Хуулийн салбарт шинэчлэл хийх гэж эхлээд Х.Тэмүүжингийн “бөгс ухах” хэлц хэрэглэх нь ихэсч, өөрөөсөө бусад улстөрч рүү дайрч эхлэв. Энэ дайралтад нам нэгтнүүд нь ч багтаад буйг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр сонслоо. Тэр тусмаа сонгогчид чихээ халууцуулан байж өнөөх л “бөгс”-тэй шүүмжлэлийг сонсох нь доромжлол гэлтэй. Дээрх үйлдлээс нь харахад тэрбээр “Н.Алтанхуягийн Засгийн газрыг халаагаа өгөх босгон дээр буюу …
Tag Archives: улс төр
June, 2015
-
12 June
НАМЗХ-ны залуус Г.Тэмүүлэнг эрэн сурвалжилж байна
НАМЗХ-ны их хурал энэ сарын 20-ны өдөр болох гэж байгаа билээ. Тус холбооны залуус үзэл бодол, үнэт зүйлийн хувьд зөрчилтэй байгаа нь нэгэнт тодорхой болсон. Харин тэд асуудлыг хэрхэн шийдэх нь сонин байгаа юм. Гэхдээ тус холбооны их хурал эхлэхээс өмнө нэг том асуудал үүсчээ. НАМЗХ-ны зарим удирдлагууд сонгогдох насны доод хязгаарыг 35 байсныг 40 болгох санаачилга гаргаад байгааг бусад …
-
12 June
Л.Оюун-Эрдэнэ залилаагүй, залилуулжээ
-МАН-ын багачуул НАМЗХ-г биш төрийг булаацалдаж байна- МАН-ын залуус, баян ядуугаараа хуваагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, НАМЗХ-г хэн удирдах вэ гэхээсээ илүү хэн түрүүлж эрх мэдэлд, хоолонд хүрэх вэ гэсэн Ардын намын багачуул зодолдох болсоор удаж байгаа юм. Хэн нэгийгээ залилангийн хэрэгт гүтгэж, араас нь айлгаж ичээдэг шинэ үеийн рекэтчид Ардын намаас төрж байна гээд хэлчихвэл бодит үнэнээс хол …
-
12 June
Сонгуулийн сунгаанд сойгдох шинэ намууд
Сонгууль дөхөх тусам шинэ намууд борооны дараах мөөг шиг олширдог гэж 2008 оны сонгуулийн өмнө гэхэд л Монголын ардчилсан хөдөлгөөний, Хөгжлийн хөтөлбөр, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч хэмээх гурван нам байгуулагдсан байна. Эдгээр нам 2006-2008 онд “мэндэлсэн”. СЕХ сонгуульд оролцох намуудыг бүртгэж дуусахаас өмнө л Дээд шүүхэд бүртгүүлсэн бол тус нам сонгуульд өрсөлдөх боломж нээлттэй. Учир нь Улс төрийн намын тухай хуульд …
-
12 June
Чуулганы хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдаан 09:00 цагт эхлэх байсан ч гишүүдийг хүлээж нэг цагаар хоцорч эхэллээ. Яг одоо УИХ-ын чуулганы танхимд 41 гишүүн ирсэн байна. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар долоон хуулийн төсөл хэлэлцэнэ. Харин одоо Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна. Уг хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хоёрдугаар сард өргөн …
-
11 June
С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтанд орлоо
УИХ-д суудалтай бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас хойш улс оронд тулгарсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах, гаднын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллалаа гэж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө хэлэлцүүлж батлуулах шаардлагатай хуулийн болон УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан. Эдийн засгийн …
-
11 June
Б.Пүрэвдорж ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар /ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдоржид энэ сарын 9-нд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн. Түүнийг үүрэг чиглэл өгдөг гүйцэтгэх албан тушаалтнуудтай хамтран албан тушаалаа ашиглаж, хууль бус шийдвэр гарган, үүнийхээ хариуд их хэмжээний хахууль авсан хэрэгт шалгаж эхэлсэн юм. Энэ асуудлаар өнөөдөр Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар/ИХШХГ/-ын дарга Б.Пүрэвдорж тайлбар мэдээлэл хийлээ. “Би улс …
-
11 June
НАМЗХ-ны Л.Оюун-Эрдэнийн луйврын хэргийг Н.Номтойбаяр “тараасан” уу
МАН-ын дэргэдэх залуучуудын холбоо буюу одоогийн НАМЗХ-нд өдгөө “хэрүүлийн буг” үүрлэчихээд байна. Учрыг нь тайлбал НАМЗХ-ын Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ 2013 онд АНУ-д Харвардын Их сургуульд сурахаар явахдаа НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томилжээ. Гэвч өнгөрсөн шинэ жилээр болсон “Алтан сарнай” наадмын үеэр Н.Номтойбаяр өөрийгээ Ерөнхийлөгчийн түр орлон гүйцэтгэгч бус Ерөнхийлөгч гэх болсон нь хэрүүлийн эхлэл болжээ. Түүгээр ч …
-
11 June
ХАХНХЯ-ны ТНБД үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө
ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал Монгол Улсаас Хонгконг улсад суух ерөнхий консулаар томилогдсонтой холбоотойгоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбоотойгоор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон яамны удирдлагууд хүндэтгэл үзүүлж, ажлын өндөр амжилт хүссэн юм.
-
10 June
Хүнс, хөдөө, аж ахуйн сайд хууль, тогтоолын төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.10/ Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төсөл болон Органик хүнсний тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өргөн барилаа. Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Үндсэн …
-
10 June
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болов
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хамтран хийлээ. Уг хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улс анх 2004 онд баталсан. Энэ нь огт …
-
10 June
Барууны тэжээврүүд-Ногоон хавуудад зориулав
Айлд орсон ч гарсан ч боргоод салдаггүй нохой байдаг даа. Түүнтэй адилхан С.Ганбаатарыг сайн зүйл ярьсан ч, саарыг шүүмжилсэн ч буруутгадаг хэсэг бүлэг нөхөд байх юм. “Өөх өгөөд өөриймсдөггүй, мах өгөөд манайсдаггүй” гэдэгтэй адил гадны луйварчдаар тэжээлгэсэн тэдгээр ногоон хавуудад энэхүү нийтлэлээ зориулав. Тэдгээр хавууд гадны луйварчны өгсөн угаадсанд тархи нь өөхлөөд гэрийнхээ эздийг доромжилж бах таваа хангах нь болсонд ой …
-
10 June
”Өөрийнхөө алдааг өрөөлд тохох нь хамгийн арчаагүй улстөр”
Ардчилсан намынхан захиалгат, явуургүй, ээлжит нэгэн дайралтаа Монгол Ардын Намд хаяглан илгээжээ. Гэхдээ тэд энэ удаа ахиухан мөнгө зарж “ард түмний тархийг угаах” гэж оролдов. “Оролдов” гэдгийн учир нь дээрх нэвтрүүлгийг үзсэн хэн ч юу ч ойлгохгүйд оршино. Ардчилсан намынхан Монгол Ардын Намыг муулах гээд өөрсдийгөө “байдалд” хийчихэж байгаа ч юм шиг… Тун тодорхойгүй. Ямар сайндаа л үзэгчид “Арга ядсан …
-
10 June
Улс төрд санаархах үе дамжсан “хунтайжууд”
Сүүлийн 25 жил төрийн зардлаар орон гэрээ төвхнүүлж, төсвийн хөрөнгөөр бэл бэнчингээ зузаатгасан улс төрчдийн хойчийг залгамжлагчид одооноос эхлэн орон гэрээсээ гарч улс төрд орохоор “булталзаж” эхэллээ. Аав нь улс төрч бол хүү охин нь энэ л замыг сонгодог, үүнээс өөр ажил хийж чаддаггүй юм болов уу гэмээр нөхцөл байдал бүрдэж эхлэлээ. Миний мэдэхийн феодалын нийгмийн үеийн хаант засаг …
-
5 June
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд нэн яаралтай УИХ-д өргөн мэдүүлэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэлээ. Гацууртын ордыг ашиглахтай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголиа” ХХК-тай төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр (АМНАТТ) авах талаар Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцээг 2015 оны 03 дугаар сарын 25-аас …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл