1. Крантны усаа шүүж уу Хүн ууж байгаа юмнаасаа бүх өвчнийхөө 90 хувийг авдаг гэж алдарт Луи Пастер хэлсэн байдаг. Тэгвэл өнөөдөр агуулагдах, агуулагдаж байж болзошгүй элдэв хортой химийн бодисын хэмжээг багасгахад усны шүүлтүүр л хэрэг болж чадна. Амеркийн Хавдар Судлалын Үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр сайн чанарын шүүлтүүрээр гэртээ шүүсэн ус дэлгүүрт зарагдаж байдаг зарим нэг уснаас илүү цэвэрхэн байдаг гэнэ. Пластик …
Tag Archives: эрүүл мэндийн зөвлөгөө
October, 2015
-
19 October
Чацарганаар эмчлэх зарим жор
Чацарганыг яшилдуу, бургасан навчит гэж хоёр төрөлд хуваадаг ба манай оронд яшилдуу төрлийн чацаргана ургадаг. Чацаргана найрлагандаа С, А, К, Е, В1, М2, Р зэрэг аминдэм, тос, биологийн идэвхт бодис агуулдаг. Амтны хувьд хан боргоцой жимстэй ойролцоо тул “Умард зүгийн хан боргоцой” гэж нэрлэдэг. Чацарганы шүүс, ундаа бэлтгэх арга Чацарганы чихэрлэг шүүс – Шүүсийг шахаж авсны дараа үлдсэн шахдас дээрээ 40 градус …
-
18 October
Чихрийн шижин буюу сахарын диабет /оношлогоо, эмчилгээ/
Дэлхий нийтээр “Чимээгүй тахал” гэж нэрлэгддэг диабет буюу чихрийн шижин өвчинг хүн төрөлхтөн 300 гаруй жилийн тэртээгээс таньж мэдэн оношилсоор иржээ. Чихрийн шижин өвчин нь хүний бие махбод дахь инсулин дааврын харьцангуй буюу огт байхгүй дутагдлын улмаас цусан дахь сахарын хэмжээ ихсэж улмаар нүүрс усны солилцоог ихээр алдагдуулан ам цангах, их уух, жин хасаж турах, таргалах, шээлгэх зэрэг хам шинжээр …
-
17 October
Жирэмслэх боломжтой өдрүүдийг тооцоолох нь
Жирэмслэх боломжтой хугацаа сарын тэмдгийн мөчлөгөөс хамааардаг. Тиймээс эдгээр өдрүүдийг мэдэхийн тулд сарын тэмдгийн хуанли хөтөлдөг байх хэрэгтэй. Ингэснээр өндгөн эс гадагшлах буюу овуляци болох хугацааг баримжаалан тооцож, улмаар жирэмcлэх боломжтой өдрүүдийг тодорхойлж болно.Эмэгтэйчүүдэд сарын тэмдэгийн мөчлөг харилцан адилгүй, дунджаар 28-30 хоног байдаг. Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үед өндгөн эс өндгөвчнөөс гадагшилж, умайн гуурсаар дамжин умай руу хөдөлдөг. Хэрэв энэ …
-
16 October
Эхийн сүү орлуулагчийн сөрөг нөлөө
Сүүлийн жилүүдэд эхийн сүүг өтгөрүүлсэн хуурайшуулж нунтагласан болон зохиомол сүүн тэжээлээр орлуулах нь элбэг болжээ. Эхийн сүүг орлуулах зорилгоор бүтээсэн сүүн тэжээл нь янз бүрийн аргаар өөрчлөн боловсруулсан үнээний сүү зарим тохиолдолд ямааны сүү байдаг. Сүүг ихэвчлэн цөцгийн тос эсвэл амьтан ургамлын гаралтай бусад тос, аминдэм болон зарим төрлийн шимт бодистой хольж бэлтгэдэг байна. Үнээний сүү эсвэл зохиомол сүүн тэжээлээр …
-
16 October
Дөнгөж босоод хийхэд тохиромжтой дасгалууд
Яагаад өглөө дасгал хийх хамгийн ашигтай вэ? Норймог булчингуудаа хөдөлж сэрээснээр чи бүхэл өдөржин эрч хүчтэй, сэргэлэн цовоо явах болно. Мөн өглөө бага ч болов дасгал хийдэг хүмүүсийн нойр сайжирч, хоолны дуршил нэмэгдэн ширээний ард өдөржин суусан ч чилэх нь багасдаг. Орноосоо арай хийн босдог бүсгүйчүүдэд зориулсан 4 амархан, дасгалыг зааж байна. 1. Нурууг цэхлэж, зүгшрүүлнэ-Шалан дээр дөрвөн хөллөнө. Ингэхдээ …
-
16 October
Утаанаас уушгиа хамгаалахыг хүсвэл цэцэгт байцааг сонгоорой
Улаанбаатар шиг агаарын бохирдол ихтэй орчинд амьдардаг хүмүүст брокколи буюу цэцэгт байцааны ундаа тун хэрэгтэй эд юмсанж. Хятадын агаарын бохирдол ихтэй хотуудад хийсэн судалгаагаар цэцэгт байцааны ундааг өдөр тутам хэрэглэж хэвшвэл уушиг цэвэрлэдэг, мөн хорт хавдар үүсгэгч гол хүчин зүйл болох бензолыг биеэс гадагшлуулдаг болох нь нотлогджээ. Johns Hopkins Bloomberg School of Public Health-ийн эрдэмтдийн баг Америк, Хятадын мэргэжил нэгтнүүдтэйгээ …
-
15 October
Ногоон цай харшилд төдийгүй ханиаданд тустай
Ногоон цайг 4000 жилийн өмнөөс Дорнодод эмчилгээнд ашиглаж иржээ. Ургамлын гаралтай цайнуудаас хамгийн түгээмэл, бас хамгийн олон ашиг тустай нь ногоон цай юм. Ногоон цай хэмээх энэ үнэт шингэн нь хүнийн биед эм болохуйц эрдэс бодис, химийн чухал нэгдлүүдийг өөртөө агуулдгийг эрдэмтэд илрүүлсэн билээ. Хорт хавдраас сэргийлэхээс эхлээд цусны даралтыг багасгах хүртэл эмийн олон чанартай учраас энэ цайг Ази даяараа хэрэглэж ирсэн. …
-
15 October
Ханиад дарах энгийн аргууд
Хүмүүүсийн дунд хамгийн элбэг тохиолддог ханиадыг хэрхэн гэрийн аргаар дарахыг хүргэж байна. Эм, бэлдмэлүүд нь өвчнийг тухайн үед нь дардаг бөгөөд дахин сэдрэх магадлал өндөр байдаг. Харин эмийн бус байгалийн гаралтай бэлдмэлүүд нь хүний биеийн өвчин эсэргүүцэх чадварыг улам нэмэгдүүлж өгдөг аж. Сармистай сүүгээр ханиад дарах арга: Буцалсан нэг аяга сүүнд зөгийн бал, 3-5 хумс сармис жижиглэн хийгээд унтахын өмнө халуунаар …
-
15 October
Бие махбодийг бүхэлд нь эрүүлжүүлэх Түвд эмчилгээний аргаас
Гэрийн нөхцөлд хялбархан бэлдэж болох энэ эмчилгээ нь дараах найрлагаас бүрдэнэ. 1. Бүтэн сармис-1 ширхэг 2. Лимоны шүүс-2 ширхэг 3. Шингэн зөгийн бал-100 гр. 4. Хүнсний сод- 1 цайны халбага Бэлдэх арга: Сармисаа арилгаж цэвэрлэсний дараа маш жижиг хэрчинэ, дээрээс нь лимоны шүүс, зөгийн бал, содоо дараалан хийж жигд болтол нь сайтар хутгаж холино. Бэлдсэн холимогоо цэвэр шилэнд хийж, сайн таглан хөргөгчинд хийж …
-
14 October
Шүдний пааланг гэмтээдэг хоол хүнс
Бид сүүлийн үед маш олон төрлийн, мэдэх мэдэхгүй хүнсний бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэдэг болсон. Эдгээрийн ихэнх нь хүний биед ач тустай боловч танан цагаан шүдэнд чинь таагүй байдгийг тэр болгон мэддэггүй. Шүдний пааланг гэмтээдэг хоол хүнсийг мэдсэнээр шүдээ гэмтээхээс сэргийлж болно. 1. Жимстэй сүү Жимстэй сүүнүүд шүдийг гэмтээдэг гэвэл та итгэх үү? Жимс хүний биед сайн ч гэлээ тодорхой хэмжээний чихрийг …
-
12 October
Шар айраг таны ямар эрхтэнд муугаар нөлөөлөх вэ
Чихэрлэг хийжүүлсэн ундаанууд бөөрөнд чулуу үүсэх магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг байна. Харин кофе, цай, шар айраг, дарс болон амтат жүржийн шүүс уувал эсрэгээрээ энэ аюул буурдаг аж. Ялангуяа илүү үр дүнг шар айраг үзүүлдэг юм. АНУ-ын Бостон хотын нэгэн томоохон эмнэлгийн эмч нарын явуулсан өргөн далайцтай судалгааны ажлын дүн гартал шар айраг тогтмол хэрэглэж байсан хүмүүсийн бөөр хамгийн бага чулуужсан нь …
-
9 October
Хуурай ханиалгыг нам дарах бэлдмэл
Удахгүй ээж болох гэж байгаа эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд гээд хуурай ханиалгаад байгаа бүхий л насныхан үүнийг хийгээд уугаад үзээрэй. Орц: – Жижиг ягаан сонгино 4-5ш /ягаан сонгино ааг ихтэй байдаг. Өөр сонгино байж болно/ – Сармис 4-5 хумс /жижиг, том/ – Зөгийн бал 100гр Хийх заавар: -Сонгино сармисаа арилгаж угаагаад, жижиглэн хэрчинэ. -Хэрчсэн сонгино сармисаа тагтай жижиг саванд хольж хийгээд …
-
8 October
Бид илүү их өндөг идэх шаардлагатай
Өндөг түүхийн явцад хүнд үеийг туулсан. 1960-аад оноос эхлэн хоол хүсний эрүүл мэндийн байгууллагаас өндөг тэр дундаа өндөгний шарыг тэр бүр таашаагаагүй. Америкийн зүрхний эрүүл мэндийн нийгэмлэгээс хүмүүсийг холестерины өдрийн хэрэглээг 300 мг байга байлгахыг зөвлөж эхэлсэн нь 2 ширхэг өндөгний шар идэхэд л 200мг болдог учир хүмүүс өндөгний хэрэглээгээ багасгахад нөлөөлсөн. Гэсэн хэдий ч энэ оны эхнээс эхлэн хоол …
-
7 October
Та стресстэй байгаа юм биш биз?
1. Вашингтон хотын их сургуулийн эрдэмтэд “ажлын өдрүүдэд илүүтэй өвдөх нь таныг стресстэй байгааг илтгэх шинжүүдийн нэг” гэж үзжээ. Хэрэв танд уг шинж илэрч байвал ажлын өдрүүдэд нойроо хангалтай авч, илчлэг, эрдэс бодисоор баялаг хоол хүнс хэрэглэж, таныг бухимдуулж стрессдүүлдэг аливаа таагүй нөхцөл байдлаас хол байхыг хичээгээрэй. 2. Ам, эрүү орчмын өвдөлтийн шинж танд илэрч байна уу? Стресс өртсөн хүмүүс …