Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Казахстан улсын хооронд иргэдээ харилцан татан авах тусгай нислэг үйлдэх талаар санал солилцлоо. Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Харин Казахстаны 100 гаруй иргэн нутаг буцах …
Мэдээ мэдээлэл
May, 2020
-
28 May
Шинэ Дэли дэх Монголын ЭСЯ-наас анхааруулга гаргажээ
Шинэ Дэли дэх Монголын ЭСЯ-наас анхааруулга гаргасан байна. Тус анхааруулгад “Улсын Онцгой Комисс (УОК) Энэтхэг улс руу тусгай захиалгат нислэг үйлдэх шийдвэрээ өөрчлөөгүй. ЭСЯ эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн нэрс, хүсэлтийг тодорхой саналын хамт ГХЯ-ны Консулын газарт болон УОК-т хүргүүлсээр байгаа. Тусгаарлах байр, эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, ОХУ, Япон, Турк, БНСУ дахь цагийн байдал, тэнд байгаа иргэдийн хүсэлтийг харгалзан татан …
-
27 May
Дахивар хог авах цэг, дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршлыг мэдэх дата сантай боллоо
Монгол Улсын хэмжээнд хогийн цэг рүү тээвэрлэгдэн дарж булшлагдаж буй хог хаягдлын хэмжээ нь жил бүр дунджаар 281,706 тонноор нэмэгдэж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд жилд дунджаар 150,043 тонноор нэмэгдэж байна гэсэн судалгаа бий. Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн нэгдүгээр зорилтод 2020 он гэхэд Нийслэлийн айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын хог хаягдлын 30 хувийг эх үүсвэр дээр ангилан …
-
27 May
Энэтхэг Улсад Covid19-ийн халдварын тоо 150,000-аас давлаа
Энэтхэгийн улсын эрүүл мэндийн яамнаас лхагва гаригийн өглөө COVID19 халдварын тохиолдлын тоо 150,000-аас давж, 151,767-д хүрсэн, нас барсан хүний тоо 4,337 боллоо гэдгийг мэдээллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус халдвараар 170 хүн нас барж, 6,387 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Мөн мэдээллээр өнөөдрийн байдлаар 64,426 хүний бие сайжирч эмнэлгээс гарсан байна. Гуравдугаар сарын 25-нд зарласан хорио цээрийн дэглэмийг гурав дахь удаагаа сунгаж тавдугаар …
-
27 May
Сонгуулийн үеийн ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалах хэрэгслийн зардалд 2 тэрбум 400 сая төгрөг зарцуулахыг сангийн сайдад зөвшөөрөв
Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг батлав. Зардалд нийт 2 тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, Засгийн газрын тогтоол …
-
27 May
Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн тогтоов
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлав. Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалтыг шинэчилж, есөн төрлийн протезийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгажээ. Жишиг үнийг инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгаа …
-
27 May
10,000 программист бэлтгэх төслийн бүртгэл явагдаж байна
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас “10,000 программист” бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой юм. Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад программ бичих анхан болон ахисан шатны ерөнхий суурь мэдлэг олгох бөгөөд …
-
27 May
Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна
Чойжин ламын сүм музейн тохижилтын явцын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны …
-
27 May
Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, …
-
27 May
“Улаанбаатар травел экспо-2020” үзэсгэлэн цахимаар зохион байгуулагдана
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо”-той хамтран “Улаанбаатар Травэл Экспо-2020” үндэсний аялал жуулчлалын цахим үзэсгэлэнг энэ сарын 29-31-ний өдрүүдэд 6 дахь жилдээ “ТӨЛӨВЛӨЕ, АЯЛЪЯ, СУРАЛЦЪЯ” уриатайгаар зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга С.Батбаатар, “Улаанбаатар Аялал жуулчлалын холбоо” ТББ-ны тэргүүн Ё.Бадрал, “Орхон” гэр баазын захирал Г.Отгонбаатар нар мэдээлэл …
-
27 May
Т.Билэгжаргалд шүүхээс 2.8 жилийн хорих ял оноожээ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг. Түүнд холбогдох хэргийг тавдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч шинжээчийн дүгнэлт ирээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан юм. Улмаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх …
-
27 May
Хоёр орны хуурай замын цэргийн командлал хоорондын зөвлөлдөх уулзалт эхэллээ
Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болон АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Хуурай замын цэргийн командлал хоорондын зөвлөлдөх уулзалт 2020 оны 5 дугаар сарын 27-ний өдрөөс цахимаар эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү зөвлөлдөх уулзалтыг тус командлалын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа О.Эрдэнэбаатар удирдан явуулж байгаа бөгөөд АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд …
-
27 May
Р.Дагва: Хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
Улаанбаатар хотыг стандарттай хот болгож, хувийн хэвшлийг үйлдвэрлэлээ тэлэх, бизнесээ өргөжүүлэхэд дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх хууль эрхзүйн шинэчлэл хийх шаардлагатай байгаа юм. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Хараа сүмбэр” ХХК-ийн барилгын материалын Жоби үйлдвэртэй танилцлаа. Хараа сүмбэр компани 1994 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2013 онд дотооддоо Герман стандартаар барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар барилгын гадна болон …
-
27 May
НМХГ: Урдчилсан шалгалтын үеэр 559 зөрчил илрүүлжээ
НМХГ-аас урьдчилсан хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Жил болгоны зургадугаар сарын 1-ны өдөр бүх нийтээр эх үрсийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Тэгвэл энэ жил коронавирусийн нөхцөл байдалтай холбогдуулан тус баярыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэртэй холбогдуулан НМХГ-аас урьдчилсан хяналт шалгалтыг томоохон худалдааны төв, супермаркетуудад хийжээ. Тухайн асуудлаар МХГ-аас мэдээлэхдээ: “МХЕГ-ын даргын баталсан 0113 тоот удирдамжийн хүрээнд савлаж, боосон бэлэг чанар, аюулгүй …
-
27 May
Иргэдийг автобусны картаар зорчиж буй эсэхэд хяналт тавьж байна
Нийслэлийн хэмжээнд иргэдийг нийтийн тээвэрт U MONEY картаар зорчиж хэвшүүлэх зорилгоор Нийтийн тээврийн үйлчилгээний газар, нийтийн тээврийн үйлчилгээний чанар, стандарт, хөлс төлөлтөд хяналт тавин ажилладаг “Сити Баз Консалтинг” ХХК, ”УБ Смарт Карт” ХХК нар хамтран зорчигчийн ачаалал их 20 байршлийн автобусны буудлуудад хамтарсан хяналт, шалгалт, мэдээллийн үйл ажиллагааг энэ сарын 20-оос 07:30-09:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд U money картаараа үйлчлүүлэх …