April, 2024

  • 11 April

    Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

    Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын үед хариу арга хэмжээ нийгмийн хамгаалал төсөл-2” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран хэрэгжүүлж буй Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийн тайлант өдөрлөг өнөөдөр /2024.04.11/ боллоо. Тус хөтөлбөрт Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг 716 иргэн хамрагдаж  мэргэжлийн сургалтыг амжилттай төгсөн гарааны …

  • 11 April

    Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлж, тусгай хамгаалалтаас гаргах хуулийн төсөл боловсруулж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тэдэнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар санал солилцлоо. Уулзалтад оролцсон 700 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл барилгын салбарын хууль эрх зүй, норм, дүрэм, хөрөнгө оруулалт, газар чөлөөлөлт, дэд бүтэц болон өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаа уламжилсан юм. “Цагаан хуаран” ХХК-ийн ерөнхий инженер н.Оюунбаатар:Уулзалтыг зохион …

  • 11 April

    “Орлон тоглогч” киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл боллоо

    “17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” 16  ангит кино бүтээсэн бөгөөд  киноны эхний бүлгийн 9 анги үзэгчдийн хүртээл болоод байгаа юм. Энгийнээс ээдрээ рүү “Орлон тоглогч” олон ангит киноны зохиолыг найруулагч, жүжигчин Б.Амарсайхан өөрөө бичсэн. Үзэгчдэд нэг анги үзээд л илүү шимтэн, дахин үзмээр санагдуулах, автуулах нь олон ангит киноны зорилго. Тэгвэл “Орлон тоглогч” олон ангит кино эцсийн анги хүртэл …

  • 11 April

    Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад 500 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

    Сингапур Улсад зохион байгуулагдсан 3х3 сагсан бөмбөгийн 2024 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй баг хос хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл Засгийн газраас хуралдаанаар Монгол Улсын нэрийг олон улсын хэмжээнд гаргаж, сурталчлан таниулж, Монгол бахархлыг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй, эмэгтэй баг тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит …

  • 11 April

    Барс худалдааны төвийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд хүнсний худалдаа эрхлэгч 60 иргэн, хоол үйлдвэрлэл эрхлэгч 3 иргэн, ургамал хамгааллын чиглэлээр төмс, хүнсний ногоо худалдаалдаг 8 аж ахуйн нэгж, 8 иргэн, нийт 8 аж ахуйн нэгж, 71 иргэн хяналт шалгалтад хамрагдлаа. Хяналт шалгалтын явцад 2 иргэний хоол үйлдвэрлэлийн үйл …

  • 11 April

    “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

    “Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох Үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан өчигдөр  боллоо. Хурлыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ удирдан явууллаа. Монголын баг тамирчид өнөөдрийн байдлаар олимпын 10, паралимпын дөрвөн эрх аваад байна. Үндэсний …

  • 11 April

    Түргэн үйлчилгээний цэгүүдийг шалгахад хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн худалдаалсан зөрчил илэрчээ

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт арга хэмжээний хүрээнд Салбарын хяналтын газар, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Бөхийн өргөөний автобусны буудалд байрлах 6 ТҮЦ-ийн үйл ажиллагаанд Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтаар зөвшөөрөлгүй цэгт хадгалалтын болон хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хаяг шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн худалдаалсан, …

  • 11 April

    Тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 3-3.5 сая төгрөг болгон нэмнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын нүхэн гарц орчимд холбогдох албаныхны хамт ажиллалаа. Тус нүхэн гарцад хийсэн бүтээн байгуулалтыг зарим иргэн бүхэлд нь будгаар шүршжээ. Иймд нүхэн гарц доторх камерын системийг сайжруулж, бие засах болон будаг шүрших зөрчил гаргасан хүмүүст хариуцлага тооцдог болох ёстойг Хотын дарга хэлж байлаа. …

  • 10 April

    Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.04.10) Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль тогтоомжийн төслийг …

  • 10 April

    “Драгон” төв орчимд газар доогуур авто зогсоол байгуулна

    Хотын стандартын мөрдүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төв орчимд ажиллалаа. Тухайн байршилд хувийн хэвшлийн байгууллага зөвшөөрөлгүй авто зогсоол ажиллуулж, төлбөр авах, зөвшөөрөлгүйгээр тээврийн үйлчилгээ эрхлэх, орчны бохирдол үүсгэх зэрэг ихээхэн зөрчил байгаа юм. Иймд хэв журам сахиулах байгууламж барих, газар доогуур хоёр давхар бүхий, төлбөртэй авто зогсоол байгуулах, ингэхдээ …

  • 10 April

    Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөр хэрэгжүүлснээр малчдын нийгмийн баталгаа, ахуйн нөхцөл сайжирна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр  болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ган, зудын давтамж нэмэгдэж …

  • 10 April

    Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж байгаад суллагдсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах, санал боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо  мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ажлын хэсэг зөвлөлдсөнөөр Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн ерөнхий …

  • 10 April

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

    Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль  өнөөдөр /2024.04.10/ мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн ректор Б.Дамдиндорж, “Ай Си Ти” групп ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Хатанболд нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд: -Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, түүний бүрэлдэхүүн сургууль, харьяа байгууллагын үйл …

  • 10 April

    Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар Эмийн үйлдвэрийн барилга, газрын асуудлаар холбогдох албаныхны хамт ажиллалаа. Эмийн үйлдвэрийн хоёр давхар тоосгон барилга нь 1952 онд ашиглалтад орсон. 1996 онд эмийн үйлдвэр ажиллуулах зорилгоор тус барилгыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд шилжүүлжээ. Эмийн үйлдвэр нь төвийн халаалт, …

  • 10 April

    Ж.Эрхэмбаатар: Цахимжилтыг эрчимжүүлэхэд орон нутагт бодлогын дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

    ЦХХХЯ-наас  улсын хэмжээнд зохион  байгуулж буй “Цахим хөгжлийн өдөрлөг” Увс аймагт үргэлжилж байна.  Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэх үүднээс  бүсийн хэмжээнд зохион байгуулж буй энэхүү өдөрлөг  баруун бүсийн дөрөв дэх аймагтаа зохион байгуулагдлаа. “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх …