураг авалтаар Монголд иржээ

     “Дэ Жангум” киногоороо бидний танил болсон Солонгосын жүжигчин Ли Ен Э  өчигдөр оройн 22.30 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Чингис хаан нисэх онгоцны буудалд буужээ. Манай улсад ирэх болсон шалтгаан нь Солонгосын STS телевизийн сувгаас Азийн орнуудын уламжлал хоолны тухай цуврал нэвтрүүлэг, баримтат кино хийж байгаатай холбоотой аж. Энэхүү баримтат киногоор Монголчуудын маань уламжлалт хоол болох тойгны шөл, хавиргатай шөл, мах …

  • 26 August

    Хар тамхины наймаа улам боловсронгуй болсоор

    АНУ-ын Огайо мужийн  нэгэн эр интернет дэлгүүрээс зэвсэг хадгалах төмөр шүүгээ захиалжээ. Гэтэл авчирсан шүүгээг онгойлготол 136 кг марихуан байсан гэнэ. Тэрээр тэр  дор нь Мэнсфилд тойргийн цагдаагийн дарга Жон Ленхардад хэл дуулгаж үзүүлжээ. Төмөр шүүгээн дотор тус бүрийг нь 5-13 кг-аар багцалж савласан байсан гэнэ.Мансууруулах бодис нийтдээ 420 мянган долларын үнэ хүрэхээр байжээ. Энэ хэргийн мөрөөр шалгахад тус дэлгүүр үйлдвэрээс …

  • 26 August

    Хоригдлууд өөрсдөө хүсвэл сурч боловсрох эрх чөлөөтэй

    МУ-ын хуулинд ял эдлэж байгаач сурч боловсрох эрх нь хязгаарлагддаггүй. Тэгвэл хорих ангид байгаа ч гэсэн эчнээгээр сурч байгаа Чанга дэглэмтэй хорих 409 дүгээр ангийн хоёр ялтан их сургуульд дээд боловсрол эзэмшиж байна. Хоригдлуудын тухайд өөрсдөө хүсвэл ШШГЕГ-т албан бичгээр хүсэлтээ гаргадаг юм байна. Үүнийх нь дагуу ангийнх нь захиргаа тухайн хоригдлын хүсэлтийн дагуу сургуультай нь холбогдож, гэрээ байгуулдаг байна. …

  • 26 August

    МАН Лениний музейн асуудлаар давж заалдахгүй байлгүй дээ

     Өмч бол хувь хүнд ч, төрд ч байдаг зүйл. Харин нэг нь нөгөөгийнхөө өмчид халдахгүй байх нь ардчиллын үнэт зүйлсийн илэрхийлэл. Хэрэв энэ зар­­­­чим алдагдвал өмчийн харилцаа утгаа алдана гэж манай нэгэн нэртэй нийтлэлч хэлсэн байна билээ. Тиймдээ ч Монгол Улс өмчийн ха­рилцааны асуудлаа хуу­ль­чилсан улс. Харин сүүлийн үед Лениний музейн өмчлөлийн асуудал олны анхаарлыг хамгийн ихээр татах боллоо. Эл …

  • 26 August

    Сөүл хотод Монголчууд хулгай хийж байгаад баригджээ

    Солонгос улсад нэг сарын жуулчны визтэйгээр  байх хугацаандаа хулгай хийж байсан Монгол улсын иргэн Н түүний эхнэр Э нар Солонгос улсын Сөүл хотын цагдаагийн газар саатуулагджээ. Уг хосууд Сөүл хотын метроны Сөүл буудал доорх худалдааны төвөөс хулгай хийж байгаад баригдсан байна. Тэд нийтдээ гурван сая 600 мянган воноор үнэлэгдэх 41 ширхэг хувцас, гутал, барааг хулгайлсан гэнэ. Нөхөр нь нууц камерыг халхлан …

  • 26 August

    Төв банкинд тушаах алтны хэмжээг 36 тоннд хүргэнэ

    Төв банкинд тушаах алтны хэмжээг 36 тоннд хүргэхээр ажиллаж эхэлжээ  Монголын Алт Үйлдвэрлэгчдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдийг Уул уурхайн болон ЭЗХ-ийн сайд, Сангийн дэд сайд, Монголбанкны удирдлагууд өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзжээ. Манай улсад алт олборлолт, түүний хэмжээ буурч байгаагаас эдийн засагт томоохон хүндрэл учраад байгаа билээ. Энэхүү асуудлыг шийдэх хүрээнд төр, засгийн байгууллагууд шар металлын эрэлчидтэй хэлэлцээрийн ширээний …

  • 26 August

    Нарантуулын түрээслэгчдийн хохирлыг тогтоох ажил эхэлжээ

      Нарантуул захын шатсан хүнсний павилоны хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагааг өчигдрөөс эхлэн Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт явуулж эхэлсэн байна. Хүнсний захад үйл ажиллагаа явуулж байсан 300 гаруй түрээслэгчид бараа материалын хохирол амссан бөгөөд дээрхи мэдүүлгийг эхлүүлсэнээр хохирлын хэмжээг тогтоох ажээ. Захад гал гарсан өдрөөс эхлэн ОБЕГ-ын аврах ангиудын албан хаагчид үүрэг гүйцэтгэсэн. Харин …

  • 26 August

    Бөхийн өргөөний уулзварыг өнөөдөр нээнэ

     Бөхийн өргөөний дөрвөн замын уулзварыг өнөөдөр нээнэ. Гудамж төслийн хүрээнд Бөхийн өргөөний уулзварыг дөрвөн замын уулзвар болгох шинэчлэлийн ажил бүрэн дууссан тул өнөөдөр нээхээр болсон байна. Тус уулзварыг өчигдөр нээх байсан боловч тодорхойгүй шалтгааны улмаас хойшлоод басйан юм. Замын ажлыг “Төгс Үржих зам” ХХК хийсэн юм байна. Г.Сонор

  • 26 August

    2 Солонгос,тусгаарлагдсан гэр бүлүүдийг суглааны оноолтоор уулзана

     Тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг ирэх 9 сарын 25-30-ны өдрүүдэд Хойд Солонгосын Гымгангсан аялал жуулчлалын бүсэд хийхээр 2 Солонгосын талууд  тохиролцлоо.  Өмнөд Солонгос улс  өөрийн талаас 500 гэр бүл уулзуулах хүсэлт тавьсан ч Хойд Солонгосын улс , Өмнөдийн 100 , Хойдын 100 , нийт 200 гэр бүлийг , 5 өдрийн турш 40 , 40-өөр нь хуваан уулзуулах боломж олголоо. Ингэснээр  гэр …