Monthly Archives: March 2015

March, 2015

  • 31 March

    Оюу Толгой Монголыг Арбитрын шүүхэд өгнө

    Америкийн Reuters агентлагийн 3-р сарын 31- нд тараасан мэдээгээр бол Монгол улс болон Рио Тинто 2-ын Оюу Толгой төслийг  зогсооход хүргэсэн  татварын маргаанд ахиц гарч зөвшилцөлд хүрч эхэлсэн байна. Энэ  тухай тэнд ажилладаг засгийн газрын үйл ажиллагааг сайн мэдэх эх сурвалжаас мэдээлснийг дурджээ.  “ Татварын эргэн тойронд гарсан асуудлууд болон бусад  үл ойлголцол бүрэн шийдэгдсэн” гэж Рейтерт засгийн газрын ажилтан …

  • 31 March

    Засгийн газрын бондын эх үүсвэрээр тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлж, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ

    Тэтгэврийн даатгалын санг хөрөнгөжүүлэх замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан, ажлын хэсгийг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ахалж буй юм. Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус ажлын хэсгийн ажлын явцтай танилцаж, цаашид ямар арга хэмжээ авч шийдвэр гаргах талаар ярилцлаа. Уулзалтад ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Барилга, …

  • 31 March

    Аз жаргалын яамтай улс

    Бутан улсад Аз жаргалын яам гэж байдаг. Аз жаргалын яамтай дэлхийн цорын ганц улс гээд төсөөл дөө. Түүнчлэн Бутан бол тантри буддизмыг албан ёсны шашнаар өргөмжилсөн цорын ганц улс. Иймээс Бутан улсын Засгийн газрын гол зорилго бол иргэн бүрээ аз жаргалтай болгох. Үүнийгээ ч Үндсэн хуулийнхаа 9-р бүлэгт тусгажээ. 2008 оны 8-р сарын 24-нд “Бүх ард түмний аз жаргалын комисс” …

  • 31 March

    Өндөр үнээр үнэлэгдсэн сурагчийн дүрэмт хувцас мөнгөөр угаагджээ…?

     -Боловсрол, шинжлэх ухааны яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам сайд, дарга нар,тэднээс тендер авсан ААН-үүдийн буруутайг шүүх тогтоов-         Өдгөөгөөс хоёр жилийн өмнө ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал нар нэр бүхий долоон компанитай хамтран сурагчийн дүрэмт хувцасаар бизнес хийж, ихээхэн мөнгө хувьдаа завшсан тухай мэдээлэл тэнүүчилж байв. Тиймээс энэхүү маргаан холбогдох мэргэжлийн байгууллагууд болон бусад Төрийн бус байгууллагын …

  • 31 March

    “Баатрууд тэнгэр” компани 104 дэлгүүрээр нөөцийн махаа худалдаалж байна

    Монголын махны холбоо ХХААЯ-тай байгуулсан гэрээний дагуу энэ долоо хоногоос мах бэлтгэлийн компаниуд нөөцийн махаа худалдаанд гаргаж эхэлсэн. Энэ жилийн тухайд “Баатарууд тэнгэр” компани 3,212,7 тн мах бэлтгэн нөөцөлсөн бөгөөд нийслэлийн 104 дэлгүүрээр худалдаалж эхэлсэн байна.

  • 31 March

    Мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчиллээ

    Даваа гарагт хуралдсан Засгийн газрын шийдвэрээр хонины болон тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Ноос боловсруулдаг үндэсний үйлдвэр, цехэд  тушаасан ноосонд урамшуулал олгохдоо үйлдвэрийн  эрэлт хэрэгцээнд үндэслэн нарийн, нарийвтар, бүдүүвтэр ноост хонины болон тэмээний самнаж бэлтгэсэн ноосны кг тутамд 2000 төгрөг , Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хэнтий аймгаас …

  • 31 March

    МУ-ын гавьяат тамирчин Т.Гүррагчаа цагдаагийн байгууллагын тугийг Эверестэд мандуулна

    ЦЕГ-ын дарга, Тэргүүн комиссар Р.Чингис, Тэргүүн дэд дарга, Тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатар, Дэд дарга, Дэд комиссар Д.Эрдэнэбаатар нар МУ-ын гавьяат тамирчин, ОУ-ын хэмжээний мастер, ОУ-ын шилдэг уулчин, цагдаагийн байгууллагын ахмад алба хаагч Т.Гүррагчааг хүлээн авч уулзлаа. Эдүгээ 74-н настай Т.Гүррагчаа гуай Энэтхэг, Австри зэрэг Олон Улсын уулчидтай хамтран аврих юм байна. Уулын спортоор 42 жил хичээллэж, тамирчин багийн ахлагч, дасгалжуулагчаар …

  • 31 March

    Толгойн өвчинг намдаах механик арга бол иллэг

    Та 5-10 минутын турш ямар ч даралтгүйгээр хамрынхаа угийг үрээрэй. Ачааллаас болж толгой өвдөх үед энэ нь хамгийн сайн үр дүнг үзүүлнэ. Хүзүү, нуруунд хэт их ачаалал өгснөөс болж толгой өвдсөн бол иллэг тийм ч тустай биш. Харин та ажлын цагийн турш хэд хэдэн дүрэм баримталснаар толгойн өвдөлтөөс ангижирч болно. Ингэхийн тулд ажлын байрандаа зөв суух ёстой. Зөв суухын тулд нуруугаа …

  • 31 March

    Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгсчээ

    Манай гаригийн хамгийн хамгийн өндөр настан Японы иргэн Мисао Окава 118 насандаа таалал төгсчээ. Мисао Окава 1898 оны 3-р сарын 5-нд Осака хотоос холгүй орших тосгонд кимоно зардаг дэлгүүрийн эзний эр бүлд төржээ. Тэрээр 3 хүүхэдтэй бөгөөд 2 нь одоо 90 гарсан настай аж. Өндөр настаны бие гойд эрүүл байсан бөгөөд зөвхөн  сонсгол нь муудаж эхэлсэн гэнэ.      Түүний хэлснээр …

  • 31 March

    Төрийн байгууллагуудаас 57 машин хураажээ

    Төрийн албан хаагчдын тансаг хэрэглээг хязгаарлаж, хот дотор албан хэрэгцээний том оврын жийп машин унахыг хориглох шийдвэрийг Ерөнхий сайд гаргаад багагүй хугацаа өнгөрлөө. Тэрбээр шатахуун их зарцуулдаг, том оврын автомашиныг яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудын албан хэрэгцээнд ашиглахыг зогсоож, хот дотор 100 км-т 16 литрээс ихгүй шатахуун зарцуулдаг суудлын автомашин унаж, зөвхөн хөдөө ажлын дуудлагад туулах чадвар сайтай машин ашиглах …

  • 31 March

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.01/

    2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 10 цагийн байдлаар:  МОНГОЛ УЛСАД: Улаанбурхан өвчний мэдээ: 3 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймагт Улаанбурхан өвчний 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 95 тохиолдол (28.5%)нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Эх сурвалж: ХӨСҮТ Архины хордлого: 3 дугаар сарын 24-нөөс 31-нд 385 хүн архины хордлогын улмаас эмнэлэгт хандаж, 9.6% (37) …

  • 31 March

    ШШГЕГ-ын харъяа Хорих 405 дугаар ангид танилцах сургалт хийлээ

    Дүүргийн хоёрдугаар прокурорын газрын эхний 1 дүгээр улирлын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа Тахир соёот дахь Хорих 405 дугаар ангийн дотоод журам, ахуй нөхцөлтэй танилцах практик сургалт”-ыг зохион байгуулж ажилласан байна. Уг сургалтанд прокурор, туслах ажилтнууд болох нийт 50 хүн хамрагдсан бөгөөд тус ангийн дарга, хурандаа С.Батсайхан анги …

  • 31 March

    Нийслэлийн удирдлагууд Б.Цэвээндашийг хүлээн авч уулзлаа

    НИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндашийг хүлээн авч уулзан нийслэлийн туг гардуулж, мөнгөн урамшуулал олголоо. Уулын спортын Олон улсын хэмжээний мастер, олон улсын шилдэг уулчин, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Гүррагчаа, Уулын спортын Олон улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш нар Эверестийн ноён оргил Жомолунгмад авирахаар бэлтгэлээ базааж байна. Б.Цэвээндаш …

  • 31 March

    БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг өрнүүлж эхэллээ

    БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг эхлүүлж байгаагаа өнөөдөр зарлаж, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол, тус яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч нар хэвлэлийн бага хурал хийлээ. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэвлэлийн бага хурлын эхэнд, Байгаль дэлхийтэйгээ харьцаж, зохицолдон амьдарч ирсэн монголчуудын амьдрах орчин  сүүлийн жилүүдэд эрс  доройтож, хүн амын 50 гаруй хувь нь  амьдарч байгаа Улаанбаатар хотод агаар, хөрсний бохирдол  …

  • 31 March

    Дэлхийн хамгийн өндөр зочид буудал Швейцарийн тосгонд баригдана

    Европын хамгийн өндөр барилга, дэлхийн хамгийн өндөр зочид буудал хэдхэн жилийн дараа сүндэрлэх гэж байна. “CNN” агентлагийн мэдээлснээр 381 метрийн өндөртэй, шилээр бүрхэгдсэн “7132 Tower” зочид буудал 2019 онд ашиглалтанд орохоор болжээ. Энэ нь Нью-Йорк хотноо байрлах Эмпайр-Стейт-Билдингтэй адил өндөртэй байх аж. Хамгийн сонирхолтой нь рашаан сувиллын цогцолбор бүхий энэхүү тансаг зэрэглэлийн зочид буудлыг Швейцарийн нэгэн жижиг тосгонд барихаар болжээ. …