УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар хуулийн байгууллагад нэгэн хүсэлт хүргүүлжээ. Тэд УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа зарим хэргийг нуун далдалсан байж магадгүй гэж үзсэн байна. Энэ талаар З.Баянсэлэнгэ “Ц.Нямдорж гишүүн сайд байхдаа хэрэг нуусан, дарагдуулсан байж болох хэд, хэдэн сэжиг бий. Үүний нэгэн жишээ нь МИАТ-ийн гэх хэрэг. Энэ мэт олон хэргийг замхаруулсан …
Мэдээ мэдээлэл
June, 2013
-
5 June
Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ
Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Тайванийн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран уруул, тагнай нь төрөлхийн сэтэрхий монгол хүүхдүүдийг эмчлэх “Хязгаар нутгийн инээмсэглэл” аяныг эхлүүллээ. Монголд хийх боломжгүй байсан энэхүү хагалгааг Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн тусламжтайгаар хийж эхэлсэн бөгөөд 2009 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн …
-
5 June
Хятадын эдийн засгийн өсөлт удааширснаас нүүрсний компаниуд дампуурах дөхөж байна
“The Epoch Times”-д гарсан материалыг хүргэж байна. Хятадад эдийн засгийн өсөлт удааширсныг дагаад нүүрсний үнэ, эрэлт ч эрс багасчээ. Үүний улмаас нүүрс олборлогч компаниуд томоохон алдагдал хүлээж, ажилчдаа хоморголон халах буюу үйлдвэрлэлээ багасгаж, зарим нь үүдээ хаахад хүрчээ. Одоогийн байдлаар 5500К маркийн нүүрс Хятадын “The Bohai-rim Steam-coal Price Index” индекст тонн нь 611 юанийн ханштай байгаа нь өнгөрсөн жилийн мөн …
-
5 June
“Ялгуусан” компани Офицерийн замыг түйвээж байна
Зүүн дөрвөн замаас Ботаникийн эцсийн буудал хүртэлх 4.5 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2012 оны наймдугаар сараас хойш хийсэн болж байгаа “Ялгуусан” нэртэй компани зам тавих биш тэр хавийг жинхэнэ “там” болгосоор хоёр он дамнуулан бантагнуулж сууна. Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт ажлаа танилцуулахдаа “Хөгжлийн банк, Улсын төсвийн 12.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэгдэж байгаа …
-
5 June
Хурдан морь унуулах гэж хүүхэд хулгайлдаг болж
Хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудал сөхөгдөх болсоноос хойш морь унах хүүхэд олдохоо байж бүр асрамжийн газраас хүүхэд өргөж авдаг болсон гэх яриа гарсан билээ. Тэгвэл одоо бүр хэтэрч хогийн цэг дээрээс хүүхэд хулгайлдаг болж. Хүүхдийг мориноос дор үнэлэхийг зогсоох хэрэгтэй байна. Тодруулбал, Өнгөрсөн даваа гаригт буюу 6-р сарын гурваны өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанчулуутын хогийн …
-
5 June
Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
Өнөөдөр дөрвөн байнгын хороодын хуралдаан болж доорхи асуудлуудыг хэлэлцэнэ. 1. Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд: Хилийн боомтын тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын хилийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах …
-
5 June
Ц.Мөнхбаатар: 100 орчим хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр 3 хоног баяр наадмаа тэмдэглээд өнгөрөх нь буруу
Онлайн парламентын төлөөлөгч Ц.Мөнхбаатартай удахгүй болох баяр наадмын төсвийн тухай ярилцлаа – Онлайн парламентын төлөөлөгчдийн зүгээс Наадмын төсөвтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Үүнийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлгох хүмүүс байх шиг байна – Нэг талаас цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үетэй давхцаж байгаа учраас зарим хүмүүс тэгж ойлгож байж магадгүй, нөгөө талаас онлайн парламентийн зарим төлөөлөгчдийн хувийн үзэл бодол, …
-
4 June
Жирэмсэн эмэгтэйчүүд хоол хүнсэндээ юуг анхаарах вэ?
Жирэмсэн эмэгтэйчvvд хамгийн гол нь олон тєрлийн хоол хvнс хэрэглэх ёстой. Мєн жирэмсэн хvн єлсєж огт болохгvй. Єдєрт 4 цагийн зайтай хооллоно. Харин хоёр хоолны хооронд юм идэх хэрэггvй бєгєєд шингэн сайн ууна. Эсвэл алим юмуу тараг ууж идэж болно. Нэг хэсэг жирэмсэн эмэгтэй аль болох их идэх тэр тусмаа хоёр хvний ємнєєс идэх ёстой хэмээн vздэг байв. Гэвч энэ …
-
4 June
“Анод” банкны хохирогчид Улсын дээд шүүхэд хандана
“Анод” банкны дампуурсанаа 1200 хувьцаа эзэмшигч, хадгаламж эзэмшигч хохирсон ч өнөөг хүртэл хохирлыг барагдуулаагүй байгаа билээ. Тиймээс өнөөдөр хохирогчдын түр хорооныхон нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулах, Улсын дээд шүүхэд давж заалдахаар болсон тухайгаа хэвлэлийнхэнд мэдээллээ. “Анод” банкны хувьцаа эзэмшигчид 9.3 тэрбум төгрөгийн хохирол амссан бөгөөд шүүхээс энэ төлбөрийг Сангийн яам гаргах ёстой гэсэн ч Нийслэлийн шүүх төрөөс …
-
4 June
Тендер будлиантсан гэж мэдэгдэв
Сүхбаатар дүүргийн хот тохижилт, цэвэрлэгээний ажил гүйцэтгэх компаниудын тендер шалгаруулалт шударга бус болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хэвлэлийн хуралд “Хотын хөгжлийг дэмжих тээвэрлэгчдийн нэгдсэн холбоо”, “Улаанбаатар шинэчлэл” ХХК, “Сүхбаатар-Тохижилт” ХХК-ийн удирдлагууд, ажилчдын төлөөлөл оролцлоо. 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Хог тээвэрлэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу энэ жил цэвэрлэгээний ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулах …
-
4 June
Г.Баярсайхан: Ботаникийн хүрээлэн Шинжлэх ухааны том лаборатори гэж ойлгох хэрэгтэй
Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Жилийн өмнө энэ хуулийн төсөл өөрчлөлт орж байсан ч дахин зайлшгүй зарим өөрчлөлт хийх шаардлагатай гэж хууль санаачлагчид үзсэн байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүд Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан аж. Монгол орны хувьд ойг …
-
4 June
“Онлайн парламент”-ынхан наадмын төсвөөр Засгийн газрыг тайлбар хийхийг шаардлаа
“Онлайн парламент”-ын гишүүд Ц.Мөнхбаатар, Н.Батсүмбэр нарын төлөөлөгчид өнөөдөр Үндэсний баяр наадмын төсөв батлагдсантай холбоотойгоор Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.Үндэсний их баяр наадмын зардал өмнөх жилийнхээс хэд дахин өссөн байна. Иймд тус “Онлайн парламент”-ын гишүүд эсэргүүцэж буй бөгөөд наадамд ийм их төсөв зарцуулах ёсгүй гэж байв. Баяр наадмын төсвийг Засгийн газраас 50 тэрбум байхаар төлөвлөсөн ба үүний ихэнхийг “Чингис” …
-
4 June
“Майами”-чууд NBA-ын аваргын төлөө
NBA”-ын дорнод бүсийн аваргийн төлөөх цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт өнөөдөр өглөө “Майами Хит”-ын талбайд болж, талбайн эзэд “Индиана Пэйсэрс”-ийг 99:76-гийн харьцаатай буулган авчээ. Ингэснээр өнгөрсөн жилийн аварга “Майами”-чууд 2013 онд дахин Дорнод бүсийн аварга багаар шалгарч байна. өнөөдөрийн тоглолтонд Л.Жемс 32 оноо авсан бол Д.Вэйед 21 оноо авч багтаа хамгийн их хөрөнгө оруулалт хийжээ. Тэд тун удахгүй NBA-ын аваргийн төлөө …
-
4 June
Ц.Оюунгэрэл сайд нээлттэй ярилцана
Шинэчлэлийн Засгийн газрын сайдууд долоо хоног бүр салбар яамныхаа талаар хэвлэлийнхэнтэй уулзаж, нээлттэй ярилцлага хийж буй. Энэ удаад, маргааш Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл мсэтгүүлчидтэй нээлттэй ярилцана. Нээлттэй ярилцлага 12:30 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд эхэлнэ. Тэрээр салбар яамны ажил болоод Үлэг гүрвэл батаарын асуудлаар нээлттэй ярилцлага өрнүүлнэ. Т.Түвшин Ugluu.mn
-
4 June
Ч.Гансүх сайд ИНЕГ-ын даргаар МИАТ-ын даргыг томилжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэх ерөнхий газрын дэд даргыг Зам тээврийн сайд Ч.Гансүхийн тушаалаар Б.Алтанцомыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлж, МИАТ компанид Нислэгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Нямсайханыг түүний оронд үүрэг гүйцэтгэгчээр томилсон байна. Ч.Нямсайхан нь 1967 онд төрсөн, инженер-нисгэгч мэргэжилтэй, орос, англи хэлтэй. 1986-1989 онд хуучнаар ЗХУ-ын Сасово …